BtoB "Father" (монгол орчуулгатай)

tumblr_meb4nrUqrg1r9vnnvo1_1280

BtoB “Father” монгол хадмал орчуулгатай ^^

Энэхүү дуу нь Солонгосын эцэг эхийн өдөрт зориулан явагдсан нэгэн аяны хүрээнд бүтээгдсэн дуу бөгөөд дууны үг, ая, тэдний хоолой, нүүрний хувирал гээд үнэхээр өөлөх зүйлгүй болсон гэж хэлж болно.

Үгийг нь сонсоод л тэр даруйдаа орчуулга хийж тавьмаар санагдсан юм ^^
Үнэхээр гоё үгтэй дуу болохоор тэр хэвээр нь хүргэхсэн гэж их л бодлоо…
Таалагдана гэж найдаж байна ^^

BtoB “Father”

Энэ FB-д оруулсан бичлэг байгаа…
Youtube-д оруулах гэсэн чинь болдоггүй ээ….
Байж байгаад хэрэв болчих юм бол засвар хийгээд дахиж оруулах болноо…
Уучлаарай манайхаан

Монгол орчуулга

Араасаа танил биш харагдсан ч
Холдон явахад нь би зүгээр л хараад зогсож байсан
Зүгээр л нулимс минь урссан
Зүгээр л уйлж зогссон
Өдий хүртэл юу ч мэдэхгүй амьдарсан өөрийгөө би үзэн ядсан

Үргэлж миний өмнө юу ч болоогүй мэт инээдэг байсан болохоор
Үргэлж миний өмнө чадалтай юм шиг харагддаг байсан болохоор
Ийм юм болно гэж төсөөлж байсангүй,
Ийм зүйл харна гэж бодож ч байсангүй
Тиймдээ ч би түүний ганцаардсан төрхийг олж хардаггүй байж

Би мэдээгүй ээ, дэндүү балчир байж
Хэнээс ч илүү ганцаарддаг байсан байх
Даанч би таныгаа гээд очиж байсангүй
Одоо л би ойлгож байна
Оройтоогүй байгаасай гэж найдаж сууна
Хамгийн ихээр хэлэхийг хүссэн үгс минь,
Үүрд таныгаа хайрлах болно оо, аав аа

Удаан хугацаанд түүнийг ажсаныхаа дараа
Гүйж очоод би зүгээр л тэвэрсэн
Уйлахыг хүссэн юм, түүний гарт уйлахыг хүссэн
Таньдаа талархах сэтгэл минь дэндүү өчүүхэн байжээ

Би мэдээгүй ээ, дэндүү балчир байж
Хэнээс ч илүү ганцаарддаг байсан байх
Даанч би таныгаа гээд очиж байсангүй
Одоо л би ойлгож байна
Оройтоогүй байгаасай гэж найдаж сууна
Хамгийн ихээр хэлэхийг хүссэн үгс минь,
Үүрд таныгаа хайрлах болно оо, аав аа

Урт гэгч санаа алдаад та бүх зүйл дээрдсэн мэт дүр үзүүлдэг байсан
Нүдэнд минь харагдахгүй тэр үл үзэгдэх нулимс
Гүн шархтай шаналсан зүрхнийхээ төлөө та уйлдаггүй байсан
Тэр шархны эзэн би өөрөө байж яагаад зөвхөн таныг л буруутгадаг юм бол?

Нүд тань танийг туйлдсан гэж хэлэх ч
Тэрийгээ нууна, та бол худалч
Одоо харин би таныгаа тэврье, намайг та түшиж болно
Нүд тань танийг туйлдсан гэж хэлэх ч
Тэрийгээ нууна, та бол худалч
Миний хувьд та минь ямагт тэнгэрийн өндөрлөг юм шүү

Хавдсан гар, үрчлээтсэн нүд
Ганцаардсан төрх – надад одоо ч танил биш байна
Тэгээд л би ийм байж, тэгээд л би таныгаа зовоодог байж
Цаашаа харсан төрх чинь хүртэл
Миний мартаад орхисон баглаа шиг харагдах юм

Таньдаа би юу ч хийж өгч чадаагүй ч
Таньдаа зориулсан зүйл ганц ч байхгүй ч
Хамгийн ихээр хэлэхийг хүссэн үгс минь,
Үүрд таныгаа хайрлах болно оо, аав аа

Орчуулга хийсэн Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

One thought on “BtoB "Father" (монгол орчуулгатай)

  1. hongoroo says:

    Goy Ugtei du Bn. Orchuulj ugsund bayrllaa. Keep moving forward.

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s