“Melody of Love” 11-р хэсэг

11-р хэсэг “Melody of Love”

~~~~~~~~~~~~–ийн талаас

Залуустайгаа уулзаж, дахиж хамтдаа цагийг зугаатай өнгөрөөх боломжтой болсондоо их л баяртай явж байсан юмсан. Тэгсэн сая яг юу вэ? Junhyung-с тийм үг сонсохоор юм би юу хийсэн юм? Намайг жинхэнээсээ тийм юм хийгээд явах тийм хачин охин гэж бодоод байгаа юм байх даа? Тэр тэнэг интернетэд бичигдсэн юмнууддаа итгээд байгаа юм биз дээ?

Junhyung-той уулзаад нэг л их аз жаргалтай болчих юм шиг баярлаад яваад байсан өөрийгөө зэмлэхээс өөр яах билээ.

Тэгээд л би бодох юмгүйгээр шууд л гадуур хувцас зүнхээ аваад гарсан юм даа. Намайг мэдэхгүй, намайг ойлгодоггүй хүнтэй хамт байгаад юугаа ч хийх билээ.

Цахилгаан шат дуудаад зогсож байхад нулимс минь урсаж байгаа гол шиг байв. Нулимсаа тэвчье ч гэж бодсонгүй. Энэ нулимснууд миний шархалсан сэтгэлийг бага ч гэсэн эгдээж чадах юм бол, яах гэж би нулимсаа барих юм?

Ашгүй нэг юм цахилгаан шат ирж, би 1-ийн тоон дээр дарлаа. Байрнаас нь гарах үед гадаа нь хэдэн b2uty нар байх шиг байсан ч тэднийг анхаарах ч сөхөө байсангүй. Junhyung-ийн хэлсэн үгнүүд нь л толгой дотор эргэлдэж байсан юм чинь. Миний нэр тэдний шивнээн дотор сонсогдож байгааг бодоход тэд нар намайг гэж таньсан юм байлгүй.

B2ST-ийн гэрээс гараад холдоогүй байтал зүрх минь өвдөж, явж байсан газраа тэр хэвээрээ зогсож орхилоо. Дахиж хэд алхах боломжгүй болтол өвдөж байсан юм. Өвдөг дээрээ сөхөрч суугаад, өвдөлтийг нь тэсэх гэж аминдаа л хичээлээ.

Хэн нэгнээс тусламж гуйж дуудахыг хүссэн ч хоолой маань ч гарсангүй. Сүүлийн хүчээ шавхан халааснаасаа утсаа гаргаж ирээд нэг дугаар дээр нь дарлаа. Хэн рүү залгасан, хэн гэдэг хүн утас авахыг мэдэхгүй байсан ч, хэн нэгэн утсаа аваасай л гэж найдахаас өөр зүйл бодогдохгүй байсан юм. Хэн нэгэн намайг эндээс босгоод аваад яваасай л гэж найдна.

“Байна уу? ~~~~~~~~~~~-аа, чамайг Японоос буцаад ирчихсэн гэж сонсс——-” гэж Gina эгчийн хоолойг сонсоод хичнээн их баярласан гээч. Гэхдээ би түүний яриаг дундаас тасалчихсан, дуустал нь эгчийн яриаг сонсож чадна гэдэгтээ итгэлгүй байсан болохоор.

“Э-эгч ээ, туслаач, намайг ирээд аваач дээ, би B2ST-ийн гэрийн хажууханд байна———–“

Gina-ийн талаас

Өнөөдрийнхөө ажлыг дуусгачихаад гэр лүүгээ харьж явлаа. 4minute-ийн охид, ~~~~~~~~~~~~~ тэр хэдийг буцаад ирсэн гэж өглөө нэгнээс нь сонссон юм. Уг нь уулзмаар байсан ч ядарсан байгаа болов уу гээд маргааш өглөө гэрээр нь орохоор шийдэв. Тэгсэн яг тэгж бодож байтал утас минь дугардаг юм байна. Бодлыг минь уншчихсан юм шиг ~~~~~~~~~~~~ залгаж байх юм.

“Байна уу? ~~~~~~~~~~~~~~~~-аа, чамайг Японоос буцаад ирчихсэн гэж сонсс——–” тэрнийг залгасанд нь баярлаад л утсаа авсан нөгөөх маань яриаг минь тасалж орхих юм.

“Э-эгч ээ, туслаач, намайг ирээд аваач дээ, би B2ST-ийн гэрийн хажууханд байна—-” гээд түүний утас тасарчихав. Би гэдэг хүн үхтлээ сандрах нь тэр. Менержер эгчийгээ бушуухан B2ST-ийн гэр лүү яв гэж сандаргав. Түүн рүү буцаагаад залгасан ч утсаа авахгүй юм. Дахиад залгасан чинь өөр хүн утсыг нь авч байх юм, хоолойг нь сонсвол настай эгч бололтой. Түргэн дуудаад ~~~~~~~~~~~~-ийг маань эмнэлэг рүү аваад явсан гэж хэллээ. Би ч тэр даруйд нь эмнэлэг рүү явъя гэж менежер эгчийгээ шавдуулна.

Junhyung-ийн талаас

Нөгөө бугуйвчнууд руу хоосон ширтэхээс өөр зүйл хийж үл чадна.

‘Born again still yours’

Өөрийгөө яагаад ийм түргэн ааштайг ч ойлгох юм алга. Яагаад түүнийг сонсох гэж оролдооч үгүй юм бол. Яагаад түүнийгээ уйлуулчихав даа?

“Байна уу? ~~~~~~~~~~-аа, чи хаана байна, зүгээр үү?” ~~~~~~~~~~~~-ийнхээ нэрийг сонсоод өрөөнөөсөө бушуухан гарч очлоо.

“ЮУ?! ЭМНЭЛЭГ?!” гэж бид бие бие рүү гээ айдас дүүрэн харцаар харцгаалаа.

“Эмнэлэг ээ? Юу гэсэн үг юм?” гээд сонссон зүйлсээ бодож байгаа Seob дээр очиж асуулаа.

“Yoseob, тэр юу гэсэн бэ? Хэлээч дээ” илүү тэсэж чадахгүй байсан болохоор түргэн зандаа хөтлөгдөөд Seob-ийг заамдаж авав.

“~~~~~~~~~~~~~~ биш байсаан”

“Тэр биш байсан гэдэг чинь юу гэсэн үг юм??”

“Тэрний дугаар мөн байсан л даа, гэхдээ өөр настай эгч байна лээ, ~~~~~~~~~~~~~~-ийг ухаан алдаж унасан байхад нь олсон тэгээд эмнэлэг рүү аваачиж өгсөн гэсэн”

Тэгж хэлэхийг нь сонсоод үгийн ч зөрөөгүй машиныхаа түлхүүр, гадуур хувцасаа авлаа. Цааш нь сонсох шаардлага байхгүй шүү дээ, угаасаа. Машиныхаа хаалгыг нээгээд явах гэж байтал бусад маань хүрч ирэв. Яах гэж ирсэн юм гэж асуух шаардлага байхгүй биз, толгойгоо дохиод эмнэлэг рүү хөдөллөө. Эмнэлэг дээр хүрч очоод хүлээн авах дээрээс нь ~~~~~~~~~~~~~~ маань хаана байгааг асуулаа. Сувилагч түүнийг хувийн тасаг руу оруулсан гэхээр нь бид ч өрөө рүү нь явав. Түүний өрөө рүү очтол Gina эгч аль хэдийн ирчихсэн, нилээд санаа нь зовсон харагдлаа.

“Аа, та хэд ирчихэв үү? Би 10 минутын өмнө л ирсэн, эмч дөнгөж саяхан ирээд явсан, удахгүй буцаад ирнэ гэсэн” юу юугүй уйлах гээд санаа их л зовсон харагдаж байв, хоолой нь хүртэл чичрээд.

Ингээд би ~~~~~~~~~~~~ рүүгээ очоод, орных нь хажууд суулаа. Царай нь цонхийчихсон орон дээр хэвтэж байгаа түүнийгээ хараад үнэндээ өөрийгөө зүхэхээс өөр зүйл хийх чадсангүй.

Бидний хэн нь юм ярих чадал байсангүй, өрөөн дотор нам гүм. Удалгүй хаалга тогших дуу гарав. Эмчийг ирж байна гэж бодсон ч HyunA, Sohyun 2 байсан юм.

“Тэр зүгээр үү? Интернет-д тавигдчихсан байхыг нь уншаад л мэдлээ. Эмч юу гэж байна?” гэж HyunA асуулаа. Энэ медиа гэдэг үнэхээр хурдан зүйл шүү.

“Эмч ирээгүй л байна. Ноцтой зүйл бологүй байгаасай гээд л залбирч сууна” гэж Doojoon дөнгөж ирсэн хоёрт хэллээ.

“Ийм юм болно гэж би мэдэх ёстой байсан юм. Японд байхад, эгчийн бие нь эвгүйрхээд, ухаан алдах дөхөж байхад нь би харсан юм. Японд байхад эгч нилээд шахуу ажиллаж байсан” гэж Sohyun харамссан өнгөөр хэлэв.

“Тэгсэн юм уу? Тэгээд яагаад бид нарт хэлээгүй юм бэ? Тэрнийг хэтрүүлж ажиллаж чаддаггүйг нь бид нар бүгдээрээ л мэднэ ш дээ” гэж Gina эгч Sohyun-д загнангуй хэллээ.

“Уучлаарай, эгч өөрөө хүнд битгий хэлээрэй гээд байсан юм аа, тэгээд л, ийм юм болчих юм гэж би яаж мэдэх билээ” Sohyun-ийг бид нар зэмлээд яах ч билээ, бидний санааг зовоохгүй гэж л  ~~~~~~~~~~~ маань бодсон биз. Магадгүй B2ST-ийн хэдээс маань бусад нь бүгд л түүнийг хэт их ачаалалтай ажилласнаас болоод ийм байдалд хүрсэн гэж бодож байгаа байх л даа, гэхдээ зөвхөн ажлаас болсон юм биш гэдгийг би сайн мэдэж байсан юм. Би шүү дээ, түүнийгээ ийм болгосон хүн нь. Удалгүй эмч гартаа цаас барьсаар орж ирлээ.

“Тэр ямар байна, Эмч ээ?” гэж түүнийг хаалгаар орж ирэв үү, үгүй юу байхад нь асуулаа.

“Ммм, түүний зүрхэндээ асуудалтай гэдгийг нь харлаа. Сүүлийн үед хэт их ачаалалтай ажилласан эсвэл стресс ихтэй байсан бололтой, тэгээд зүрх нь дийлээгүй бололтой. Гэхдээ санаа зовох хэрэггүй дээ. Бага зэргийн эмчилгээ хийлгээд, амраад авахад гайгүй болчих нь оо” гэх хэлэхэд надаас эхлүүлээд бүгд санаа алдан тайвширцгаалаа.

“Түүний гэр бүлээс энд хүн байна уу?” гэж эмч бид нараас асуув. Тэгэхэд нь бид нар бүгд бие бие рүүгээ харцгаав.

“Би. Би яаж туслах уу?” гэж би түүнээс асуув.

“Junhyung, та юу?”

“Үгүй ээ, би түүний найз залуу нь байгаа юм. Тэр гэрээсээ ганцаараа энд байдаг юм л даа”

“За тэгвэл, та намайг дагаад яв даа” гээд би эмчийн өрөө рүү түүнийг даган явлаа.

“Junhyung, таныг миний одоо хэлэх зүйлийг анхааралтай сонсоосой гэж хүсч байна. ~~~~~~~~~~~~~-ийн зүрх нь хэтэрхий хүнд даралт, ачааллыг дааж чаддаггүй юм байна. Түүний зүрх нь ийм байдалтай болсонд хэт их ажил нөлөөлсөн гэж би түрүүн хэлсэн. Гэхдээ түүнийг сэтгэл санааны хувьд ч нийлээдгүй дарамтанд байсан нь харагдаж байна. Та түүнд анхаарал сайн тавих хэрэгтэй. Хэрвээ зүрх нь байнга ингэж өвдөөд байвал, нөхцөл байдал улам л дордох болно. Түүнийг өнөөдөр хожимдож ирээгүйд баярлаж явах хэрэгтэй, бага зэрэг л хоцорсон бол ийм байдалтай байхгүй л байсан болов уу. Тийм болохоор цаашдаа эмээ байнга тогтмол ууж, тайван байх тал дээр нь анхаарах хэрэгтэй. Энийг л хэлэх гэж байсан юм” эмчийг ингэж хэлэхд нь гэмших сэтгэл төрлөө.

“Баярлалаа, эмч ээ. Таны өгсөн зааварчилгааг сайн дагах болно оо” гээд түүнд мэхийгээд ~~~~~~~~~~~~-ийн өрөө рүү буцаад явав.

~~~~~~~~~~~~-г удахгүй зүгээр болох болохоор нөгөө хэдийгээ хариж амар гэж ятгалаа. Тэд ч санаа нь амарсан бололтой, маргааш ирэхээр болцгоов. Түүнийг хурдан эдгээрээ гэж хэлээд, надад түүнийг сайн харж байх даалгавар өгөөд нөгөө хэд маань өрөөнөөс гарлаа.

“Ах аа, та явахгүй юм уу?” гэхэд нь хаалга руу хартал Yoseob буйдангийн хажууд надад юм хэлэх гэсэн янзтай зогсоод байж байх юм.

“Та хэд түрүүлээд явж бай, би удахгүй ээ” гээд Seob над руу харлаа.

“За, машин дотроо хүлээж байя даа тэгвэл” гээд Dongwoon бусадтайгаа хамт гараад явав.

Эхэндээ Seob юу ч дугарaлгүй байсан газраа хэсэг чимээгүй зогссон юм.

“Хэлээч дээ, Seob, надад юм хэлэх гэж байгааг чинь мэдэж байна” чив чимээгүй тийм байдалтай байхыг хүлээж тэссэнгүй.

“Jun, түүнийг сэрэхэд нь түүнд дахиж эргэлзсэн шинжтэй битгий харьцаарай” энэ сэдэв дахиж яригдана гэж мэдээд байсан юм аа.

“Чи юу нь юм? Хэн болчихоод надад тэгж хэлж байгаа юм? Чи надаас, найз залуугаас нь илүү түүнийг мэддэг болчихсон юм уу?”

“Сайн найзынх нь хувьд би түүнийг хангалттай сайн мэднэ ээ, Jun” би түүнд биш өөртөө уур минь хүрч байсан юм.

“Jun, Hoya энэ 2-ийн хувьд бол тэд зүгээр л найзууд шүү, нөхөрсөг хөршүүд гэвэл илүү зөв ч юм уу. Намайг чам руу залгаад түүний төрсөн өдөр болж байна гэж залгасан өдрийг санаж байна уу, тэр өдөр түүнд биечлэн бэлэг өгсөн ганц хүн нь Hoya байсан юм. Тийм ч онцгой нэгэн бэлэг байгаагүй ч, тэр фенүүдийнх нь явуулсан зүйлийг хараад төрсөн өдрийг нь гэж мэдээд бэлэг өгсөн байсан” яг энэ үед чимээгүй түүнийг сонохоос өөр хийж чадах зүйл байсангүй.

“тэгээд тэр Японд болсон явдлын тухайд бол, тэр Infinite-ийхэнтэй санаандгүй л таарчихсан юм. Тэр чамд бэлэг хайж явахад нь Infinite-ийхэн тэнд зураг авалттай байж таарсан байж. Бараг Hoya түүнд чамд зориулж тэр онцгой бэлэг авахад нь тусалсан гэхэд болох байх” гээд түүнийг санаа алдахад түүний хэлэх зайл дуусаагүй байгааг мэдсэн юм.

“Тэр Японоос буцаж ирэхээсээ өмнө надад чиний тухай бүх зүйлийг ярьсан. Hara, та 2-ийн тухай. Тэр та 2-ийг нэг өдөр хамт сугадалцаад явж байхыг харсан гэсэн, тэрнээсээ өмнө ч гэсэн та 2-ийн тухай нилээд олон цуу яриа сонссон, бүгдийг нь мэдэж байсан байна лээ.Тэгсэн ч өөрийгөө буруу бодож байж магадгүй гээд юу ч дугараагүй гэсэн. Чамайг л бүх зүйлийг өөрт нь тайлбарлаж хэлэхийг хүлээж байсан хэрэг. Гэтэл чи тэрийг нь анзаараа ч үгүй явж байж. Магадгүй бодох юм дэндүү их байсан болохоор ч тэр нь дэндүү дарамттай байсан байж магадгүй юм. Hongki-той тааралдаж чиний талаар сонсоод, буцаад чамтай уулзана гээд хичнээн их баярлаж байсан гэж санана. Тэр Солонгост буцаж ирчихээд хамгийн түрүүнд манайд ирсэн, чамаас уучлалт гуйх гэж. Тэгсэн чи өөдөөс нь тийм үг хэлэх гэж” гэхэд нь гэмших сэтгэл бүх л биеийг нь хучиж авлаа. Түүний яриаг сонсож байхдаа ~~~~~~~~~~-ээсээ огтхон ч хараагаа салгасангүй.

“Намайг яагаад энэ бүгдийг мэдэж байгааг гайхаж байж магадгүй л юм. Тэр чам руу ярих гэж хичээдэг байсан ч чи нэг бол утсаа авахгүй, нэг бол утас чинь унтраастай байдаг байсан. Тэгээд л тэр надаас бид нарыг, тэр тусмаа чамайг ямаршуухан байгааг асуудаг байсан юм. Тэр үргэлж чамд санаа тавьж байдаг, сонссон харсан бүхнээ чамд хэлж чадахгүй байхдаа надад л яридаг байсан. Тэгээд л энэ бүхнийг чамд хэлэх хэрэгтэй байх гэж бодсон юм. Чамайг ойлгоно гэж найдаж байна” гээд тэр хаалга онгойлгоод нөгөө хэдийн араас машин руу явлаа.

Юу хийхээ, юу хэлэхээ мэдсэнгүй. Түүнийхээ гарыг гартаа атгалаа.

“Намайг уучлаарай, хонгор минь. Хурдан босч ирээд над руугаа инээмсэглээч дээ. Тэгж байж л би чамаасаа уучлал гуйж чадна шүү дээ, хурдан босоорой” гээд түүнийхээ хажууд сууна, түүнийгээ хүлээнэ.

Тэгсэн гэнэт сувилагч гартаа хэдэн юм бариад орж ирлээ.

“Өршөөгөөрэй, энэ ~~~~~~~~~~~~~~-ийн эд зүйлс байгаа юм. Түүнийг энд хүргэж ирсэн хүн өгсөн юм” гээд миний хажууд байсан ширээн дээр тавиад гарлаа. Тэнд нь түүний цүнх, шилний сав, тэмдэглэлийн дэвтэр, үзэгтэйгээ байв. Ухаан алдаж унахдаа юмнуудаа газар унагасан бололтой.

Түүний тэмдэглэлийн дэвтрийг нь аваад сүүлийн хуудсыг нь нээтэл, зүрх өвтгөм шүлэг намайг угтаж авлаа. “Нулимс” гэдэг нэртэй шүлэг. Дотор хачин болоод л явчихсан. Тэрнийхээ юу бодож, юу туулж явааг нь ч анзаарах чадалгүй, ямар ч хэрэггүй хүн шиг санагдав.

~~~~~~~~~~~~~~~~-ийн талаас

Нүдээ нээх гэж оролдсон ч зовхи минь нэг л хүнд санагдана. Арай хийж нүдээ нээгээд өрөөн доторхийг тойруулан харлаа. Танил биш газар байх чинь. Удсан ч үгүй сүүлд юу болсныг санаж, өөрийгөө эмнэлэгт байгаа юм байна гэдгийг мэдэв.

Сандал суугаад орон дээр гараа дэрлээд хэн нэгэн унтаж байх шиг. Хажууд нь миний тэмдэглэлийн дэвтэр байх юм. Дэвтрээ татаж авлаа. Нээх юм бодсонгүй хамгийн сүүлийн хуудсан дээр нь аваачив. Бичигдсэн байсан зүйлийг нь хараад өөрийн эрхгүй нулимс минь хацрыг минь даган урсана. Үнэхээр гайхалтай. Дэвтэр дээр маань юу байсан юм бол гэж гайхаж байна уу?

My girl, listen to me
Every single moment, I just think about you
Left behind, when you went away from me
Only thing that I wanted was to bring you back
Dreaming about you, even on a bright day times
Your precious smile, I love the most

Only you, you can make me happy
For you, I can even go to the moon

Let me go inside your heart, just one more time
One more chance and I won’t repeat my mistake
Vanishing like a dust in the air, I can’t handle it again
Even till the very end, please let me by your side

 

 I love you, I’m sorry

                                                            ‘Born again still your Junhyung’

 /зохиогч: Uugan104Jun ^^/

Хайрт минь, намайг сонсооч
Цаг мөч бүхэн би зөвхөн чамайгаа л бодно
Намайг орхиод, яваад өгөхөд чинь
Чамайгаа буцаагаад хажуудаа байлгахыг л хүссэн
Өдөр ч байсан хамаагүй зөвхөн чамайгаа зүүдэлж мөрөөднө
Нандигнан хайрладаг чиний минь үзэсгэлэнтэй инээмсэглэл

Зөвхөн чи, чи минь намайг аз жаргалтай болгодог
Чиний төлөө би сар луу ниссэн ч чадна

Зүрх сэтгэлд чинь орох боломж олгооч, дахиад ганц удаа л
Дахиад ганцхан боломж, би алдаагаа давтахгүй ээ
Хоосон тоос шиг агаарт хийсэн алга болохыг би дахин тэвчиж чадахгүй
Эцсээ хүртэл хажууд чинь байхыг зөвшөөрөөч

                                       I love you, I’m sorry

                                                            ‘Born again still your Junhyung’

 “~~~~~~~~~~~~~-аа, чи минь сэрчихсэн юм уу, бурхан минь гэж” гээд Junhyung над руу дүүрэн хайр, санаа зоволтоор дүүрэн нүдээр харж байлаа.

“О-оппа—“

“Чшш, юу ч хэлэх хэрэггүй ээ, чи минь юу ч ярих хэрэггүй, намайгаа уучлаарай, би тэнэг байж, намайг уучлаарай, ганцхан энэ удаа л” гээд над дээр ирэн, намайг тэвэрч авав.

“Оппа, намайг ч гэсэн уучлаарай, санааг чинь зовоосон бол”

“Үгүй дээ, үгүй, бүгд миний л буруу байсан. Би дахиж ийм алдаа гаргахгүй ээ, Seob надад бүгдийг нь хэлсэн” гээд тэр нүд рүү минь харлаа. Яг ингээд цаг хугацааг зогсоож болдог бол хичнээн сайхан бэ.

“Би чамд хайртай, ~~~~~~~~~~~~~~~-аа”

“Би ч гэсэн чамдаа хайртай, Оппа”

“Аа тийм, дараа нь дуу зохиогоод энэ шүлгээ дотор нь оруулна шүү, амлаач”

“Тэгье, амлаж байна”

~~~~~~~~~~~~~~~~~~

Сайн байцгаана уу ^^… Наадам энэ тэр гээд нилээд удчихлаа ^^… дээрээс нь хийх ажилтаи байгааг ч хэлэх үү ^^

Ямар ч байсан явахаасаа өмнө энэ өгүүллэгээ аль болох хурдхан оруулах учраас битгий намайг байнга шавдуулаарай ^^… удахгүй явах болохоор хөөцөлдөх ажил энэ тэр гээд тэр болгон санасны зоргоор зав гарахгүй л байна…..

За тэгээд сэтгэгдлээ бас бичихээ мартав ^^

Ууганаа

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

9 thoughts on ““Melody of Love” 11-р хэсэг

  1. sena says:

    zuer tugs uguulleg amjilt ok oilgolloo

  2. =)) says:

    I LOVE YOU …………….. shan shan bi tand hairtai mundag zohiolch❤ setgegdel bichsishun😛

  3. azu says:

    amjilt bolohgui bol ugllegee hurdan duusgajihaa😀

  4. SWEET IU says:

    Waa uneheer goy bolj oor heleh ch ug alga. Unshij bhdaa dotor ni orchihson ooroo ~~~~~~~~~~~ yum shg l zurh dogdlood beesht. Uneher goy🙂

  5. sericube says:

    та ер нь ном бичээ

  6. azaa says:

    unehr goe shuu

  7. namuunaa says:

    Ta dahiad uguulleg bichj ogooch bi tanii bichsen uguulged ih durtai yag l bodit yum shig ikh goy shuu zaaval bichij ogooch zul sariin bayar bolj bn shuu dee

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s