“Melody of Love” Төгсгөлийн 20-р хэсэг

20-р хэсэг “Надаас бусад нь мэдэж байсан нууц”

~~~~~~~~~~~~~-ийн талаас

‘Tic toc, tic toc, tic tic toc’ … Бурхан минь энэ чимээг байхгүй болгохыг ямар их хүсч байна гээч.

“Алив, босоорой, нойрсож буй гоо үзэсгэлэн минь” Junhyung-с өөр хэн ингэж хэлэх билээ дээ.

“Дахиад 5хан минут л даа, оппа, гуйж байна” гэж нүдээ аниастайгаараа л хэллээ.

“Чадахгүй нь дээ. Үгүй бол….”

“Үгүй бол яана гэж? Ээ, оппа, тэг л дээ, 5хан минут болоод л босчих нь оо” гээд бүтээлгээ татаж аваад толгой дээгүүрээ давуулав.

“Бос л доо, аль хэдийн босох цаг болчихоод байхад. Тэгвэл би ганцаараа ажилдаа явлаа шүү” ингэж хэлэхэд нь энэ жижиг ‘тулаан’-даа ялагдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Түүнийг босч явахаас нь өмнө гарнаас нь атган зогсоолоо.

“За за, бууж өглөө, чи яллаа” гээд түүн рүү хэлээ гаргаад😛 угаалгын өрөө рүү зугтаж байтал түүний инээх сонсогдов.

Угаалгын өрөөнөөс гарч ирээд оппа-ийн дуу аялж байгааг, хоол хийх чимээ гарч байгааг сонслоо. Толгой дээрээ алчуур тохсон чигээрээ гал тогооны өрөө рүү зүглэв. Jerry хулгана бяслагны үнэрээр агаар дээр хөвөөд л явдаг шиг, хөл маань агаар дээр байгаа мэт хөвсөөр намайг гал тогоонд авчирлаа.

“Гайхалтай үнэртэж байна шүү” гэж хаалганы багана түшин зогсож байхдаа хэлэв. Миний хоолойг сончихоод Jun хойшоо эргэж хараад хөөрхөн гэгч нь инээх нь тэр.

“Эхлээд энийг уучих” гээд надад шилэн аягатай ус, үрлэн эм өглөө. Эмнэлэгээс гарч, гэртээ ирээд аль хэдийн 2 долоо хонож байгаа ч энэ бүх хугацаанд тэр үргэлж надтай хамт байж, өглөө босоод хамгийн түрүүнд заавал хийдэг ажил нь миний эмийг уулгах.

“Чи минь байнга ингэхгүй байсан ч болно ш дээ, Оппа. Гэхдээ баярлалаа” гээд түүнийхээ хацар дээр нь үнсэв.

“Өглөө болгон л тэгж хэлэх юм, одоо харин цайгаа уучихаад, ажилдаа явцгаая” хүний сайхан байгаа мөчийг заримдаа яах гэж ийм үг хэлж унтраадаг байна аа гэж боддог юм шүү ^^

Удалгүй бид цайгаа ууж дуусаад, ажилдаа явахаар бэлдэцгээлээ.

“~~~~~~~~~~~~-аа, чиний өнөөдрийн ажил чинь хэр байгаа вэ?” гэж хаалгаа түгжиж байхдаа надаас асуув.

“Ммм, тийм ч их биш ээ, эхлээд A Cube рүү явах ёстой, Apink-ийхан өнөөдөр миний үгийг нь бичиж өгсөн дууныхаа эхний бичлэгт орох гэж байгаа. Тэгээд намайг заавал ирүүлж, санал бодлыг маань сонсмоор байна гээд байсан” гэж цахилгаан шатны хажуудийн толинд өөрийгөө хараад гадуур хувцасаа янзлангаа хариуллаа.

“Аан, тийм үү. Албан ёсоор дуу зохиогчийн хувиар бичсэн дуу чинь болохоор гоё байгаа биз дээ?”

“Харин тиймээ, гэхдээ хүмүүст таалагдах болов уу, яадаг бол”

“Мэдээж таалагджил таараа ш дээ. Юутай ч битгий оройтоорой за юу”

“Ок” яагаад битгий оройтоорой гэж байгаа юм бол гэдгийг нь асуумаар санагдсан ч тэгээд өнгөрөөчихөв.

“Хүүе, энэ чинь хэн бэ. Удаан уулзаагүй юм байна шүү, Junhyung ахаа, ~~~~~~~~~-аа” гэж хэн биднийг дуудсаныг харахаар бид 2 зэрэг гэгч нь дээшээ харлаа.

“Өө, Hoya, сайн байцгаана уу” гээд Infinite-ийхэнтэй мэндлэв ^^

“Ямаршуухан байна даа? Сүүлд уулзсанаас хойш зөндөө удсан байна шүү, тийм ээ” гээд Hoya инээмсэглэлээ.

“Та нарыг дэлхийг тойрсон аялан тоглолт хийх гэж байгаа гэж сонссон, Junhyung. Та нар ч сүүлийн үед ёстой гайхалтай амжилттай байна шүү” гэж Sunggyu хэлэн багахан инээмсэглэв.

“Аан харин тийм ээ, гэхдээ цаашаа хийх зүйл дахиад зөндөө байгаа шүү дээ” гэж Junhyung маань даруухан загнах нь тэр.

“Нөгөө хэддээ бас бидний мэндийг хүргээрэй, бид ингээд явъя даа, үүрэгт ажил маань биднийг дуудаж байна” гэж Woohyun хэлсээр тэд машин руугаа явлаа.

“За, явцгаая” гээд Jun гарыг минь хөтлөөд байрнаас гарав. Уг нь машиныг нь авахаар явж байгаа юм болов уу гэсэн чинь дөнгөж сая машины зогсоолых нь хажуугаар яваад өнгөрчихлөө.

“Оппа, бид нар Cube рүү алхах юм уу? Машин чинь яасан юм бэ?” гэж Cube рүү гар гараасаа хөтлөлцөөд олны нүдэн дээр алхаж авахдаа асуув. Гудамжаар хэсэг хүмүүс явж, тэднийг биднийг таниад, бидний талаар ярилцаж байгааг нь би мэдэж байсан юм.

“Яасан? Өглөө гар гараасаа хөтлөөд алхах гоё биш байна уу. Таалагдахгүй байгаа юм уу?” гэж юу ч болоогүй юм шиг асууж байгааг нь.

“Үгүй л дээ, дургүй ч биш байна л даа гэхдээ хүмүүс хараад байна ш дээ” гэж сүүлийн хэсгийг нь бараг л шивнэх шахуу хэлэв.

“Надад хамаагүй ээ. Чамайг зөвхөн минийх гэдгийг хүмүүс мэдээсэй гэж хүсч байна” гэж чихэнд минь шивнэхэд нь өөдөөс нь юу ч хэлж бас хийж чадсангүй. Тэрний энэ үгсээс болоод хацар минь эгээтээ л халуу шатчихсангүй. Цаашаа үлдсэн замдаа бид чимээгүй гэгч нь хөтлөлцөн алхасаар Cube дээр ирсэн юм.

“Зиа, зиа, зиа, энэ хайрын шувуухайнуудыг хараад байгаарай” гэж Cube рүү ороход маань хэн нэгэн хэлэх сонсогдов.

“Өө, Gina эгч” гэж оппа түүнтэй мэндлэхэд нь хацар маань дахиад л халуу дүүгэх шиг.

“Заа, надаас юунд нь ичдэг юм, айн. Та 2-т хичнээн атаархаж байгааг минь төсөөлөхгүй дээ, ~~~~~~~~~~-аа” гээд эгчийг хацраас минь чимхэж авахад оппа харин юу ч болоогүй юм шиг хээв нэг зогссоор л.

“За за би ажилдаа явахгүй бол болохгүй нь, шувуухайнууд минь” гээд машин руугаа явах гэж байснаа оппа түүнийг дуудахад нь эргэж харав.

“Эгч ээ, орой хэлж байсан юм мартав аа” гэж оппа-г хэлэхэд эгч хариуд нь толгой дохилоо.

“Орой юу болох юм?” сонирхолдоо автаад асууж байгаа маань энэ.

“А-аааааан, юу ч биш дээ. Нэг хийх ажил байгаа юм” гээд нэмж асуух боломж ч олголгүй намайг 2 давхар луу өрөө рүү минь дагуулж явлаа.

“За би ч бас ингээд явъя даа, нөгөө хэд хүлээж байгаа байлгүй. Ажлаа дуусаад над руу яриарай, за юу” гээд уруулан дээр минь хөнгөхөн үнсээд бүжгийн өрөө рүү гүйлээ.

Энэ оппа гуай гэнэт ингэж аашлаад байгаа нэг л сонин байна даа. Гэхдээ ямар болохгүй юм болчихсон байгаа биш гэж бодсоор мөрөө хавчаад л өнгөрлөө.

Өрөөндөө ороод шургуулганаасаа хэдэн бичиг цаас гаргаж авав. Дуу зохиогчийнхоо хувиар захиралтайгаа уулзах ажил байгаа юм. Захирлын өрөө рүү явах замдаа 4minute-ийханы өрөөний хажуугаар өнгөрдөг юм. Тэгсэн хажуугаар нь явж байгаад тэдний их л хөөрсөн шинжтэй ярилцаж байгаа нь сонсогдох нь тэр.

“Өнөө орой юу болохыг нь хурдхан мэдмээр санагдчихлаа” энэ HyunA-ийн хоолой гэдэгт итгэлтэй байна.

“Харин тийм ээ, цаг хугацаа арай жоохон хурдан явдаг байсан бол гоё байхгүй юу” гэж дараа нь Gayoon-ий хэлэх сонсогдов.

“Юу ярьцгааж байгаа юм? Өнөө орой ямар нэг гоё юм болох гэж байгаа юм уу?” гэж өрөөнд нь яваад ортол нөгөө хэд маань чив чимээгүй болчихов.

“А-ан юу ч биш ээ. Гадуур гарч хооллодог юм уу гээд л байж байсан юм. Гарч хооллоогүй зөндөө удчихжээ” гэж Sohyun түгдрэх шахам хэлэхэд нөгөө хэд нь хэрэг хийсэн янзтай инээх нь тэр.

“~~~~~~~~~~~~-аа, энд ажилтай байсан юм уу? A Cube рүү явсан байх гэж бодсон чинь” гэж Jiyoon асуухад нь орой юу болох гэж байгаа талаар нь асууя гэсэн бодол маань сарничихав. Надаас бусад нь бүгдээрээ л өнөө орой, өнөө орой гээд байхаар нь нэг л сонин санагдаад.

“Аан, захиралтай уулзчихаад, тийшээ явна аа. За за, явлаа, охидоо” гээд тэдний өрөөнөөс гарч, явах гэж байсан газар руугаа зүглэв. Захиралтай уулзахад тийм ч удсангүй, удалгүй A Cube рүү гарлаа.

Junhyung-ийн талаас

Өнөөдөр бид нар фен уулзалт, сурталчилгааны уулзалттай байсан ч би гэдэг хүн 1 минут ч төвлөрч өгөхгүй байлаа. Өнөө орой болох зүйлийг бодоод сэтгэл минь догдлоод тэр шүү дээ. Аз болж өнөөдрийн ажил ингээд дууслаа.

“Бөгжөө авчихсан уу?” Cube рүү явахаар машинд явж байхдаа Seob надаас асуув.

“Тэгсэн. Сүүлд үзэхэд халаасанд минь байж л байсан” гэж хариулаад жоохон тайвширахаар цонхоор хэсэг харан явлаа.

~~~~~~~~~~ Өнгөрсөн рүү ~~~~~~~~~~

“~~~~~~~~~~~~-аа, байж байгаарай, би тэр 2-ийг гаргаж өгчихөөд ирье” гээд ~~~~~~~~~~-г өрөөнд нь үлдээгээд ээж Junsung 2-той гарав.

“Эмнэлэг рүү ирэх гэж байсан юм бол эхлээд нааш нь хэлэхгүй дээ. Гэнэт ороод ирэхээр чинь гайхсан байх даа” гэж хонгилоор явангаа тэдэнд хэллээ.

“Би өөрөө л ирэхгүй бол чамайг хэр удах байсныг чинь би яаж мэдэх юм” гэж ээж маань ёжлонгуй гэгч нь хэлэх нь тэр.

“Гэхдээ л….”

“Гэхдээ гээд байх юм байхгүй ээ, ингэхэд чи тэрнээс хэзээ асуух гэж байгаа юм?” гээд нүд рүү цоо харлаа.

“Юу асууна гэж?” гэж хэлээд нэг сайхан ээжийн алганы амт үзэв.

“Эээж, яасан гэж цохиж байгаа юм бэ?” ээжийн араар орчихоод инээж байгаа Junsung-ийг уу.

“Үнэхээр мэдэхгүй байгаа юм уу?” гэж дахиад л нууцлаг асуултаа асуув.

“Мэдэж байсан бол таны алганы амтыг үзээд зогсож байхгүй байсан бус уу” гээд энэ удаад харин ээжийн гарнаас амжилттай бултсан шүү.

“Манай гэр бүлийн нэг гишүүн болгохоор асуудаггүй юм уу?” гэж хэлэхэд нь би гэдэг хүн байсан газраа гацчихлаа. Үг тус бүрийг нь толгойдоо бодсоор.

“Манай гэр бүл? Таны бэр охин гэж үү?” гэж царайных нь хувирлыг сайтар ажиглан асуулаа.

“Өөр юу байв гэж, мангар хүүхэд шүү” гэж хэлэхэд нь томоос том инээмсэглэл царайд минь тодорсон байх даа.

“Тэгвэл та биднийг зөвшөөрсөн гэсэн үг үү? Хайртай шүү, Ээж ээ. Манай ээж шилдэг нь” гээд ээжийгээ тэвэрч аваад эгээтээ л эргүүлээд гүйчихсэнгүй.

“Тийм ээ тийм, зөвшөөрсөн. Надад тэр үнэхээр таалагдсан, чамд минь ч сайн эхнэр болж чадах биз” гэж толгойгоо сэгсрэн хэллээ. Тэгээд цүнхнээсээ нэг жижигхэн хайрцагтай зүйл гаргаж ирэв.

“Энийг ав, эмээгийн чинь надад өгсөн сүйн бөгж” гээд надад өглөө.

“Гоё юм аа, баярлалаа, Ээж ээ” үнэхээр гоё бөгж байсан шүү.

“Манай гэр бүлийн хувьд үнэ цэнэтэй зүйл байгаа юм, түүнийг ч бас үүнийг маань нандигнаж чадна гэж найдаж байна. Одоо харин буцаад яв даа, чамайг хүлээж байгаа байлгүй” гээд духан дээр минь үнсээд инээмсэглэв.

“Ойлголоо, ээж ээ. Хайртай шүү, болгоомжтой хариарай” гээд тэдэн рүү далласаар ~~~~~~~~~~~-ийн өрөө рүү буцаад явлаа.

~~~~~~~~ Одоо руу~~~~~

Мөрөн дээр минь хэн нэгэн цохих мэдрэгдэн сэрүүн бодлоосоо сэрлээ. Бид аль хэдийн кафен урд ирчихсэн байж. тэгээд дотогш орцгоов. 2 давхарыг янзалж тохижуулах хэрэгтэй, дээрээс нь цаг бага байдаг.

Залуус маань заалыг чимэглэж байтал шатнаас хөлний чимээ сонсогдон, бид тэр чигтээ хөшиж орхив.

“Одоо болтол бэлэн болоогүй байгаа юм уу?” гэж 4minute-ийхан орж ирэхэд бид бүгд санаа амран санаа алдав.

“Ёох, ~~~~~~~~-г орж ирж байна л гэж бодлоо ш дээ” гэж Kikwang хэлээд буцаад ажилдаа орох нь тэр.

“Оппа, эгч хэзээ ирэх юм, тань руу ярьсан уу? Энэ янзаараа бол ирэхээс нь өмнө янзалж амжихгүй юм шигээ” гээд HyunA хажууд минь суув.

“Санаа зоволтгүй ээ, тэгж бодоод нэг юм бодсон юм байгаа” гээд зальтай гэгч нь инээгээд хөмсгөө мушилзуулав. Гэхдээ төлөвлөсөн зүйл маань санаж байснаар явж байгаа эсэхийг шалгаж үзэхгүй бол болохгүй ээ.

‘Ах аа, юу болж байна? Наана чинь ирчихсэн үү? Ирэхээр нь надад хэлээрэй’ гэж бичээд Tiger ах руу явууллаа. Ойрын хэдэн өдөр Tiger ах, ~~~~~~~~, бид 3 ‘Melody of Love’ гэсэн мөрүүд маань орсон шинэ дуун дээр ажиллаж байгаа юм л даа, гэхдээ эмэгтэй дуучнаараа хэнийг сонгохоо шийдэж чадахгүй л байгаа. Тэгээд ахыг өнөөдөр ~~~~~~~~~-ийг дуудаад бид нарт жоохон цаг гаргаж өгөх талын юм бодооч гэж гуйсан юм.

‘Аа, тийм ээ, чам руу яг бичих гэж байлаа. Дөнгөж сая минутын өмнө орж ирсэн’ гэсэн хариуг ахаас авлаа.

‘Ойлголоо. Би байж байгаад яваад очъё. Удахгүй уулзая, түүнийг маань сайн харж байгаарай’ сүүлийн хэсгийг нь уншаад ахын царай ямар болох нь төсөөлөгдчихлөө байна.

~~~~~~~~~~~~~~-ийн талаас

Дуу бичлэгийн ажиллагаанд оролцоно гэдэн үнэхээр шинэлэг туршлага болсон шүү. Гэхдээ олон цаг үргэлжилсэн болохоор жоохон ядармаар л байсан. Бичлэгийг нь дуусгаад Junhyung руу залгаж дууссан гэдгээ хэлэх гэж байтал утсанд маань шинэ зурвас ирэх нь тэр.

‘Сайн уу, ~~~~~~~~~~-аа. Tiger ах нь байна. Чамд одоо цаг байна уу? Нөгөө дууны талаар ярилцах гээд. Боломжтой байвал ажлаар маань нэг ороод ирээч’ ажил маань арай ч дуусаагүй бололтой.

‘Дөнгөж сая ажлаа дуусаад байж байлаа. Би ингээд яваад очъё, оппа’ гэж хариу бичээд такси барив. Тийшээ очиход ч нээх удсангүй.

“Өө, ирчихсэн үү? Наашаа суу л даа, халуун цай ч юм уу нэг уух юм аваад ирье, гадаа хүйтэн байгаа биз дээ” гээд Tiger ахыг өрөөнөөс гарахад нь гадуур хувцасаа тайлж, жоохон тухалж авлаа.

“Энэ, цай. Чамтай эмэгтэй дуучин тэгээд бас дууны үгний талаар ярилцдаг юм уу гээд. Үгээ бичээд дуусчихсан уу?” гэж асуун сандал дээр суув.

“Баярлалаа. Хэд хоногийн өмнө бичиж дуусгасан, гэхдээ хэр болсон бол доо. Эмэгтэй дуучин гэснээс таньд санаа оноо байхгүй юу?” ингээд бид гол яриандаа орлоо.

“Сайн байна. Толгойд орж ирсэн юм алга л байна. Юу ч гэсэн дууныхаа бүтэн үгийг, аятайгаа явж үзъе. Чи дуулаад үз дээ, ямар болж уу, үзье” ингэж хэлнэ гэж харин мэдсэнгүй шүү. Дуулах тухай ганц удаа ч бодож байгаагүй хүн шүү дээ.

“О-ок, шалгаж л үзэх гэж шүү. Дараа нь харин хүн шоолоод байв аа” гэсээр би гэдэг хүн бичлэгийн өрөө рүү орлоо. Удалгүй ах надад эхлэх гэж байгааг мэдэгдэн дохив. Ингээд ая явж, дууны үг нүдний минь өмнө.

<Melody of Love>

In my midnight dreams
I always see you, playing a piano, so gracefully
I thought it were just my silly sweet dreams, but
I can’t believe you’re standing in front of me now

Like a never ending fairy tales
I thought we would be happy till the end, but
Like full moon on a starless night
I was left alone, drenched with our happy memories

(Chorus) You are the melody of my heart
I can’t let you go even if I want to
You always played in my dreams on a silent night
I’ll become a soulless musician without my melody

If I could go to the past
I’d be holding you tightly in my embrace
Begging for the second chance
Believing, you’d come back to me, my endless love

You are the melody of my heart
I can’t let you go even if I want to
You always played in my dreams whole day & night
I’ll become a soulless musician without my melody

(Rap part)
My girl, listen to me
Every single moment, I just thiнk about you
Left behind, when you went away from me
Only thing that I wanted was to bring you back
Dreaming about you, even on a bright day times
Your precious smile, I love the most

Only you, you can make me happy
For you, I can even go to the moon

Let me go inside your heart, just one more time
One more chance and I won’t repeat my mistake
Vanishing like a dust in the air, I can’t handle it again
Even till the very end, please let me by your side

You are the melody of my heart
I can’t let you go even if I want to
You always played in my dreams whole day & night
I’ll become a soulless musician without my melody

I’ll be the music box to hold you in my heart
I love you

(by:uuganaa104 / me )

/орчуулга/

Шөнө дундын зүүдэндээ ч
Ихэмсэг гэгч нь төгөлдөр хуур тоглох чамайгаа харна
Дэндүү сайхан зүүд юмдаа гэж бодож байсан ч
Ингээд өмнө минь зогсож байгаад чинь итгэхгүй юм

Төгсгөл гэж үгүй хайрын үлгэр шиг
Эцсээ хүртэл бид аз жаргалтай байна гэж итгэж байсан ч
Тэнгэрт гялалзах одгүй шөнийн тэргэл сар шиг
Аз жаргалтай дурсамжтайгаа би ганцаар хоцорчээ

(Дахилт) Чи бол миний зүрхэнд эгшиглэх аялгуу
Хичнээн хичээсэн ч чамайгаа би явуулж үл чадна
Чимээгүй шөнөөр ч чи зүүдэнд минь эгшиглэнэ
Аялгуу минь алдагдсан би өрөвдөлтэй нэгэн хөгжимчин

Өнгөрсөн рүү буцаж чаддаг бол
Энгэртээ чамайгаа чанга гэгч нь тэврэх байсан юм
Өвдөн сөгдөн боломж олгооч хэмээн гуйх байсан юм
Эргээд ирнэ гэдэгт чинь итгэнэ, эцэс төгсгөлгүй хайр минь

Чи бол миний зүрхэнд эгшиглэх аялгуу
Хичнээн хичээсэн ч чамайгаа би явуулж үл чадна
Чимээгүй шөнөөр ч чи зүүдэнд минь эгшиглэнэ
Аялгуу минь алдагдсан би өрөвдөлтэй нэгэн хөгжимчин

(Реп хэсэг)
Хайрт минь, намайг сонсооч
Цаг мөч бүхэн би зөвхөн чамайгаа л бодно
Намайг орхиод, яваад өгөхөд чинь
Чамайгаа буцаагаад хажуудаа байлгахыг л хүссэн
Өдөр ч байсан хамаагүй зөвхөн чамайгаа зүүдэлж мөрөөднө
Нандигнан хайрладаг чиний минь үзэсгэлэнтэй инээмсэглэл

Зөвхөн чи, чи минь намайг аз жаргалтай болгодог
Чиний төлөө би сар луу ниссэн ч чадна

Зүрх сэтгэл рүү чинь нэвтрэх боломж олгооч, дахиад ганц удаа л
Дахиад ганцхан боломж, би алдаагаа давтахгүй ээ
Хоосон тоос шиг агаарт хийсэн алга болохыг би дахин тэвчиж чадахгүй
Эцсээ хүртэл хажууд чинь байхыг зөвшөөрөөч

Чи бол миний зүрхэнд эгшиглэх аялгуу
Хичнээн хичээсэн ч чамайгаа би явуулж үл чадна
Чимээгүй шөнөөр ч чи зүүдэнд минь эгшиглэнэ
Аялгуу минь алдагдсан би өрөвдөлтэй нэгэн хөгжимчин

Чамайгаа өөртөө хадгалах дуут хайрцаг нь болоё би
Би чамд хайртай

/зохиогч Uugan104Jun/

Дуулж дуусаад нилээд сандарч байсан ч, бүх сэтгэл зүрхнээсээ дуулсан болохоор нөгөө талаараа харин ч сайхан санагдаж байлаа. Tiger ахын царайг хараад ч байдал маань дээрдсэнгүй, их л нухацтай хэрнээ ямар ч нүүрний хувиралгүй сууж байсан юм. Өрөөнөөс гарч очоод мөрөн дээр нь цохиж авлаа.

 “Оппа, ямар байна? Битгий шоолж инээгээрэй, угаасаа бид нар гоё хоолойтой дуучин олчих нь ш дээ, Gina эгч юмуу, Gayoon ч байсан ч болно ш дээ” гээд 2 дахь удаагаа мөрөн дээр нь цохиход ах сая нэг юм хариу хөдөлгөөн хийв.

“Бид нарт эмэгтэй дуучин хэрэггүй юм шиг байна” гээд нөгөө л ямар ч хувиралгүй царайгаа гаргасаар.

“Яагаад? тэгээд эрэгтэй дуучин? Yoseob?” гээд жоохон гайхшрангуй асуув.

“Үгүй ээ, эмэгтэй, эрэгтэй аль нь ч биш ээ” гэж хэлэхэд нь дотроо ‘үгүй байлгүй дээ’ гэж хэллээ.

” Тэгээд….” гэхэд минь миний яриаг тасалж

“Тийм ээ, чи өөрөө л дуул. Дахиад жоохон дасгал хийх хэрэгтэй ч энэ дуунд чиний хоолой чинь яг тохирох юм байна” гэж нүд нь гялтганан хэлэв.

“Үгүй байлгүй дээ. Би чадахгүй ээ. Би… би… би яаж?” хэлэх үг олдсонгүй.

“Мэдээж чи чадна аа, сая дуулж болж л байна ш дээ. Тэгээд ч энэ дуу чинь Junhyung  та 2-ийн хамтдаа гаргаж байгаа анхны дуу биз дээ. Тийм болохоор та 2 хамтдаа дуулвал илүү гоё болно ш дээ” гэхэд нь нүүрээ таглаж, эсэргүүцэл үзүүлэх гэж байтал гаднаас хэн орж ирэх нь тэр.

“Хэн хэнтэй хамт дуулах гэж?” гэсээр Jun өрөөнд орж ирлээ.

“Чи бас ~~~~~~~~~~~~. Тэрнийг дуулж чаддаг гэж чи мэдээгүй л биз дээ? Чи сонсоод үзэх хэрэгтэй шүү” гэхэд нь Jun над руу гайхсан байртай харц шидэв.

” Энийг сонс доо” намайг ямар нэгэн юм хийхээс өмнө ах эхлүүлэх товчин дээр дарж орхилоо. Тэр 2-ийг миний дуулж байгааг сонсож байгааг нь хараад бага зэрэг ичиж эхлэв. Аз болж дуу хурдан дуусч, Junhyung-ий бодлыг хурдан гэгч нь сонсмоор санагдлаа.

“Wow, ~~~~~~~~~~~~-аа, чамайг ингэж дуулдаг гэж мэдээгүй юм байна” бол тэрний амнаас хамгийн эхэлж гарсан үгс.

“Хэлсэн биз дээ. Жоохон дасгал хийгээд л тэгээд л яг болно” гэж Tiger ах хэлээд цааш дэлгэц рүүгээ эргэж харлаа.

Ахыг түрүүн тэгж хэлсэн ч нэг л өөртөө итгэж өгөхгүй байсан ч Junhyung-ы хэлсэн үгийг сонсоод, яагаад ч юм өөртөө итгэх итгэлтэй болоод л явчих шиг. Удалгүй бид ахтай салах ёс хийгээд тэндээс гарлаа.

“Чи ч намайг гайхшруулж дуусахгүй юмаа, айн” гэж Jun-ий машинд суухад тэр тэгж хэлэв.

“Заа, одоо болно оо. Дуулж чаддаг гэдгээ би өөрөө ч мэдээгүй юм чинь” гээд багахан ундууцлаа.

“Ингэхэд хаашаа явж байгаа юм? Хаашаа гэдгийг нь хэлээгүй биз дээ” гэр лүүгээ явж байгаа юм уу гэтэл үгүй юм шиг ээ.

“Удахгүй харна аа” гэчихээд цаашаа явсаар л.

Удалгүй бид Cube-ийн ойр байдаг нэг кафе-д ирсэн ч энд яах гэж ирснээ мэдэхгүй л байлаа.

“Оппа—–” гэж асуух гэж байтал тэр хуруугаараа амыг минь дарж орхив. Тэгээд намайг дотогш нь дагуулж ороод, 2 давхар лүү гарлаа. Харанхуй байсан ч гэнэт…….

BANG

Гэрэл асч, нөгөө хэд маань бүгд цугалчихаж. Заал тэрхэн агшинд аз жаргалаар бялхаж байх шиг.

“Хөөх, бурхан минь, юу болоод байгаа юм бэ? Та нарыг нэг юм нуугаад байгааг чинь мэдсэн юм аа” гайхах бас баярлах хоёр давхацах шиг болов. Гэхдээ яагаад ийм зүйл хийснийг мэдэхгүй хэвээр.

Нэг нэгээрээ нөгөө хэд маань над дээр ирж чанга гэгч нь тэвэрч авсаар. Гэнэт яагаад ингээд байгаад үнэхээр их гайхаж байсан ч, ийм сайхан уур амьсгалыг эвдээд яахав гэж бодлоо.

“Манай гэр бүлд албан ёсоор тавтай морил” гээд Seob намайг чанга гэгч нь тэвэрч авахад нүдэнд нь нулимс цийлэгнэсэн байхыг олж харав.

Gina эгч дээр очоод юу болоод байгааг асуух гэтэл цаашаа хараад зогсож байсан Junhyung руу намайг түлхэх нь тэр. Тэр маань нэг том амьсгаа аваад над руу хартал гартаа жижигхэн хайрцагтай зүйл барьсан байх юм.

Тэгээд нэг өвдөг дээрээ сөгдөж суухад нь би 2 гараараа амаа дарж, нүд минь бүлтрэх шахам болж, зүрх минь зогсчихов уу гэмээр л болов.

“О-оппа——-“

“Битгий. Энэ удаа миний хэлэх зүйлийг л сонсчих” гэхэд нь би толгой дохихоос өөр зүйл хийж чадсангүй.

“~~~~~~~~~~~~~-аа,

Чамайгаа олон ч удаа уйлуулж байснаа би мэднэ

Заримдаа ухаангүй тэнэг хүн шиг аашилдагаа ч бас мэднэ

Энэ дэлхий дээрхи хамгийн төгс хүн биш гэдгээ ч бас сайн мэднэ

Гэхдээ.

Би алдаа, дутагдлаа засна аа

Нулимсыг чинь ч би арчих болно

Чамайгаа аз жаргалтай болгоно гэвэл би өөрийгөө ч өөрчилнө.

Тийм болохоор,

Өглөө болгон чамайг сэрээх хүн чинь болохыг минь зөвшөөрөөч

Чамтай хамт зүүдэлж хонох хүн чинь болохыг минь зөвшөөрөөч

Зүрхэндээ зөвхөн чамайгаа л хадгалахыг минь зөвшөөрөөч

Бүх л насаараа чамайгаа хайрлахыг минь зөвшөөрөөч

Минийх болооч,

Зүрхэнд минь эгшиглэх цор ганц аялгуу минь болооч

Надтай гэрлээч?”

Хацрыг минь даган эцэс төгсгөлгүй мэт нулимс урсаж, нэг ч үг хэлж чадахгүй болчихсон байлаа. Толгойгоо дохиод түүнийгээ тэвэрч аван, хайр шингэсэн үнсэлт бэлэглэв.

::::::: Төгсөв :::::

~~~~~~~~~~~~~~

Ингээд өгүүллэг маань энэ хүрээд жаргаж байна ^^…. Өгүүллэгийг минь шимтэн сууж уншиж байсанд баярлалаа.

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

8 thoughts on ““Melody of Love” Төгсгөлийн 20-р хэсэг

  1. sericube says:

    сайхан дуусгалаа эгч минь үнэхээр амьдралдаа ийм гоё зохиомж уншиж байсангүй та энүүгээрээ ном бичээрэй ххэ

  2. suvdaa says:

    unen goy duuslaa amjilt

  3. suvdaa says:

    daraa olon uguulleg bicheerei

  4. SWEET IU says:

    Waa uneher goy yamar goy tugsvuu

  5. SWEET IU says:

    Bur nudend haragdaad uneher shan bailaa shan oguuleg bolloo amjilt egchee

  6. muugii says:

    yostoi law uguulleg bichsen bnaa
    Bayrlaa ^^

  7. yu ri says:

    waaa uneheer saihan togsloo
    ih goh oguulleg bn
    BAYRLALAAA🙂

  8. Saihan togsloo ystoi goy oguulleg bn

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s