Junhyung-ы санал болгох дуунууд (Monstar)

tumblr_mk3ltw1mMi1qc4drwo2_1280

Тэрээр өөрийн байнга сонсдог болон өөрийн дуртай дуунуудын тухай хуваалцсан байна. Та нарын ч гэсэн дуртай дуунуудын жагсаалтанд багтана гэж бодож байна ^^

Erase Me – Kid Cudi (Feat. Kanye West)

“Түүнийг одоо шинэ цомгоо гаргахаар ажиллаж байгаа гэж ярьж байгаа юм байна лээ, нэрийг нь сонсоод л догдолмоор болж байна, дээрээс нь түүний цомогт нь Kanye West, Snoop Dogg хамтарч ажиллах юм шиг байсан. Би Kid Cudi-ийн гаргадаг дууны төрлөөр хүчээ сорьж үзэхийг хүсдэг.”

닿을 수 있다면 (Bonus Track) – 더 콰이엇

“Энэ дуу The Duiett-ийн анхны цомогт багтсан дуу. Надад дууны үг зохиох урам зориг өгсөн дуу бол энэ дуу. Дууны үг нь дууны нэртэйгээ адил үнэхээр сэтгэл хөдөлгөсөн дуу бөгөөд ямар ч хүн сонсоход зүгээр дуу”

Be My Luv – 더 콰이엇

“Үнэхээр гоё/сайн дуу болохоор би тв нэвтрүүлэг ч юм уу, радио нэвтрүүлэгт орж байхдаа энэ дууг дуулдаг. Энэ дуу The Quiett-ийн 4 дэх цомогт багтсан. Түүний дуунд агуулагдсан rap-үүд нь олон янзын чин сэтгэлээсээ хэлэх гэсэн үгсийг агуулж байдаг. Сэтгэл хөдөлгөсөн хип хоп (emotional hip hop) дуу сонсохыг хүсч байгаа хүнд би энэ дууг санал болгох байна”

All About Lovin’ You – Bon Jovi

“Намайг анагаагч дуу! Энэ дууг сонсохоор сэтгэл маань тайвшираад л явчихдаг. Зөөлөн рок уянгын дуу, хэрвээ клиптэй нь хамт үзвэл илүү гоё сонсогдох болно.”

Real Love – 크루셜 스타 (Crucial Star)

“Сэтгэл хөдөлгөм хип хоп дуу сонсмоор сангадвал би энэ дууг заавал сонсдог. Дууны үг нь үргэлж нэгийг хэлээд байх шиг санагддаг. Үнэхээр сэтгэл татам дуу”

이 밤이 지나고 나면 – 팔로알토 (Paloalto)

“Ямар ч шалтгаангүйгээр байнга сонсдог дуу маань. Үнэхээр гайхалтай. Зөөлөн аястай сэтгэл хөдөлгөм дуу. ”

I Stand Alone – Theophilus London

“Түүний анхны цомогт багтсан дуунуудын нэг бөгөөд rap нь үнэхээр гайхалтай болсон. Vocal хэсгүүд нь хэдий тийм сайн биш байсан ч онцгой өнгө төрхөөрөө намайг өөртөө татаж чаддаг юм.”

So Good – B.O.B.

“Цоглог аяараа сонсох болгонд минь намайг согтоож чаддаг дуу.”

좋아보여 – 버벌진트 (Verbal Jint)

“Өөрийнхөө зүгээс твиттэр дээрээ магтаж бичтэл минь гайхалтай болж чадсан шилдэг дуу”

Boogie On & On – 빈지노 (Beenzino)

“Шинэлэг аялгуу, хурц, ёжтой үгсийн хослол ч дажгүй шүү.”

Aqua Man – 빈지노 (Beenzino)

“Primary оролцож, дээрээс нь Beenzino-ийн өөрийнх нь өнгө аяс шингэсэн дуу гэдгээрээ алдартай нэгэн дуу. Хэн ч байсан сонсож болох хип хоп дуу.”

Go Get It – T.I.

“Ритм/ Хэмнэл нь гайхалтай, бэлтгэгдэж байх үедээ би энэ дуун дээр бүжгийнхээ бэлтгэлийг хийдэг байсан. Өөрийнхөө юу туулж ирсэн гэдгээ мартахгүй байхын тулд би энэ дууг одоо ч гэсэн сонсдог.”

Caught Up – Usher

“Usher-ийн 4 дэх цомог. Хоолойн/ Дуулах хичээл авч байхдаа миний дуулдаг байсан дуу. Хэдий би rap-даа дуртай ч, дуулах тал дээр ч нилээн сонирхолтой байдаг.”

cr: beast-shock (tumblr) ; орчуулсан: Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s