All About Hyunseung ^_^

121215_w_hs03

Та бүхэн хэрэв анзаарсан бол блогт маань B2ST-ийн гишүүдийн тэдний тухай бүгдийг нь гэх нэртэй мэдээлэл орж байсан ч Hyunseung-ийх л ороогүй үлдчихсэн байгаа. Иймээс удааж байгаа ч Hyunseung-ий тухай бүгдийг нь хэмээх мэдээллээ оруулахаар шийдлээ ^^

tumblr_mgf4goPLIO1qzhfemo1_500

Зиа ингээд түүний талаархи дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна

Jang Hyunseung 1989 оны 9 сарын 3-нд айлийн том хүү болон мэндэлсэн бөгөөд Солонгосын Сөүл хотноо өссөн юм. Түүний охин дүүг Geurim гэдэг бөгөөд охин дүү нь ээжтэйгээ хамт байдаг юм. Өнгөрсөн жил түүнд болон түүний гэр бүл, B2UTY бидэнд харамсалтай зүйл тохиолдож 2012 оны 9 сарын 20-ны өглөө Hyunseung-ийн маань аав гэнэтийн зүрхний шигдээсээр энэ хорвоог орхисон билээ.

Hyunseung маань одоогоор бусад 4 гишүүдийн хамт Dongshin их сургуульд бүрэн тэтгэлэгээр суралцдаг бөгөөд Applied Music чиглэлээр мэргэшиж байгаа юм байна.

Тэрээр хамтлагтаа голлох хоолой болон голлох бүжигчний үүргийг гүйцэтгэдгийг бүгд сайн мэдэх биз ^^. Мөн тэрээр B2ST–ийн гишүүний нэр дор үйл ажиллагаа явуулахаас гадна 4minute хамтлагын HyunA-тай хамт Trouble Maker хэмээх төслийн дор цомог гаргаж тун амжилттай ажиллсан билээ. Мөн өнгөрсөн жил тэрээр мюзикалд хүчээ сорин Моцарт хэмээх мюзикалд залуу Моцартын дүрийг бүтээсэн юм.

250713_382226775159488_458359854_n

Pre-Debut

2004 онд 14 настай Hyunseung анх YG Ent-ийн сонгон шалгаруулалтанд орж байжээ. Тэрээр тус сонгон шалгаруултандаа 2 дугаар шатнаасаа хасагдсан ч бууж өгөлгүй, Yang HyunSuk захиралтай өөрөө очиж уулзан улмаар trainee болсон байна.

Ингээд 1 жил 4 сарын хугацаанд тэрээр YG-аас гаргах шинэ эрэгтэй хамтлаг болох BigBang-ийн гишүүн болон бэлтгэгдэж байсан бөгөөд түүний тайзны нэр нь Солонгосын хүсэл гэсэн үгний утгыг агуулсан So-1 байв. Тэрээр BigBang Documentary нэвтрүүлгээр гарч эхэлснээр олны анхаарлыг татаж эхэлсэн бөгөөд тус нэвтрүүлэгт одоогийн тус хамтлагын гишүүд болох GDragon, TOP, Daesung, Taeyang, Seungri нартай хамтдаа оролцож байсан. Тус нэвтрүүлгийн нийт 11 ангиас 10-т нь Hyunseung гарсан байдаг ч эцсийн мөчид хамтлагын бүрэлдэхүүнээс хасагддаг юм. Түүний өөрийгөө илэрхийлэх чадвар болон тайзан дээрхи биеэ авч явах байдал нь бэлэн болоогүй хэмээн Yang HyunSuk үзсэн байж.

JHSupeai_hanru_2

Одоо нэг хамтлагт хамтдаа хүчин зүтгэж буй Doojoon нь Hyunseung-ийн оролцсон BigBang Documentary нэвтрүүлгийн үзээд дуучин, олны танил од болохоор шийдсэн гэх бөгөөд Hyunseung-ийн хувьд тухайн үеийн туршлага, цаг хугацаа нь уран бүтээлч хүн болох чухал хичээл болсон гэж үздэг аж.

Улмаар хэсэг хугацааны дараа тэрээр одоогийн нэг хамтлагын гишүүн Yoseob-той нэгэн нэвтрүүлгийн бүжгийн багт бэлтгэл хийж байгаад танилцсан бөгөөд Yoseob түүнийг Cube Ent-д орохыг ятгасан байна. Ийнхүү тэрээр B2ST хамтлагын бүрэлдэхүүнд багтаж бидэн дээр ирсэн байх нь ^^

 tumblr_mhn14qcRvE1rjwoyko1_1280

Одоо харин түүний талаархи сонирхолтой баримтуудаас ^^

– Hyunseung угаасаа л туранхай, хичнээн түргэн хоол, бэлэн бүтээгдэхүүний мангас ч гэсэн туранхай хэвээрээ л байдаг

– Hyunseung зөвхөн өөрт хамааралтай хэсэг/ орчинг л цэвэрлэдэг

– Түүнд өөрийнхөө хоолойнд анхаарал тавих тусгай арга барил байдаг. 2 хоног тутад нэг удаа лийрийн шүүс уух

– Junhyung, Hyunseung 2-ийг хамтлагынхаа загварлаг гишүүд гэдэг бөгөөд тэд загварт нилээд гүн сонирхолтой болохоор тэр ^^

tumblr_m6e269tZdn1qg09mao1_500

– Стресс-д орсон үедээ ганцаараа байх дуртай

– Анх Junhyung-тай уулзаад жоохон айж байсан гэнэ. “Анх Junhyung-тай уулзахад тэр маш нууцлагдмал санагдаж бас дээрээс нь над руу аймар аймар хараад байсан” гэж хэлж байжээ.

– Гишүүд нь түүнийг “Ханхүү Jang” гэж дууддаг, учир нь тэр бүх зүйлийг төгс байлгах дуртай.

– Бусад нь түүнээс “Ирээдүйн чинь эхнэр болох хүн ямар байх бол?” гэж асуухад тэр “Ирээдүйд тухайн үед нь л юу гэж хариулахдаа санаа тавья” гэж хариулж байжээ

– Тэрээр махнаас хол байна гэж хаана ч байхгүй гэнэ дээ

tumblr_mhm5p8PjqO1s20gy0o1_1280

– Бэлтгэлийн цаг дууссан байсан ч тэр бүжгээ бүрэн эзэмшихийн тулд үүр цайтал бэлтгэлээ хийсээр байдаг

– Түүний хувьд дуу хөгжим гэдэг бол цаг хугацаа ихээхэн шаарддаг зүйл гэнэ. “Түүнийг бүрэн мэдэрч, эзэмшихийн тулд бүх л амьдралаа зарцуулах хэрэгтэй”

– Тэрээр Star System Crew нэртэй бүжгийн хамтлагт байсан

– Тэрээр олон ангит киноны муу талын дүрд тоглож үзэхийг хүсдэг

– Жоохон байхдаа заан, шүхэр 2-ийг ялгаж салгаж чаддаггүй байсан

– Нэтээр аялах, bowling тоглох нь түүний хийх дуртай зүйлсийн нэг

– Түүний ажиллах зарчим: Өөртөө байгаа бүх чадвараа гаргаж ажилла, тэгээд дараа нь бүх чадвараа гаргаж ажиллаж чадах хэмжээнд хүртлээ сайн амар

b2st_07

– Охин дүүгээ хамтлагынхаа хэнд нь найдаж үлдээж чадах вэ гэхэд Yoseob-г сонгож байсан

– GDragon-ий бэлэг болгож өгсөн бүсийг хадгалсаар байдаг

– Түүний дуртай хоол нь тахиа болон жүржийн шүүс

– Тэр өөрийгөө эрэгтэйлэг/ эршүүд гэж боддог болохоор фенүүд нь түүнийг хөөрхөн гэж хэлэхэд тэр их гайхдаг гэнэ

– Анх Doojoon-тэй уулзах үедээ л түүнийг итгэж болох ахлагч гэдгийг нь мэдсэн

– Фенүүд нь түүнд анхаарал тавьхад дуртай

– Хэзээ нэгэн өдөр бүх анти-нууд нь эсрэгээрээ эргэнэ гэдэгт итгэдэг

– Хэрвээ түүнийг ямар нэгэн хачин жигтэй зүйл хийлгэхээр оролдвол тэр такси бариад алга болох болно

0205_w_hs04

– Түүнд цэвэрхэн арьстай, давхраатай охидууд таалагддаг

– Фенүүд нь түүнтэй энгийн үгээр (хүндэтгэсэн хэлээр биш) ярьсан ч тэр нээх дургүйцэж хүлээж авдаггүй

– Junhyung, Doojoon 2-ийн нэрийг нилээд хольж хутгадаг байсан гэнэ

– Тэрээр эхэндээ тайзны нэртэй болохыг хүсдэг байсан ч, аав ээж нь өөрт нь өгсөн нэрээр явахгүй байгаад нь аав ээж нь гомдох вий хэмээн бодлоо өөрчилжээ

– Гишүүд нь бүгдээрээ өөрсдийн гэсэн соло дуутай болоосой гэж хүсдэг

– Гишүүд нь идсэнийхээ дараа цэвэрлэхгүй орхиход дургүй

– Дуртай дүрс нь Од

120804_w_hs05

– Ус яагаад ус юм бол хэмээн гайхдаг😛

– B2ST-г илүү олон хүн хайрлаж, дэмжээсэй хэмээн хүсч хамаг чадлаа гарган ажилладаг

– Hyunseung-ийг хамгийн хөөрхөн нь гэдэгт хамтлагынхан нь бүгд санал нийлдэг

– Нүдэндээ лазерийн хагалгаа хийлгэж байсан

– Баруун гараараа бичдэг

– Hyunseung ах өөрөө сэрүүлэг тавьчихаад тэрэндээ сэрдэггүй. Сэрүүлэг нь тэгээд дугараад л байдаг – Dongwoon

– Солонгос фенүүд нь түүнийг Eye Prince гэж нэрлэдэг, учир нь түүний сэтгэл хөдлөлийг таахын аргагүй. Мөн тэрээр бусадтай гялалзсан нүдээрээ харилцдаг.

– Дебют хийх үед түүнийг жин нэмүүлэх нь бусдых нь даалгавар байжээ

– Тэр ороолт эсвэл ямар нэгэн зүйл хүзүүндээ зүүх дуртай

– Junhyung-ийг шивээс хийлгэх үед нь тэр ч бас шивээс хийлгэхийг хүссэн ч компани нь зөвшөөрөөгүй гэнэ

JHSupeai_all_015

120905_h_hs05

121108_01

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

6 thoughts on “All About Hyunseung ^_^

  1. Sericube says:

    doojooniig manaihan anh haraad l hamag ymaa daatgachihmaar sanagddag ym shig bgaan:)
    ugiin l turanhai sexy zaluu ymaa daa

  2. christina says:

    goy mede bn

  3. bbb says:

    xachin jigtei amitan shvv :p

  4. woogel2pm says:

    wuaa bayarlalaa🙂
    ix goe mdeelel bna Hyunseung minedee❤

  5. Hyunsue\ says:

    Hyunseung2❤❤❤

  6. JS says:

    hoorhon sh dee.., yund ni aina gj bi bol hoorhon bolhoor ni l durtai.., hyunseung aa amjilt..,

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s