MonStar-ийн цацагдах хугацаа тодорхой боллоо

tumblr_inline_mla6dndEzk1qz4rgp

Mnet-ээс тус драманы зураг авалтын үеэрхи зураг болон эхний анги хэзээ цацагдах болсон талаар олон нийтэд зарлаад байна.

Өсвөр үеийнхэний шархалсан зүрх сэтгэлээ хөгжмөөр дамжуулан анагааж буй дүр зургийг харуулсан 12 ангитай драманы маань эхний анги 5 сарын 17-нд шилжих шөнийн 00:00 цаг (монголоор 16-ны 23:00) цацагдах бөгөөд нэг ёсондоо бид нарт одоо яг 1 сар хүлээх хугацаа үлдээд байнаа гэсэн үг юм ^_^

Mnet-ээс драманы зураг авалтын үеэрхи зурагнуудыг гаргасан бөгөөд тэдгээр зурагнууд дээр Junhyung маань нүүр дүүрэн инээмэглэж, зураг авалтын талбар тун чиг баяр хөөртэй, уур амьсгал дотно байснаар Junhyung-ийг маань бас нэгэн өөр талаас харах боломж олгосон гэж хэлж болно.

Тус драма дээр ажиллаж байгаа найруулагч нь ч Junhyung-ийн маань жүжиглэх авьясыг тун их сайшааж байсан бөгөөд, жүжиглэх хүсэл эрмэлзэл ихтэй, сайн жүжиглэж байсан болохоор магтаад дуусахгүй байсан шинжтэй ^^

Киноны гол дүрийн жүжигчид нь ахлах сургуулийн сурагчдын дүрийг гаргаж байгаа бөгөөд 89 оны Junhyung, 90 оны Ha Yeonsoo, Kang Haneul нар тухайн дүрүүдийг бүтээж байгаа билээ. Тус 3 маань ч зураг авалтын талбайд гар нийлэн сайн ажиллаж байгаа гэнэ. Хөгжмийн зэмсэг болон дуулалтан дээрээ бэлтгэж хийж байхдаа ч их л нухацтай хандацгаадаг юм байх.

Энэ талаар найруулагч Yoon HyunGi “Гол дүрийн жүжигчид маань ойролцоо насны нэг үеийхэн болохоор яг л ахлах сургуулийн найз нар шиг харагддаг. Амарч байхдаа ч цагийг зүгээр өнгөрөөлгүй ажилласаар л байдаг. Нэг бол дуулалтандаа бэлдэнэ, нэг бол хөгжмийн зэмсэг дээр ажиллана. Тэд жүжиглэлт болон хөгжмийн тал дээр аль алин дээр нь зэрэг шамдан ажиллаж, өөрсдийгөө зураг авалтанд бүрэн дайчилж байгаа” гэсэн байна.

~~~~~~

Зиа ингээд хүсэн хүлээсэн мөч ирэх нь дээ ^_^….. 1 сар л хүлээчихвэл🙂

tumblr_mlaol0pRmw1qzjehuo1_1280

tumblr_mlaol0pRmw1qzjehuo2_1280

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

One thought on “MonStar-ийн цацагдах хугацаа тодорхой боллоо

  1. BeeeeesT says:

    За ашгүй дээ их хүлээлээ:)5 Сарын 5нд бас Гикванг-н тоглож байгаа драма цацагдаж эхлэхээр аль альныг нь үзээд завгүй болох нь дээ😀

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s