BTOB-ын High Cut Сэтгүүлд өгсөн ярилцлага (High Cut vol. 101)

99fd9455b3cac5893275dc56f10d02fa_9R9memrzFuzL5sjcVpBrGI9

 

BTOB. BTOB гэдэг нь ‘цохилт хийхээр төрсөн’ (Born TO Beat *beat нь мөн хөмнэл гэсэн утгаар орж болно*) гэсэн утгатай юм. Тэд саяхан 1 жилийн ойгоо тэмдэглэсэн шинэ idol хамтлаг юм (2012 оны 3 сард дебүт хийсэн). Гэхдээ тэд өөрсдийнхөө хөгжмөөр өөрсдийгөө сорьж байгаа залуус юм. Тэд бүгд чөлөөтэй гитар, төгөлдөр хуур болон бусад хөгжмийн зэмсгүүд тоглож чаддаг. Second Confession дуугаараа эргэн ирсэн тэдэнтэй хийсэн яриьцлагыг хүлээн авна уу.

1. Эхлээд бидэнд хамтлагийнхаа талаар яриаач. Хэзээ анх улзаж байсан мөн хэр удаан бэлтгэл хийн BTOB болсон талаар.
– Ilhoon: Энэ ширээн дээр сууж байгаа гишүүд (Eunkwang, Hyunsik, Ilhoon, Changseob) Xамгийн удаан бэлтгэгдсэн. Хамгийн удаан бэлтгэгдсэн нь 3 жил болсон байгаа.
– Changseob: Minhyuk Peniel 2 өөр компанид 2 жил бэлтгэгдсэн.
– Minhyuk: Үнэндээ бол би CUBE Ent.-д 7-8 сар бэлтгэгдсэн. Би бараг хоёр жил хагасаас илүү бэлтгэгдэж байж дуучин болсон. Би JYP Ent.-ын 5 дахь сонгон шалгаруулалт хүртэл явсан боловч сүүлийн шатны шалгаруулалтад хасагдсан. Түүний дараа өөр компанид бэтгэгдэж байгаад энд ирсэн.

2. Одоо өөрсдийнхөө талаар хэлээч. BTOB-ын ахлагч ака ‘зөгийн бал шиг хоолой’ Eunkwang, та төгөлдөр хуур маш сайн тоглодог юм байна лээ, багаасаа төгөлдөр хуур толгохыг сурсан уу?
– Eunkwang: Бага сургууль сурч байх хугацаандаа төгөлдөр хуур тоглож сураад ахлах сургуульд ороод дахин тоглож эхэлсэн. Үнэндээ бол төгөлдөр хуур болон хоолойгоо хамт сурдаг байсан, гэхдээ дараа нь компанидаа орж ирээд бүжигчин дуучнаар хичээллэж эхэлсэн. Бүжиг бүжиглэх маш хэцүү байсан, би idol болохыг төсөөлж ч байгаагүй. Бүр CUBE-д анх ирж байхдаа амьд хөгжмийн хамтлагийн төслөөр ирж байсан боловч дараа нь idol болон өөрчлөгдсөн (инээв). Удалгүй төгөлдөр хуураас өөр хөгжмийн зэмсэг тоглож сурахаар шийдсэн.

3. Minhyuk Idol Star Championship дээр гүйлт болон саадтай гүйлтээс 2 алтан медаль аван ‘athletedol’ болсон шүү дээ.
– Minhyuk: Миний зорилго Triple Crown байсан, гэхдээ би өндрийн хариалт дээр хүрэл медаль авсан. Би спортод дуртай бас сайн байсан болохоор бага болон дунд сургуульд байхад Хөл бөмбөгийн багуудаас орох уу гэсэн хүсэлт их ирдэг байсан. Миний мөрөөдөл хөм бөмбөгийн тоглогч байсан боловч бие маань жижигхэн болохоор аав ээж 2 маань хориглосон. Би өөрийнхөө спортын чадварт маш их итгэлтэй байсан. Гэхдээ би өөрийгөө гүйхдээ сайн гэж хэзээ ч бодож байгаагүй. Гэхдээ би бэлтгэл хийхэд Idol Star Championship дээр хийснээс хурдан хийсэн байсан.

4. Changseob та маш их авъястай юм! Suwon Song Festival-д нэгдүгээр байр мөн Howon Их Сургуульд дээгүүрт бичигдэж орсон байсан.
– Changseob: Фенүүдийн нэг андуурдаг зүйл нь Soosuk (шилдэг нь) биш Soosi (их сургуульд орох нэг арга) байсад. Би Soosuk гэдэг үгэнд дуртай болохоороо үүнийг хийж байгаа юм (инээв). Тэр үед итгэж боломгүй их ороох гэж байгаа хүмүүс байсан. 11 дэх удаагийн элсэлт нь 3000-аас 5 хүнийг сонгох байсан. Тэнд 2 хүү байсан тэр 2 хүү нь Changseob Hyunsik 2 байсан. Бид 2 хамтдаа бэлтгэгдэж байсан болохоор бие биенийгээ мэдэж байсан. Тэр 2 сонгогдсон хүн нь бид 2 байсан нь улам ч илүү гэнэтийн байсан.

5. Hyunsik та ардын дуучин Lim Ji Hoon-ы хүү шүү дээ. Дуучин болоход чинь аав тань их нөлөөлсөн байх.
– Hyunsik: Бүх хөгжмийн төрлийг мэддэг байх нь надад ердийн л зүйл байсан. Дунд сургуульд байхдаа амьд хөгжмийн хамтлаг байгуулах гэсэн боловч аав ээж 2 маань эсэргүүцсэн. Тэгээд би нууцаар хөгжмийн хамтлаг байгуулж тэмцээнүүдэд оролцдог байсан. Гайхмаар зүйл нь бид шагнал хүртэл авч байсан шүү. Амьд хөгжмийн хамтлаг байгуулснаас хойш би олигтой хичээлээ хийж чадаагүй. Тэгээд би Хятад руу суралцахаар зугтан 2 жил тэндээ байсан. Дара нь тэндээсээ энд ирэн хөгжим миний хувь заяа юм байна гэж бодон компанидаа шалгаруулалтанд оролцон trainee болсон.

6. Чикагогоос ирсэн залуу Peniel-д Солонгос дахь амьдрал хэцүү байсан уу?
– Peniel: Солонгост ирээд JYP-д орсны дараа маш их хэнд анти-Америкчүүд байсан (тэр үед болсон нэг хэрэг явдал). Тэр үед фенүүд компанийн гадаа маш их хогнууд шидэж байсан. Одоо болтол тэр маш аймар санагддаг. Би юу гэж хэлэх юу гэж хэлэх ёсгүйгээ мэдэхгүй л байна. Би Америкт байхдаа маш чөлөөтэйгөөр амьдарч байсан, гэхдээ энд ирээд бүтэнсайнаас өөр өдөр гарч болдоггүй байсан. Анхнадаа миний уур маш их хүрч байсан. Солонгосын соёлыг одоо 100% дагаж байгаа гэвэл худлаа болох байх. Гэхдээ гишүүд маань маш их тусалсан.
– Ilhoon: Peniel хамгийн сүүлд орж ирсэн гишүүн байсан. Бид цугтаа хэцүү үеийн хамтдаа туулж байсан ч Peniel маш их сэтгэлийн тэнхээтэй байсан. Бид ойлгож байсан болохоор Peniel маш их дуртай байсан байх.
– Minhyuk: Байр суурь.. хмм, өөрийнхөө зан ааштай ямар нэг асуудал байхгүй бол үүнийгээ харуулаад хэрггүй байх. Хүн болгон өөрийнхөө чадварт итгэлтэй байдаг, үүнд атаархах хэрэг байхгүй шүү дээ. *Peniel-ын шалгаруулалтад орж чадасан талаар ярьж байгаа*

7. Ilhoon алдартай ‘Cutie Player’-ын загалмайлсан эцэг.
– Ilhoon: Шоу нэвтрүүлэгт (Weekly Idol) орж байхад Jung Hyung Don, Defcon 2 надаас өөрийн гэсэн авъяас байна уу? гэж асуусан. Тэгээд би өөрийн гэсэн хийх зүйл байхгүй болохоор хуучин хамт бэлтгэгдэж байсан найзынхаа зааж өгснийг хийсэн. Хөтлөгчид үүнийг маш хөгжилтэй болгосон нь маш том зүйл болгосон. Түүнээс хойш би шоуны хагас хөтглөгч болсон. ‘Cutie Player’ ийм алдартай болно гэдгийг төсөөлж ч байгаагүй.

8. Таны эгч дуучин (JOO) шүү дээ. ‘Because of a boy’ дуу нь алдартай болоход та маш их бахархаж байсан байх даа.
– Ilhoon: Тэр үед би хөгжимд ямар ч сонирхолгүй сурагч байсан. Тийм болохоор эгчийнхээ ямар их амжилтан хүрснийг нь нээх сайн мэдэхгүй л байна, гэхдээ бодоод үзэхэд бүх хүмүүс эгчийн маань дебүт дууг мэддэг байсан. Одоо өөрийнхөө дууг хийгээд хүмүүсийн яаж хүлээж авч байгааг сонсоход ямар их амжилт байхыг мэдэрсэн. Дебүт хийснийхээ дараа би эгчтэйгээ маш ойр болсон. Өмнө нь бид тийм ч ойрхон байгаагүй, гэхдээ одоо бид бие биенийхээ санаа зовж байгаа зүйлүүдээ ярилцан Katalk(KakaoTalk)-аар emoticon-ууд явуулдаг. (инээв)

9. Sungjae би таныг хамтлагийн макнеа боловч хамтлагийн өндөр болон царай гэж сонссон юм байна.
– Sungjae: Ммм. Үнэндээ бол би хамтлагийн өндөр болон царай гэдэг зүйлүүдийг сонсох тийм ч дуртай биш. Би өөрийнхөө чадвараар хүмүүст танигдмаар байна. Би өөрийнхөө бүжиг дуун дээрээ бэлтгэл хийнэ, гэхдээ л энэ залуус надаас дээр шүү дээ. Тийм болохоор л энэ насан дээрээ хийж болох бүх зүйлүүдийг оролдож үзэж байгаа. Удахгүй та нарын насанд очихоороо та нараас дээр болно.

10. Таны талаар хайхаар тарвас хагалж байгаа бичлэг чинь гарч ирдэг. Яагаад толгойгоороо хаглахаар оролдсон юм бэ?
– Sungjae: Хагарч байж л идэхээс хойш, хөгжилтэй байдлаар шинэ арга ашиглахыг хүссэн юм (инээв). Миний толгой хачин гэж бодтол тийм хүчтэй шүү. Толгойгоороо мөргөдөг тоглоомонд би хэзээ ч ялагдаж байгаагүй. Гэхдээ тэр тарвас хагараагүй шүү (инээв).

2013050701000416900031922

 

11. Хамтлагт Hyunsik хамгийн эрүүл нь гэсэн, үнэн үү?
– Hyunsik: (1-т гэдгээ үгүйсгэв) Фенүүдэд үзүүлээгүй боловч хамтлагийхантайгаа байхад өөр шүү.
– Eunkwang: Minhyuk хамгийн эрүүл нь байх л.
– Ilhoon: Minhyuk бас маш их өөрчлөгдсөн. Бидэнтэй байхдаа яг л галзуу хүн шиг болдог. Номер 1 байрыг бүгд авахын тулд хэрэлдсээр байгаад маш ‘эмх замвараагүй’ байдаг.
– Changseob: Бид маш удаан хамтдаа байгаад ч тэр юм уу бидний хийдэг зүх зүйл болон ихэнх зүйлүүд адилхан болцгоосон. Мөн Minhyuk бүтэн өдрийн турш бидэнтэй хамт байсаар байгаад бидний тоглоомнуудад дассан байх. Peniel бол өөр зүйл шүү. Peniel-ын зан ааш болон сэтгэхүй нь Солонгосын урлагийн ертөнцөд хэзээ ч байгаагүй зүйл байх болно.
– Peniel: Хэрвээ би өөрийнхөө жинхэнэ төрхөөр Солонгосын гудамжинд гарах юм бол хөөгдөх байх. (бүгд инээв)
– Hyunsik: Миний бодлоор бид бүгд маш хөгжилтэй байх. Sungjae 20 нас хүрэхээр түүнийг SNL-д оролцох нь миний нэг хүсэл шүү.
– Ilhoon: Хамгийн сүүлд орсон бидний шоу боловсролын програм шиг л байсан. Хэрвээ бид гэнэт инээвэл өмнөх хэсэг нь байхгүй болцон байх жишээний.
– Sungjae: Манай хамтлаг өөрийн гэсэн хүчтэй өнгөтэй байх, гишүүн болгон нь бүгд өөрийн гэсэн өнгө төрхтэй. Энэ бидний гэн хүчтэй зүйл боловч бас нэг муу тал байж болно. Бид тийм гоё сэтгэл татам бүжгийн cheregeoraphy байхгүй (инээв). Яагаад гэвэл бид бүгд өөрсдийнхөө хэсэгт анхаарал тавьдаг болохоор.

12. Second Confession дуу та нарын дебүтээс хойш гаргасан дуунаас хамгийн их сайн үзүүлэлттэй байгаа дуу.
– Changseob: Бид одоо болтол чартуудад явсаар байгаад нь маших баярлаж байгаа. Сүүлд дуу гаргахад тэр дуу 2-3 хоног бараг тогтохтой үгүйтэй явж байгаад 100-д орсон. Бид өөрсөддөө 101-т байгаа гэж итгүүлээд яваад байсан шүү (инээв). Энэ удаад хүмүүс одоо болтол сонсож байгаад нь маш их баярлаж байгаа.
– Hyunsik: Бидний энэ удаад гаргасан дуу дундаж оноогоор нь тоовоход өндөр байхад нь маш их бахархасан. Энэ дуу 5-аас 4.5 оноо авсан. Idol хамтлагуудаас ядаж 3 оноо авах юм бол сайн албум гэж тооцогддог болсон.

13. Дууны эхний хэсэг болох үг хэлдэг хэсэг god-ын ‘One Candle’-тай ямар нэг холбоотой юу?
– Ilhoon: Үнэндээ бол би тэр хэсгийг бичсэн. Эхлээд Англиар бичиж үзсэн боловч содон зүйлийг хүсээд Солонгосоор бичсэн. Дуугаа хийж дууссаны дараа сонсоод үзэхэд зарим хэсэг нь адилхангэдгийг мэдэрсэн.
– Eunkwang: Бид адилхан хийх гэж зориогүй гэхдээ бид бүгд god-д маш их дуртай. Тэд бүр бидний role model шүү.

14. Та нарын үеийн насны залуучууд иймэрхүү нялуун дууг дуулахад ичих тайзан дээр эвгүй санагддаггүй юу?
– Minhyuk: Бид тэгж мэдэрдэггүйээ. Гэхдээ анх харсан хүмүүс тэгж магадгүй л юм. Хэрвээ би ичих юм бол биднийг үзэж байгаа хүмүүс ч гэсэн ичнэ тийм болохоор бид итгэлтэй байх хэрэгтэй. Эхлээд тэд дургүй байсан ч гэсэн миний хэсгийг тэдэнд байгаагаараа болон сайхан сонсгодуулж байгааг мэдрэхэд маш сайхан байдаг шүү.
– Ilhoon: Үнэндээ гишүүд маань өөрсдийнхөө хэсгийг сайн хичээж хийж байсан ч дотроо “өөөн ингэж хийх ёстой юм уу?”, “Би ч гэсэн ингэж оролдож үзнээ.” гэж бодсон байх. Энэн ч бид нарт хэсэг хугацаанд хөгжилтэй байлгасан шүү.

15. Дебүт хийсний чин яг нэг жилийн ой болж байна шүү дээ. Буцаж ирэх ямар байна? Мөн энэ жилийн зорилт чинь юу вэ?
– Eunkwang: Дебүт хийсэн нь бидэнд шинэ ертөнцөд ороод ирсэн юм шиг л санагдсан. Энэ нэг жил маш их хүнд байсан. Бид маш том мөрөөдөлтэй мөн түүнийгээ жинхэнэ болгохын тулд маш их хэцүү байсан. Trainee нарын тайзан дээр байхаасаа хэд дахин илүү хичээсэн. Шилдэг нь болсон ч өөрсдийн мөрөөдөл болон бодлуудаа хэзээ ч орхихгүй байхыг хичээнэ. Бид үзэгчидэд хайрлуусан бүх төрлийн дууг гаргаж ирж чадах тийм л хамтлаг болно.
– Minhyuk: Өнгөрсөн жил бид 2 сар л комбээк гэх зэргээр завгүй өнгөрөөсөн. Бусад үед нь бид яг л trainee нар шиг байсан. Бид тэр үеүдэд нь маш их ядарсан гэвч тэр явцдаа маш их зүйлийг сурч, том болж, амьдарлын туршлагуудыг авсан. Бид #1 болохыг хүсч байна. (Тэд бүгд өөрсдийнхөө хүслийг #1 гэж хэлсэн)
– Sungjae: Nawww. Бид зөвхөн Солонгосын ‘Жимсны’ Чартад дуунууд маань яваад байж болохгүй штэ! (‘Жимсны’ Чарт гэдэг нь Melon Chart-ыг хэлж байгаа.)

About erikaterguun

all about my personal favourite things. thank you for coming and read my some blogs. let's respect each others interest.

One thought on “BTOB-ын High Cut Сэтгүүлд өгсөн ярилцлага (High Cut vol. 101)

  1. Uugan104Jun says:

    Хөөрхөн золигнууд… Бүр хайр хүргээд хаячдын….. жич: Тэр жимсний чарт угаасаа удахгүй юу ч биш болноо ^^

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s