Junhyung-ийн “Yoon Selchan болон Sasaeng фенүүд”ийн талаархи бодол

BKH5W6yCcAAVPq2

Junhyung хэвлэлийн бага хурлын үеэр “Yoon Seolchan бага багаар миний жинхэнэ зан чанарыг өөрчилж байгаа” гэсээр яриагаа эхлүүлсэн байна.

“Yoon Seolchan гэдэг энэ нөхөр миний байнга хэрэглэдэг үгсийг хэрэглэдэггүй, миний байнга хийдэг үйлдлээс өөр үйлдэл хийдэг хүн л дээ. Хэцүү байсан ч гэсэн драманы зураг авалтанд ороод явах тусмаа энэ дүрийн талаар илүү мэдэхийг хүсч юу болох бол хэмээн догдолдог болсон” хэмээн ярьсан байна.

Мөн цааш нь “Би тоглоом шоглоом их хийгээд байдаггүй, сэтгэл санаагаар ч нэг унаад л, нэг сэхээд л байдаг хүн биш л дээ. Фенүүд маань намайг ‘Догь/Хээнцэр оппа’ гэж дуудсаар ирсэн. Гэхдээ Yoon Seolchan-ий дүрд тоглох тусам би өөрчлөгдөх болсон. Саяхан ‘Dream Concert’ дээр B2ST-ийхан маань инээдтэй, хөгжилтэй байдлаар зургаа авахуулсан нь миний санаа байсан. Ирээдүйд би өөрийнхөө тэр талыг харуулах боломжтой байх боловуу гэж бодож байна” гэсэн юм.

B2ST-ийхан түүнд зөвлөгөө өгдөг эсэх талаар асуухад “Бид нар бие биедээ зөвлөгөө өгөөд байдаггүй ээ. Бид хамт цомгийн ажлаа хийж, дараа нь намайг зураг авалтанд явах ёстой гэдгийг мэдэж байдаг болохоор тэд ажлаа түрүүлж дуусгачихаад ‘Эрч хүчтэй байгаарай’ гэсэн урмын үгсийг хэлдэг” хэмээн хариулжээ.

BKH2meBCQAEPjzw

Түүнчлэн тус хэвлэлийн бага хурлын үеэр Junhyung idol-уудыг цаг үргэлж тойрон хүрээлж байдаг sasaeng фенүүдийн талаархи бодлоо хуваалсан байна.

Junhyung тус драманд 5 хүний бүрэлдэхүүнтэй хамтлагын гишүүний дүрийг бүтээж байга билээ. Энэ талаараа тэрээр “B2ST-ийн гишүүн гэдэг утгаараа энэ дүрийг гаргахад дөхөм болж өгсөн” гэсэн байна. Түүний бүтээж байгаа Yoon Seolchan-ий дүр нь sasaeng фенүүдээс болж нилээд бухимддаг дүр бөгөөд үүгээрээ B2ST-ийн гишүүний хувьд нилээд ойролцоо байсан болов уу.

Энэ талаар Junhyung “Sasaeng фенүүд, ямар нэг цуурхалууд хэт даамжраад ирэхээрээ буруу, болохгүй гэж боддог ч, ямар нэгэн байдлаар хүмүүс бидний талаар сонирхож, анхаарал хандуулж байгаа гэдэг үүднээсээ, миний зүгээс бол бүр муу зүйл гэж боддоггүй” хэмээн өөрийн байр суурийг илэрхийлэв.

Мөн тус хэвлэлийн бага хурал дээр тус драманд тоглосон Kang Hanuel idol дуучдын талаархи ташаа бодол нь өөрчлөгдсөн талаар дурьдсан байна.

Тэрээр “Minho (SHINee)-той хамт ажилласнаараа миний idol-уудын талаархи эндүү бодол өөрчлөгдөж, улмаар энэ удаа Yong Junhyung-той уулзаж, хамтарч ажиллах болсон. Түүнтэй уулзсанаар миний тэр эндүү бодол бүрмөсөн алга болсон гэж хэлж болно. Yong Junhyung idol дуучин гэхээсээ илүү нилээд эртнээс танил байсан жүжигчин, хамтран ажиллагч мэт л сэтгэгдэл төрүүлж байсан. Бид амархан ч дотно болж бэлтгэл ч зөндөө хийсэн. Уур амьсгал үнэхээр гайхалтай байсан” хэмээн өөрийн бодлоо хуваалцжээ.

cr: kor-to-eng Love In Da Cube; eng-to-mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s