Junhyung BtoB-тэй хамтран драманд тоглох болсон тухай сэтгэгдлээсээ…..

BKH6BpDCUAEeVUi

MonStar драманы хэвлэлийн бага хурал болж өнөөдөр өнгөрсөн бөгөөд Junhyung тус хэвлэлийн бага хурал дээр “Драман дээр би BtoB-ийн гишүүдтэй хамт ‘Man In Black’ гэдэг алдартай idol хамтлагын дүрд тоглодог юм. Бид хэдий нэг компанид байдаг ч гэсэн тэр бүр уулзаад байх боломж байдаггүй. Тийм болоод ч тэр үү ‘тэд нар сайн байж чадахгүй бол яахав’ гэх зэрэг бодол нилээд орж ирж, нилээд санаа зовж байсан” хэмээн өөрийн бодлоосоо хуваалсан байна.

Тэрээр цааш нь үргэлжлүүлэн “Гэхдээ санаа зовж байснаас маань эсрэгээр зураг авалтын үеэр бид хоорондоо сайн тарч, тохирч байсан л даа. BtoB-ийн гишүүд надаас нас залуу, дүү ч гэсэн тэд нартай хамт ажилласан болоод ч тэр үү би бас арай нас залуу юм шиг харагдан байж магадгүй” хэмээн тэнд байсан хүмүүст инээд авчирчээ.

Мөн тэрээр анх удаа драманд тоглож байгаа нь сэтгэл санааны хувьд ч нилээд дарамттай байсан талаар дурьдсан байна. “Анх удаа драманд тоглож байгаа болохоор хэцүү санагдаж байсан. Санаа зовоож байсан зүйл маш их байсан л даа. Найруулагч маань намайг хөгжимд хайртай, хөжгмийг мэддэг Yoon Seolchan-ий дүрд орж чадаасай гэж хүсч байсан. Yoon Seolchan-ий дүрийг гаргаж ирэхийн тулд би нилээд хичээж, ямар нэг илүү дутуу зүйлгүй сайн жүжиглэлтийг гаргаж ирэхийг хичээсэн. Үзэгчдид худлаа мэдрэмж төрүүлэлгүй, бодит мэт харагдуулахын тулд шүү дээ.” хэмээн өөрийн анх удаа жүжиглэх болсон талаархи сэтгэгдлээ ч хуваалцжээ.

“Дебют хийснээсээ хойш л би жүжиглэж үзэх юмсан гэж хүсдэг байсан ч жүжиглэхийг хүсдэг байлаа гээд сайн жүжиглэж чадна гэсэн үг биш шүү дээ. Надад үнэхээр боломж ирсэн цагт тэр үед би хийж чадах болно гэж би боддог байсан. Ийм сайхан боломж ирсэнд ч би маш их баяртай байгаа” гэсэн байна.

cr: kor-to-eng Love In Da Cube; eng-to-mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

One thought on “Junhyung BtoB-тэй хамтран драманд тоглох болсон тухай сэтгэгдлээсээ…..

  1. Heyoni says:

    oolkonshde mi xair kkk

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s