“Vogue Girl” June: B2ST-ийн нийтлэл, ярилцлага

Ойрд тэдний ярилцлага, нийтлэл гараагүй болохоор орчуулж суугаад уншихад гоё байлаа ^^… Та бүхэнд ч гэсэн таалагдана гэдэгт итгэлтэй байна

BEHIND CUT

B2ST-ийн гайхалтай залуусын тайзан дээрхи бус жирийн үеийнх нь тухай. Дурангийн араас нэг алхам холдож байхдаа бидний ажигласан дүр төрх. Нэг өдрийнхөө тухай чин үнэнчээр, гайхмаар шинэлэг, сонирхолтой зүйлсээс ярилцсан нь.

Өглөөний 9:00. Songsudong агуулахын газар. Зураг авалт өглөө эрт эхэллээ. Зураг авалтын талбай дээр 30 орчим ажилчид хүлээж байв. Зураг авалтын сэдэв нь нар жаргаж буй Нью-Йорк-ийн Брүклиний гудамж. Харамсалтай нь тэр өдөр гадаа бүрхэг, санаж байснаас хүйтэн байв. Гэсэн хэдий ч хамтлагын гишүүд нэг нэгээрээ хүрч ирнэ. Хамгийн түрүүнд нүүр будалтаа дуусгасан Yang Yoseob болгоомжтой (анхааралтай) гэгч нь бидний зүг ирлээ. “Энд байгаа хоолноос идэж болох юм уу?” гэсээр Yoseob гартаа барьсан тавгаа шарсан хоолоор дүүргэнэ. “Энэ сам хорхой үнэхээр амттай шүү” гэж тавгаа сам хорхойгоор дүүргэж байхдаа “Гэхдээ та мэдэхүү? Сам хорхой жоомтой хамааралтай гэж. Тэгж бодохоор идмээргүй ч юм шиг болчихдог юм” гэж хэлж суусан юм.

Өглөөний 10:00. “Yoseob ойрд боксоор хичээллэж байгаа, харин би хэзээд хөлбөмбөгчин байсаар ирсэн. Ахлах сургуулийнхаа 2 дугаар ангид байхдаа спортоор хичээллэхээ больсон ч гэсэн тэр үед ч гэсэн хөлбөмбөгт маш их дуртай байсан. Хөлбөмбөг бол амьдралын нэг гол чухал зүйл л гэсэн үг. Тэр мэдрэмжийг өөр зүйлтэй харьцуулах ч боломжгүй. Хорвоо дээрхи хамгийн сайхан зүйл шүү. Нээрээ шүү” драманы зураг авалтаасаа болоод тэр бүр үзэгдээд байдаггүй Yoon Doojoon ядрангуй харагдаж байсан ч хөлбөмбөгийн тухай ярьж эхлэхэд дахин амьдарсан мэт л харагдана. “Болдог бол ахлах сургуульд байсан үе рүү гээ буцмаар л байна. Тэр үед үнэхээр хөгжилтэй бас би хамгийн эрүүл чийрэг нь байсан. Дуучин болохыг хүсэж байгаагаа ч мэдэж, бүх зүйл сайхан байсан. Одоо ч тийм муудаад байх зүйл байхгүй л дээ. Миний хувьд “яг одоо” гэдэг бол хамгийн үнэ цэнэтэй цаг хугацаа. Дахиад хэдэн жил өнгөрсөн ч эргэж хараад харамсахааргүй амьдарна гэсэн бодолтой явдаг юм. Өө Dongwoon ирж явна. Хамгийн нас залуу Dоngwoon-даа үргэлж талархаж явдаг шүү. Dongwoon-ийг оруулахгүйгээр бид нар бүгд хоорондоо энгийн үгээр харьцдаг. Ямар ч гомдоллох зүйлгүйгээр энэ бүхнийг тэсээд явж байдагт нь баярлаж, хүндэлдэг шүү.”

Өглөөний 10:20. “Та ахтай юу ярьж байсан юм бэ? Гэснээс өнөөдөр ёстой хүйтэн байна шүү. Өвөл хэвээрээ байгаа юмуу л гэж бодлоо” гэсээр богино өмд (шорт) өмсөөд хөл нь ил гарсан Dongwoon хүрч ирлээ. “Би ойрд мюзикал үзэх хоббитой болчихсон. Хэд хоногийн өмнө би <Catch Me If You Can> үзсэн, олон удаа үзсэн ч гоё байсан шүү. Би өөдрөг үзэлтэй болоод ч тэр үү хөгжилтэй амьдрахыг хүсдэг ч гэсэн дуу хөгжим намайг заримдаа яахаа мэдэхээ болиулчихдаг. Нэг диваажинд аваачаад л, нэг там руу дагуулж яваад л, урагш хойш нь явуулаад л. Ойрд ер нь дуу хөгжим гэдэг миний хувьд яг юу юм бол гэсэн бодол ч орж ирэх болсон” хэмээн Dongwoon-ийг яриж байх хооронд өөрийнхөө хэсгийн зураг авалтыг дуусгасан Yong Junhyung хажууд ирж суугаад түүний яриаг сонсонгоо хоолоо идсээр суусан юм.

Өглөөний 10:40. “Ойрд үнэхээр их стресстэй байгаа. Дараагийн шинэ цомогтоо багтсан дуунууд дээрээ ажиллаж дуусаагүй л байна. Дуу зохиогчийн хувиас зовлон их байгаа гэх юмуу даа. Би найзтайгаа хамтдаа ашигладаг бичлэгийн өрөө байдаг юм, ойрд байнга л тэндээ өнжих болсон. Сууна, хэвтэнэ, зурагт үзнэ, санаа алдана. Би ахлах сургуулийн 1 дүгээр ангид байхаасаа л дуу зохиож эхэлсэн, гэхдээ энэ салбарыг сонгож орж ирснээ зөв сонголт байсан гэж боддог. Стресстэй байдаг хэдий ч хийж байгаа зүйлдээ хичнээн дуртай болхоо мэдэрдэг юм. Дуу зохиож дуусгах тэр мэдрэмж! Үнэхээр хамгийн шилдэг мэдрэмж” гэсээр Yong Junhyung хувцасаа солихоор босож явахад Lee Kikwang оронд нь суулаа.

Өглөөний 11:00. Lee Kikwang яг Yong Junhyungийн байсан тэр газраас үргэлжлүүлсэн юм. Зураг авалтын талбайд ирсэн гишүүдээс хамгийн өнгөлөг харагдаж байсан Lee Kikwang аргагүй хэрхэн стрессээ гаргахаа мэддэг байж. “Би их хөдөлгөөнтэй хүн. Нэг бол дасгал хөдөлгөөн хийж нэг бол хөгжим сонсдог. Тэгж амархан стрессдээд байдаггүй ч гэсэн ганцаардах нь харин олон шүү. Унтахынхаа өмнө болон дөнгөж сэрээд их тэгж санагддаг юм. Яг тэр үед л хүн хамгийн ихээр ганцаарддаг шүү дээ. Тийм болохоор л би хурдан унтаж, сэрэнгүүтээ ямар нэгэн үйлдэл хийдэг юм. Өөрийгөө ганцаардсан хүн байдлаар харахыг хүсдэггүй болохоор ганцаардахгүй байхын тулд их хичээдэг ч байж магадгүй л юм” гэж ярьж суухад нь Jang Hyunseung түүний нөгөө талд байж байсан юм. Ганцаараа хөгжим сонсож, нэг бол цонхоор ширтэн зогсож байгаа харагдах нь олонтаа. Боломж гармагц л тэрээр ганцаараа цагийг өнгөрөөнө.

Өдрийн 12:00. “Би юу ч боддоггүй. Зүгээр л ингээд цагийг өнгөрөөх дуртай. Сургуулилт хийж байхад хамгийн сайхан байдаг. Юу ч бодолгүй зөвхөн сургуулилтаа л хийнэ шүү дээ. Сурагч байхдаа ч би гэрээс сургууль, сургуулиасаа гэрийн хооронд л явдаг хүүхэд байсан. Одоо ч гэсэн өөрчлөгдсөн зүйл огтхон ч байхгүй. Амьдралд гомдоллоод, дургүй хүрдэг зүйл гэж байхгүй ээ. Бусдын хувьд уйтгартай байж болох л юм. Хүмүүс заримдаа намайг их зүйл бодож явдаг байх гэдэг ч тийм биш. Ойрд нэг л зүйлийг бодох болсон. Нэг том мөрөөдөл, зорилго тавиад ургшаа явах уу эсвэл зүгээр жирийн амьдралаар, энгийн аз жаргалтай амьдрахуу гэж.”

B2ST-тэй ярилцаж суугаагүй үед тэд яг л хүүхэд шиг. Инээлдэнэ, ярилцана, идээд л идээд л, интернетээр уншиж байгаа номныхоо тухай мэдээллээ хуваалцаад л. Хэдий гадаа бүрхэг хэвээрээ байсан ч, бороо орох вий гэж байсан ч бороо орсонгүй, гэхдээ нар бас гараагүй юм. Гэхдээ тэдний ачаар энэ газар гэрэлтээд байх шиг.

Yoon Doojoon: Би үргэлж аюулгүй замыг сонгодог. Хийсэн сонголтууддаа ч харамсаад байдаггүй.
Son Dongwoon: Хүн болж төрсөндөө баярладаг. 40 настай болсон ч өөрчлөгдөхгүй байхыг хүсдэг.
Yang Yoseob: Би гэр бүлийхэнтэйгээ их ярилцдаг. Хамгийн шударга үнэн зөвлөгөө, санамжуудыг өгдөг хүмүүс маань.

Jang Hyunseung: Амьдралдаа заавал байлгах ёстой гэж боддог 4 зүйл. Мөнгө. Хайр. Гэр бүл. Аз жаргал
Yong Junhyung: Би шөнийн 12-2 цагийн хооронд маш их юм боддог. Бүх л зүйлийн талаар бодно доо.
Lee Kikwang: Хэрвээ цаг хугацааны машин гэж байсан бол би суралцагч байсан үе рүү гээ буцаж очоод өөрийгөө аль хүртэл тэсэж чадах байсныг хармаар байна. Хэр өөрчлөлт гарах байсан бол?

CREDITS: @ys_mya on Twitter (SOURCE), YONGISM @ B2STRISING (TRANS), Uugan104Jun (Eng-Mon Trans)

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

One thought on ““Vogue Girl” June: B2ST-ийн нийтлэл, ярилцлага

  1. zuka says:

    yasan xuurxiin be

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s