Yoseob-ийн TV Station сэтгүүлд өгсөн ярилцлага “Япон дахь соло дебют! Yoseob”

Profile: Yang Yoseob/ 90 оны 1 сарын 3-нд төрсөн. B бүлгийн цустай. 2009 онд 6 гишүүний бүрэлдэхүүнтэй idol хамтлаг болох B2ST-ийн гишүүнээр Солонгост дебют хийсэн. 2011 онд Японд дебютээ хийсэн бөгөөд Япон, Солонгосоос гадна Азийн орнуудаар алдартай хамтлаг юм. Солонгостоо “Үндэсний баялаг” гэж нэрлэгддэг сайхан хоолойтой, хамтлагтаа main vocal-ийн үүрэг гүйцэтгэдэг.

А: Амрах боломж олвдол юу хийхийг хүсэж байна?
Х: Ганцаараа аялмаар байна. Саяхан бид нар сурталчилгааны зураг авалтаар Jeju арал руу явсан юм, үнэхээр гоё газар байсан болохоор ганцаараа нэг сайхан амрах юмсан гэж бодсон. Өдийг хүртэл ганцаараа аялалаар явж байсан удаа байхгүй ч гэсэн явж үзэх юмсан гэж бодоод нилээд хугацаа өнгөрч байна. Цаг хугацаа надад боломж олговол нэг удаа ч болох нь ээ дэлхийг тойрон аялах юмсан гэж боддог.

А: Болзоо & Бүсгүй. Ямар байгаасай гэж хүсдэг вэ?
Х: Мммм…. Яг энд тэнд гээд хэлчих юм байхгүй л байна. Гэхдээ нэг хэлж чадах зүйл гэвэл, хүмүүсийн байнга очдог, болзоо гэхээр л хүн бүрийн очдог тийм газруудаар явахгүй гэж боддог. Тийм газруудаар явлаа гэж бодоход өмнө нь өөр нэг залуутай хамт явж байсан удаа байх ч юм билүү, тэр газар очсон чинь тэр залуугийнхаа талаар бодоод эхэлвэл яана гэж санаа зовохгүй гэж үү? (инээв) Бодож явдаг бүсгүй хүнээ тодорхойльё гэсэн ч тодорхой нарийн бодож явдаг зүйл байхгүй ч эелдэг, мөн миний өмнө үргэлж инээмсэглэж байдаг нэгэн байгаасай гэж хүсдэг.

А: Япон охинд газарчилаад сонирхуулах газар санал болгооч гэвэл?
Х: Сөүл зүгээр ч гэсэн үнэхээр би өөрөө яваад танилцуулнаа гэх юм бол ганцаараа явахад хэцүү орон нутгийн газруудаар явж үзүүлэх байсан байх. Жишээлбэл, ногоон цайгаараа алдартай Bosung гэдэг газрын цай, хонь зэргээрээ нэртэй тариан талбай байдаг газруудаар явах ч юмуу.

А: Гайхалтай хоолойгоо арчлах, хамгаалах нууц аргаасаа хуваалцвал?
Х: Хоолойгоо хуурай байлгах нь хоолойнд хамгийн муу. Ус их ууж, зөгийн бал их хэрэглэдэг. Дангаар нь хэрэглэхэд хэтэрхий нялуун байдаг ч гэсэн хоолойнд тэр нь хамгийн сайн гэдэг юм байна лээ. Мөн эсрэгээр нь кофе гэх мэт зүйлсийг аль болох хэрэглэхгүй байхыг хичээдэг дээ.

Yoseob B2ST-ийг танилцуулсан нь

Doojoon: Нэг үгээр бол тоглоом наргианд дуртай хошин шогч шиг (инээв). Түүнийг хамт байвал тэр газрын уур амьсгал гэрэлтээд л явчихдаг. Мөн ахлагч гэдэг үүднээсээ гишүүд нэг бүрийнхээ сайн, чадварлаг талуудыг олж, магтаж өгч, хэцүү үед хэнээс ч илүү эрч хүч минь болж өгдөг дөө.

Kikwang: Юм болгоныг ядаргаатай гэж хүлээж авдаг хүү гэх юмуу даа (инээв). Ямар нэгэн зүйлд бэлтгэхдээ ч удаан, алхах нь ч удаан, ер нь л бүх л үйлдэл нь жирийн хүмүүсээс удаан. Тийм байгааг нь харахаар заримдаа тэрнийг урд насандаа хааны хатан байсан юм биш биз дээ гэж боддог шүү (инээв).

Hyunseung: Юу хүссэнээ хийдэг охин хүүхэд шиг нэгэн (инээв). Тэрнийг харахаар яагаад ч юм дандаа “Харж хандаж байхгүй бол болохгүй” юм шиг сэтгэгдэл төрдөг. Харж хандаж өгмөөр тийм уур амьсгалыг бүрдүүлдэг гэх юмуу даа.

Junhyung: Өмнө нь үглэх дуртай ээж шиг хүн байсан чинь ойрд санаа зовох юм нь олон болчихсон шалгалт өгөх гэж байгаа оюутан шиг болчихсон (инээв). Солонгост драманд тоглонгоо дуу зохиох гээд их л хэцүү багаа юм шиг санагддаг. Тийм байхыг нь хараад өрөвдмөөр ч юм шиг санагддаг ч …… Хурдан дуугаа зохиогоорой! (инээв)

Dongwoon: Гишүүд дотроосоо хамгийн нас залуу нь ч гэсэн яг үнэндээ бол хамгийн их найдаж болох том хүү шиг байдаг. Итгэл даадаг, мөн аливаа зүйлийг хурдан ойлгож, эзэмшдэг. Ах нар нь ядарсан үед мөрийг нь барьж өгнө. Гэснээс намайг Японд ирэхээр өмнө намайг хамгийн их дэмжиж, урам өгч байсан нь Dongwoon байсан.

А: Японд соло дебют хийхээр шийдвэр гарсан үед ямар санагдаж байв?
Х: Баярлахын хажуугаар, маш их сандарч байсан. Өнгөрсөн жил Солонгост соло дебют хийсэн хэдий ч, хамтлагаараа байхад сандарч, тэвдэж байсан бүгд хамтдаа түүнийгээ хуваалдцаг бол соло уран бүтээл хийх болоход тэр бүхнийг ганцаараа давж туулах хэрэгтэй болдог, тийм болоод ч тэр үү ганцаардаж байсан удаа олон байсан. Гэхдээ ганцаараа уран бүтээл хийснээрээ надад хэцүү санагдаж, ядрах үед хажууд минь байх гишүүд маань хичнээн чухал болохыг дахин мэдэрсэн. Японд соло дебют хийнэ гэхэд маань гишүүд маань маш их дэмжиж байсан болохоор сайн үр дүнд хүрээд цаашдын B2ST-ийнхаа үйл ажиллагаанд ч хүч гаргаад явъя гэсэн бодолтой байгаа.

А: Title дуу болох Caffeine-ийг хамтлагын тань гишүүн Junhyung продюсерлэсэн гэж байсан?
Х: Тиймээ. Үнэндээ гэвэл анх B2ST-ийн дуу болгох төлөвлөгөөтэй байсан ч анх сонсоод л “Соло дуулвал гоё юм даа” гэж бодож байсан юм. Тэгээд Junhyung-той ярилцаад өөрийнхөө талд оруулж чадсан (инээв). Мэдээж дуу маань чухал ч гэсэн олон зүйлийг давхар шингээсэн үзүүлбэр, тоглолтонд маань ч бас анхаарал хандуулаасай гэж хүсч байна. Зүгээр нэг бүжиг гэхээсээ илүүтэй үзүүлбэр, тоглолт гэсэн байдлаар хүлээж авбал илүү сонирхолтой байх юм болов уу гэж бодож байна.

А: Клипэн дээрээ эмэгтэй хүнтэй хамт тоглосон үзэгдлүүд байсан шүү дээ, сэтгэгдэл ямар байсан бэ?
Х: Үнэхээр маш их сандарсан (инээв). Задгай цамцанд хамтдаа ордог хэсэг дээр дэндүү сандарсан даа гар маань хүртэл салганаж байсан. Тэрийг маань хараагүй байх гэж бодож байтал гар маань тэр хэвээрээ камерт буугаад яалтачгүй NG болчихсон (инээв). Тэрнээс гадна анх удаа оролдож үзсэн зураглал, хэсгүүд олон байсан болохоор зураг авалт тэр чигтээ л үргэлжилсэн сандрал болоод л дууссан.

А: Эцэст нь фенүүдээ зориулж зурвас илгээвэл…
Х: Соло уран бүтээл хийх гээд санаа зовж байгаа ч, намайг болон цомгийг маань дуртай хүлээж авбал баярлах болно. Дэмжиж байгаарай!

cr: TV Station, Jap-to-Mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

One thought on “Yoseob-ийн TV Station сэтгүүлд өгсөн ярилцлага “Япон дахь соло дебют! Yoseob”

  1. zuka says:

    yamar xuurxiin be yoseop mine dee zorigtoi baigaraa bas orchuulj ugsun uuganaa egchidee bayrlalaa

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s