Энэ нэг жилийг B2ST хэрхэн, юу хийж өнгөрөөсөн бэ?

tumblr_mqa28qdHk81qdwwzho1_1280

Нэг жилийн хугацаанд ажиллаагүй байх хугацаандаа юу хийж өнгөрүүлсэн талаараа B2ST ярьсан байна.

Dongwoon “Энэ удаагийн comeback уг нь бол 5 сар орчимоор байх ёстой байсан ч илүү сайн дуу, илүү сайн дүр төрх нэмж гарч ирэх юм шиг санагдаад цомог гаргах хугацаагаа сунгаж, тоглолттойгоо давхацуулахаар шийдсэн. Энэ хугацаанд би хичээлдээ явж, сурж, хичээллэж, чадвараа дээшлүүлэхийг хичээсэн” гэв.

Мөн цааш нь үргэлжлүүлэн “Мюзикалд ч бас оролцон тоглосон. ‘Catch Me if You Can’ нэртэй мюзикал байсан. Энэ мюзикалд тоглосныхоо хүчээр ч тэр үү энэ удаагийн цомог дээр илүү сайн ажиллаж чадсан юм шиг санагдаж байгаа. Мюзикалд тоглосон нь сууриа олоход маань тусласан юм шиг. Хэрвээ дахиж боломж олдвол дахин тийм гайхалтай бүтээлүүд дэр ажиллахыг хүсч байна” гэжээ.

Junhyung “Би MonStar драманд тоглож хажуугаар нь шинэ цомгийн бэлтгэл ажил дээр ажилласан. Надаар ч зогсохгүй бүх гишүүд маань өөр өөрийн чадваруудаа олж нээж чадсан” гэхэд Yoseob нэмэн “Junhyung ‘Caffeine’ дууг сайн бичиж өгсөнд маш их баярлаж байгаа, түүний ачаар би соло үйл ажиллагаагаа амжилттай явуулж, олон ч хүмүүсээс хайр, хүндэтгэл хүлээж авсан. Түүнээс гадуур гэвэл би хичээллэж бас дасгал сургуулилт хийж байсан” гэсэн байна.

Doojoon “Би харин кино болон драманд тоглож байсан. Энэ бүх үйл ажиллагаанд оролцсондоо маш их баяртай байгаа. Гэхдээ тайзаа нилээд санасан шүү. Бид хааяа хааяа гадаадад болон орон нутгийн тоглолтуудад оролцож байсан ч дахин ийм том тайзан дээр зогссондоо маш их талархаж бас хүндэтгэлтэй санагдаж байна. Дараа жил ч бас ийм тайзан дээр зогсохын тулд хичээх болно” хэмээн ам гарчээ.

Hyunseung “Би дасгал сургуулилт хийж, өөрийгөө хөгжүүлэх тал дээр илүү ажилласан. Энэ цаг хугацаа ч надад их хэрэг болж, энэ удаагийн үйл ажиллагаан дээрээ илүү сайн ажиллахад тусласан байх” гэхэд Kikwang “Би ч гэсэн бусадтайгаа л адил. Дасгал сургуулилт хийж, дуу зохиох тал дээр жоохон суралцсан шүү. Саяхан гэвэл би богино хэмжээний драманд оролцон тоглосон. Үүнээс гадна гэвэл гишүүдтэйгээ хамт тоглолтынхоо бэлтгэлийг галзууртлаа хийсэн гэхэд болно доо” гэж хэлсэн байна.

cr: kor-eng Love in Da Cube, eng-mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

One thought on “Энэ нэг жилийг B2ST хэрхэн, юу хийж өнгөрөөсөн бэ?

  1. Beasty says:

    Шинэ цомог гаргаж, комбак хийхгүй байсан ч бидний нүднийг үргэлж л баясгаж байдаг болохоор комбакаас комбакын хооронд ер нь уйдах гэдгийг мэдэлгүй өнгөрүүлдэг болчжээ. Харин жил өнгөрөх тусам дараагийн #BeautifulShow-г үзэх хүсэл л улам нэмэгдээд байдаг болчиж🙂

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s