B2ST: Dongwoon маань main vocal-ийн байранд очихоор хэмжээнд хүрсэн

tumblr_mqa3cltdfI1qzjehuo2_500

Son Dongwoon бол өсөн дэвжиж яваа од.

B2ST 7/21-нд Beautiful Show 2013 тоглотынхоо хэвлэлийн бага хурлыг хийсэн бөгөөд хамтлагын гишүүд нэгэн дуугаар хамгийн их өсөн дэвжиж, сайжирсан гишүүнээрээ Dongwoon-ийг зааж байв.

Lee Kikwang “Dongwoon маань мюзикалд тоглох хэмжээнд хүртлээ үнэхээр сайжирч чадсан. Shadow-ийн дуу бичлэгийн үеэр ч гэсэн илүү сайн дуу гаргахын тулд маш их хичээж, сайн ажилласан” гэж хэлэхэд Hyunseung үргэлжлүүлэн “Энэ хугацаанд мэдээж бид 6 бүгд тодорхой хэмжээгээр өсөж дэвжсэн ч, бид нар дотроос хоолойн чадал, чадварынхаа хувьд илүү сайжирч чадсан нь манай макнаэ Dongwoon болов уу. Тэр заримдаа зүгээр л өндөр өнгөөр дуунууд дуулдаг ч маш сайн байдаг. Түүний арын хоолойн дээр ажиллах чадвар нь үнэхээр мэдэгдэхүйц сайжирч байгаад ахын хувиас би үнэхээр баяртай байгаа” гэсэн байна.

Мөн Doojoon “Би ч гэсэн Dongwoon гэж хэлмээр байна. Тэр үнэхээр их шаргуу ажилласан. Бодож байснаас ч илүү. Ах хүний хувьд ч түүгээр маш их бахархаж, макнаэ-гаасаа суралцах зүйл их байна даа гэж боддог” гэжээ.

Түүний араас Yoseob “Би ч гэсэн Dongwoon-ийгээ хэлмээр байна. Тэр өдөр болгон дуулалтан дээрээ хичээллэдэг. Миний main vocal гэсэн байрыг эзэлж авах гээд байгаа мэт. Аймар ч юм шиг санагдаж байгаа болохоор өөрийнхөө байрыг авч үлдэхийн тулд би ч гэсэн шаргуу ажиллах болно. Хамтдаа улам хичээж ажиллацгаая” хэмээн хэлжээ.

Дуу зохиох тал дээр хариуцаж ажилладаг Junhyung ч мөн Dongwoon-ийг сонгосон юм. “Цомгийн бичлэгийн ажил явагдаж байх үед би үнэхээр их гайхсан. Yoseobийн хэсгүүдийг аваад түүнд өгчихмөөр санагдаж байлаа. Тэр хэмжээнд хүртэл сайн байсан гэсэн үг л дээ. Цаашдаа ч гэсэн түүнийг улам илүү сайжирсан төрхөө харуулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн макнаэ-гаа магтаж байсан юм.

Ингээд ярианы гол дүр болсон гол дүр маань “Санаа зовмоор юм. Үнэхээр сайхан санагдаж байна, мөн нэмж хэлэхэд би ч гэсэн өөрийгөө сонсгох байсан” хэмээн тоглонгуй хариулж “Нэг жилийн дараахь тоглолт… Энэ хугацаанд бид мюзикал, драма, бие даасан цомог гэх мэт өөр өөр олон салбарт орж, чадвараа харуулж, ахиц гаргаж чадсан гэж бодож байна. Хэдий бид жилийн өмнөхтэй харьцуулахад нэг насаар л нэмсэн ч гэсэн нас ахих тусам бид илүү буурь суурьтай болж байгаа юм шиг санагддаг. Баярлалаа” хэмээн хэлсэн юм.

cr. Newsen, kor-eng Love In Da Cube, eng-mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

4 thoughts on “B2ST: Dongwoon маань main vocal-ийн байранд очихоор хэмжээнд хүрсэн

  1. Beasty says:

    In The Cloud-г дуулж байх үед үнэхээр гайхалтай сонсогдож байна лээ шүү.🙂 Бахархаж байна бүгдэнгээр нь❤

  2. nuden says:

    ghdee yoseob iluu goy hooloitoi main voal-iin bairand yoseob l tahirno shude mini sana zowj bn😦 Ghdee mdej saijirsand n bayrlaj l bn ldaa ghde l….

  3. ♥♥♥Jiyeonnie♥♥♥ says:

    gvee goy shdee yoseob ooroo Dongwooniig ilvv hvchirheg hooloitoi gsiishd

  4. woogel2pm says:

    MINII XUWID CH GESEN MAIN VOCAL-AAS DUTXAARGUI XOOLOITOI SANAGDDAG ER NI ZUWXUN ENE UDAAD BISH UMNU NI L TEGEJ SANAGDDAG BAISAN🙂 Dongwoon MAANI IIM UGS SONSOOD ILUU XICHEEJ AJILLAASAI GEJ XUSCH BAINA !!

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s