“Нэг жилийн цангаа тайлагдсан нь”… B2ST 25.000 үзэгчдийнхээ өмнө соло тоглолтоо хийлээ

BPsOHL8CcAARdJv

B2ST өөрсдийн соло тоглолтыг 20, 21-ний өдрүүдэд хийсэн бөгөөд нийт 25.000 үзэгчид үзсэн байна.

Чимээгүй 1 жилийн дараа тэд сэрж, фенүүдтэйгээ уулзан, соло болон хамтарсан үзүүлбэрүүдээ тайзан дээр гаргаж үзүүлсэн юм. Драман дээр дуулж байсан дуунаасаа ч дуулсан бөгөөд төгөлдөр хуур дээр суусан Doojoon, шинэлэг стилтэй Junhyung нарын хамтарсан үзүүлбэр тэр өдрийн гол анхаарлын төв байсан юм. Тэд өөрсдийн эрэгтэйлэг шинжийг шингээсэн ”I’m a Man’ дуугаа дуулав.

Харин Yoseob өөрийн соло дуу болох ‘Caffeine’, ‘Look At Me Now’-аа дуулсан юм. B2ST-ийн гишүүдээсээ багагүй магтаалын үг сонссон Son Dongwoon өөрийн хоолойн чадварыг тодруулж үзүүлэхүйц өөрийн соло үзүүлбэрийг сонирхуулав. Түүний хажуугаар Lee Kikwang ‘Dancing Shoes’ болон ‘Wipe The Tears’ дууныхаа сайжруулсан/янзалсан хувилбарыг дууллаа. Мөн Jang Hyunseung ч сэтгэл хөдлөм хийгээд хүчирхэг тоглолтыг үзүүлсэн юм.

201307211629542810_1

Түүнчлэн өнөөдөр B2ST 19-ний өдөр задалсан шинэ цомгийнхоо бусад дуунуудынхаа хамтаар Shadow дуугаа үзэж сонирхуулав. Шинэ цомгоо гаргахаасаа өмнө тэд ‘Will You be Alright?, ‘I’m Sorry’ дуунуудаа гаргаад байсан. Ямар ч тайзан дээрхи тоглолт, үйл ажиллагаа хийлгүйгээр хөгжмийн нэвтрүүлгээс 1 дүгээр байрын шагналыг хүртэл авсан шүү дээ.

Тоглолт дундаа завсарлагагүйгээр Black Paradise, Midnight, Breathe-ээр эхлэв. Үргэлжлүүлээд Beautiful Night, On Rainy Days, Beautiful, Fiction, Special, Shock болон бусад хит дуунууд болох Its Not Me, When I Miss You, I Like You the Best дуунуудаа дуулж сонирхуулсан юм.

Өнгөрсөн жилийн хугацаанд Yoseob соло цомгоо гаргаж, Doojoon, Junhyung 2 драмагаараа дамжуулан фенүүдтэйгээ уулзаж, холбогдож байсан. B2ST-ийн хувьд бүгд зэрэгцэж зогсоод, фенүүдтэйгээ хамт байсан нь багагүй урт хугацааны дараа байсан гэж хэлж болно. Утга учиртай энэхүү өдрийн талаархи өөрсдийн бодлоо ч тэд фенүүдтэйгээ хуваалцаж байв.

1374391508967

Lee Kikwang “Бүгдээрээ тун урт хугацаанд хүлээсэн байх. Энэ бүх хугацаанд та бүхэндээ үзүүлэхийг хүсэж байсан зүйлсээ бид нэг нэгээр нь гараж үзүүлэх болно. Бид энэ тоглолтоороо дамжуулаад өөрсдөдөө байгаа бүх зүйлээ харуулахыг хүсч байна” гэсэн бол Yoon Doojoon үргэлжлүүлэн “Бид дараа жил ч гэсэн ийм тоглолт хийхийг хүсч байна. Дараа жил тоглолт болох эсэхийг баталгаатай хэлж чадахгүй ч гэсэн. Бид энэ шоу ертөнцөд оршин тогтнох ёстой шүү дээ. Бид энэ бүх хугацаанд биднийг хайрлаж, дэмжиж байсан хүмүүст хариу барихыг хүсч байна” гэсэн юм.

201307211634775555_51ebbc957abe5

B2ST-ийн фен гэдгээр нь хүмүүс нэгэнт мэддэг болсон жүжигчин Seo ShinAe, Kim Saeron нар тоглолтон дээр хамт ирсэн нь ч хүмүүсийн анхаарлыг татсан юм.

Мөн тэд 9 сарын 28-ны өдөр Busan-д Beautiful Show тоглолтоо хийх болсноо Yoseob зарлав. Тэрээр “9 сард B2ST Busan-д очих болно. Тэнд очиж тоглолтоо хийх болноо” гэж хэлэхэд Dongwoon үргэлжлүүлэн “Бид үргэлж гадаад орнуудаар аялж, фенүүдтэйгээ уулзах маань багассанд дотроо гэмшиж явдаг юм. Олон фенүүд маань бидний араас ирж байхаар бид 6 тэд нар дээр очсон дэр биш гэж үү?” хэмээн ирж буй тоглолтынхоо талаар нууцаас дэлгэв.

20130721021707_0

cr: Osen, kor-eng Love In Da Cube, eng-mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

One thought on ““Нэг жилийн цангаа тайлагдсан нь”… B2ST 25.000 үзэгчдийнхээ өмнө соло тоглолтоо хийлээ

  1. Beasty says:

    Оршин тогтнолгүй яахав дээ🙂 b2uty нар нь дэмжсээр л байна, болж өгвөл олон жил биднийхээ сэтгэл зүрхэнд байвал үнэхээр сайхан байх болно!!!

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s