B2ST-ийн тоглолтон дээр хамгаалалтанд гарсан ажилтны тэмдэглэл [Must Read]

BPtcsV3CcAAPgL1F

20, 21-ний өдрүүдэд B2ST-ийн тоглолтон дээр ажилласан хамгаалалтын албаны ажилтний фен кафед бичиж үлдээсэн нэгэн тэмдэглэл бөгөөд үнэхээр сэтгэл хөдөлмөөр зүйлсийг бичсэн байна лээ.

Солонгос хэлнээс орчуулж тавьсан байсан охин өөрийн орчуулгандаа 100% итгэлтэй биш байгаа тул өөр хэл дээр орчуулж битгий тавиарай гэж захьсан ч та бүхэндээ орчуулж хүргэх нь миний үүрэг юм шиг санагдаад болж өгсөнгүй ээ…. Солонгос хэлнээс Англи хэл рүү орчуулсан хувилбарыг монгол хэл рүү орчуулсан орчуулгын дор оруулах тул хэрвээ хүсвэл аль алийг нь уншиж болно ^^

За ингээд элдэв хачиргүй орчуулгаа хүргэе:

~~~~~~~~~~~~~~

Тохиолдлоор энэ удаад манай компани B2ST-ийн тоглолтын хамгаалалтан дээр ажиллах болсон юм. 2 хоног тэнд ажиллаад ирсэн юм л даа, би.
Би эрэгтэй юм болохоор 4minute, SNSD, Apink гэх мэтчилэн эмэгтэй хамтлагуудыг илүү сонирхдог.
Тиймдээ ч яг үнэндээ бол B2ST-ийг тэгтлээ сонирхдоггүй байсан юм.
Ер нь бол эмэгтэй хамтлагууд гээд одуудын талаар снирхдог гэх үү дээ.
B2ST-ийн хувьд “Shock”, “Special”-ийн үеэс нь гадарлаж, сонирхдог байсан.
Special-ийн хэмнэл нь их таалагддаг байсан юм л даа.
Shockийн хувьд mp3-аар нь сонсоод тийм ч их сэтгэлд хүрээгүй ч фенүүдийн дэмжиж буй хоолойтой нь хамт амьдаар нь сонсоод маш их сэтгэл хөдөлсөн.
Shock дээр тэр хүмүүсийн орилох дуунаар хамаг шар үс босоод л.
Үнэнээ хэлэхэд Sрecial гарснаас хойш би тэр дууг mp3-таа хийж өдийг болтол устгалгүй сонссоор ирсэн.
Гэхдээ миний хувьд тэр хүрээд л болоо. B2ST-ийг сонирхох хэмжээ маань тэр хэмжээнд л байлаа.

Тийм болохоор би энэ удаагийн ажилд оролцохдоо нээх их юм бодолгүй очсон.
Тэгсэн аз болж би өчигдөр заалан дотор ажиллахаар томилогдлоо.
Тэр нь би тэдний бэлтгэл хийхээс эхлүүлээд жинхэнэ тоглолтыг нь хүртэл үзэх боломжтой байсан гэсэн үг юм.
Ихэнх уран бүтээлч, одууд бэлтгэл дээрээ тэгж их ажиллаж байгаа харагддаггүй ч B2ST-ийг бэлтгэлээ хийж байхад хөлс нь цувж байхыг харсан. Тэр хэмжээнд хүрэхүйц бэлтгэлээ хийж байсан гэсэн үг.
Тэрийг нь хараад би B2ST-ийн талаар дахин нэг бодож үзэх хэрэгтэй юм шиг санагдсан.
Багагүй алдартай ч их зан/ том зан суугаагүй, тэд бол үнэхээр мэргэжлийн уран бүтээлчид.

Миний хамгийн тод санаж байгаа зүйл гэвэл
Lee Kikwang-ий соло үзүүлбэрийн дуу, тохируулга нь таарахгүй нилээд их алдаатай байсан.
Kikwang ч гэсэн хүн болохоор хэцүү байсан нь ойлгомжтой…
Бусад нь гишүүд нь түүнийг хүлээн амралтын өрөөнд сууж байсан нь ч түүнд илүү их хэцүү байсан биз.
Гэхдээ Kikwang үзүүлбэрээ төгс байлгахыг хүссэн учраас эцсээ хүртэл нь хичээсээр л байсан.
Өөрийнх нь амралтын цаг руу орж, амрах цаг нь байхгүй болж байсан ч бэлтгэл хийсээр л байлаа…
Ажилчид хүртэл ажлаа цааш нь үргэлжлүүлж байхад Kikwang өөрийнхөө бэлтгэлийг бүтэн хийж дуусгасан юм.
Kikwang-ий ганцаарчилсан бэлтгэл нь л гэхэд бараг 1 цаг үргэлжилсэн байх.

Тоглолт эхлэхийн өмнө бид фенүүд ээлж дараалалтай, эмх замбараатай байж, бидний зааварчилгааг сайн сонсох тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байв.
Үнэндээ бидний зааварчилгааг сонсолгүй, хурдан заал руу орохыг хүссэн тохиолдол хэд хэд гарч бидний ажилд бага зэрэг хүндрэл учруулсан л даа.
Гэхдээ мянга мянган фенүүд биднийг сайн сонсож, өөр өөрсдийн суудалд сууж, ямар нэг асуудалгүй гаргахгүй байж өгсөн… Баярлалаа

Тоглолтонд ирсэн хүмүүс мэдэх байх л даа
Цаг нь болохоор хамтлагын гишүүд үзэгчдийн суудлын хэсэг руу дөхөж очдог шүү дээ.
Миний хувьд үнэндээ хамгийн их санаа зовоож байсан үе бол тэр.
Фенүүд тэднийг илүү ойроос харахыг хүссэндээ суудлаасaа босч, хашлаган дээр бөөгнөрч, тиймэрхүү асуудал гарахгүй гэж хэлэх аргагүй шүү дээ.
Гэтэл хамтлагын гишүүд үзэгчид рүү дөхөж ирж байсан ч
фенүүд суудал дээрээ сууж, суудлаасаа дэмжиж байлаа.
Тэр дүр зургийг хараад дахин талархаснаа илэрхийлэх хэрэгтэй болсон.

Тоглолт эхлэх үед би өөрөө тоглолтоо үзэхийн хажуугаар ажиллаад цагийг сайхан өнгөрөөж байлаа.
Тэгсэн тун удалгүй эхлэх нь тэр, нэг аялгуу чихэнд минь хүрлээ.
Үнэхээр гоё дуу… гэхдээ би нэрийг нь огт мэдэхгүй байсан
Тэгээд өчигдөр ажлаа дуусгаад гэртээ хариад B2ST-ийн дуулсан бүх дуу, ОСТ-ийг сонсож үзлээ.
Харамсалтай нь маш олон дуу байсан болохоор би олж чадаагүй.
Тэгээд эцэст нь би дууных нь нэрийг мэдэхгүй байсаар өнөөдөр дахиад л ажил руугаа явсан юм.
Ингээд 2 дахь өдрийн тоглолт эхлээд, мөн дууссан.

2 дахь удаа тоглолт үзсэн тухайд гэвэл ижилхэн байсан зүйл нь
B2ST-ийн дуунууд, миний мэдэхгүй дуунуудаас эхлүүлээд олон гоё дуу байсан.
Дуунуудын үгнүүдийг сонсоод, хэрвээ чихэнд хоногшвол тэр дууных нь нэрийг олох гэж оролддог ч тоглолтын эхний хэсэгт явсан тэр дууг би олж чадаагүй хэвээр л.
Дуусан дуустал нь тэр дууны нэрийг олж чадаагүй.

Ингээд л 2 дахь өдрийн тоглолт дуусч фенүүд харьцгааж эхэллээ.
Бид эхнээс нь авахуулаад л фенүүд орохоос эхлээд бүх фенүүд явж дууссаны дараа заалнаас гарах ёстой байсан юм.
Тэгээд фенүүд явж дуусахыг хүлээж байтал…

Бурхан минь гэж…
B2ST-ийн бүх фенүүд нь ийм сайхан сэтгэлтэй байдаг юмуу….?
Бүх фенүүд нь тэнд байсан хуванцар сав, хогнуудыг түүж аваад явахыг харлаа.
Өөрсдийнх нь хаясан, унагаасан зүйл ч биш байхад…
Дунд сургуулийн сурагч юмуу даа гэмээр насны фен нь хүртэл газар байсан пивоны лаазыг аваад гарахыг харлаа.
Фенүүд гарч дууссаны дараа миний хариуцаж байсан хэсэгт лав нэг ч хог, хуванцар сав үлдээгүй байсан.

Тэр сэтгэл хөдлөм мөчид
Дунд сургуульд сурдаг насны орчим нэг фен надад хэллээ.
“Сайн ажиллаа шүү…(Зүдэрлээ шүү)”
Энэ хэдхэн үгийг сонсоод сэтгэл минь их хөдөлсөн.
Өөр хүн байсан бол зүгээр л яваад өгч болно шүү дээ…
B2ST ч биш байж, тоглолтын ажилчид ч тийм үг хэлээгүй байхад….
Үнэхээр цаанаасаа л заяасан/тохиосон зүйл гэж л би бодлоо.

Тэгээд би инээмсэглээд баярлалаа гэж хэлчихээд
Яг тэгэхэд нөгөө 2 өдөр олж чадаагүй дуу маань санаанд орж ирэх нь тэр.
Тэгээд тэр фенүүдээс дууны нэрийг асуулаа.

Тэд ч надад хариултыг хэлж өгөхдөө дуртай байлаа.
Midnight байсан юм…
“Дуун дээр ‘별 헤는 밤’ (Одоо гэрэлтсэн шөнө – Doojoon-ий хэсэг)” гэж гардаг гээд асуухад
Тэд хариулж өгсөн юм.
Гоё дуу шүү, үгүй гэж үү? Тэгээд би тэр дууг заавал татаж авна даа бодов.
Дуугаа ч худалдаж авлаа, маш их таалагдаж байгаа.

Тоглолт дууссаны дараа би B2ST-ийн харих зам (гарах зам)-ийн хэсэгт зогсов.
2 хоногийн хугацаанд B2ST болон тэдний фенүүдэд маш их талархасан.
Тэдний царайг хараад “Одоо гэр лүүгээ харьцгаая даа” гэсэн бодол орж ирсэн.
Тэр хэсэгт зогсож ажиллахаар томилогдоогүй байсан бол би шууд гэрлүүгээ харьж болох байсан ч, тэр хэсэгт томилогдоогүй ч би өөрөө сайн дураараа тэнд зогссон юм.

Хамтлагийн гишүүд гарч ирэхээс 1 цагийн өмнө л байсан байх.
Тэд гарах гарц дээр тэднийг хүлээн зогсож байсан фенүүддээ талархалаа илэрхийлэхээ мартсангүй.
Тэгээд замын хажууд зогсож байсан надад хандаж
“Баярлалаа. Сайн ажиллалаа (Их зүдэрлээ)” гэж хэлэв.
Энэ 2 үгийг сонсоод хичнээн сэтгэл хөдөлсөн гэж санана…
Cube Entertainment-ийн ажилтан ч биш
Зүгээр л тэp өдөр тэдэнд туслахаар/ажиллахаар очсон тэдний танихгүй нэгэн шүү дээ,
Тэр баярлалаа гэдэг үгийг сонсохоор…

Энэ 2 өдөр B2ST болон тэдний фенүүдийг хараад
Би ч гэсэн B2ST-ийн фен болохыг хүссэн юм ингээд би энэ фен кафед элссэн маань энэ.
Хэдий би B2ST-ээс хамаагүй насаар ах, эрэгтэй фен ч гэсэн
2 өдрийн турш ингэж их сэтгэл хөдөлчихөөд фен болохгүй байх арга байсангүй.
Уран бүтээлчдийнх нь сэтгэл сайхан болохоор фенүүдийнх нь сэтгэл нь сайхан юм.
B2ST-ийнхан сэтгэл нь зөөлөн/гэгээн болохоор сайхан хүмүүс тэдний фен болж тэднийг хүрээлж байгаа юм.
Сэтгэл зүрх нь ч сайхан болохоор түүнийгээ дагаад бүгд л хөөрхөн юм.

Дотно мэдрэмжээ зүрхэндээ хадгалан харих замдаа
Shadow, Midnight, Will You Be Alrigh, I’m sorry, Special гэсэн 5 дууг ар араас нь давтаж сонссоор гэртээ харин энэхүү постоо бичиж байна.

Ингээд би 2 хоногийн дотор
B2ST-ийн фен болсон юм.

~~~~~~~~~~

By chance, our company was employed to be in-charge of security for BEAST’s concert this time.
I’m here after working in the concert for two days.
I’m a guy so I’m interested in girl groups like 4MINUTE, SNSD, APINK
Therefore to be honest, I don’t have a large interest in BEAST.
I have interest in celebrities though since I like girl groups
I paid attention to BEAST since their ‘Shock’ and ‘Special’ promotion days.
‘Special’s’ exciting beat had me fascinated
When I heard ‘Shock’ mp3, I wasn’t all that excited but hearing it on broadcast together with the fancheers made it really exciting.
Especially the shiver that comes with the people who shouts/cheers for ‘Shock’.
To be honest, from the time ‘Special’ was released up till now, I’ve had it in my MP3 playlist and it hasn’t been deleted.
But it’s only to that extend. It’s only up till that extend my interest in BEAST.

Therefore, I was thinking that it’ll just be an event to work at with no other feelings.
And by luck yesterday I was placed inside the venue.
Therefore I was able to watch from the rehearsals all the way to the actual concert.
Most of the other artist do a rough rehearsal but I saw a lot of sweat on BEAST’s face during their rehearsal. It was to that extend.
From then on, I started to re-think about BEAST.
With popularity that’s not just a little, with no conceit/arrogance, they’re really artists who are professionals.

The thing I remember the most
Lee Kikwang-goon’s solo stage’s music and monitoring and more were not matching well and there was a lot of NG.
Kikwang-goon is also a human so of course it’s hard…
Besides, the other members were in the waiting room resting because of the concert so it was even harder (on him).
But Kikwang-goon wanted it to be perfect to till then he kept trying.
Even when it ate into Kikwang-goon’s own resting time because of it…
Even when the staff moved on, Kikwang-goon finished off his rehearsal perfectly.
I think Kikwang-goon’s solo rehearsal alone took almost an hour.

Before the concert started we’re supposed to make sure that the fans were orderly and listened to our instructions for admission
Honestly, there’s a lot of instances where fans wanted to get into the venue quickly and ignored our instructions, making us really tired.
But the thousands of fans listened to us really well, entered and up till their own seats, sat down, leaving no room for accidents.. Thank you.

The people who were at the concert knows this but
From time to time the members will head over to the seating area.
To be honest, that moment was the moment I was really nervous about.
Because the fans might have wanted to see them closer, they could leave their seats, crowd at the railings, there could have been such a situation so there were concerns
But despite the members coming nearer to the seats
Fans seating in their own seats and cheering on
Seeing that image, once again, thank you.

When the concert started, I also had a good time watching and working.
But not long after it started, my ears caught a melody.
It’s a really good song but… I have no idea what the title is.
So, after I got off work yesterday I went home, I looked up all the songs BEAST sang
I even listened to the OSTs they sang
However because there were too many songs, unfortunately I couldn’t find it
In the end, without knowing the title of the song, I went to work today.
Again, the second day concert started and ended.

Watching the concert for the second time, if there was one thing that was the same
BEAST’s songs, even songs I don’t know, there’s a lot of good songs.
Listening to the song’s lyrics carefully and if it’s catchy I’ll try to guess the song’s title but the song that came out in the early half of the concert, I still had no way of figuring out the title.
Even up till then, I couldn’t find out the title of that song.

Like that, the second day ended and fans were starting to leave.
We were to make sure everyone got admitted (at the start) and only when fans all have left the venue then we were allowed to go.
So, we were all waiting for the fans to leave but.

Oh my god…..
Are all of BEAST’s fans usually this kind….??
I saw the fans pick up all the litter around them and then left.
It’s not even litter they themselves threw…
I even saw the fans who look like they were in middle school pick up the beer cans before leaving.
After the fans have all left, at least in the area I was in-charge of, there wasn’t a single litter/waste left.

During that joyful atmosphere
The fans who looked like they were in middle school, said something to me.
“You worked hard….”
I’m touched by that phrase alone.
Other people would have just left…
You’re not BEAST, even our concert crew didn’t write something like that…..
Even I thought that was a given.

Therefore I smiled and said thank you but
Right at that moment the song I was curious about throughout the two days came to mind.
I asked those fans what’s the title of the song.

They were all too ready to give me an answer…
It’s ‘Midnight’….
So I asked “This song that says ‘별 헤는 밤’ (Doojoon’s line in the song)”
And they gave me an answer.
The song is good, right? So I definitely had to download the song
After buying the song, I really like it a lot.

After the concert ended, I was placed at the venue where BEAST was leaving.
During these two days, I felt touched and thankful a lot towards BEAST members and their fans
Seeing the members’ face, I thought “Let’s go home”
If I wasn’t placed there to work, I would have been able to go home but if I hadn’t been placed there,
I would have gone voluntarily (and placed myself there).

It was about an hour before the members came out.
The members didn’t forget to say thank you greetings to all the fans who wanted outside the exit.
And to me who was standing at the side too, they greeted me
“Thank you. You worked hard.”
How touched was I by those two phrases…
I’m not even a Cube Entertainment employee
I’m just someone who helps out at the event, to someone they don’t even know
To give that kind of thank you….

These two days, after experiences both BEAST and their fans
I too, wanted to become a BEAST fan so I joined (this cafe).
Although I am a male fan that is way older than the BEAST members
After being touched like this for two days, there’s just no way not to be a fan.
The artists’ heart are pretty so the fans’ hearts are pretty too
BEAST members’ heart are so kind so they are able to have only good/nice people as fans.
I think that because everyone’s heart is so pretty so everyone’s faces are also pretty.

With that warm heart, on the way home
Shadow, Midnight, Will You Be Alright, I’m Sorry, Special, these five songs I listened on endless repeat,
Reaching home, I wrote this post.

In just two days.
I’ve become a BEAST’s fan.

CREDITS: So비스트So(howgee12) (SOURCE), @yongjunna (TRANSLATIONS)

English to Mongolian Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

26 thoughts on “B2ST-ийн тоглолтон дээр хамгаалалтанд гарсан ажилтны тэмдэглэл [Must Read]

  1. zuka says:

    yamar goe iin be beast b2uty nararaa unexeer ix baxarxaj bna

  2. Sericube says:

    zuer l sad tawijiina tehuu

  3. exotickami says:

    TT.TT nulims ursaad gar salganaad yu gj bichihee ch mdehgui bn zger l gaihaltai bi ch bas ene ah shig B2ST-g neeh ih sonsdoggui bsaan haayaa l 1 2 duug ni sonsdog… zugeer l B2ST is the Best tm bish gju? bas B2utychuud ch gsn ^^ gaihaltai. tugs…. uur heleh ug unendee oldohgui ni orchuulj ugsund mash ih bayrlalaa tsaashid ene hamtlagiin talaar iluu ihiig medhiig husch bn :>

  4. Beasty says:

    Өдөр би фб-ээс уншаад баярлаад, бахдаад , үнэхээр сэтгэл хөдлөөд тэвчилгүй уйлсан.Тэгсэн Ууганаа эгч бас орчуулга хийгээд уйлуулчлаа. Би нэг л зүйлийг маш ихээр мэдэрч байна B2UTY гэдэг бол зүгээр нэг нэр биш энэ бол нэр төр, бид бусдаас өөр байж өчүүхэн жаахан зүйлст ч талархаж, хайрлаж, бусдын хөдөлмөрийг маш ихээр хүндлэх хэрэгтэй. Би өөр ямар нэгэн фэндомд биш B2UTY гэдэг нэрэн доор байдагтаа маш их баярладаг бас бахархдаг. Яг үнэнийг хэлэхэд бид B2UTY B2ST-нхы тухай бодохгүй өдөр гэж байдаггүй байх. Миний хувьд өглөө сэрэхээсээ авахуулаад шөнө унтах хүртэлээ, хичээлээ хийж байхдаа ч B2ST-гээ бодож тэр хэмжээгээрээ илүү шаргуу байж чаддаг. Тэгэхдээ сэтгэлд минь бас л хүрдэггүй ямар нэгэн зүйл хийх болгондоо тэд хэдий бид нартай нэг нэгээр нь харьцах боломжгүй ч гэсэн дээ биднийг үргэлж хайрлаж байдаг тэр сэтгэл бас өнөөдрийг хүртэл бидэнд уран бүтээлээ хүргэхийн тулд явсан зам нь хүнд хэцүү байсан гэсэн бодлууд толгойд орж ирэх тутамд улам хурцлагдаж тэдэндээ маш ихээр талархаж, хайрладаг. Мэдээж хэрэг цуг тэднийгээ дэмжиж чаддаггүй ч гэсэн B2UTY нартаа маш их хайртай. Асуудалгүй амьдардаг хүн ховор байх их бага хэмжээгээр гуних гутрах, уурлаж бухимдах юм зөндөө л гарна гэхдээ тийм байх ёстой гэсэн үг биш л дээ. Ямартай ч баяртай гунигтай ямар ч үед B2ST надад үнэхээр их урам зориг өгдөг🙂 Баярлалаа чин сэтгэлээсээ ! Ууганаа эгчдээ бас баярлалаа сайхан мэдээнүүд хийж өгдөгт нь❤

    • Uugan104Jun says:

      Баярлалаа ^^…. B2ST… Хэдий тэд бидний хажууд хамт байж, нүдээрээ харахгүй байгаа ч… Хэн хүнээс илүү тэдэнд санаа тавьж, хайрлаж байгаа гэдгийг хамгийн сайн мэдэж байгаа хүмүүс бол тэд…. Тэрэнд хэзээ ч эргэлзэх хэрэггүй… B2ST & B2UTY гэдэг үг сэтгэл дотор чинь хадгалаастай байгаа л бол чи тэдний хамгийн хайртай хүмүүсийн нэг…. Блогоор маань зочилж, хийсэн зүйлсийг минь уншиж, сэтгэгдлээ бичдэгт талархадаг шүү…. B2ST-ийн төлөө хийж байгаа зүйлийн маань өчүүхэн жижигхэн хэсэг ч гэсэн хүмүүст хүрч байгаад баяртай явдаг юм… Та нарын бичсэн сэтгэгдэл, урмын үг хамгийн том урам зориг болдог… Цаашдаа ч B2ST & B2UTY гэдэг нэрийг эцсээ хүртэл сэтгэлдээ хадгална гэдэгт чинь итгэлтэй байна ^^… Ууганаа

  5. nuden says:

    Unheer denduu baharhaltai bn namaig hamgiin anh Beast-ig sonsoj ehelj bhad tanidag humus maan tdniig ul toomsorloj nag sonin hamtlagig sonsdog gdeg bsan hrin bi odoo tdnii umnu nuur bardam BEAST-iin duug changaar tawij dagaj duulah blno minii setgel denduu ih hudulj bn B2UTY narar ch bs baharhaj bn bi BEASTee sonsood 2 jil blu jil hagas l bolj bn gsen ch gsen ene hugatsaand uchuuhen jijighen zuild ch gsen setgel gargaj surj bgaa…Bs mini hamgiin hetsuu ueiig hajuud min bj urmin ug helegu ch duugaaraa damjulj uilhad min gutarhad min taiwshruulj dahin hul dre sogsoh uram ugsun blhor BEAST dee hamgiin sn naizaasaa ch iluu HAIRTAI mun tanai blogiig sayhan l olson,Ternees umnu bs tanai blogiig bur anh negdej bhad n orod ymr ch medelel bku blhor n garj bsan gsen ch dahiad ingeed olood ta buhentei negdsendee unher bayrtai bn…Unheer ed saihan setgeltei blhor ch ter uu mini eej ch gsen ene hemtlegiig mddeg.Say SHADOW-g uzuulhed uu nugu hamtlag uu bugd us n uurchlugdjee gj bsan.Tedniig iluuu2 amjiltad hurne gj naidaj bn…tanid ch bs AMJILT B2UTY UUGANAA egchee🙂

    • Uugan104Jun says:

      Bayarlalaa… Ta nariin bichij ugsun ene setgegdluudiig unshaad uneheer ih bayarlaj, setgel hudluud l suuna ^^… B2STAR ni ulam iluu hicheej ajillah bolnoo… Dahin Bayarlalaa ^^

  6. ~~~ says:

    eohh denduu gaihltai sad twij bn :’) Beast❤

  7. Beasty says:

    Ууганаа эгчээ надад шууд солонгосоороо хэрэгтэй байна ? энийг бичсэн сайт нь юу юм бол So비스트So ийм л байх юм😐

    • Uugan104Jun says:

      Би бас өөрөө хайгаад олоогүй ээ… Daum дээрхи фен кафед орсон нэг пост байх гэж бодож байгаа… Бараг л олдохгүй болов уу даа… Олдвол ямар нэг байдлаар мэдэгдэе ^^

      • Beasty says:

        За🙂 Баярлалаа ! Би бүр баахан манарч хайлаа аргаа барахдаа танд хандлаа шд😀

  8. BEAST-ээрээ хичнээн их бахархаж бнаа, бас үнэхээр мундаг B2UTIES, энэ B2UTY нэрэн доор бгаагаара ч бахархаж бна, Ми хувьд Хамгийн Шилдэг Gikwang-аара хамгийн их бахархаж бна.
    Баярлалаа ийм схан мэдээлэл оруулсанд.

  9. Амараа Вүүни says:

    Энэ бүгдийг уншихад өөрийн эрхгүй нулимс урсаж , яахын аргагүй бахархах сэтгэл төрж байна😦 Энэ бүхий л хугацаанд биднийхаа урмыг хугалаагүй шаргуугаар ажиллаж бүхий л хэцүү бүхнийг даван туулж чадсан үнэхээрийн шилдэг хамт олон😀 Хамгийн сэтгэлтэй фэнүүд бол яахын аргагүй Бюүтис гэж боддог . Бийстийнхан маань ямар их биднийгээ гэсэн сэтгэлтэй билээдээ😀 Бид нар ч бас үргэлж хамт байх болноо ♥

    Үнэхээр сайхан мэдээлэл орчуулж тавьжээ . Баярлалаа таньд ♥
    Мэдээ мэдээлэлийг цаг алдалгүй хүргэж байдагт тань маш их баярладаг шүү😀 Та ч бас БИЙСТнхнаас минь дутахааргүй шаргуу ажилладаг😀

    • Uugan104Jun says:

      Баярлалаа ^^…. Мэдээллээ орчуулж байхдаа баахан уйлаад, одоо ингээд та нарын сэтгэгдлийг уншаад дахиад л уйлж сууна даа… Т_Т… Баярлалаа гэхээс өөр үг орж ирэхгүй л байна шүү ^^

  10. Beasty says:

    http://m.star.naver.com/Beast/news/end?langCode=en&id=1346647 Зурагтайгаа болохоор уншихад их сонирхолтой байлаа🙂

  11. pukujina says:

    ёох бүр мэдэхгүй өөрийн эрхгүй сад тавичлааа баярлалаа

    • Beasty says:

      Хараад байсан чинь ерөөсөө энийг уншчаад уйлахгүй үлдэх B2UTY байхгүй юм шиг байна. Постолсон фэн хуудсан уйлж байна гэсэн сэтгэгдлүүд зөндөө их нээх хөөрхөн уяхан сэтгэлтэй. Би хүртэл байна байна уншчихаад л уйлаад салахаа байчихлаа өчигдрөөс хойш ийм л байна =))

  12. ♥♥♥Jiyeonnie♥♥♥ says:

    gaihaltai oor yu ch helehewdee beast-dee aimar hairtai

  13. woogel2pm says:

    Ene postiig bichsen xun ni uuruu xeterxii goe sanagdchixlaa😀 yagaad gedgiin medexgui ch ene xun minii sonirxliig iuu tatlaaldaa😛
    b2st-d bi neg bol durtai neg bol durgui bolchixdog… ene ni fan-udes boldog baisan!! tegeed iim post unshsan arai uur bodoltoi bolchixloo xexe. Odoo b2st-de unench yawnaa er ni fan-ees bolj durgui bolood l yarshig l baina😛 Xairtai Dujundee unench b2st-dee unench yawxaar shiidlee!!!
    Iim post bichsen xun bas orchuulj ugsun admindaa bayarlalaa gej xelmeer baina!!!

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s