Жижигхэн байшингаасаа том байранд орсон B2ST

B2ST амжилтанд хүрснээр багагүй зүйлс өөрчлөгдсөн бөгөөд хамтлагийн гишүүд ч түүнийхээ үр шимийг хүртсэн гэнэ.

Yoseob, Kikwang, Dongwoon нар 7/25-нд KBS2-ийн Happy Together 3 нэвтрүүлэгт орсон бөгөөд гараагаа эхэлж байх үе болон одоо байгаа байдлын хооронд юмс хэрхэн өөрчлөгдсөн талаар ярьжээ.

Тэд өөрсдийн хуучин амьдарч байсан байшингийн талаар “Бид нар 12-уулаа, бид 6 тэгээд 6 менежер, 17 пёнг-ийн (1 пёнг=3.3м2) байранд амьдардаг байсан. Угаалгын өрөө нь ганцхан байсан болохоор маш тухгүй байдаг байлаа. Заримдаа дараагийн ажил руугаа яарах үе гарахад шүршүүрээ аль болох өндөрт тавьж байгаад хамтдаа шүршүүрт орох тохиолдол ч байсан” хэмээн дурсав.

Тэр дотроос бусдыгаа бодвол тэр бүгдийг давж гарахад хэцүү байсан нь Dongwoon гэнэ. Учир нь түүний гэр бүлийн байдал тийм ч муугүй айл байжээ.

“Би нилээд гайгүй айлын хүүхэд л дээ” хэмээн тоглонгуй аястай яриагаа эхлүүлсэн Dongwoon “Би өмнө нь гайгүй орчинд өсөж торнисон ч тийм орчинд орж амьдрах хэрэгтэй болсон л доо. Би бүтэн хоолтой байх хэрэгтэй байдаг байсан ч бид нар бүгд нийлж тойрж суугаад хооллох зай байхгүй байсан болохоор өөр өөрсдийнхөө орон дээр гарч хоолоо иддэг байв. Дээрээс нь бид нар 6000вон-оос илүү гарах хоол идэж болдоггүй байсан” гэв.

Тэд тэр жижигхэн байшиндаа 2 жил шахуу амьдарсан бөгөөд дебют хийснийх нь дараанаас байдал өөрчлөгдөж эхэлсэн байна.

“Дебют хийснийхээ дараа бид нар 50 пёнг-ийн байшинд нүүж ороод, харин одоо бол 100 пёнг-ийн байранд амьдарч байгаа. Дотроо 3 өрөөтэй, гишүүд маань 2, 2-оороо нэг нэг том өрөөнд байдаг” гэжээ.

cr: MWave

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

7 thoughts on “Жижигхэн байшингаасаа том байранд орсон B2ST

  1. Beasty says:

    Тэр хэмжээгээрээ хэцүү бүхнийг давж гарсан болохоор одоо хүртэх ёстойгоо л хүртэж байгаа. Тэгэхдээ ер нь бол тэрнээс ч илүү байх ёстой л дoo =)

  2. Амараа Вүүни says:

    хха хөөрхийм бэ😀 хойшдоо бүгд 1 1 өрөөтэй болно блгүйдэээ ^^ ♥ BEAST

  3. Sericube says:

    anhnaasaa l ingej hamtdaa zowj bayrlaj ineej bsan hamtlag l udaan ornon togtono

    • Beasty says:

      Үнэн шүү! Yoseob хэрвээ дебют хийхийн тулд би бусдаасаа илүү хүнд хэцүүг туулж харин бусад гишүүд маань амархан дебют хийсэн бол нэг хамтлаг байх хүсэл байхгүйн дээр тэдэнд дургүй байх байсан гэсэн ч бид 6 6уулаа хүнд хэцүү цагийг туулсан гэж хэлж байсан. Beast-ийгээ олон жил л оршин тогтоно гэж найдаж байна🙂

  4. nuden says:

    unher shan bn hsen ymtai heleh ugtei humus shu🙂

  5. ♥♥♥Jiyeonnie♥♥♥ says:

    hoorhon shdee neeree

  6. RAYEN says:

    Hamtlag bvr l iimerhvv yum tuuldag baih. Tegeed svvld ingeed yrij bhiig n sonsood vneheer goy sanagddag

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s