Dongwoon-аас фен кафедаа үлдээсэн зурвас: Hello

BPtiZc9CUAADzQy

Макнаэ-аас ирсэн зурвасыг орчуулан хүргэж байна ^^:

Өнөөдрийн Inkigayo-оор B2ST-ийн эхний 7 хоногийн хөгжмийн нэвтрүүлгүүд дуусч байна.

Биднийг хүлээж авч байгаа хандлага сайхан байгаад маш их баяртай байгаа.
Цомог бэлтгэгдэх шатандаа явж байх үед Cube-ийн ажилчид болоод B2ST-ийн зүгээс нилээдгүй санал солилцож, зөвлөлдсөн л дөө.
Энэ сайн дуу ч, тайзан дээр гаргахад сулдах байх
Хүмүүсийн харахыг хүсч байгаа тэр B2ST-ийн өнгө төрх энэ дуунд алга
гэх мэтчилэн… тэрнээс болоод цомог гарахаас өмнө бид маш их эмээж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлтлээ нилээдгүй айдастай байлаа.
Junhyung ахын хувьд хамгийн хэцүү байсан нь тодорхой биз.

Би үргэлж та бүхэндээ хэрхэн хариу барих вэ гэж боддог.
Бид болон бидний фенүүд, цусан холбоотой хүмүүс ч биш шүү дээ.
Тэгсэн ч гэсэн фенүүд маань биднийг найз нөхөд, гэр бүлийнхэн шиг минь хайрладаг.
Гэхдээ энэ хэлэхийг хүссэн зүйл маань энэ хэвээрээ та бүхэнд хүрдэг эсэхийг мэдэхгүй л юм.
Дуу болон тайзан дээрхи үзүүлбэр маань та бүхэнд хариу барих арга маань юм болов уу гэж би боддог.
Бидний дууг сонсоод бага ч болов инээмсэглэж, гунигласан үедээ уйлж суудаг байгаасай гэж би хүсдэг.
Тэр бүгдийг бодит байдал дээр хэрэгжүүлэхийн тулд бид тайзан дээр гарах бүртээ өөрсдөдөө байгаа бүхнийг дайчилдаг юм.
Өмнө нь бид нар “Энэ хэсэгт нь арын хоолой нэмбэл яаж байна”,”Иймэрхүү байдлаар юм нэмбэл бид нар илүү дээр харагдах юм биш үү” гэсэн байдлаар явдаг байлаа.
Харин энэ удаад бид бүх зүйл дууны үгэнд шингэж, тэр дууг байгаа чигээр нь чин сэтгэлээсээ дуулахыг хүссэн.
Тэгж байж хуурмаг биш дуу гарч, хүмүүс ч сонсоход таатай байх болов уу гэж бодсон юм.

Сүүлийн үед би өөдрөг бодлын хүчээр урагшаа явж байна.
Хэдий бид нар шөнөжин ажиллаж, өдөрт 1-2 цаг л унтаж,
Ядрахгуй байхын аргагүй байгаа ч, цаг хором бүрт бид талархаж байгаа.
Үнэндээ бид жижигхэн зүйлс дээр ч гомдоллож явдаг л даа.
Гэхдээ мянга мянган хүний өмнө өөрсдийнхөө дуртай зүйлийг хийгээд явах боломжтой байгаа маань талархаж явах ёстой зүйл. Хэрвээ бид тэр жижиг зүйлсээс болоод талархаж явах ёстой сэтгэлгээгээ алдаад, биеэ тоож эхлэвэл … тэр үед бидэнд илүү дээшээ ахих эрх байхгүй болно гэж би боддог.
Өмнө нь цаг зав байхгүй, завгүй байсан болохоор миний мэдэхгүй зүйлс маш их байдаг байсан.
Биднийг өглөө эрт гараад явах үед ч бид нараас дутахааргүй бага унтдаг фенүүд маань бид нарыг дэмжээд л байж байдаг… Энэ бүхний талаар арай эрт бодож, ухаараагүйг минь уучлаарай.
Цаашдаа инээмсэглэлтэйгээ хамт эерэг зүлсийг та бүхэндээ дамжуулахыг хичээх болно гэдгээ амлаж байна.

Үнэндээ яг юу гэж хэлэх гээд байгаагаа би өөрөө ч мэдэхээ байчихлаа
Бодвол нэг
Биднийг харилаж явдагт чинь баярлалаа, бид хариу барих болноо гэсэн зүйл юм шиг байна.
Зураг авалт ч юмуу, гарын үсэг зурах өдөрлөгийн үеэр бид тоглоом шоглоом хоорондоо хуваалцдаг ч өөрөө хэлэхээс ичсэн болохоор бүгдийг нь энд бичиж байгаа юм.

Баярлалаа^^

B2ST-ийн явах замыг үргэлж гэрэлтүүлж өгдөг B2UTY нартаа
Маш их баярлалаа, хайртай шүү
Энэ удаагийн үйл ажиллагааны турш ч бас хамтдаа зүтгэцгээе ^^

Trans: kor-eng B2STIZEN; eng-mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

6 thoughts on “Dongwoon-аас фен кафедаа үлдээсэн зурвас: Hello

  1. Амараа Вүүни says:

    Вүүни яааа ямар ухаантай юм бээ😦 Өдөр болгон уйлуулах юм даа энэ залуус ♥ BEAST
    Үргэлж бахархаж явах болноо😀
    Баярлалаа Ууганаа эгчээ😉

  2. hyunseung says:

    uanana

  3. BEASTY says:

    Үнэндээ унтаж чадахгүй л байна. Өнөө өглөө шоу чампионд саналаа өгөх гэтэл нэтийн хугацаа төлбөр өгсөн цагаас өмнө дуусчихсан байсан. Үнэхээр сэтгэлээр унаж, өөрийгөө b2uty байх эрхтэй юу гэж хүртэл бодоод уйлсан тэгээд B2ST маань B2UTY нарыгаа эрч хүчтэй, аз жаргалтайгаар тэднийг дэмжсэн хэвээрээ байгаасай гэж хүсэх байх гэж бодоод өөрийгөө сэргээж таньдаг b2uty нартайгаа холбогдож санал өгдөг өөрийнхөө бүх idг илгээсэн.Хэдий энэ 7 хоногт шоу чампионд ялаагүй ч ядаж л бид чадах бүхнээ хийсэн.Тэгэхдээ энэ зүгээр л эхлэл бидний залуус дусал хөлс бүрийнхээ үр шимийг хүртэх болноо. Вүүнийдээ үнэхээр баярлалаа та нар минь биднийгээ усан нүдэн болгож байна шүү!!!

    • Uugan104Jun says:

      Sanaa zovoltgui dee… Manai hed alban yosoor uil ajillagaagaa ehleed dunguj ehnii 7 honog duusch bna… daraa 7 honogoos yalalt avch ehleh biz…. terend sanaa zovoh hereggue ^^… B2ST shu de, ed nar chin ^^

  4. RAYEN says:

    Үнэндээ би яг ч b2uty биш гэхдээ энэ хамтлагт хайртай. Дуу болгон нь үнэхээр гоё санагддаг. Хамтлагуудын гаргасан шинэ дууг удлаа гэхэд сар сонсоод залхдаг хэдий ч. Одоо хүртэл өдөр бүр On rainy days-г сонсдог.
    Idol байна гэдгийг ямар хэцүү байдгыг өөрийн биеэр мэдэрч үзээгүй ч ер нь л ойлгодог. Хүн бүрийн нүдэнд ил байна гэдэг тийм ч сайхан хэрэг биш. Гомдож гутрах юм байлгүй л яахав хүн л юм чинь. Гэхдээ b2uty нараа бодоод тэр гомдлоо мартаж чадаж байгаа бол үнэхээр бахархамаар зүйл шүү дээ.😀

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s