[Naver] MonStar-н гол дүр Yong Junhyung-тай ярилцсан нь – Jung Sukhee-н булан

182628698_5

(Найруулагчийн өгсөн ярилцгалын хэсгээс хассан)

Сэтгүүлч: Энэ драма яг л Yong Junhyung-д тааруулж/зориулж хийсэн драма шиг санагдсан. Найруулагч та ч Yong Junhyung-тай сайн гар нийлж ажиллаж байх шиг байсан.

Найруулагч Kim Wonsuk: Бид 2 сайн гар нийлж байгаа. Зохиолч маань Yong Junhyung-ийг их үнэлж, зохиолоо түүний зан характерийг илүү гаргаж ирэх талаас нь бичсэн байсан. Бодит Yong Junhyung болон зохиомжоор бүтсэн дүр болох Yoon Seolchan-г хооронд нь нийлүүлж гаргаж ирэх их сонирхолтой байсан л даа. Жишээ нь л гэхэд Minsei-ээс ирсэн зурвасыг Yoon Seolchan уншаад гаргаж байгаа тэр хариу үйлдэл нь гэхэд өөр байсан. Зураг авалт явагдаад дууссан ч гэсэн бид яг ямар хэсгүүдийг авч оруулах вэ гэдэг дээрээ цаг гаргаж бодож суудаг байлаа. Түүнийг юу гэж хэлж, юуг санал болгож гаргаж ирэх бол гэдгийг хүлээж тэр. Ийм зүйл бодит жүжигчин болон тоглож байгаа дүр нь адилхан төстэй орчингийн хүмүүс байснаар л гарч ирдэх боломжтой байдаг зүйл л дээ. Түүний өөрийнх хувь хүнийх нь зан чанарыг илүү гаргаж ирж оруулах нь илүү тохиромжтой юм шиг санагдаж байсан.

Сэтгүүлч: Yoon Seolchan-ий дүрд тоглох нь хэр өөр санагдаж байв?

Yong Junhyung (JH): Хэдий бид дебют хийснээсээ хойшхи 5 дахь жил рүүгээ орох гэж байгаа ч гэсэн энэ хугацаанд би бусад уран бүтээлчидтэй хамтарч ажиллахаас өөр тал дээр ажиллаж үзээгүй байсан. Тийм болохоор энэ удаагийн кинонд тоглож, жүжиглэх нь миний хувьд маш том утга учиртай зүйл байсан л даа. Жүжиглэх тал дээр дөнгөж гараагаа эхэлж байгаа хэрнээ тэр киноныхоо гол дүрд нь тоглолтоо шүү дээ.

Сэтгүүлч: Жүжиглэх тал дээр дөнгөж гараагаа эхэлж байгаа ч гэсэн огт тэгж харагдаагүй дээ

JH: Anyang ахлах сургуульд явдаг байхдаа би кино, театрийн ангийн хичээл авдаг байсан. Тэрнээс өөр туршлага гээд байх юм байхгүй л дээ. Гэхдээ кино, драманд тоглож үзэхийг би өөрөө маш их хүсдэг байсан. Энэ удаагийн драма ч яг л надад тааруулж бичигдсэн байсан болохоор ч надад дэм болж өгсөн байж магадгүй.

182628894_6

Сэтгүүлч: Yoon Seolchan-ий дүр Yong Junhyung адил төстэй байсан. Найруулагч өөрийг чинь толгойдоо буулгаж байгаад энэ дүрийг гаргаж ирсэн болов уу?

JH: Намайг драманы багт багтаж орсны дараа найруулагч нар тэр дүрийг надад таарахаар болгож өгсөн. Тэр нь ч надад маш их тус болж, би өөрийнхөө талаас чадах зүйлээ сайн хийж чадах боломжтой болгосон. Yoon Seolchan, чамайг өөрийг чинь санагдуулаад байна гэж олон хүмүүс хэлж байсан. Гэхдээ би тийм зан характертай хүн биш л дээ. Мэдээж зураг авалтын үеэр би олон ч удаа тоглоом наргиан хийж байсан ч гэсэн тэр дүр болон миний зан характерт өөр зүйлс бий. Гэхдээ эцэст би өөрөө Yoon Seolchan болж өөрчлөгдөөд байх шиг санагдсан. Би ойр, дотно таньдаг хүн л биш бол тэгж их юм яриж, инээлдээд суудаггүй. Тэгээд бас миний зан ааш Yoon Seolchan шиг байнга хэлбэлзээд байдаггүй (инээв).

Сэтгүүлч: Тэгэхээр нэг ёсондоо энэ удаад өөрийгөө B2ST-с гаргаад өөр амьдралаар явж үзлээ шүү дээ. Ямар санагдаж байна?

JH: Маш их санаа зовж байсан. Жүжигчин хүний нүдээр харвал жүжиглэж мэдэхгүй нэг дуучин (idol) гэсэн нүдээр харах байх гэсэн айдас. Тийм болохоор анх уулзсан үедээ би багийнхантайгаа шууд чин шударгаар ярилцсан. Гэхдээ хэдий тэгж ярилцсан ч санаа зовсон хэвээр байсан л даа. Тэрнээс хойш намайг дэмжиж, дэм өгч байсан хүмүүст маш их талархаж байгаа.

Сэтгүүлч: Ahn Naesang, Lee Heejin гэсэн жүжигчидтэй ажилласнаар шинэ туршлага болсон байх?

JH: Ahn Naesang sunbae-тай анх зураг авалтанд хамт ордог өдөр би сандарсандаа болоод барагтаа л юм ярьж чадаагүй. Тэрнээсээ болоод би өөрийнхөө хэсэг дээр алдаа нилээд гаргасан. Гэхдээ тэр өдөр би нэг зүйлийг ухаарч, олж мэдсэн. Миний өөрөө ч төсөөлөөгүй байсан тэр дотор байсан зүйлсийг sunbae маань гаргаж ирсэн, тэрнээс хойш ч гэсэн надад олон зөвлөгөө өгсөн л дөө. Lee Heejin subae ч бас хэцүү байсан. Дуучин хүнийхээ үүднээс ч тэр хүн бол том sunbae шүү дээ, дээрээс нь би түүний тоглосон драманы фен байсан. Харамсалтай нь бид зураг авалтын үеэр тийм ч их юм ярьдаггүй байсан. Хамгийн сүүлийн хүлээн авалтан дээр ч биеэ бариад сайн юм ярьж чадаагүй. Гэхдээ тэрнээс хойш мэнд мэдэлцдэг болсон.

182629154_7

Сэтгүүлч: MonStar-т тоглохын хажуугаар B2ST-ийн шинэ цомог дээр ажиллаж байсан гэж сонссон.

JH: Энэ сүүлийн 3 сарыг яаж өнгөрөөснөө ч сайн мэдэхгүй л байна. 2 талд ажиллаад давж гарах болов уу гэж санаа зовж байсан. Гэхдээ даваад гарсан болохоор яг одоо бол юу ч байсан хийж чадах юм шиг мэдрэмж төрж байна. Сая B2ST албан ёсоор үйл ажиллагаагаа эхлээд, тоглолт, хөгжмийн нэвтрүүлэгт бэлдэх гээд завгүй ажиллаж байгаа ч миний хувьд мэдрэгдэж байгаа юм байхгүй л байна (инээв). Энэ хугацаанд хэрхэн өөрчлөгдөж, ахиц гаргасан бэ гэж асуувал би илүү хатуужилтай болсон гэж хариулах байсан. Хатуужилтай болох гэдэг л хамгийн тохиромжтой үг юм шиг байна! Үнэндээ би менежер ахдаа зөндөө гомдоллож байсан л даа. Yoon Seolchan шиг ч биш л дээ. (инээв). 4 өдөр дарааллаад нойргүй явах өдөр ч байсан. Тэр үед би ганцаараа хөдөлгөөнгүй зогсоод, бусад хүмүүс намайг тойроод л хөдөлж байх шиг санагдаж байсан. Гэхдээ тийм зүйл бодож явсан хүн одоо ингээд сууж байна шүү дээ (инээв). Бахархамаар санагдаж байна шүү.

Сэтгүүлч: Бүжгийн бэлтгэл хийх зав байгаагүй л байлтай. Тэгсэн тайзан дээр байгааг чинь харахад бүжиглэх чадвар чинь яг хэвээрээ байсан.

JH: Нөгөө хэд маань надаас түрүүлж сураад, би 1, 2 өдрийн дотор сурсан. Зураг авалтын дундуур завсарлага авах зай гарах болгонд би бүжгийн бэлтгэлээ хийдэг байсан юм. Инээдтэй юм гэж нөгөө хэд маань хэлж байсан удаатай. Гэхдээ тэглээ гээд зүгээр сууж болохгүй байсан юм чинь яахав.

Сэтгүүлч: 10-н жилдээ ямар сурагч байсан бэ?

JH: Ахлах сургуулийн 1, 2 дугаар ангид байхад жүжигчин болох нь миний хамгийн том зорилго байсан. Их сургуульд ороод тайзан дээр жүжиглэхийг хүсэх болсон. Тэр үед миний дотор тэр нэг зүйлийг хийхийг хүссэн тэр мэдрэмж буцалж эхэлсэн л дээ. Тэр үед янз бүрийн зүйл бичих ч дуртай байсан. Дууны үг бичих хүсэл, сонирхол маань эхэлсэн байсан ч дууны ая зохиох нь дебют хийсний дараанаас эхэлсэн. Дуу зохиогч нарын ажлаа хийдэг өрөөнд нь чөлөөт цагаараа их очдог байлаа. Одоо би хийх юмгүй үедээ дуу бичлэгийн өрөөндөө л байж байдаг болсон. Тэглээ гээд зогсоо зайгүй дуу зохиогоод байдаг гэсэн үг биш л дээ. Амрангаа нэг аяга кофе ууна. Тэгээд л гэнэт толгойд юм орж ирэх үед нь тэрэн дээрээ ажиллана. Миний нэг өдрийн үргэлжлэх явц гэх юмуу даа.

Сэтгүүлч: Цаашид үргэлжлүүлж жүжиглэх үү?

JH: Найруулагчийн хэлснээр ядарч туйлдаж, үхэх гэж байгаа юм шиг санагддаг ч, хичнээн ч хэцүү байсан зураг авалтанд орно гэдэг нэг амтанд нь орчихвол гарч чадахгүй юм шигээ. Зураг авалт дууссаны дараа ямар нэг байдлаар зураг авалтын талбайгаа санах болно.

Сэтгүүлч: Цаг хугацааг буцаамаар байна уу?

JH: Үгүй ээ. Дахиж тэр үе рүү буцмааргүй байна (инээв). Кино зураг авалт гэдэг сэтгэл хөдөлгөм туршлага байсан. Хамтарч тоглох жүжигчидтэйгээ хамт зохиолоо уншаад л үнэхээр сонирхолтой. Гэхдээ би драманд дуучны дүрээр дахиж тогломооргүй байна. Хэрвээ дараа, B2ST-ийн шинэ цомгийн үйл ажиллагаа дуусаад, дуучны дүр биш өөр дүр дээр ажиллах боломж олдвол оролдоод үзэхийг хүсч байна.

B2ST-ийн үйл ажиллагаа эхэлчихсэн, завгүй байсан болохоор Yong Junhyung энэ ярилцгагаа бусад жүжигчидээсээ тусдаа ганцаараа ирж өгөхөөр болсон юм. Маргааш бусад жүжигчдээс ярилцгага авна гэхэд дараа нь хэний ярилцгага байгаа вэ гэдэгт Yong Junhyung их сонирхонгуй хандаж байв. Түүнээс хэнтэй нь уулзмаар байна гэж асуухад “Kang Hanel-тэй уулзмаар байна” гэж инээмсэглэнгүй хариулсан юм.

182629532_9

cr: kor-eng Love In Da Cube; eng-mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

2 thoughts on “[Naver] MonStar-н гол дүр Yong Junhyung-тай ярилцсан нь – Jung Sukhee-н булан

  1. Beasty says:

    Monstar дээр Junhyung-ий жүжиглэлтийг жүжиглэж чаддаггүй дуучин гэж хэн ч хэлэхийн аргагүй ээ ^^ Жүжиглэх чадвар, хувирал юм юм нь үнэхээр wow л гэмээр байсан. Бас Monstarт тоглосны ачаар Junhyung-г дуу дуулахыг нь их сонссон өмнө нь сайн дуулдгийг нь мэддэг байсан ч тэгтлээ сонсохыг боддоггүй харин Monstar дээр дуулсан дуунууд нь бүгд таалагдаад байгаа ^^ Kang Ha Neul гэснээс TTBY дээр Shinee Minhoтой хамтарч тоглож байсан ч сүүлд арай цөөхөн ангитай драмад хамт тоглосон гэхэд Junhyungтэй илүү дотно болчихсон юм шиг ээ.

  2. RAYEN says:

    Monstar-g sub site bdag yum boluu? Oird vzmeer sanagdaad bgaan uchigdur bvh OST-g n sonsoj vzsen vneheer taalagdsan.
    Mon sub-g n medeh bol link-g uguuch😀

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s