[Newsen] B2ST Японд болсон MTV Zushi Festival дээр 10.000 фенүүдийнхээ өмнө зогсжээ

Залуус маань Японд болсон MTV Zushi Festival гэх том хэмжээний тоглолтон дээр хаалтын дуучид (хаалтын хамгийн сүүлийн дууг дуулах) болон оролцож, гайхалтай тоглолт үзүүлээд иржээ.

Тус Zushi Festival нь 8/9-нд эхлэсэн 3 хоног үргэлжилсэн фестивал байсан бөгөөд сүүлийн өдөр нь болох 8/11-нд B2ST оролцож, усан сан дахь тоглолтон дээр өөрсдийн хит дуунуудаа дуулсан байна.

Тэд “Shadow”, “Fiction”, “Special”, “Beautiful Night” болон өөр бусад дуунуудаа дуулсан бөгөөд өөрсдийн чадварлаг тоглолтыг үзүүлсэн гэнэ. Өөрсдийн гайхалтай хоолойн чадвараараа Япон фенүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэж чадсан гэнэ шүү ^^. Нийт 10.000 үзэгчид байсан бөгөөд B2ST Япон хэл дээр фенүүдтэйгээ холбогдож, харилцаж байсанд фенүүд нь тэднийг сайн дэмжиж байсан байна.

B2ST сүүлийн үед Солонгос, Япон 2-ын дунд олон удаа ирж очиж байгаа бөгөөд сүүлийн Япон руу явсан ажлаараа ийнхүү Zushi Festival-ийн хаалтын дуучны үүргийг гүйцэтгэсэн юм. Хичнээн их ажил ихтэй байгаа ч гэсэн, тэдний тоглолт эрч хүчээр дүүрэн байсан ба тэр шөнийн хамгийн гайхалтай үзүүлбэрүүд байсан гэнэ.

cr: kor-eng loveindacube; eng-mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

One thought on “[Newsen] B2ST Японд болсон MTV Zushi Festival дээр 10.000 фенүүдийнхээ өмнө зогсжээ

  1. db says:

    үнэхээр мундаг залуус шүү

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s