From: B2ST…. To: B2UTY…. How to Love MV дээрхи захидлууд

MV дээр залуусын бичиж үлдээсэн байсан захидлуудыг орчуулан хүргэж байна ^^

~~~~~~~~

Сайн байцгаана уу! B2UTY нараа. B2ST-ийн Doojoon байна.

5 долоо хоног дэндүү хурдан өнгөрлөө. Хэлэх зүйл ч ихтэй, асуудал ч ихтэй цаг хугацаа байлаа.
Та бүхний ачаар өдөр болгон зугаатай, аз жаргалтай байсан! 1 жилийн дараа ирэх нь ээ, хөгжмийн нэвтрүүлгийн газрууд, дуулах тайз маань нэг л танил биш болж, дээрээс нь шинэ залуу дуучид ч олноор гарч ирсэн нь улам л танил биш мэдрэмж төрүүлэх шиг болсон. Ингэж их өөрчлөгдөж байгаа нөхцөл байдал дунд ч та нар маань бидэнтэйгээ хамт байсанд маш их баярхах сэтгэгдэл төрсөн нэгэн цаг мөчүүд байлаа. Цаашдаа ч гэсэн шинэ шинэ цомгуудаа гаргаж та нартайгаа хамт урт удаан хамтдаа байх болно. Үнэхээр олон зүйлийг сурч, мэдэж авсан 5 долоо хоног байлаа.
Харамсалтай байгаа ч гэсэн бүгдээрээ бидэнд дахиад жоохон л итгээд, хүлээж байгаарай! Ичих нүүргүйгээр энийг л гуйя! ㅜ Гэхдээ үүнээс илүүтэйгээр, эрүүл мэнддээ нахаарч байгаарай. Хэзээд гэмшиж, талархаж бас хайрлаж явдаг шүү.

– Doojoon –

~~~~~~~

Сайн байцгаана уу, B2UTY нараа…!! Hyunseung байна~

Богинохон цаг хугацаа байсан ч, та бүхний эрхэм нандин байдал, талархалыг мэдэрч чадсан энe цаг хугацаа, мартаж чадахгүй байх~ Ингээд толгой дотор минь дахин нэг шинэ хуудас эргэх шиг боллоо~
2013 оны 7 сар & 8 сар.
Та бүхний 7 & 8 дугаар сар ч бас гайхалтай дурсамжуудаар дүүрэн байгаасай гэж хүсч байна. Яг л над шиг!!^^
Та бүхний дэмжлэг, дуу хоолой, хайрын хариуд бөхийж унахааргүй хүн болохын төлөө хүчээ дайчлан хичээх болно~!!
Үргэлж баярлаж явдаг шүү~ Цаана үлдсэн 9 сараас 12 сар хүртлээ ч мөн адил сайхан дурсамжуудыг би болгоцгооё!~
I Love You~!! Wow~!!

~~~~~~

Сайн байцгаана уу, Junhyung байна.

HLHL үйл ажиллагаа маань өндөрлөж байна.
Нилээдгүй том ачаалал, дарамттайгаар эхлүүлсэн ч гэлээ, B2UTY нарынхаа тэр том хайрын ачаар сайхан дурсамжуудаар дүүрэн үйл ажиллагаа болсон гэж бодож байна. Цаашдаа ч бас сайхан дуу, сайхан үзүүлбэрүүдээр та бүхэндээ хариу барих болноо. Хайртай шүү. Peace~!

 ~~~~~~

Сайн байцгаана уу! Муухай бичигтэй гэж яригддаг Yang Yoseob байна.

Аа… Үйл ажиллагаа маань дуусч байгаа гэж мэдсэн сүүлийн мөчүүдэд уйтгартай, харамсалтай, дахиад үйл ажиллагаагаа хийгээд баймаар санагдах юм ㅜ_ㅜ
Удаан хугацаанд хүлээж байсанд маш их баярлалаа.!!
Богинохон хугацаанд үйл ажиллагаагаа явуулсан ч маш их хайр, дэмжэлгийг хүлээж авсан мэт санагдаж байгаа болохоор маш сайхан байна!!
(Энэ хүртэл ойлгож уншсан биздээ..? Муухай бичигтэйг маань уучлаарай)
Дахиад л хүлээж байгаарай гэдэг үг хэлэх болсондоо үнэхээр гэмших шиг болж байна… ㅜ_ㅜ
Гэхдээ энэнээс цаашаа тэгж их чимээгүй байгаад байхаар удаа байхгүй юм шиг байна лээ!! Энэ амлалтаа хадгалахын тулд бид хурдан гэгч нь шинэ дуутайгаа гарч ирэх хэрэгтэй болов уу!!♥
Одоо байгаагаасаа ч илүү мундаг болоод, улам их бэлтгэл хийж байгаад илүү их хөгжиж, том болоод эргэж ирэх болноо!!
Богинохон хугацаанд сайхан дурсамжуудыг бий болгож өгсөнд баярлалаа!! Хайртай шүү.

– B2ST-ийн муухай бичигтэй гэж яригддаг Yang Yoseob –

~~~~~~

Сайн уу!! Би Kikwang байна!!
Уулзсандаа таатай байна^_^!! Хамгийн сүүлд хэзээ ингэж гараараа захиа бичсэнээ санадаггүй ээ ~_~ кк
Тийм болоод ч тэр үү энэ захиа илүү утга учиртай мэт санагдаж байна! ㅎ_ㅎ
Юутай ч! Энэ цомгийг хүлээж байсныхаа хэрээр бид ч бас энэ удаагийн үйл ажиллагааныхаа туршид маш их хайрыг хүлээж авсандаа тун их аз жаргалтай байна!!
B2UTY нар маань биднийг хичнээн их хүлээсэн болохыг маш ихээр мэдрэх шиг болсон!!
Үнэхээр “B2UTY нар маань байхгүй байсан бол бид ч байхгүй байсан!” гэдэг үгс наргиа мэт сонсогдож болох ч юу юунаас ч илүү миний чин сэтгэл шингэсэн үгс юм шүү ^_^!
B2UTY нар маань байсан болохоор л энэ удаагийн үйл ажиллагаа маань зугаатай мөн эцсээ хүртэл жаргалтай байсан гэж би боддог!!_!!
Ирээдүйд гарах цомгуудаа та нарыг удаан хүлээлгэлгүйгээр, хурдан бэлдэж, харин ч улам илүү сайжирсан төрхтэйгөөр гаргах болохоор биднийг араар маань тавилгүй, зөвхөн биднийгээ л харж байгаарай!! Баярлалаа, Хайртай шүү ^_^♥

~~~~~~

To: B2UTY ♥

Сайн уу~ Би байнаа, би, би ^^ 1 жилийн дараа шинэ цомогтойгоо үйл ажиллагаагаа явууллаа..
Хамаг хүчээ дайчилж, хүлээж бас санаа зовсон цаг хугацаа байсан. Аз жаргалтай байсан цаг мөчүүд олон ч байсан ч түүнийхээ хэрээр харамсаж үлдсэн зүйлс ч олон байсан.
Цаашдаа бид байн байн бие биенийгээ харж байх боломжтой болж, бид ч хурдан гэгч нь бэлдэх болохоор тэгж их ундууцаад байлгүй хөөрхөн гэгч нь байж байгаарай😀
Биднийг хайрладаг хүмүүс байхад, биднийг үзэн яддаг хүмүүс ч бас байдаг ч, гаргасан дуугаар маань биднийг үнэлж, дуугаараа илүү их хайр, дэмжлэгийг хүлээж авдаг болохын төлөө илүү их хичээж ажиллах болно.
Хэмжээ хязгаар ( Эцэс төгсгөл) гэдэг үг хүн өөрөө өөртөө л бий болгодог үг юм шиг санагддаг.
Хүмүүсээ! Цаашдаа давж гарах ажлууд зөндөө их байгаа болохоор биднийг харж хандаж, ажиглаж байгаарай.
Хамтдаа алхацгаая… Баярлалаа ♥

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

4 thoughts on “From: B2ST…. To: B2UTY…. How to Love MV дээрхи захидлууд

  1. YYS says:

    #비스트기다릴게 ♥♥♥

  2. t-ara beast 4minute says:

    hairtai shvv iulah nee ymar hurdan yum be

  3. namuunaa says:

    neg jil yamar hurdan ongoroo vee !!! Bidnii hartai b2st maani jil bur l chadvartai bol bidniig hurtel bayarluul ulam bur bidniig harlan bid ch bas ter heeree b2st demjih bolnoo hairtai shuu kkk )): peace

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s