Dongwoon-ий аавын cyworld дээрээ үлдээсэн зурвас

Dongwoon-ий аав Профессор Son Il Rak-ийн cyworld дээрээ үлдээсэн зурвасыг та бүхэндээ орчуулан хүргэж байна ^^

~~~~~~

Хайр өөрөө хайрыг түгээдэг.

B2ST нэг жил хагасын дараа 2 дахь бүрэн хэмжээний цомог “Shadow”-тойгоо эргэн ирэв. Үйл ажиллагаагаа эхлэх хугацаа нь хойшилсонд Dongwoon ч тэр бусад гишүүд ч тэр нилээд хэцүү байх шиг байсан.

Dongwoon өөрсдийн эргэн ирснийг зарласан тоглолт (Beautiful Show 2013) дээрээ нулимс унагахын ирмэг дээр, бөх гэгч нь унтдаг хүүхэд байтал унтаж ч чадахгүй байсан, хар дарж зүүдэлж байсан гэж хэлэх нь үнэхээр хэцүү санагдаж байлаа.

“Фенүүд маань биднийг орхисон бол яах вэ?”
“Бид аль хэдийн мартагдсан бол яах вэ?”

Энэ зөвхөн Dongwoon гэж үү.
Бусад нь ч адилхан санаа зовсон мэт харагдаж байсан.
Хэрвээ тийм биш байсан бол тэдний нэг нь “Бид доош буухдаа бэлтгэлтэй байгаа. Зүгээр л гол нь хэрвээ бид үнэхээр доошоо буух цаг нь болсон бол бид гайхалтайгаар, нэр төртэйгөөр газардмаар байна” гэж твийт бичихгүй л байсан шүү дээ.

Манай орны дуу хөгжмийн эрин, цаг хугацаа өнгөрөхийн хирээр нилээдгүй хурдацтайгаар өнгө төрхөө өөрчлөөд байх шиг санагддаг.
Өдөр ирэх тусам олон олон шинэ залуу дуучид шинээр гарч ирж байна.
Зүгээр хэлж байгаа зүйл ч гэсэн фенүүдийн сэтгэл зүрх гэдэг хэзээд нэг янзаараа байдаг зүйл биш юм.

Энэ бүх нөхцөл байдлыг бодоод үзвэл хөвгүүд маань яагаад санаа зовсон байдалтай яваад байгааг ойлгоход дөхөм болох байх.

Тэдний санаа нь зовсон байдалтай явж байгааг харахаар би өөрөө гуниглах юм.

Гэхдээ тэдэнд хийж чадах зүйл өөр юу байгаа гэж?
Ууланд авирсан бол буцаж доош буудаг нь жам шүү дээ, энэ бол амьдрал.

Тэдэнд хэлэхийг хүсдэг юм.
Болж өнгөрөх ёстой зүйлийн төлөө санаагаа зовоох шаардлага байхгүй гэж.
Бидний хийж чадах зүйл бол хайрлах, оролдож үзэх, хором бүрийг эрч хүчтэй өнгөрөөх.

Хэрвээ үнэхээр бодит байдал тийм байгаа юм бол бид тэр байдалд дасан зохицох ёстой, үгүй бол General MacArthur-ийн хэлдгээр “Хуучин цэргүүд үхдэггүй юм, тэд зүгээр л замхаран алга болдог” гэдэг шиг замхарч, алга болох болно. Тэр чинь амьдрал.

Хөгжмийн ертөнц хурдацтай дэвшиж байгаа болоод ч тэр үү, B2ST-ийн 2 дахь бүрэн хэмжээний цомгийн үйл ажиллагаа энэ 7 хоногоор дуусч байгаа гэж байсан.

Хэзээ билээ “B2ST, 1 дүгээр байрнаас илүү дуу хөгжмийг эрхэмлэгчид” гэсэн нэртэй сэтгэл сэргэмээр мэдээ гарсан байсан. Гэсэн хэдий ч нэг жил хүлээсний дараа эргэн ирснийхээ дараа 4-хөн долоо хоног үйл ажиллагаа явуулсан нь харамсалтай.

Гэхдээ төгсөл байгаа бол тэнд дахин нэг шинэ эхлэл байдаг гэдэг үгээр өөрийгөө аргадан сууна.

Сүүлийн 7 хоногийнхоо үйл ажиллагаагаар тэдний оршин буйн үндэс болсон фенүүддээ талархалаа илэрхийлэн бургер авч өгсөн байсан. Хэдий ганц ганц бургер ч гэсэн тэдний сэтгэл, үйл хөдлөл нь тэрнээс хэд дахин илүү гайхалтай байсан гэж би бодож байна.

Дээрээс нь газтай ундааны оронд илүү биед сайнаар нь жүржийн шүүсийг сонгосон бяцхан ч гэсэн тэр бодол нь сэтгэлийг минь хөдөлгөсөн юм.

Тэрнээс гадна, хүмүүсийн хэлдгээр бол зуны хамгийн аймшигтай цагийн ажил бол “Хүүхэлдэйн хувцас өмсөх” гэдэг ч фенүүдээ баярлуулахын төлөө тэр хувцаснудыг тэд өмссөн нь ч бас сэтгэлийг минь нилээд хөдөлгөсөн. “Уулзахаараа магтах хэрэгтэй юм байна даа” гэж өөртөө хэлсэн шүү.

Фенүүдийнхээ хайрыг хүлээж авсан бол эргэж хариу барих нь зайлшгүй зүйл шүү дээ.

Би энэ дэлхий дээрх хүн бүр чин сэтгэлээсээ хэрхэн хайрлах вэ гэдэгт суралцчихвал, бидний амьдрач буй энэ газар дэлхий хүсэл мөрөөдлөөр дүүрэн газар болж хувирна гэдэгт итгэж явдаг нэгэн.

Тэр талаараа ч, B2ST өөрсдийн хаалтын дуугаар “How to Love”-ийг сонгосон нь тун зөв сонголт байсан.

Дэлхий ертөнц өөрчлөгдсөн ч хайр бол бидний амь зуух үнэ цэнэ юм.
B2ST & B2UTY алга болсон ч хайр гэдэг мөнх орших болно.
Хайр бол хүсэл мөрөөдөл.
Хайр бол ирээдүй.

~~~~~~

cr: kor-eng ag0shin; eng-mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

3 thoughts on “Dongwoon-ий аавын cyworld дээрээ үлдээсэн зурвас

  1. woogel2pm says:

    Yun xuurxun yum bichsen yumbe🙂 fan gdeg xunii setgeliig mdex unexeer xetsuu!!! Zarim neg ni unench baij zarim neg ni uurchlugddug ni barag bichigdeegui xuuli yumdaa😛

  2. Jaki says:

    Vneher shan zvil bichsen bn…odo unshij bgaa daa baga zereg haramsah hehe…

  3. kikwang says:

    harin tiin

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s