Doojoon-ий фен кафедаа ирүүлсэн зурвас…..From Doojoon: Aigogo…

BR9yIc2CQAEhYvk

Энэ удаагийн албан ёсны үйл ажиллагаагаа дуусгаж байгаатай холбогдуулан ахлагч маань фен кафедаа зурвас үлдээсэн юм. Ингээд орчуулгыг нь хүргэж байна ^^

~~~~~~

Дуусчихлаа ㅠㅠ… ккк Фен кафед байн байн орж ирдэг ч.. харж байгаад л гардаг болохоор ингэж юм бичиж байгаа маань нилээд хэсэг хугацааны дараа юм..

Өдөр болгон нэг тийм албан ёсны мэт зангаар юм бичиж үлдээдэгт уучлаарай! Юу юунаас илүү чухал нь албан ёсны фен кафе байтал…

Гэмшиж, алдаагаа ухаарч суух юм даа хүк…

Юутай ч!!!… 5 долоо хоногийн хугацаанд үнэхээр аз жарлатай байлаа!!!!

Хэн хүний хүсэн хүлээдэг сайхан үр дүн, амжилтууд хэдий сайхан ч гэлээ, миний хувьд энэ удаагийн үйл ажиллагаар шагнал авахаас илүү олон зүйлийг сурч, олж авсан мэт мэдрэмж төрсөн, чин сэтгэлээсээ шүү!

Тэгээд бас өмнөх үйл ажиллагаатайгаа харьцуулахад та нартайгаа уулзах боломж илүү бага байлаа.

Дэндүү завгүй байсан болохоор нэвтрүүлгүүдэд орох замдаа ч… мэндлээд өнгөрөх цаг байсангүй… Тэр үнэхээр харамсмаар байсан..

Тийм болоод ч тэр үү хэн хүнээс илүү гэмших стэгэгдэл төрж сууна.

Гарын үсэг зурах өдөрлөг ч юмуу, бичлэгэнд орохдоо, зураг авалтын дараахь бичлэгэнд орохдоо, бид нарыг хараад царай нь тодорон сэргэж байгаа та нарыг хараад өөрийн эрхгүй сэтгэл санаа маань сайхан болж байгаа маань гайхмаар ч юм шиг санагдаж байлаа…

Бид нараас хамаагүй илүү мундаг idol-уудыг биш бид нарыг гээд явж байгаа чинь л өөрөө хангалттай талархамаар…

Үнэхээр янз бүрийн зүйл ихээр бодогдсон үйл ажиллагаа, цаг хугацаа байсан гэж бодож байна.

Гэхдээ цаана нь догдолж хүлээмээр олон schedule үлдсэн биш гэж үү?? Ойрын хугацаанд гэхэд л Incheon дахь K-wave тоглолт… хойшлуулаад байсан variety нэвтрүүлгүүддээ ч гэсэн оролцох болов уу! Пусан дахь тоглолт ч байна!! Өөр хотууд дахь гарын үсэг зурах өдөрлөг ч байна!

Ийм тийм зүйлсээр дамжуулаад та нартайгаа уулзаад байх болохоор тэгтлээ уцаарлаж, гуниглах хэрэггүй дээ!!! ккк

Одоо тэгээд сурагч нар маань ч оюутан болсон болохоор оппа нарынхаа тухай бодлоо жоохон цэгцлээд хичээл, сургуульдаа анхаарлаа хандуулвал бид нар ч гэсэн шинэ цомогтойгоо эргэж очно шүү дээ???!!!

Үнэхээр их баярлалаа!! 5 долоо хоногийн турш 100-с ч олон удаа хэлсэн байх л даа, гэхдээ нэг ч удаа худлаа хэлсэн удаа байхгүй шүү!!

Амьдралд маань дахин гайхалтай дурсамжуудыг бий болгож өгсөнд бас дахин баярлалаа… Баярлалаа, баярлалаа, баярлалаа, баярлалаа.

B2UTY нартаа илүү ойртож очихийн тулд… B2ST-д дуртай гэж хэлсэн нэгнийг онцгүй харцаар хардаг хүмүүст өөрсдийгөө эерэг байдлаар харуулахын төлөө илүү сайжирсан, сайн төрхтэйгөөр эргэн ирэх болно.

B2UTY нар маань ч гэсэн B2ST-ийг хайрладаг шигээ өөрийгөө, гэр бүлээ, найз нөхдөө хайрладаг нэгэн болоорой гэж хүсье!

Deenk you!!!!!!!!!!!!!!!!!!!!

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

3 thoughts on “Doojoon-ий фен кафедаа ирүүлсэн зурвас…..From Doojoon: Aigogo…

  1. woogel2pm says:

    Xuurxun shdee!!! ❤❤❤
    Ta nartaa bur ix bayarlalaa!! Iim goe uran buteel xiij bgaad🙂

  2. YOSEOB says:

    ❤❤❤ :* :* :* zunduu hairtai😀

  3. db says:

    Та нартаа үнэхээр их баярлалаа
    Зөндөө зөндөө их хайртай шүү<3<3

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s