Junhyung : Cosmopolitan-ий 9 сарын дугаарт өгсөн ярилцлага

Нууж үл чадам залуу, Yong Junhyung (зурган дээрхи бичигний орчуулга)
Ямар ч санаа зовох зүйлгүйгээр инээж, өөрийн бодол, санаа оноог тов тодорхой хэлж байсан idol өмнө нь огт байгаагүй санагдана. Хэдий тэрээр B2ST-ийн 2 дахь бүрэн хэмжээний цомогт багтсан бүх дууг бичиж зохиосон боловч өөрийгөө урагш бардамнаж гаргалгүйгээр хүмүүсийн араар орж байсан ч түүний бусдыг татах чанарыг нууж боломгүй байсан болов уу. Тэрээр хүний бусдыг өөртөө чадах увидас гэдэг өөрийн бусдад өөрийгөө илэрхийлэх тэр үйл хөдлөлөөр дамжуулан илэрхийлэх чадвартай байснаар сая илэрдэг хэмээн хэлж байсан юм.

Дөнгөж саяхан ‘MonStar’ драмад тоглож өөрийн жүжиглэх гарааг амжилттай эхлүүлсэн шүү дээ. Yoon Seolchan-ий дүр яг л биед тааруулж оёсон хувцас шиг өөрт чинь тохирсон дүр байсан юм шиг санагдсан.
– Миний эргэн тойронд байгаа хүмүүс болон фенүүд маань Yoon Seolchan-ий дүр надтай нилээд төстэй болохоор жүжиглэхэд хялбар байсан байхдаа гэж байсан л даа, гэхдээ үнэндээ бол надад маш хэцүү байсан. Гэв гэнэт уурлаж байснаа л буцаад тайвшираад л, нэг үзэгдэл гэхэд л 6-7 янзын сэтгэлийн хөдөлгөөн гаргах хэрэгтэй болж байсан болохоор тэр бүхнийг гаргахад хэцүү байсан л даа. Уг нь би тийм ч ойр дотно биш бол хүмүүстэй нээх их юм яриад байдаг хүн биш ч гэсэн сүүлийн үед өөрийгөө Yoon Seolchan-тай адилхан болоод байгаа юмуудаа гэж бодох болсон.

Гэхдээ тэр нь хамгийн гол зангилаа биш гэж үү. Бодит амьдрал дээр эрэгтэй хүмүүс тэр болгон өөрийнхөө дотор байгаа зүйлийг илэрхийлээд байдаггүй шүү дээ. Өөрийнхөө эргэн тойрон дох залуучуудыг ч мэднэ л дээ, гэхдээ яагаад ч юм яг B2ST-ийн Yong Junhyung гэсэн мэдрэмж гэмээр юм уу? Ингэхэд ер нь Yong Junhyung-ийн нэг өдрийн амьдрал хэрхэн өрнөдөг вэ?
– Бусад хүмүүсийнхээс нээх ялгагдаад байх зүйл байхгүй л дээ. Драма-нд тоглохоос өмнө хийж байсан хувийн schedule маань гэвэл бусад хүмүүсийн дуунд хамтарч оролцох л байсан, тийм болохоор өөрөө өөртөө зарцуулах цаг нилээд байсан гэж хэлж болно. Өглөө болгон, бишээ бараг л өдрийн хоолны цагийн үеэр босдог байсан юм байна, машинаа аваад гарч, кофе-ны дэлгүүрээр ороод хоосон гэдсэндээ кофе хийж аваад бичлэгийн студиодоо очиж найзтайгаа хамт шинэ цомог дээрээ ажилладаг байлаа. Тэгээд хэрвээ хийж байгаа зүйл маань нэг л болж өгөхгүй байвал нь “Өнөөдөр ямар кинотой байгаа вэ” гээд л кино харж, үзэхээр кино байвал гарч үзчихээд буцаж ирээд ажилдаа орно доо. Хэрвээ ажил бүтэмжтэй байвал өглөө болтол тэр чигтээ сууж ажиллаад, хүмүүс ажилдаа явах цагаар би гэртээ харьж унтдаг байсан. Миний өдөр өнгөрөөх арга нэг иймэрхүү байдаг байсан ч үнэндээ бол энэ нь хамгийн аз жаргалтай байдаг үе байгаа юм.

Босмоор санагдсан үедээ босдог байх нь хэн хүний мөрөөддөг амьдрал биш гэж үү.
– Завтай, ядраагүй явж байгаадаа ч биш л дээ, дебют хийснээсээ хойш би ‘бусад шиг амьдарч’ үзэх юмсан гэж хамгийн ихээр хүсдэг байсан. Ажлынхаа цагийн хуваарьт баригдаж байхыг хүсдэггүй байсан гэх юмуу даа. Өөрийнхөө цагийн хуваарийг өөрөө мэдээд зохицуулаад явдаг тэр амьдралыг хүсдэг байлаа. Бусадтай л адил 1 дэх өдрөөс 5 дахь өдөр хүртэл ажиллаад, Хагас, бүтэнсайнд нь амраад л. Бусадтай зэрэг амарч, зэрэг ажиллах. Нилээд удаан хугацаанд хүсэж байсан зүйл маань болоод ч тэр үү өдөр хоногийг тийм байдалтай өнгөрөөсөндөө үнэхээр их баяртай байсан.

Өөрийнхөө хамаг цагийг ажил хийхдээ зарцуулдаг юм шиг санагддаг, дээрээс нь Yong Junhyung энэ удаагийн B2ST-ийн цомогт багтсан бүх дуугаа өөрөө бичиж зохиосон. Дуу зохиох тэр онгод, урам зоригоо хаанаас олж авдаг вэ?
– Ихэнхдээ миний өөрийн туршлагаас гарч ирдэг. Киноноос ч гэсэн урам зориг авдаг. Кинонд маш их дуртай болохоор ямар төрлийн кино вэ гэдгээс хамаарахгүйгээр би бүх л киног үздэг. Сайн кино байсан уу үгүй гэдэгтээ биш кино үзсэний дараа үлддэг сэтгэгдэл ч гэх юмуу нэг тийм зүйл байдаг даа. Би тэр бүх сэтгэгдлээ утсан дээрээ ч юмуу эсвэл ямар нэг зүйл дээр бичиж авдаг. Дараа нь тэрийгээ хараад үг бүрээр нь дамжуулаад тухайн үеийн сэтгэдэл, сэтгэл хөдлөл буцаж гарч ирж, олон зүйлийг бодогдуулдаг юм.

Cosmo-г уншиж суугаа эмэгтэй Yong Junhyung-д ямар урам зориг, сэтгэгдэл үлдээх бол?
– Нууцлагдмал гэх юмуу даа. Өдөр нь ихэмсэг, бардам эмэгтэй хэрнээ орой нь үсээ задгай тавиад явдаг нэг тийм эмэгтэй гэх юмуу?

Сонирхолтой харьцуулалт байлаа! Тийм эмэгтэйчүүдэд татагддаг уу?
– Миний хувьд эмэгтэйчүүд ажилдаа анхаарлаа төвлөрүүлээд ажиллаж байхдаа сэтгэл татам санагддаг юм. Ажилдаа хамаг бүхнээ зориулан ажиллаж байгаа эрэгтэй, эмэгтэй хэн ч бай мундаг, гайхалтай харагддаг. Сайн ч ажиллаж, сайн ч зугаацдаг, өөртөө итгэлтэй хүмүүст дуртай.

Мундаг, гайхалтай гэсэн байдлыг хасаад хэн нэгнийг эмэгтэй хүн гэсэн нүдээр харвал ямар үед тэдэнд татагдах бол?
– Би өөртөө итгэлтэй, бардам, хүйтэн охидод татагдаад байдаг юм. Нүүрэн дээрээ бардам зангаа гаргаад тавьчихсан биш өөрсдийн байгаа байдал, зан аашаараа түүнийгээ гаргаж ирдэг тэр бардамнал.

Тэгвэл Хотын хүйтэн эмэгтэйд өөрийнхөө сэтгэл татам байдлыг харуулахыг хүсвэл юу хийдэг вэ?
– Өөрийгөө харуулах аргаа? хаха. Нууц арга гээд байх зүйл байхгүй л дээ, гэхдээ юуны өмнө би түүнийгээ нууж чаддаггүй. Хэрвээ надад хэн нэгэн таалагдвал тэр нь илэрхий тод байдаг юм, тэгээд ч би өөрийнхөө сэтгэл хөдлөлийг байнга нуугаад байж чаддаггүй.

Яаж ойлгомжтой, тодорхой байдаг гэж?
– Би тэдэнд сайхан хандаад эхэлдэг юм. Зүгээр л тэр хүндээ хэтэрхий дарамттай ч юм шиг, үгүй юм шиг санагддаг байж магадгүй ч, ямарч байсан би сайн хандаад эхэлдэг. Намайг ингээд байвал нөгөө хүн маань намайг сонин хүн бэ гэж бодох байхдаа гэж бодсон ч гэсэн сайхан хандсан хэвээрээ л байдаг. Миний санаснаар, миний бодлоор болдог зүйл биш гэсэн л үг юм даа.

Хотын хүйтэн охидын дурладаг залуу байх нь. Sweet guy!
– Тийм байдалд дуртай ч хүн байхад дарамттай санагдаж, дургүйлхэдэг ч хүмүүс байдаг юм шиг санагддаг.

Өөрөөсөө нас ахимаг охидод дуртай юу эсвэл нас залуу охидод дуртай юу?
– Нас ахмад, нас залуу. Тэр талаар бодож явдаг зүйл байдаггүй л дээ… Надаас нас ахиу байсан ч надад бол хамаагүй ээ. Одоо 30 гарсан байлаа ч гэсэн би бол нас чухал биш гэж боддог. Гэхдээ. Яг өөрийнх жинхэнэ төрсөн нас нь биш ‘оюун ухаан’-ыхаа наслалтаар надаас илүү нас ахиу байгаасай гэж хүсдэг. Ямар нэгэн зүйлийг гүн гүнзгийгээр сэтгэж, аливааг ойлгож хүлээж авдаг нэгэн.

Yong Junhyung хайрыг хэрхэн тодорхойлох бол гэдгийг мэдэхийг хүслээ.
– Энэ удаагийн цомог маань ‘Hard to Love. How to Love’ гэсэн нэртэй. Дуугаа бичиж суухдаа бодож байлаа, хайр гэдэг зүйлд үнэхээр ямар ч хариулт байдаггүй юм байна, хайр гэдэг зүйлийг мэдрэх тусам улам л юу хийх, яах ёстойгоо мэдэхгүй болдог болохоор ийм нэр өгсөн юм. “Аан, үнэхээр хариулт гэж байхгүй юм байна… Хэцүү юм аа” гэсэн бодол төрсөн хэрэг. “Ингэж хийх ёстой юм байна даа гэж бодож байгаад л дараагийн удаа болоход бүх зүйл дахиад л эхнээсээ эхэжл байгаа юм шиг тийм мэдрэмж” гэмээр юм уу? Хариулт үнэхээр алга даа.

cr: зургийг @B2ST_DANDIES_; kor-eng B2STIZEN.wordpress.com; eng-mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

4 thoughts on “Junhyung : Cosmopolitan-ий 9 сарын дугаарт өгсөн ярилцлага

  1. Lea says:

    yariltslaga uneheer goy, sonirholtoi bljee bayarlalaa admina sonirholtoi yariltslaga orchulj ugsund…

  2. tseegii says:

    goy yariltslaga bna

  3. namuunaa says:

    Yumand ih zov hariulah yum hair gedeg zuild uneheer hariu in medegdedgui bodlo shig yum bn shuu “x” gesen ug bologo sonirholtoi baih tusam bodoh bolno tiim bish gej uu??

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s