Jang Hyunseung – Дэгжин хийгээд содон ……. [The Star ярилцлага]

tumblr_ms3izc2ojr1sgu6vzo6_1280

Ээлжит ярилцлага ^^

~~~~~~~

TS: Сэтгүүл ер нь байн байн уншдаг гэж байсан?
Hyunseung [HS]: Тиймээ. Гэхдээ сүүлийн үед цомгийнхоо үйл ажиллагаагаа эхлүүлсэн байгаа болохоор тэгтлээ сайн уншиж чадахгүй л байгаа. Дотор нь бичигдсэн мэдээлэлүүдийг уншихаасаа илүү тухайн үеийн стиль зэргийг нь харах дуртай.

TS: Өнөөдрийн хувцаслалтынхаа тухай?
HS: Ийм хувцаслалтанд эмэгтэйчүүд дуртай биш гэж үү? Цэвэрхэн хувцасласан их сургуулийн оюутан шиг. Ийм стильд дуртай хүмүүс нилээд олон байдаг. Сүүлийн үед би савхин хувцас өмсөх хандлагатай болоод байгаа. Хэрвээ сүүлийн үеийн загварын цуглуулгуудаас харвал савхин хүрэм, савхин өмд, савхин малгай гээд савхиар хийсэн зүйлс нилээдгүй их болсныг анхзаарах болно.

TS: Саяхан 1 дүгээр байранд орчихоод тайзны дээрээс буусан чимэглэлээр нулимс хийж байсан чинь төсөөлөөгүй үйлдэл байсан. Дэгжин талдаа нэгэн юм боловуу гэж боддог байлаа.
HS: Уг нь би тийм хүн биш ч яагаад ч юм тэр өдөр нэг тийм юм болчихсон. Бусад хэд маань хамаг юмаа хийчихдэг болохоор би чимээгүй тэгээд л байж байдаг юм.

ТS: Чинээгүй байгаад байхаар буруугаар ойлгогдохгүй гэж үү? Чимээгүй болон содон хоёрын дундуур гэж хэлмээр ч юм уу?
HS: Аан, яг наадах чинь. “Ааш муутай (Онцгүй) байгаа юм уу?” гэсэн асуултыг ер нь хааяа хааяа сонсчих гээд байдаг шүү. Гэхдээ дебют хийснээсээ хойш нээх их сонсоогүй юм байна. Магадгүй надад тийм үг хэлээд ч хэрэг байна уу даа гэж боддог ч байж болох юм (инээв).

TS: Шулуухан хүн юм гээч. Хамтлагаараа, бүрэн бүрэлдэхүүнээрээ үйл ажиллагаа явуулах ямар байна?
HS: Troublemaker-ийн үеийнхээс өөр. Бага зэрэг өөр. Ганцаарчилсан үйл ажиллагаа гэдэг өөрийн хийхийг хүссэн байдлаараа хийгээд явдаг бол хамтлаг гэдэг бүгдэнгийнхээ хүсэл сонирхолд нийцүүлж явдаг байдлаараа сонирхолтой байдаг. Яг үнэнийг хэлэхэд би хамтлагийн гишүүд өөрсдийн соло уран бүтээл хийж явах нь чухал гэж үздэг нэгэн. Шаардлагатай үед нь бүгд нэг дор цуглаад, хамтлагаа бусдад мэдрүүлж, мэдэгдүүлж, үүнийхээ дараа гишүүн болгон өөрсдийн онцлог, чадварыг гаргасан үйл ажиллагаа хийж явах нь энгийн иргэдээс ирэх ерөнхий хандлагад зөв хариу барих юм шиг санагддаг. 6 гишүүн маань бүгд өөр өөр төрөлд гялалзаж чадаж байвал сайхан шүү дээ. Тэгснийхээ дараа бүгд дахин нэг дор цуглавал, илүү мундаг, сайн дүр төрхийг гаргаж ирж, бүтээж чадах болно.

TS: Ганцаарчилсан үйл ажиллагаа явуулснаар дүр зураг илүү тодорч, өнгө нь сайжрах боловуу, нөгөө талаар өөрсдийн төрөлхийн чадвараа ч гаргах боломжтой байх. Hyunseung-ийн хувьд sexy (халуухан) гэсэн үгээр тодорхойлогддог шүү дээ. Энэ талаар юу гэж боддог вэ?
HS: Сайн зүйл гэж боддог шүү. Тайзан дээр үед sexy байна уу charismatic (бусдын сэтгэлийг татахуйц) байна уу хамааралгүйгээр ямар нэгэн зүйл өөрийг чинь илэрхийлдэг байх шаардлагатай гэж боддог. Хэрэв хэсэг хугацааны өмнө байсан бол sexy гэж харахаар зүйл бараг л байхгүй байх байсан даа гэж би боддог. Гэхдээ sexy төрлөөр үйл ажиллагаа хийж үзсэн болохоор тэр тал дээрээ сайжирсан байх (инээв).

TS: Энэ удаагийн үйл ажиллагааны чинь хувьд цайвар шар үс чинь гайхалтай зохисон юм шиг санагдсан. Хүмүүс ч сайнаар хүлээж авч байна лээ.
HS: Надад улаан үс маань таалагдаж байсан л даа. Жирийн байдаг нэг өнгөнүүдээс илүү хүний нүдэнд өртөхөөр, тод өнгөнүүдэд дуртай.

TS: Сэтгэл зүйн тестүүд дээрээс харвал, тод, гялалзсан зүйлд суртай хүмүүс аливааг өөрийн дотоод сэтгэлээсээ илэрхийлэхийг хүсдэг гэсэн байдаг.
HS: Би нээх хүндрүүлж боддоггүй ээ, зүгээр л олны өмнө байгаа олны танил од хүн бусадтай л адил энгийн байж болохгүй шүү дээ л гэж боддог.

TS: Aaн зөв зөв. Сэтгэл зүйч шиг аашилж байхаар 2уулаа фенүүдийн хамгийн ихээр сонирхож байдаг хайр дурлалын харилцааны тухай ярилцвал ямар вэ?
HS: Хахах. Тэрнээс ч илүүг надаас ухаж гаргаж ирж болно шүү.

TS: “Shadow” гэдэг дууныхаа нэр шиг ямар нэг харилцаанд орсон байхдаа сүүдэр шиг аашилдаг уу?
HS: Сүүдэр шиг байх гэдэг үгэнд хэд хэдэн утга агуулагдсан байдаг. Юуны өмнө хүмүүсийн нийтлэг ойлгодог сүүдэр шиг хүний тухайд бол би хэзээ ч тэгж аашилж байгаагүй. Бие биедээ сайн байхад л бүх зүйл болоо шүү дээ.

TS: Тэгвэл тэгж их маргалдаад, зөрчилдөөд байхгүй байх нь ээ?
HS: Тийм л гэж боддог. Удаан хугацаанд хамтдаа байхын тулд хүрээлэн буй хүмүүсээрээ хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй. Хайр дурлалтай учирахаараа хүрээлэн байгаа хүмүүстээ анхаарал хандуулахаа больж, улмаар тэр хайр асуудалгүйгээр үргэлжлэх боломжгүй болдог. Хайртай хүнийхээ төлөө ч болов тийм л байх хэрэгтэй, тийм биш гэж үү?

TS: Ирэх 9 сард болох Пусан дахь тоглолтынхоо талаар юу бодож байна?
HS: Сөүл дэх тоглолт шигээ л сайн хийх юмсан гэж бодож сууна. Би хэзээд өөрийнхөө хийж чадах бүхнийг хийсээр ирсэн. Энэ тэр зүйлсээ өөрсдийн хийж чадах хэмжээнд хийгээд л явцгааж байгаа.

TS: Хэрвээ интернет хуудсан дээр ‘like’ товч дарж дэм үзүүлэх боломжтой гэвэл аль гишүүн дээрээ дарах вэ? Яагаад?
HS: Yoseob. Yoseob энэ удаагийн ажил дээр өөрийнхөө хийж чадах хэмжээнээс илүү гаргаж ажиллах гэж маш их хичээж ажилласан. Үнэндээ бол тэр өмнө нь эгдүүтэй нэгэн л байсан шүү дээ. Хахах. Хэрвээ нэг л хэвэндээ байгаад байвал түүнийг аан нэг байдаг л хүн гэж хүлээж авна шүү дээ, тийм болохоор хамтран ажилладаг хүний хувьд түүний өөрчлөлтийг хүсч байгаа нь сайн зүйл гэж бодож байгаа. Хүмүүс ч гэсэн анзаарч хараасай гэж хүсч байна.

tumblr_ms3iswFRD31sgu6vzo7_1280

Cr: Magazine scan @kongkongxd; kor-eng @xiangie0105; eng-mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

One thought on “Jang Hyunseung – Дэгжин хийгээд содон ……. [The Star ярилцлага]

  1. db says:

    гоё ярилцлага бн

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s