Yoon Doojoon – “Чимээгүй гэхдээ хүчтэй” ….. [The Star ярилцлага]

tumblr_ms3iswFRD31sgu6vzo6_1280

Залуус маань The Star сэтгүүлийн 9 сарын дугаар орж, гайхалтай зургаа татуулан, ярилцлага өгөөд амжсан байгаа. Энэ удаад тэд хамтдаа сууж байгаад ярилцлага өгөх биш гишүүд тус тусдаа ярилцлага өгсөн тул гишүүн тус бүрээр нь оруулая гэж бодлоо.

Ингээд хамгийн эхнийх нь мэдээж ахлагчийн маань ярилцлага ^^

~~~~~~

The Star [TS]: Интернетээр нэг шуугиан тараагаад байгаа тэр “Домогт поз”-г харах боломжтой болов уу?
Doojoon [DJ]: Аан, тэр үү. Тэр зургийг авч байх үед би ситком-д тоглож байсан юм л даа, тэгээд нэг өдрийн дотор 10-аас дээш тооны хувцас сольж өмсөх шаардлагатай болсон чинь дараа нь харсан сурталчилгааны зургууд бүгд адилхан позтой болчихсон байсан.

TS: Ичсэндээ ч юмуу санаа зовсондоо тэгсэн юм биш үү?
DJ: Хэрвээ тэгтлээ их ичиж зовсон бол би тийм поз авч чадахгүй байх байсан л даа. Гэхдээ тэгж хэллээ гээд санаа зовоогүй гэсэн үг бас биш л дээ. Хэрвээ дотно болоод ирвэл миний яриа хөөрөө ч дажгүй болоод эхэлдэг.

TS: Өнөөдрийн B2ST-ийн дүр төрх – тав тухтай хэрнээ мэдрэмтгий/ эмзэг шинж шингэсэн байсан. Дебют хийснээсээ хойшхи 5 дахь жил рүүгээ орох гэж байгаа хамтлагын хувьд, тайзан дээр гараад биеэ яаж авч явах, байр сууриа нэгэнт олсон байх гэсэн нэг тийм мэдрэмж суусан байдаг байх даа.
DJ: Сайн хэрэг болж бид нар одоо ч гэсэн өмнөх шигээ тайзан дээр гарахдаа сандарч догдолдог шүү. Дуучин хүний хувьд бидний хамгийн урдаа барьж чухалчилдаг зүйл бол тайзан дээрхи үзүүлбэр байдаг.

TS: Бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзан дээр зогсоход ямар санагдаж байна?
DJ: Тайзан дээр гарсныхаа дараа бүгдээрээ хамтдаа тэрийгээ үзээд суухад сайхан байсан. Шинэлэг, сэтгэл сэргэмээр хэрнээ ойрд мэдрээгүй, танил биш мэдрэмж гэх юмуу даа. Заримдаа бүр хуучин үеийнхээ тухай бодож суудаг юм. Дебют хийсэн үеийнхтэй харьцуулахад нилээдгүй зүйл өөрчлөгдсөн ч, бид нарын сэтгэлгээ, сэтгэл зүйн байдал тэр үеийнх рүүгээ буцаад очсон болохоор уур амьсгал тун дажгүй байгаа. Цаашдаа ч гэсэн урт удаан хугацаанд үйл ажиллагаагаа хийгээд л явахыг хүсч байна.

TS: Хэдий та нар ганцаарчилсан үйл ажиллагаа явуулж байсан ч гэсэн, 3-аас 6 сарын дотор шинэ дуунууд гаргадаг дуучдын байдаг нэг байдлаас нилээдгүй өөр байх шиг санагдсан.
DJ: Бид нар ч бас арай эрт шинэ цомогтойгоо эргэн ирэхийг хүссэн л дээ, харамсалтай нь цаг хугацааны хувьд нэг л таарч өгөөгүй. Үнэндээ бол 1 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахгүй байна гэдэг өнөөгийн дуу хөгжмийн ертөнцөд бол нилээд удаан хугацааны амралт, завсарлага болж байгаа юм. Гэхдээ бид нарын хувьд албаар, санаатайгаар тэгсэн юм биш л дээ.

TS: Энэ удаагийн тухайд гол дууны чинь нэр “Shadow” шүү дээ. Өөрийн чинь хувьд ямар нэг харилцаанд орвол сүүдэр шиг аашилдаг уу эсвэл тус тусынхаа ганцаараа байх цаг хугацааг хүндэтгэдэг үү?
DJ: Цаг цагаар өөр байдаг юм боловуу гэж боддог. Эрэгтэй хүн болгон тийм биш гэж үү? Гэхдээ бүр нэг өвчтэй араас дагадаг хүмүүсийг оруулахгүйгээр л дээ.

TS: Ммм, 2 дахь төрлийн л хүн юм шиг байна (инээв). Тэгвэл хэрвээ өөрийг чинь Хайр сэтгэл, Нөхөрлөл 2-ийн аль нэгийг сонго гэвэл?
DJ: Нөхөрлөл талруугаа байх боловуу гэж бодож байна. Мэдээж олон жилийн турш бие биедээ хайртай явж байгаа хосууд зөндөө л байдаг л даа, урт хугацаанд бие биенээ хайрлана гэдэг сайхан зүйл. Гэхдээ би хайр гэх зэрэг сэтгэл хөдлөлд хэзээ нэгэн өдөр төгсгөл, дуусах хугацаа ирдэг гэж боддог л доо. Хүний сэтгэл өөрчлөгддөг шүү дээ. Хайр ч гэсэн дур хүсэл болон өөрчлөгддөг. Гал шиг хайрлалцдаг хүмүүс дэлхий дээр хэр их байх билээ? Тийм болохоор удаан хугацаанд өөрчлөгдөхгүй байх боломж илүү өндрөөр нь нөхөрлөлийг сонгох байсан.

TS: Одоо 20-ийн дундуур л явна шүү дээ. 20-оод нас чинь дуусахаас өмнө хийхийг хүсэж байгаа зүйл байгаа юу?
DJ: 20-оод нас маань дуусахаас өмнө яг одоо хийж байгаа зүйлдээ л хамаг хүчээ дайчилмаар байна. Цаг хугацаа ингэж хурдан өнгөрнө гэж үнэхээр бодоогүй явж шүү. Би ч уг нь залуухан л байгаа л даа гэхдээ хэрвээ хөгжмийн нэвтрүүлгүүд дээр очвол надаас залуу хүмүүс зөндөө олон байдаг. Би өөрөө би хэвээрээ байгаа хэрнээ цаг хугацаа урсаад л өнгөрөх юм даа.

TS: Саяхан “Дүүжин дээр байхдаа тэр дүүжин хэр өндөрт байгаа талаар бодохоосоо өмнө тэр дүүжинг мөрөн дээрээ өргөж байгаа хүнийг эхэлж бодоцгооё” гэсэн зурвасыг бусад руугаа явуулсан байсан байхаа. Аргагүй л ахлагч хүний сэтгэл шүү.
DJ: Тэр үгийг ээж маань над руу мессежээр явуулсан юм, гоё үг шиг санагдсан болохоор гишүүд рүүгээ явуулсан. Тэгж явуулсны дараа нөгөө хэд маань намайг арын албаны ажилчдыг дүүжинтэй харьцууллаа гэж баахан шоолсон (инээв). Манайхан гэж яах аргагүй 100 оноо авахаар найзууд шүү. Бүгд л үнэхээр сайн ажиллаж байгаа.

TS: Хэтэрхий өгөөмөр хандаад байгаа юм бишүү? Тухайлбал яг ямар тал дээр?
DJ: Юуны өмнө цомог гаргах ажил дээр бид нарт маш олон тал дээр чадахгүй зүйл гардаг. Бид бүгд л гомдоллоод л сууж болох ч, бид нар бүгд бие биенээ ойлгодог учраас бие биетэйгээ хуваалцдаг. Тайзан дээрхи үзүүлбэр байна уу, фенүүддээ хандсан үйлчилгээ байна уу хамаарахгүйгээр хүн болгон юу хийхээ мэддэг болохоор бүгд дор дороо хийх ёстой зүйлээ хийдэг. Тэд нарт бүх зүйлээ даатгаад араас нь хараад суусан ч чадна шүү.

TS: Сүүлийн асуулт. Хэрвээ интернет хуудсан дээр ‘like’ товч дарж дэм үзүүлэх боломжтой гэвэл аль гишүүн дээрээ дарах вэ? Яагаад?
DJ: Манай бага Dongwoonie. Тэр үнэхээр сайхан сэтгэлтэй, зөөлөн хүн. Хэрвээ Dongwoon байхгүй байсан бол бид нилээд хэдэн удаа гар зөрүүлэх байсан биз. Эрчүүд хоорондоо зөндөө л зөрчилддөг шүү дээ. Гэхдээ манай хамгийн бага Dongwoonie маань уур амьсгалыг маш сайн зохицуулдаг. Тун эерэг, өөдрөг нэгэн байгаа юм. Тэр ойрд 6-н долоо хоногийн ид шид гэдэг нэг юм хийгээд л байгаа, тун инээдтэй шүү. Тэрнээс өөрөөс нь асуугаарай.

tumblr_ms3izc2ojr1sgu6vzo5_1280

Cr: Magazine scan @kongkongxd; kor-eng @xiangie0105; eng-mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

2 thoughts on “Yoon Doojoon – “Чимээгүй гэхдээ хүчтэй” ….. [The Star ярилцлага]

  1. db says:

    үнэхээр мундаг ахлагч шүү

  2. woogel2pm says:

    xuurxun iin ter Dongwoon😀
    axlagch maknae❤

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s