Yong Junhyung – Хөгжмийн Мангас……………. [The Star ярилцлага]

tumblr_ms3iswFRD31sgu6vzo8_1280

Анзаарсан бол тэдний насны дарааллаар тэдний ярилцлагыг оруулаад байгаа шүү дээ ^^… Тэгэхээр энэ удаагийнх бол мэдээж Junhyung ^^

~~~~~~

ТS: Өнөөдөр MonStar-ийн сүүлийн анги цацагдаж байгаа. Үзэж чадахгүй нь байна шүү дээ, яах гэж байна?
Junhyung [JH]: Тэгж байгаад л дараа нь үзнэ дээ. Хаха

TS: Анхны чинь драма шүү дээ, гэхдээ үнэхээр гайхалтай амжилттай байсан. Би ч гэсэн амтархан үзсэн, үнсэлттэй үзэгдэл ч халуухан яриа болсон шүү.
JH: Аан, тэр үнсэлттэй үзэгдэл… Хамгийн эхнийхээ драман дээрээс л тийм үзэгдэл хийх болчихсон (инээв) Тэр үзэгдлийг авахаасаа өмнө нь найруулагчтайгаа сайн ярилцаж, зөвлөлдсөн болохоор ямар нэг илүү дутуу зүйлгүйгээр дууссан. Мэдээж алдаа гаргасан л даа. Бие биенийхээ царай руу ойртох тусам хүйтэн хөлс урсаад л байсан.

TS: Үзэгч хүний нүдээр үнэхээр сонирхолтой байасан, MinSei-тэй бий болгосон шинэхэн хайрын тухай. Бодит байдал дээр хайрын тал дээр өөрөө яг ямар төрлийн хүн бэ?
JH: Нөгөө талтайгаа болж л өгвөл хамт байхыг хичээдэг тал руугаа гэх юмуу даа гэхдээ нөгөө хүнээ юу ч хийсэн үл ойшоогоод байдаг хүн лав биш. Тэр нь хэрвээ би хэн нэгэнтэй харилцаанд орвол хичээнгүй болчихдог гэх юм уу даа. Хэрэв хийх ёстой зүйл байвал урьдчилаад хийчихдэг.

TS: Ажил, хайр 2-ын дунд сайн зохицуулаад явдаг хүн шиг санагдлаа.
JH: Аль болох тэнцвэртэй байлгахыг хичээдэг ч, хүн л юм хойно нэг тал руу нь хэлбийх хандлага бас гаралгүй л яахав. Хэрвээ тэнцвэрийг нь сайн барьдаг гээд хэлчихвэл үнэндээ тэрэн шиг худал зүйл байхгүй болно л доо, үгүй гэж үү?

TS: Ер нь ч тэгээд хүний хийх зүйл л дутаад байдаг юм шиг байгаа юм. Хайр гэдэг зүйл руу нэг мөсөн шумбаж орж байгаа мэт мэдрэмж л хэрэгтэй юм шиг.
JH: Тийм шүү хахаха.

TS: Сүүлийн саруудад драма зураг авалт, цомгийн бэлтгэл ажил, цомгийн үйл ажиллагаа гээд нилээдгүй завгүй байсан болохоор өөртөө зарцуулах чөлөөт цаг байхгүй байсан байх даа?
JH: Тиймээ. Сүүлийн 3 сар дебют хийснээс маань хойшхи хамгийн шахуу хуваарьтай сарууд байсан. Зураг авалтандаа орчихоод, бичлэгийн сутдио руу явж, бичлэгээ хийж дуусаад гэртээ харьж усанд орчихоод буцаад зураг авалтын талбай руу явдаг байсан. Унтах гэдэг зүйл хэсэгхэн хугацаанд л байдаг зүйл болж, тийм байдлаар үргэлжлэх нь биед муу гэж байсан. Тэр тусмаа сүүлийн сар үнэхээр гамшиг л гэсэн үг. Ингэж яваад аль алийг нь дуусгаж чадахгүй байдалд орчихвол яана гэж санаа зовж байсан ч одоо ингээд аль алийг нь дуусгачихсан байгаагаа хараад баяртай байгаа.

TS: Хэдий завгүй байсан ч гэсэн цомгийнхоо бүх дууг зохиож чадсан байсан шүү дээ. Дуу зохиохоос төвөгшөөх ч юмуу тийм үеүүд гарч байсан уу?
JH: Байхгүй байна гэж хаа байхав дээ. Юу ч бодогдохгүй. толгойд орж ирэхгүй үед 1 сарын турш ганц ч дуу гараас гаргаж чадахгүй үе байсан. Тэр үеэрээ би зүгээр л зугаацаж, хөгжилддөг. Энэ арга маань сайн, зөв эсэхийг мэдэхгүй ч гэсэн дотно хүмүүстэйгээ хамт гарч, юм ууж, заримдаа ямар ч зүйл бодолгүйгээр хөгжилддөг. Тэрнийхээ дараа нэг өдөр сайхан амраад, ирэх өдрүүдэд нь буцаад хэвэндээ орж, бичлэгийн студио дээрээ ирэхэд шинэ санаанууд ундарч эхэлнэ дээ. Үнэхээр гайхалтай шүү. Хүн гэдэг байнга л өөрийгөө дүүргэж, бүх зүйлийг өөртөө хүлээж авна гэж байхгүй шүү дээ.

TS: 9 сард болох Пусан дахь тоглолтонд хэрхэн бэлдэж байгаа вэ?
JH: Пусаны тухайд, тоглолт учраас бид нарын хувьд том утга учиртай зүйл. Өөр хотод амьдардаг фенүүд маань байнга л Сөүл рүү хүрч ирдэг, тийм ч амар зүйл биш шүү дээ. Тийм учраас энэ удаа бид өөрсдөө явж очиж, гайхмаар үзүүлбэрүүдээ үзүүлж, Пусан дахь фенүүдтэйгээ илүү сайн холбоо тогтоохыг хүссэн. Пусаны хүмүүс маш эелдэг, халуун дотно хүмүүс байдаг. Хурдан болоосой гэж хүлээж байгаа шүү.

TS: Хэрвээ интернет хуудсан дээр ‘like’ товч дарж дэм үзүүлэх боломжтой гэвэл аль гишүүн дээрээ дарах вэ? Яагаад?
JH: Doojoon. “Ахлагч болохоор, би тэгээд хэрэггүй биз” гэсэн үгийг тэр хэлдэг ч, тийм биш шүү дээ, үүнийг өөр хүмүүс ч гэсэн хажуунаас хараад ойлгох байсан. Ямар нэг асуудал гарвал Doojoon өөрөө өөдрөг хүн юм болохоор тэрийгээ харуулалгүй өнгөрөөд, удалгүй мартаж орхидог. Тийм байгааг нь харахаар түүнд эрч хүч өгмөөр санагддаг ч, яаж гэдгээ мэддэггүй юм.

TS: Тэгэх хэрэггүй дээ, өдийг хүртэл юу хийж ирсэн тийм байхад л болох биш үү. Сүүлийн үед B2ST гэхээр л хамгийн түрүүнд ярианы сэдэв болж байгаа нь Junhyung шүү дээ.
JH: Тэгж бодож байгаад чинь баярлалаа. Хүмүүсийн гол ярианы сэдэв болно гэдэг яагаад ч надад нэг л наалдаж өгдөггүй юм. Хүмүүсийн ярианы сэдэв болсон байлаа ч би өөрөө түүнийгээ мэдрээгүй л явж байна шүү дээ. Драма дууссаны дараа би 7 хоног ч олигтой амраагүй л явж байна. Магадгүй 10 сар хүртэл тайван гэгч нь амралтаа аваад, 7 хоногоор амралтанд явах боломжгүй байх болов уу гэж бодож байна.

TS: Наадах чинь хүмүүсийн ярианы сэдэв, гол сэдэв болоод байгаагийн баталгаа шүү дээ.
JH: Тэр ч гэсэн цомогтой маань нягт холбоотой байдаг байх, хэрэв бид сайн явж чадвал би дагаад сайн явна гэсэн үг, үгүй бол би гэмшсэндээ тэгж явж чадахгүй байсан биз (инээв). Энэ удаагийн цомгоо зохиож гаргасны дараа шөнө болгон хар дарж зүүдлэх болсон. “Чи бол байдаг л нэг (онц биш) хүн шүү дээ” гэсэн үгсээс илүү “Чамаас л болж бид нар ийм байдалд орлоо” гэсэн үгнээс айдаг. Ийм үг сонсохоор дуу зохиох хүсэл сонирхол маань юу ч үгүй алга болчихдог. Аз болж, энэ удаагийн цомгийг маань хүмүүс тун сайхан хүлээж авч, би ч түүнээс нь урам зориг авч, дараагийн дуунуудаа нөөцлөх боломжтой болсон.

Cr: Magazine scan @kongkongxd; kor-eng @xiangie0105; eng-mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

One thought on “Yong Junhyung – Хөгжмийн Мангас……………. [The Star ярилцлага]

  1. tseegii says:

    monstar drama mongold hezee orj ireh bol hurdan vzemeer bnaaaaaaaaaaaaaaaa

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s