Yoseob – Дэвшилт [The Star ярилцлага]

tumblr_ms3izc2ojr1sgu6vzo4_1280

Удаасан бол уучлаарай ^^.. B2ST-ийн The Star сэтгүүлд өгсөн ярилцлагыг орчуулж оруулж байгаад Junhyung дээр ирээд цааш н7 оруулаагүй байсан шүү дээ. Ингээд үргэлжлэл болох Yoseob-ийн ярилцлагыг хүлээн авна уу….

~~~~~~

TS: Сүүлийн үед B2ST-ийн чадвараар тогтохгүй та нарын гадаад төрхийн талаар ч нилээдгүй магтаал гарах болж. Энэ тал дээр өөрийн чинь оруулсан хувь нэмэр нилээдгүй байгаа боловуу гэж бодож байна.
Yoseob [YS]: Үнэндээ жингээ хасах юмсан гэсэн зорилго тавиад тийм болсон юм биш л дээ. Өөрийнхөө хобби болгож боксоор явсны нэг эерэг үр дүн нь л тэр байсан юм. Сайн талаас нь харж, хүлээж авч байгаад талархаж байгаа. Гэхдээ одоо ингээд харах нь ээ, буцаад өмнөх байдалдаа орохыг хүсэхгүй байгаа шүү.

TS: Саяхан Beautiful Show тоглолтон дээрээ эр хүний нулимсыг үзүүлсэн шүү дээ. Ер нь амархан уйлдаг байрын хүн үү?
YS: Санаа зовмоор юм бэ. Жирийн өдрүүдэд уйлмаар санагдвал уйлчихдаг л даа. Гэхдээ тайзан дээр бол тэр болгон уйлаад байдаггүй. Хамгийн сүүлийн хаалтын дуугаа дуулж дуусгах ёстой болохоор тэр л дээ. Уйлчих юм бол дуулж чадахгүй болчихно. Уг нь уйлахгүй байхыг хичээж байсан ч Hyunseung фенүүдэд хандаж ‘Та нар яагаад уйлах гээд байгаа юм бэ?’ гэж хэлээд л, хэлэхээр бэлтгэгдсэн байсан үгнээс өөр зүйлсийг ярихад нь тэсээгүй юм. Тэрнээсээ болоод дараагийн дуугаа сайн дуулж чадаагүй. Үнэхээр санаа зовмоор дээрээс нь олон хуудсан дээр тэр талаар мэдээ ч гараад.

TS: B2ST-ийн хамгийн мэдрэмтгий, эмзэг гишүүн нь хэн бэ?
YS: Dongwoon. Заримдаа, ахын нүдээр хараад ‘дотор байгаа зүйлээ ний нуугүй гаргадаг, ах нартаа өөрийгөө сайн илэрхийлдэг, сэтгэл хөдлөлөө дарахгүй байхыг хичээдэг’ хүүхэд шүү гэсэн талаас нь харах болно. Түүний сэтгэл хөдлөл, байр байдал нь байнга өөрчлөгдөж байдаг гэхээсээ илүү тэр маш их зүйлийг бодож явдаг.

TS: Өмнө нь өгсөн янз бүрийн ярилцлага дээрээ дэлхийн хэмжээний од болмоор байна гэж хэлсэн байсан – Хэвээрээ байгаа юу?
YS: Аа тэр үү. Тухайн үедээ их юм бодолгүй тэгээд л хэлчихсэн ч гэсэн одоо бага багаар тэр зорилгодоо хүрэхээр явж байгаа болохоор сайхан санагддаг шүү. Гайхалтай нь миний хэлсэн зүйл биелчихээд байдаг юм. “Дараагийн зорилго чинь юу вэ?”,”Дараагийн мөрөөдөл чинь юу вэ?” гэсэн асуултууд байнга л ирдэг. Тэр үед нь “1 дүгээр байранд орох”, “Бие даасан тоглолтоо хийх”, “Дэлхийг тойрсон аялан тоглолт хийх” гэж хариулж байсан маань бүгд биелсэн. Гайхмаар бас талархамаар шүү. Заримдаа өөрийнхөө хэлэх үгийг анхаарч байхгүй бол болохгүй юм байна даа гэж боддог юм.

TS: Өнөөдөр ч гэсэн ямар нэгэн зүйл хэлэх хэрэгтэй юм биш үү.
YS: Том эерэг зорилго гэвэл дэлхийн хэмжээний од болох. Бид одоохондоо дэлхийн хэмжээний од болж чадаагүй байгаа шүү дээ. Явж очих ёстой олон ч улс орон байна, уулзаж амжаагүй зөндөө олон фенүүд маань хүлээж байгаа. Хэрвээ жил ирэх тусам өөрсдийн туршлагыг хуримтлуулвал бид тэр зорилгодоо хүрэхгүй гэж үү.

TS: Өнөөдрийн яриандаа хайрын тухай ярихгүй өнгөрч болохгүй байх. Хайртай учирсан ч юмуу, хэн нэгэнтэй уулздаг болсон үедээ хамтдаа илүү их цагийг өнгөрөөдөг үү эсвэл тус тусдаа өөр өөрийн цаг, зайг ашигладаг уу?
YS: Хүнтэй уулзаагүй нилээд удсан болохоор тэр тухай бодол маань бүдэг бадаг байгаа ч миний хувьд хамтдаа байхыг илүүд үзэх байх. Ганцаараа баймаар байна гээд тэрийгээ хэтрүүлчихвэл бие биенээсээ хөндийрнө шүү дээ. Үргэлж хамтдаа, бие биенийхээ хажууд байгаа юм шиг мэдрэмж төрж байвал сайхан шүү дээ.

TS: Нөхөрлөл, хайр дурлал 2-ийн аль нэгийг сонго гэвэл?
YS: Яг хайртай учирвал яаж өөрчлөгдөхөө мэдэхгүй байгаа ч. одоо бол тэр талын зүйл бүдэг бадаг байгаа болохоор нөхөрлөлийг сонгоноо. Хахаха. B2ST-тэй хамт байснаар би маш их өөрчлөгдсөн. Миний сэтгэл хөдлөл нилээд тогтворгүй талдаа л даа. Гэсэн ч надад хэцүү санагдах үед B2ST-ийн гишүүд маань намайг хөл дээр минь зогсоож өгдөг. Харин хайрын тухайд гэвэл хүрээлэн буй орчноо анзаарч, мэдэх хэрэгтэй болдоггүй гэж үү? Эсрэг талдаа мундаг гэдгээ харуулж, өөрийн сул талаа нуудаг. Харин хамтлагынхантайгаа байхад тийм шаардлага огт байхгүй. Найз нөхөд гэдэг өөрийнхөөрөө байж болдог бас урт удаан үргэлжилдэг зүйл шүү дээ.

TS: Сүүлийн асуулт. Хэрэв гишүүдийнхээ нэгэн дээр ‘LIKE’ товч дарж болдог байсан бол хэн дээр дарах байсан бэ?
YS: Junhyung. Junhyung маань энэ удаагийн цомгийн бүх дууг бичиж, зохиосон, нилээд хэцүү байсан байх. Өөрийнх нь бичсэн дууг хүмүүс хэрхэн хүлээж авах бол, таалагдах болов уу гэж нилээдгүй санаа нь зовж байсан биз. Түүний зохиосон дуунууд нь үнэхээр гайхалтай, сайн дуунууд байсан болохоор өөртөө итгэлтэй байгаасай гэж хүсдэг. Дуу зохиож байхдаа ямар нэг байдлаар стресс битгий авч байгаасай л гэж хүсдэг юм.

TS: Junhyung өөрөө тэгж хэлж байсан юм ,тэгсэн өөр хүн бас энэ талаар нь дурьдаж байдаг. Энэ чинь л багийн ажиллагаа байхдаа.
YS: Аа, тийм үү? Junhyung нэг ийм зуршил байдаг юм. Зохиосон дууныхаа хэсгээс машин дотор тавьдаг. Хүмүүс хэрхэн хүлээж авч байна тэр зүг рүү явдаг гэх үү дээ. Junhyung маань зөөлөн сэтгэлтэй, онцгүй, хорон үгийг давж гарахдаа муу, өөрөө дотроо бодож байсан ч тэр муу үгсээ хэлж чаддаггүй. Цомогт бэлдэж байхдаа эзгүй далайд хөвж байгаа юм шиг л байсан байх гэж боддог юм. Дараагийн удаа болдог бол миний тусалж чадах зүйл илүү их байгаасай гэж хүсдэг. Энэ удаагийх дээр дууны бичлэг, сорил гээд хэд хэдэн зүйл дээр тусалсан ч тэр нь ер нь явж явж тус болсон ч юмуу мэдэхгүй л юм.

tumblr_ms3izc2ojr1sgu6vzo3_1280

Cr: Magazine scan @kongkongxd; kor-eng @xiangie0105; eng-mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

2 thoughts on “Yoseob – Дэвшилт [The Star ярилцлага]

  1. zuka says:

    uxaantai xun shuu

  2. xaliynaa says:

    Yriag n sonsoxoor ix uxaalag sanagddag shu. Mash ix taalagddag

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s