Lee Kikwang – Тод гэрэлтэх нар [The Star Interview]

tumblr_ms3izc2ojr1sgu6vzo7_1280

Ээлжит ярилцлагаа хүлээн авна уу ^^

~~~~~~

TS: Kikwang-тай уулзаж байгаа маань 2 дахь удаа юм байна. Өмнө Hot Brothers-ийн зураг авалтын талбайд очихдоо уулзаж байсан.

Kikwang [KK]: Аан, тэр ч дебют хийгээд удаагүй байх үе байсан шүү. Юу ч мэдэхгүй жоохон хүүхэд шиг байсан. Бүх зүйл шинэ, содон санагдаж байсан үе гэхүү дээ. Одоо бол цаг хугацаа ч өнгөрч, би ч бага зэрэг өндөр болж? (инээв) Цаг хугацаа ч хурдан өнгөрчээ, би ингэхэд өөрчлөгдөж үү?

TS: Тэр үед найруулагч чамайг их магтаж байсан. Чи маш их хичээж ажиллаж, хамгийн гол нь шантралгүй сайн ажиллаж байсан шүү дээ. “Их ажиллаа”, “Сайн байлаа” гэсэн үгсээс аль нь илүү сэтгэл санааг чинь гоё болгодог вэ?
KK: 2-уулаа л байвал гоё ч гэсэн аль аль нь нэг дор хамт байна гэдэг тийм амар биш, гэхдээ цаг хугацаа явахын хэрээр бол их ажиллалаа (зүдэрлээ) гэдэг үг надад илүү тус болох болно. Юмыг сайн хийдэг хүн биеэ тоож, тэр зүйлээ сайн хийж чадахаа больж болно, харин шаргуу ажилладаг хүн хэзээ ч байсан тэр зүйлээ эцсийг нь хүртэл хийх болно, тэгэхээр сүүлийх нь илүү мундаг сонсогдож байгаа биз дээ.

TS: Саяхан та нар хөгжмийн нэвтрүүлэгт #1 дүгээр байранд орж ялсан шүү дээ. Баяр хүргэе. Үнэндээ, миний бодлоор бол та хэд 1 дүгээр байранд орж чадахгүй бол сэтгэл санаагаар унах ч юмуу тийм байр сууринд нэгэнт хүрчихсэн юм шиг санагддаг.
KK: Хамаг амьдралын зорилго 1 дүгээр байранд орох дээр тогтдог юм огтхон ч байхгүй шүү дээ. Ялагч байгаа бол ялагдагч гэж бас байна. Цаг хугацаа өнгөрч байгаа ч гэсэн бидэнд “Одоо байгаа энэ байр сууриа сайн явж байгаа, энэнээс цаашаа явах болно, одоо байгаа байр суурь чинь хамгийн өндөрлөгт байгаа сайн явж байгаа үе чинь гэж битгий бодож байгаарай” гэж зөвлөж, сануулж байгаарай. Тэр бүрт чинь бид илүү даруу, төлөв байдлаар хандах болно.

TS: Тэгвэл B2ST-ийн хамгийн өндөрт очих тэр цэг хаана байх бол?
KK: B2ST-д цаана нь олон шат, алхам үлдсэн гэж би боддог. Бидэнд дээшээ явах зам зөндөө байгаа.

TS: Амжилтанд хүрэх хүсэл эрмэлсэл ихтэй байгааг чинь харах таатай байна. Байгаа байдал чинь ч нөхцөл байдалтай сайн уялдаж байх шиг. Улаан үс- хүсэл тэмүүлэл, шатаж буй сэтгэлийн илэрхийлэл биш гэж үү?
KK: Нэг газартаа чимээгүй зогсоод байхаас илүү хөдөлж, явж байхыг би илүүд үздэг. Хөдөлгөөнтэй, өөдрөг нэгэн гэхүү дээ.

TS: Хайр дурлалтай учирахаараа ямар болдог вэ? Найз охиноо байнга дагаад л, хамт байдаг уу эсвэл тус тусдаа хувийн орон зайгаа эрхэмлэдэг үү?
KK: Аль аль нь юм шиг байна. Найз охин болох хүн маань ч өөрийн гэсэн бодох санах зүйлтэй байж, би ч бас мөн адил тийм байх болно. Үргэлж ямар нэгэн зүйл дээр адилхан бодолтой байх ёстой гэж би боддоггүй. Хэн нэгэнтэй харилцаанд орно гэдэг бие биетэйгээ зохицож, хүлээж авахыг хэлэхгүй гэж үү. Нэг тал руугаа хэт хазайвал удахгүй залхаж, салж ч магадгүй шүү дээ. Бүх зүйлийг хэмжээнд нь тааруулж хийх нь хамгийн зөв зүйл байх болно.

TS: Ronaldo шиг хүн болох нь хамгийн эцсийн зорилго гэж хэлж байсан?
KK: Би хөлбөмбөгт маш их дуртай. Дасгал сургуулилт хийх дуртай болохоор хэрвээ дуучин болоогүй байсан бол тамирчин болох байсан байх. Ronaldo, Messi, тэд бол гайхалтай тамирчид. Улиг болсон л үг шиг сонсогдож магадгүй ч би бүх л зүйлийг сайн хийхийг хүсдэг. Одоо үед idol-ууд жүжиглэж, мюзикалд тоглож, хөгжөөнт нэвтрүүлэгт оролцох гээд төрөл бүрийн салбарт идэвхийлэн оролцох болсон. Тийм болохоор юуг ч байсан сайн хийж чаддаг тийм хүн болмоор байна.

TS: Тэгвэл аль салбарт өөрийгөө илүү хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог вэ?
KK: Бүх л зүйл дээр сайжрах хэрэгтэй байгаа. Дуулах, бүжиглэх, нүүр царай, жүжиглэх, хөгжөөнт нэвтрүүлэг гэх мэт. Ойрын үед би дуу зохиох тал дээр суралцаж байгаа. Удахгүй фенүүддээ өөрийн зохиосон дууг сонсгож чадах болов уу гэж найдаж сууна.

TS: Дебют хийгээд удахгүй 5 дахь жил рүүгээ орох гэж байна шүү дээ. Өнөөдрийн зураг авалт шиг – тайван амгалан дүр төрх – амар тайван байдлыг мэдэрч болох ч гэсэн эсрэгээрээ тэр нь хор болж бас болно. 5 жил болох нь idol хамтлагуудын хувьд ямар нэг дом мэт яригддаг шүү дээ. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
KK: Сүүлийн үед тийм өдрүүд байдаг болсон байна лээ. Миний хувьд хийж дуусгаагүй л байгаа бол цаг хугацаа хэрэгтэй гэж боддог. Хүмүүс амрахын хажуугаар ажиллах хэрэгтэй. Тодорхой хэмжээнд амарч, өөрийн дотоод тайвшралыг олж аваад, дараа нь тайзан дээр гарах нь илүү үр дүнтэй байх болно.

TS: Сүүлийн үед амралтгүй яваад хэр байна?
KK: Одоо бол урагшаа хөдлөх цаг. Үйл ажиллагаагаа эхлээгүй байхдаа би хоолойн хичээл авч, дуу зохиох тал дээр суралцаж бас дасгал сургуулилт хийж байсан. Миний хувьд тэр нь амралт болдог юм.

TS: Яг одоо аль нэг гишүүн дээрээ “Like” товч дарах боломжтой гэвэл хэн дээр дарах вэ?
KK: Doojoon. Түүний дотроо юу бодож явдагийг нь мэдэхгүй л дээ. Тэр яг ч манлайлагч биш гэлээ тэр жинхэнэ ахлагч шиг байдаг. Тэр эргэн тойрондоо байгаа хүмүүстэйгээ хэрхэн ярилцаж, ойлголцохоо мэддэг. Тэр бол сайн залуу.

TS: Өөр хэлэхийг хүссэн зүйл байна уу?
KK: Би сайн байгаа. Бүх зүйл хэм хэмжээндээ байгаа.

tumblr_ms3izc2ojr1sgu6vzo8_1280

Cr: Magazine scan @kongkongxd; kor-eng @xiangie0105; eng-mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

One thought on “Lee Kikwang – Тод гэрэлтэх нар [The Star Interview]

  1. Ju E-in says:

    Reblogged this on uboguulleg.

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s