BTOB-ын OSEN-д өгсөн ярилцлага

BTOB-ын талаар юу санаж байна вэ? Хөөрхөн хувцас өмссөн, ‘Second Confession’ гэх өхөөрдөм хайрын дуугаараа охидыг уярааж байсан.. Гэхдээ тэд бие зарсхийлэгсэн аймшигтай зомби болон эргэн иржээ. BTOB-ын 3 дахь мини-албум болох ‘Thriller’ нь ’концепт өөрчлөлт’ болж чадсан бөгөөд өнөөдрийн бидний ярих сэдэв энэ юм.

Тайзнаас бууж ирсэн хаувцастайгаа тэд ойрхон зураг авалтанд орсон юм. Тэднийг анзаараачгүй байхад энэ ярилцлага нь өнөөдрийн 5 дахь ярилцлага гэж байна шүү, Тэд өөрсдийн шинэ концепт, аймшгийн киноны талаар энэ ярилцлаганд ярьсан байгаа. ‘Thrillers’-ын жинхэнэ эх хувь, эмэгтэйчүүд болон өөрчлөлтүүд нь энд яригдах болно.

■  Эмэгтэйчүүд… Этгээд сэтгэл татах зүйлс, сайхан бие болон эелдэг зан

osen1

 

Хамгийн аймшигтай зүйлсийн нэг сэтгэл хөдөлгөсөн зүйл бол эмэгтэйчүүдийн хашгираан байдаг. BTOB ‘Thriller’ гэх дуугаараа комбээк хийсэнийг хэн бүхэн мэдэж байгаа. Тэдний хүчтэй эмэгтэй фендом болон аймшгийн кино болон тэдний дуу 2 энүүгээрээ адилхан байгаа юм. Тэгэхээр тэдний эмэгтэйчүүдийн сэтгэлийг булаах нууц зэвсэг нь юу юм бол?

Yook Sungjae: Энэ хөгжмийн етөнцөд бараг харагддаггүй концепт шүү дээ. Баатар баригдсан гүнжийг хайж байгаа үлгэрийн юм шиг зарим нэг хэсэг байгаа. Вампир шиг зураг авхуулах дээр бид нар өөрсдийнхөө санааг оруулсан. Мөн бид зомби бүжиг бүжиглэсэн, гэхдээ фенүүд хэлэхдээ яг л бөөн тахианууд бүжиглэж байгаа юм шиг гэж хэлсэн. Нөөг тахианууд.. тийм ч биш л дээ. Гэхдээ хязгааргүй-их-сэтгэл-татах-зүйлтэй зомби бүжиг.

Lee Changsub: Этгээд байдал, аймшиг, бусдыг татах хүч.. бүгд сайхан зүйл. Эд нар сэтгэл татам биш гэж үү? Миний хувьд энэ концепт надад ‘Second Confession’ дуунаас илүү тохироод байх шиг. Клипны продюсер клипыг хийж байхдаа Tim Burton-ы The Nightmare Before Christmas’-аас санаа авсан. Бид зөвхөн сэтгэгдэл үлдээмээргүй байсан харин бидний царайны хувиралын өөрчлөлтүүдийг илүү их анзаараасай гэж хүссэн.

osen2

 

Зөвхөн тайзны үзүүлбэр биш, эмэгтэйчүүдээс алга ташилт авахаар биеэ ил гаргасан юм. Бид хэний бие илүү хатуу вэ гэж асуухад бүх гишүүд MinHyuk-ыг сонгосон юм.

Lee MinHyuk: Би сүүлийн үед ганцаараа дасгал сургуулилт хийж байгаа. Энэ удаа анхны хувийн хичээл сургуулилт (дасгалжуулагчгүй дасгал сургуулилт хийх) хийж үзсэн. Маш хүнд дасгал байдаг бөгөөд олон удаа давтаж хийдэг. Өмнө нь хүмүүс миний биеийг харахдаа “вааа~” гээд өнгөрдөг байсан бол одоо ихэнх нь ‘Dragonball’ шиг харагдаж байна гэж хэлж байгаа.

Гишүүдийн хэлсэн шиг ‘Thriller’-ын концепт idol ертөнцөд бараг байдаггүй концепт шүү дээ. Аймшгийн-зүйлд дуртай хүмүүсийн хувьд энэ дуусашгүй их сэтгэл татах зүйлтэй. Харин энгийн хүмүүст арай дасч чадахгүй бас хүлээж авахад илүү хэцүү байж магадгүй. Ийм учираас BTOB тэдэнд ойртохын тулд зөөлөн дуу бас бэлдсэн байгаа.

Im HyunSik: Албуманд маань ‘Thriller’ хүчтэй дуу шиг сонсогдож магадгүй гэхдээ бусад дуунууд маань зөөлөн дуунууд байгаа. Өмнө нь гаргасан ‘When I Was Your Man’ дуу тэдний л нэг. Бид бүх фенүүдийн сэтгэлд нийцүүлэх гэж их хичээсэн шүү.

osen3

 

■ Галзуурал… Ганцаардлын дундах фенүүдийн хайранд умбасан галзуурал

Аймшгийн киноны бас нэг элемент бол галзуу алуурчид. Галзууралгүй аймшиг бол яг л Sadako-гүй ‘Ring’ (Японы аймшгийн кино), Lee SeoJin-гүй ‘Flower Grandpa’ (Солонгосын аймшгийн кино) юм. BTOB title дууг хийж байхдаа галзууралд эзэгнүүлсэн юм шиг байсан байх. Тэдний перформансе болон клипийг үзэх болгонд дүүрэн ууртай репперүүд болох Jung IlHoon, Lee MinHyuk болон Peniel байсан. Гишүүд өөрсдийн имидж дээр өөрсдийн бодол санаа болон сайшаалыг их өгсөн.

Jung IlHoon: Миний бодлоор Репперүүд галзуурыг харуулах ёстой хүмүүс гэж бодож байна. Бид илүү харанхүй галзуу нөлөөлөл үзүүлэхийг хүссэн. Энэнтэй харьцуулах юм бол бусад гишүүд илүү ухаан санаа нь зүгээр байгаа байх.

Lee Changsub: Үнэн шүү. Репперүүд Thriller-ын концепттэй илүү сайн тохироод байх шиг. Үнэндээ тэд үгэлж байхдаа ууртай царайны хувирал харуулж байгаа нь илүү гоё харагдаж байгаа. Яг л дүрдээ автсан юм шиг. Бас тэд дотроо галзуу зүйлийг нууж байгаа юм шиг харагдаж байсан.

osen

 

Бид хэн нь хамгийн 4D вэ гэж асуухад тэдний галзуу концептээс илүү нягтарсан хамтлаг байсан шүү. Энэ удаад ч гэсэн бүгд адилхан сонголт хийсэн ба Lee Changsub байсан юм.

Jung IlHoon: Царайны хувирал нь үнэхээр 4D. Яриж байхад хүртэл хэрэглэж байгаа үг нь хүртэл өөр байдаг. Жишээ нь саяны ярилцлаганд ‘Галзуурал’ (Crazy гэх үгийн оронд Madness гэдэг үг ашигласан) гэдэг үг ашигласан. Заримдаа сугадалцаж явна эсвэл доод өнгөөр ойлгомооргүй үгнүүд хэлсэг… Яг л регбигийн бөмбөг (rugby ball) шиг хаашаа ойх нь мэдэгддэггүй.

Өөрийгөө нууцлахыг хүссэн нэгэн: Бас мансуурлын донгийн ямар нэг өвчний шинж тэмдэг үзүүлдэг. Бүжиглэж байхдаа унтчихаж ч магадгүй. Акапелла хийж байхад бас л унтчихаж магадгүй. Унтаж байхдаа гамбүргер идэж байдаг шүү.

Зураг авахуулчихаад Changsub хүрж ирж ярианы сэдэв өөрчилөв. Гишүүдийн сүүлийн үед юунд галзуураад байгааг ярив. Eunkwang-ын хувьд Roll game (юу гэдгийг нь мэдэхгүй болохоор англиар нь оруулчий), Changsub-ын хувьд кофе, MinHyuk-ын хувьд америк хөл бөмбөг бас пиво. Гэхдээ бүх гишүүд ‘ганцаардал’ гэж хэлсэн шүү.

Changsub-аас бусад гишүүд: Үнэхээр ганцаардаж байгаа. Бид өдөр болгон бие биенийгээ хардаг, гэхдээ гадаа байгаа хүмүүстэй бараг харилцаж чаддаггүй болохоор тэднийг санаж эхэлж байгаа. Санах тусам бид улам л ганцаардаж байгаа, бас бид галзуу юм шиг л санаж байгаа.

osen4

 

Idol-ууд маш ганцаарддаг. Макнеа энэ яриг хурдхан шиг дуусгав.

Yook Sungjae: Хаха. Үнэндээ бид фенүүддээ галзуурдаг. Бид фенүүдийн хайраар өлсөж байгаа. Заримдаа бид шөнөжингөө дуу бичдэг. Хэцүү гэж мэдрэхийн оронд энэ салбарт сайн харагдахыг их хичээдэг, бас бидний царайг харах гэж хүлээсэн хүмүүсийн төлөө. Бид тэдэн рүү харахад ‘тэдэнд хэцүү байгаа байхдаа, биднийг дэмжихийн тулд энэ хүртэл явж ирсэн’ гэж боддог. Тэдний царайг харах л юм бол бид хүч тэнхээ авдаг шүү.

■ Өөрчлөлт…

‘Thriller’ гэх юм бол галзуурал хамгийн том ‘өөрчлөлт’ байх. Амшгийн киноны хувьд энгийнээс үл таарах зүйлийг заавал харуулж байдаг. BTOB ч гэсэн Thriller дээр өөрсдийнхөө ‘өөрчлөлт’-ийг харуулж чадсан.

Jung IlHoon: Бидний энэ удаагийн комбээк тэр чигээрээ ‘өөрчлөлт’ байсан. Зөвхөн концепт өөрчлөгдсөн биш аль нь аймар, аль нь илүү сэтгэл хөдөлгөсөн гэдгийг мэдэх боломжгүй. Яг л сэтгэл хөдөлгөсөн, хачин 2-ын дунд юм шиг.

Im Hyunsik: Бидний бүжиг дэглэлт болон царайны хувиралд хөд хөдөн өөрчлөлт байгаа. Бид аймшигтай, болон хүчтэй царайны хувирал гаргамаар байгаа боловч бидний бүжиг дэглэлт арай л дайвагнасан (зомби) юм шиг байгаа. Бас Eunkwang-hyung Changsub-hyung-ын хажуу талаас гарч ирдэг нь үзэгчдийг их гайхуулсан шүү. Хэн нь тийм юм байна гэж мэдэхэв дээ? idol-ын толгой өөр нөг гишүүний хажуунаар гарч ирнэ бүр ахлагчийн толгой шүү..

osen5

 

‘Өөрчлөлт’-ийн бэлэг тэмдэг. Changsub үүний талаар ярьж эхэлсэн шүү. Чихал яриа гайхамшигтайгаар инээдтэйгээр төгссөн. Энэ чинь л Changsub-ын сэтгэл татах зүйл шүү дээ.

Lee Changsub: Төгсгөл ирж байна гэдэг нь дахин нэг эхлэл ирж байна гэсэн үг. Төгсгөлийг нь сонсогчид өөрсдөө шүүмжилнэ байх. Аймшигтай эсвэл аз жаргалтай төгсгөл ч байж болно. Жинхэнэ өөрчлөлт нь дуундаа байгаа. Энэ дуунд ямар ч зүгээр амралт шиг зүйл гэж байхгүй. Төгсгөл хүртэлээ л явна. Хэрвээ сайн сонсох юм бол төгсгөлийн Oh, Oh Oh, Oh-! гэдэг хэсэг дээр үг болгон өнгөөр дээшилж байгаа. Яг л хурдаа нэмсээр байгаа мотоцикө шиг.

Энэ перформансе хийх гэж хүлээлгийн танхимд хүлээж байгаа BTOB-ын ярилцлага байлаа. Анхны албан ёсны уулзалттай харьсуулахад тэдний имидж маш их өөрчлөгдсөн байна. Мөн гишүүдийн сэтгэл татах зүйлс нь дуусашгүй гэдгийг харуулж чадлаа. MinHyuk хүртэл энэнд санал нэгдэж байсан шүү.

Lee MinHyuk: Бид үргэлж өөрчлөгдөж байдаг хамтлаг болохыг мөрөөдсөөр ирсэн. Комбэк хийх болгонд сонсогчид “Ваа, BTOB ч гэсэн ийм концептийг хийж чадах юм байна” гэсэн бодол төрүүлэхийг хүсдэг. Юу ч байсан гэсэн хараагаа салгалгүй биднийг харж байгаарай. Хараагаа салгаагүй шиг бид нар ч гэсэн улам хичээж ажиллаж BTOB-ын зорилгыг биелүүлэхийн тулд хичээж төгс хатлаг болох болно.

201309122032776078_5231a669a6c1c

About erikaterguun

all about my personal favourite things. thank you for coming and read my some blogs. let's respect each others interest.

One thought on “BTOB-ын OSEN-д өгсөн ярилцлага

  1. Uugan104Jun says:

    Goy interview boljee…. Yarij bga ni nudend haragdad bhiin :]]… Changseob-iin hesguud dr ineeseer bgad l taarlaa :]]]

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s