BTOB-ын The Star-д өгсөн ярилцлага

star1

 

Найз залуу-dol-ууд болох BTOB араатан мэт-dol болон үгэндээ тохирсон ритм, сонсголтой хэмнэл, бүр өхөөрдөм аялгуутай дуунуудаар BTOB бүрэн шинэ албумтайгаа хөгжмийн ертөнцөд эргэн ирлээ.

“BTOB-сэтгэл хөдөлгөсөн төрх нь нөхөрсөг Oppa шиг харагддаг байсан. Энэ удаад хичээнгүйлэн ажиллаж өөрсдийнхөө өөр төрхийг харуулахыг хүссэн. Өөрсдийн чадахгүй байгаа хэсгийг сайн ажиглан харж өдөр болгон бэлтгэлийн танхим руу явдаг байсан.” – MinHyuk

‘Thriller’ гэх тэдний 3 дахь мини-албумыг сонсож үзэх юм бол тэдний санаачлагатай байдлыг мэдэрч чадах юм. Хамтлагийн репперүүд болох Minhyuk, IlHoon, Peniel нар их дэвшилт харуулж чадсан бөгөөд дуу болгонд өөрсдийн онцгой чадварыг харуулж чадсан юм. Мөн дуулдаг хэсэг ч гэсэн өөрсдийн хоолойны дээшилсэн чадварыг харуулж чадсан юм.

“Энэ албуманд MinHyuk-ын реп сайн харагдаж байсан шүү. Сонсогчид ч гэсэн энэ албумыг сонсох юм бол мэдрэх байх. Minhyuk ийм реп хийхийг харахад их гайхаж бас бахархасан шүү.” – Eunkwang

“Үнэндээ энэ гарсан албуманаас өмнөх албумнуудад Peniel бид 2-ын дуулах хэсэг тодорхой бус байсан. Тийм болохоор Peniel бид 2 репперүүдийн хувьд сайн ажиллах гэж хичээсэн. Үр дүн нь дуулах болон реппер гэсэн зааг тогтоох байсан юм. Энэ нь хамтлагийн тэнцвэрийг барьж өөрсдийнхөө өнгийг гаргахад илүү туслах байх гэж бодсон ба сайн чамартай албум гаргахад тустай байх гэж бодож байна.” – Minhyuk

Энэ албуманд 6 дууны 5 дууг зохиоход гишүүд оролцсон байгаа. Im Hyunsik-ын зохиосон ‘Star’ гэх дуу иррээдүйтэй сайн зохиолч гэдгийг харуулж байгаа юм.

“Hyunsik-hyung бидний хоолойны өнгөнүүдийг сайн мэддэг болохоор биднийг сайн ойлгодог. Тийм болоод ч тэр юм уу дуулах хэсгийг бидэнд сайн өгч байсан. Өмнөх албумнуудад эхлээд дуулж үзээд хэсгүүдээ хувааж авдаг байсан. Энэ удаад Hyunsik-hyung дуулах хэсгүүдийг зааж өгч байсан, тийм болохоор өөрсдийнхөө хоолойны өнгийг гаргахад их тусалсан.” – Sungjae

BTOB гишүүд Hyunsik-д их сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. “Биднийг их хүндэтгэж биднийг ингэ тэг гэж зааж өгч байсан, тийм болохоор хий гэснийг нь хийсэн байх. Үүнээс гадна орчин их тайван байсан болохоор дуу бичүүлж байхад өөрсдийнхөө чадварыг харуулахад их тусалсан.” – Minhyuk

Hyunsik үргэлжлүүлэн “Бид дуу бичүүлэх болгондоо их сандардаг л даа. Тийм болохоор өөрсдийнхөө жинхэнэ чадварыг харуулахад их хэцүү байсан. Энэ удаад миний дуу болохоор тайвнаар ингэ тэг гэж зааж чадаж байсан, энэ нь ч гэсэн тэдэнд их тусалсан байх.”

star2

 

Албумны нэг дуу болох ‘Why’ дуун дээр Hyunsik BEAST-ын Lee Kikwang-тай хамтарч ажилласан нь халуухан сэдэв болсноо тайлбарлахад “Дуу хийдэг өрөө маань Kikwang-hyung-тай нэг өрөө л дөө, тийм болохоор хамт ажиллахад илүү амар байдаг. Албумаа бэлдэж байхдаа бид BEAST-hyung нарын дууг сонсоно, бүр заримдаа бичиж өгсөн. Бас л адилхан BEAST-hyung нар бид нарын дууг сонсон бас бичиж өгдөг. ‘Why’ дуу ажилаас болоод бичээгүй. Зүгээр л сууж байгаад л хөгжилтэйгөөр бичсэн.”

Бид дууг зохиосон, болон дууны үг бичсэн гиушүүдийн талаар мэдмээр байна л даа.

“Бид ярилцаж байгаад өрөөндөө орж бичэцгээдэг. Ихэнхдээ бид дууныхаа үгийг бичихээс өмнө аяа бичдэг. Гэхдээ ‘Why’ дууны хувьд аялгуу нь ‘Why Why Why’ гэж байгаа юм шиг санагдаад дууныхаа үгээ бичихээс өмнө ‘Why’ гэж нэрлэсэн. Үгээ бичсэний дараа Kikwang-hyung зүгээр бэлтгэл дууны бичлэгэн дээр алдааг нь зааж өгсөн. Бид 2 талыг бодлыг бодолцож байж энэ дууг бүтээсэн.”

Нэг компаний хамтлаг болох BEAST юу гэж зөвөлсөн бэ?
“Албумныхаа дунуудыг шийдэхээс өмнө BEAST-hyung нар сонсож үздэг байсан. Тэд дараа нь дуу бичиж өгөөрэй гэхэд их баярласан шүү. (Тэдэнд бичиж өгөх үү?) Мэдээж, дуртайяа бичиж өгнө.” – Hyunsik

star3

 

Комбээкээ хийхээс өмнө BTOB ‘When I was your man’ дуугаа радиогоор гаргасан шүү дээ. өөрсдийнхөө чадварыг харуулж шууд амьдаар гаргасан. үзүүлэхийн оронд сонсгоно гэх эх санааг харуулж чадсан. Дуундаа жүжиглэж, загвар зохиох, перформасууд бүр албумны промоушинууд гээд ирээдүйд BTOB байнга хүлээж болно гэдэгт итгэлтэй байна.

“Юу ч хийгээгүй үедээ бид хутганыхаа ирийг байнга хурцалж байдаг. Хүн бүхний хүлээлтийг буцаан өгөхийн тулд бид энэ жилийг дустал сайн ажиллах болно. Тийм болохоор бидэнтэй үргэлж хамт байгаарай.” – MinHyuk.

 

About erikaterguun

all about my personal favourite things. thank you for coming and read my some blogs. let's respect each others interest.

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s