Cube Ent-ийн үйл ажиллагаатай холбоотой товч мэдээлэл

misc_1379387852_af_org

Сүүлийн үед Cube Ent маань Солонгосын өөр хэд хэдэн байгуулагатай хамтарч ажиллахаар гэрээ байгуулаад байгаа билээ. Энэ талаар товч мэдээлэл өгье гэж бодлоо.

Cube Ent өнгөрсөн 8 сарын 1-ний өдөр Korea Collage of Media Arts (Солонгосын дэлгэцийн урлаг, уран уран сайхны коллеж)-тай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан юм.

Ингэснээр тус коллежийн оюутнууд Cube Ent-аас зохион байгуулж буй шалгалруулалтанд оролцох, мэдлэг, туршлагаа дээшлүүлэх боломжтой болох бол хариуд нь Cube Ent-ийн уран бүтээлчид жүжиглэл, дэлгэцийн урлагтай холбоотой хичээлээ тус коллежийн багш нараар заалгуулах боломжтой болж байгаа юм.

Үүний дараагаар өнөөдөр Cube Ent болон iHQ нар хамтын гэрээнд гарын үсэг зурж, хамтран ажиллахаар болсон тухай мэдээлэл гараад байгаа юм.

iHQ нь Солонгосын кино урлагын салбар дахь тэргүүлэх компани бөгөөд бидний мэдэх SidusHQ нэрээр гол үйл ажиллагаагаа явуулдаг. SidusHQ-д та бүхний сайн мэдэх жүжигчид болох Danny Ahn, Jang Hyuk, Kim Woobin, HyunWoo нар харьяалагдахаас гадна Jay Park, 2EYES нар ч мөн тус компанид харьяалагддаг юм.

Энэхүү хамтран ажиллах гэрээний дагуу Cube Ent-ийн нийт хувьцааны 50.01%-ийг iHQ компани эзэмших болсон бөгөөд Hong Seung Song захирал өөрийн 28%-ийн хувьцааг авч үлдэхээс гадна iHQ компанид тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт хийж, эрх эзэмшихээр болж байгаа бололтой.

Тус 2 компани хамтран ажиллах болсноор Cube Ent нь олон салбарт үйл ажиллагаагаа явуулдаг Солонгосын урлагын салбар дахь тэргүүлэх компани болоход том түлхэц үзүүлнэ гэж үзэж байгаа юм.

Мөн Cube Ent-иiн уран бүтээлчид iHQ (SidusHQ)-ээс гаргах кино, драма-нд оролцон тоглох боломжтой болж байгаа гэсэн үг юм.

Ингээд харахаар нэгэнт хөгжмийн урлагийн салбарт байр сууриа олоод байгаа Cube Ent
маань цаашид кино, дэлгэцийн салбарт хүчээ үзэхээр шийдээд байгаа нь тодорхой харагдаж байгаа болов уу.

Cube Ent-ийн уран бүтээлчид болон ирээдүйд төрөн гарах шинэ залуу уран бүтээлчид маань ямар салбарт, хэрхэн амжилт гаргаж ажиллахыг хүлээж сууж, ажиглах л үлдлээ дээ ^^

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

3 thoughts on “Cube Ent-ийн үйл ажиллагаатай холбоотой товч мэдээлэл

  1. zuka says:

    cube unexeer tom ent bolxoor shiidsen bololtoi amjiltai baina gej bodjin🙂

  2. CStan says:

    Нэг талаас нь харвал ашигтай мэт боловч нөгөө талаасаа том эрсдэлийг хамт дагуулж яваа. Хүмүүс beast гэхээр л бусад том энт-н хамтлагуудтай харьцуулаад байдаг одоо энэ үеийг халах болсон. SM Woollim-г Woollim label болгоод артистуудыг нь тэр дундаа бидний хамгийн сайн мэдэх Infinite -г сурталчилж өгнө гэж байхад Cube тэр зэргийн дайтай юм хийх л хэрэгтэй. Алийн болгон K-POP-н их гурвал гэмээр SM,YG, JYP 3-т баригдах вэ дээ? ер нь бол хүмүүс зөвхөн тэр 3-г л байр сууриа хадгалах ёстой юм шиг боддог. Энт ертөнц бол өөрөө асар том өрсөлдөөн ялагдал болон ялалт 2-н хооронд л явагддаг зүйл одоо Cube улам л илүү шаргуу байх хэрэгтэй. Бусад энт-н stan-уудын юу гэж бодох нь ямар ч хамаа алга Cube-г K-Pop music болоод ent industry-д гялалзаж байхыг хармаар байна.

    • CStan says:

      харьцуулж байгаа хэрэг биш шүү. Cube бол хийе гэвэл угаасаа юуг ч чадна тэгэхдээ яг дээр дурдсан шиг том түлхэц байж байж л илүү өсч дэвжинэ шүү дээ.

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s