Son Dongwoon – Эцэс төгсгөлгүй өөдрөг бодол [The Star ярилцлага]

tumblr_ms3izc2ojr1sgu6vzo1_1280

Удаасан бол уучлаарай… The Star-т өгсөн ярилцлагын сүүлийн хэсэг болох макнаэ-ийнхаа ярилцлагыг хүлээн авна уу ^^

TS: Удаан хугацааны дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ үйл ажиллагаагаа явуулах ямар байна?
Dongwoon [DW]: Инээмсэглэхгүй байх аргагүй. Мэдээж тодорхой хэмжээгээр ядарч байгаа ч гэсэн бид нарын эрч хүч яг л дөнгөж дебют хийж байсан үеийнхтэйгээ адилхан байгаа болохоор сонирхолтой бас зугаатай байгаа. Нөгөө талаасаа бүтэн жил хүлээсний эцэст одоо л бид нарыг тайзан дээрээс харж байгаа фенүүдээ хараад гэмших сэтгэл төрдөг юм.

TS: Яагаад үргэлж өөдрөг явдгийг чинь би мэдэх юм шиг байна. Миний хүлээж авсан мэдээллээр бол чамайг 6 долоо хоногийн гайхамшгийн төсөл дээр ажиллаж байгаа гэж сонссон.
DW: Тэр нь долоо хоног болгон тогтсон нэг гишүүндээ эерэг, өөдрөг энергийг дамжуулах юм л даа. Бид нар идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж байх хугацаандаа өдөр 1-2 цаг л унтдаг, ядармаар биш гэж үү. Хэрэв нэгэнд маань ч болов эерэг энерги шилжиж очиж байвал уур амьсгал жоохон ч гэсэн гэгээлэг, баяр хөөртэй болохгүй гэж үү. Өөдрөгөөр ямар нэг зүйлийг бодож эхлэх үед царайны өнгөнөөс эхлүүлээд л өөрчлөгдөж эхэлдэг. Өөдрөг бодлын хүчээр 6 долоо хоногын дараа бүгд аз жаргалтай болж чадвал сайхандаа гэж боддог юм.

TS: Хэвлэл мэдээллийхэнд зориулсан тайлан тоглолтын үеэр гишүүд чинь чамайг хамгийн ихээр өсөж, сайжирсан гишүүнээрээ сонгосон шүү дээ. Чиний өөрийн чинь бодлоор яг ямар зүйл дээр хамгийн өндөр үнэлгээ авсан гэж бодож байна?
DW: Сайжирч, дэвшихэд минь хамгийн том завшаан болж өгсөн зүйл нь мюзикал байсан байх. Мюзикалд тоглох явцдаа би өөрийнхөө дуулах арга замыг олсон гэж боддог. Бодитоор нь хийж үзэхээс өөр сайн дасгал сургуулилт байдаггүй гэдэг. Өмнө нь дуулж байхад миний дуулалт тийм ч тогтвортой биш байдаг байлаа, харин сүүлийн үед гайгүй дуулах, сайнгүй дуулах 2-ийн хоорондох зай багассаар байгаа. Онгирох гэсэн юм биш л дээ, зүгээр л би арга барилаа олчихсон гэх юмуу даа (инээв).

TS: Тэр тэгвэл тайзан дээр байхдаа юм байж, өдөр тутмын амьдрал дээрээ ч өөрийнхөө тогтвортой байр байдлыг олж авч чадсан уу?
DW: Чөлөөт цаг гараад байдаггүй болохоор өөртөө зориулж цаг гаргадаг байх тал дээр ажиллаж л байна. Би өөрөө яарлаа гээд асуудлууд төдий чинээ хурдан шийдэгдэнэ гэсэн зүйл биш шүү дээ. Тэвчээргүй яарч байсан, алгуурхан хийж байсан ч дэлхий яг л эргэдгээрээ эргэх болно. Тэр утгаараа ч тэр өөрчлөгддөггүй тэр хорвоо дэлхийд би талархадаг. Цаанаасаа олгогдсон 24 цагаа л үр бүтээлтэй өнгөрөөхийг хичээдэг дээ.

TS: Тэгвэл чөлөөт цаг гарсан тохиолдолд юу хийж өнгөрөөдөг вэ?
DW: Цаг гарвал төгөлдөр хуураар хичээллэдэг. Поп дуу байна уу өөр дуу байна уу хамаагүй, дуртай дуунуудаа адилхан л нот-ыг нь хэвлэж гаргаад тоглож суудаг.

TS: Олон төрлийн авьяастай юмаа. Энэ удаагийн Happy Together-т орохдоо Namshin гоймон хийх арга үзүүлсэн. Сонирхолтой, адал явдалтай зүйлст дуртай юу?
DW: Адал явдалд тэгж их дурлаад байдаггүй ч бас тийм аюулгүй, тайван байх бас дуртай биш. Яг үнэндээ, энтертайнмент ертөнцөд ажиллаж байгаа хүн аюулгүй, эрсдэлгүй зүйлд дуртай бол эцсийг нь хүртэл тэсэж гарч чадахгүй. Нээх бүр тэгж бодоод байдаггүй ч гэсэн жирийн найз нартайгаа уулзахаар намайг жирийн биш гэд байдаг юм.

TS: Сургуульдаа эргэж ороод нилээд хичээл сонссон бололтой. Энэ улиралд үйл ажиллагаа чинь эхэлж байгаа болохоор хичээлдээ тэгж сайн сууж чадахгүй байхдаа
DW: Тэр харин их санаа зовоож байгаа шүү. Гадаад дахь үйл ажиллагаа нилээд ихтэй байгаа. Яадаг ч байсан болгоно доо. Өөдрөг бодлын хүч байхад.

TS: Сургуулийн чинь оюутнууд чиний биш Lee JongSukийн гарын үсгийг авахаар очиж байсан гэдэг нь их сонирхолтой байсан шүү…
DW: Ааан… тэр ч тэхдээ гунигтай түүх л дээ.

TS: Хаха. Орж байсан хуучин нэвтрүүлгүүдийг чинь үзэж байхад хамгийн од хүн байхаар царайтай нь гэж өөрийгөө хэлж байсныг чинь хараад их авьяаслаг нэгэн юм гэж боддог байлаа, одоо ингээд уулзах нь ээ, их шооч юм гээч. Гэхдээ чи үнэхээр өөрийгөө Намшин (эрэгтэй бурхан) гэж боддог юмуу?
DW: Тийм. Бид 6-г бүгдэнг нь амьдаар нь харж уулзаад та юу гэж бодов? Миний бодол зөв л байгаа биз дээ? Хахаха

TS: Өөрийнхөө авьяас, чадвараа гаргаж үзүүлэх өөр олон боломж өөрт чинь гарч ирээсэй гэж хүсч байна
DW: Боломж ихээр гарч ирэх тусам би оролдож үзэх болно. Боломж олдохгүй байсан ч байгаа зүйлээ хуримтлуулж, дараагийн боломж гарах үед гаргаж үзүүлэх болно. Би тийм ч тэвчээргүй нэгэн биш. Бусдаасаа 2 насаар дүү гэдэг утгаараа надад илүү цаг хугацаа байгаа гэсэн үг юм. 30, 40 нас хүрэх үед л ганцаарчилсан соло үйл ажиллагаа маань илүү чухалд тавигдах байх, гэхдээ надаас соло болон хамтлагаараа байх 2-ын аль нэгийг сонго гэвэл би аль бусдад илүү хүч өгч чадахаар байна тэрнийг нь сонгох болно. Гэхдээ тэглээ гээд шунал, хүсэлгүй нэгэн бас биш л дээ.

TS: Эцэст нь хамтлагынхаа нэг гишүүн дээр “Like” дарж болно гэвэл хэн дээр дарах вэ?
DW: Doojoon ах. Ах маань өөрийгөө гаргуунд нь гаргаж бусдыг хүндэтгэж, дээш нь тавьдаг нэгэн. Түүний өгсөн зөвлөгөөг би сонсож хүлээж авдаг ч, ах өөрөө хэцүү зүйлүүдийг өөр дээрээ авчихдаг. Бусдыгаа ядарсан байх юм бол өөрийнхөө ядарснаа гаргаж харуулалгүй өөрийнхөө хийж байгаа юмаа хийж дуусгадаг. Ахлагч гэдэг үүргээ зуу, мянга дахин биелүүлдэг гэх юмуу даа.

tumblr_ms3izc2ojr1sgu6vzo2_1280

Cr: Magazine scan @kongkongxd; kor-eng @xiangie0105; eng-mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

3 thoughts on “Son Dongwoon – Эцэс төгсгөлгүй өөдрөг бодол [The Star ярилцлага]

  1. B'Smurfita says:

    awww Dongwoon :3 nulims tsiilegnee l blaa sht ♥ mundag maknae! ♥

  2. zuka says:

    UNEXER UXAANTAI XUN SHUU❤

  3. urnaa says:

    ♥♥♥

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s