“IRIS2” ахмад уран бүтээлчидтэйгээ хамтран тоглосон B2ST-ийн Yoon Doojoon: Цаашдынхаа амьдрал, үйл хөдлөлд маань том нэмэр болохуйц туршлага байсан

tumblr_msx2tu2Vi41rq0dcro2_1280

B2ST-ийн Yoon Doojoon буудлага, гар тулаан, нууц код тайлал, гадаад хэл зэрэгт мэргэшсэн ажилтан болох Seo HyunWoo-ийн дүрийг бүтээсэн бөгөөд Jang Hyuk, Lee Dahee нарын дунд хайрын гурвалжин үүсдэг билээ. Тэрээр “IRIS2” киноны сэтгэл татам байдал, ахмад уран бүтээлчидтэйгээ хамтран тоглосон туршлага, болсон явдлуудынхаа талаархи дурсамжаас хуваалцсан юм.

Асуулт [Ас]: Өмнө нь гарсан IRIS-ийг үзэгчийн хувиар үзсэн гэж байсан. Тус кинонд тоглохоор болсон үеийн сэтгэгдэл болон энэ кинонд тоглохоор сонгосон шалтгаанаа хуваалцаач.
Doojoon [DJ]: Өмнөх ангийг нь үзэж байсан болохоор энэ удаагийн цувралд тоглох тухай яриа гарахад үнэхээр нэр төрийн хэрэг гэж бодож байсан. Тийм ч учраас тоглохоор шийдсэн дээ.

Ас: IRIS болон түүний нэмэлт болгон гарсан Athena 2-оос ялгарах онцлог болон IRIS2-ийн өөрийнх бусдыг татах зүйл нь юу гэж боддог вэ?
DJ: Ерөнхийдөө нилээд төстэй байх л даа, гэхдээ аль алиных нь хувьд оролцон тоглосон ахмад уран бүтээлчдээсээ хамаараад ялгаа гарах байх, тэрнээс гадна IRIS2 илүү тагнуул талдаа өнгө төрхтэй болсон юм шиг санагддаг.

Ас: Гадаад орнуудаас гадна Солонгосын янз бүрийн орон нутгуудаар явж зураг авалт хийсэн байсан. Хаана хийсэн зураг авалт илүү сэтгэлд чинь үлдсэн байна вэ?
DJ: Камбож байсан. Lee BomSuu ах бид 2-ийн хамт авахуулах хэсэг байсан юм. Гадаа 40 хэмийн халуун байхад буудалцаантай, зодоонтой үзэгдэл авах хэрэгтэй байсан… Зураг авалтын багийханд ч бас хэцүү байсан боловуу гэж бодож байна. Хэдий хэцүү байсан ч гэсэн надад бол тун сонирхолтой байсан шүү.

IRIS2-т тоглох болсноор зодоон, тулаантай үзэгдлүүдийг хэрхэн авах талаар мэдэхийн тул өөр янз бүрийн кино үзсэн үү? 24 гэх зэрэг тулаантай гадаад кинонуудад дуртай гэж сонссон юм л даа.
DJ: Хонгконг-ийн кинонууд үзсэн. Мөн Jang Hyuk ахын санал болгосноор 24 гэдэг киног ч бас үзсэн. Яг бүр хэрэг болсон гэхээсээ илүү зүгээр л сонирхон сууж үзсэн гэхэд л болно доо.

Ас: Уг нь бол B2ST-ийн гишүүн гэдгээрээ үйл ажиллагаа явуулдаг шүү дээ. Жүжигчин болох бодол анхнаасаа байсан уу?
DJ: Тэр мэдээж. Кинонд тоглох, жүжиглэнэ гэдэг миний хувьд давж гарахгүй босго гэж боддог байсан ч, бага багаар яриа хөөрөө явагдах болж, улмаар энэ удаагийнх шиг гайхалтай уран бүтээлд оролцон тоглох боломжтой болсон маань үнэхээр нэр төрийн хэрэг гэж бодож байгаа!

Ас: Jang Hyuk болон Lee Dahee гээд ахмад уран бүтээлчидтэй хамт тоглосноор багагүй дарамт байсан боловуу гэж бодож байна. Яг бодитоор хамтран кинонд тоглоход ямар байсан бэ? Хөгжилтэй ч юмуу янз бүрийн зүйл байвал хуваалцаач.
DJ: Дарамт ч нилээд байсан шүү. Аль өмнөөс л Jang Hyuk болон Lee Bomsuu нарын фен байсан юм л даа. Зөвхөн тэр 2-оор ч зогсохгүй бусад жүжигчдийн хувьд ч мөн адил. Тийм хүмүүсийн дунд орж, хамт кинонд тоглох болсондоо маш их дарамттай санагдаж байсан ч тэр хүмүүс надад маш сайн хандаж байсан. Өөр үгээр бол бараг нэг нутгийн ах дүүс шиг сэтгэгдэл, уур амьсгалыг төрүүлж өгч байсан. Тэрний ачаар тайвширч, зураг авалтаа хийж чадсан боловуу гэж бодож байна. Гадаад оронд хийгдэх зураг авалтуудын тухайд зураг авалтаас өөр хийгээд байх зүйл нээх байдаггүй болохоор хоорондоо ярилцаж, хэд гурван юм уудаг байлаа. Тэр туршлага маань цаашдын маань амьдралд том нэмэр болох туршлага байсан болов уу гэж бодож байна.

tumblr_msx2tu2Vi41rq0dcro1_1280

Ас: Lee Da Hee-ийн бүтээж байгаа дүр болох Sooyeon, Jang Hyuk-ийн бүтээж байгаа Yugeon-ий дүрүүдээр хайр сэтгэлийн талбарт өрсөлдөгчид болдог шүү дээ. Бодит амьдрал дээр өөрөө бусдаасаа илүү залуухан, насны зөрүү нилээд байгаа байсан байх, илүү насаар ахмад болж харагдахын тулд хичээж ажилласан зүйл байгаа юу?
DJ: Гадаад төрхөнд бол асуудал байхгүй байгаа биз дээ (инээв). Jang Hyuk ах ч Lee Dahee ч наснаасаа залуу харагддаг шүү дээ. Гэхдээ насныхаа зөрүүг нуух нь хэцүү байсан зүйлийн нэг яах аргагүй мөн байсан. Бүр тэгтлээ ч их зөрүүтэй ч бас биш л дээ….. Жирийн үедээ ч DaHee яг л эгч шиг минь байсан болохоор их дэм болсон. Намайг илүү сэтгэл амар байлгахын тулд тэгсэн гэж байсан. Маш их баярласан шүү.

Ас: Seo Hyunwoo элит гаралтай залуу шиг санагдсан. Жинхэнэ Doojoon,Hyunwoo 2-ын нийтлэг болон өөр талууд байгаа юу?
DJ: Бараг л тэр чигтээ өөр юм уу даа. Элит гаралтай залуу гэдгээсээ авахуулаад л өөр болж байгаа юм. Яг л хэн нэгний мөрөөдөлдөө төсөөлдөг тийм залуугийн дүр шүү дээ. Hyunwoo-ийн дүр нь тийм хүн байсан ч би тэр дүрд тоглосноор тэгж харагдуулахгүй болчихсон ч байж болох юм.

Ас: Hyunwoo-ийн дүрд орохын тулд өөрийгөө хэрхэн бэлдэж, сэтгэл санаагаа бэлтгэж байв?
DJ: Тулаантай, хөдөлгөөнтэй хэсгүүдэд хамаг анхаарлаа хандуулсан. Биеийн тамир, хөдөлгөөн зэрэгт тийм муу биш болохоор зааж өгсөнөөр нь л хийж байсан ч яах аргагүй техник гэхээс илүү биеийн хүч чухал юм билээ.

Ас: Зураг авалт хийж байхдаа ч юмуу өөрийгөө “Мундаг юмаа, гайхалтай юмаа” гэж бодсон үзэгдэл байсан уу?
DJ: Тийм хэсэг.. байхгүй байсан юм шиг байна. Мммм…. Бороон дундах хэсэг, үзэгдэл жоохон санаа зовмоор байсан юм байна шүү.

Ас: Тэрнээс өөр сэтгэлд хоногшсон үзэгдэл байгаа юу?
DJ: Бараг бүх л үзэгдэл, болсон явдлаа одоо ч гэсэн санаж байна. Тулаантай хэсгүүд нь багахан хэмжээнийх ч байсан бол том хэмжээнийх ч бас байсан. Буудалцаан гэх мэт. Тэр хэсгүүд нь сэтгэлд хоногшмоор байсан. Хамгийн түрүүнд санаанд орж ирж байгаа зүйл гэвэл буун дуу. Чихэвч зүүсэн байсан ч чанга дуу сонсогдож байхад зураг авалт хийх ээлж ирвэл чихэвчээ авахаас өөр аргагүй болж байсан. Тэрний дараа хэдэн цаг юм сонсоход хэцүү байх үе байсан шүү.

Ас: Сандарч, догдолж байх үедээ зураг авалт хийх болохор өөрийхөө хэрхэн тайвшруулж, стрессээ гаргадаг байсан бэ?
DJ: Юу юунаас илүү чухал нь нойроо авах! Биеийн хүч хамгийн чухал болохоор тэр л дээ. Аюултай, эрсдэлтэй хэсгүүд ч олон байсан. Сандрахгүй байх юм бол илүү амар байх болно гэж бодож байсан болохоор аль болохоор биеийн хүчээ сэлбэж байх хэрэгтэй юм байна даа гэж бодож ажилласан.

Ас: B2ST-ийн гишүүдээс IRIS2 болон өөрийн чинь жүжиглэлттэй холбоотой янз бүрийн коммент, сэтгэгдэл хэлж байсан уу?
DJ: Эхний 3 долоо хоног нь манай хэд өөрсдөө завгүй байсан болохоор үзэж чадаагүй юм шиг байна лээ, гэхдээ сонирхолтой байсан шүү, гоё харагдаж байна лээ гэж хэлцгээж байсан. Атаархаад ч байгаа юм шиг санагдаж байсан шүү. Тэгээд яг өөрөөс маань тэс өөр дүр байсан болохоор ‘чамд зохихгүй байна’ гэх мэтээр тоглоом шоглоом ч хийдэг байлаа.

Ас: Цаашдаа ч гэсэн жүжиглэсээр байх уу? Дараагийн удаад өөрийгөө сорьж үзмээр төрөл, дүр байгаа юу?
DJ: Тэр мэдээж шүү дээ. Тийм болохоор л жүжиглэх салбарт хөл тавьсан, мөн жүжиглэнэ гэдэг маш сэтгэл татам ажил шүү, нэг төрлийн шинэ сорилт гэж ч хэлж болох байх. Бүх л төрлийн кинонд хүч сорьж үзмээр байна.

Ас: Японд ч мөн IRIS2 цацагдахаар болсон байгаа. Япон үзэгчид заавал хараасай гэсэн хэсэг, үзээд анхаараасай гэсэн үзэгдэл байгаа юу?
DJ: Яг энэ тэр хэсэг гэж хэлэхгүй ч харилцан яриа, үзэгдэл бүрийг алгасалгүй үзээсэй гэж хүсч байна. Хэрвээ тэгж үзвэл ярианы гол агуулга, зангилаад ойлгож авах байх. Анхааран сууж үзээрэй.

Ас: Кино гарахыг тэсэн ядан хүлээж байгаа үзэгчиддээ хандаад зурвас илвээвэл…
DJ: IRIS2-ийн Seo Hyunwoo-ийн дүрийг бүтээсэн B2ST-ийн Yoon Doojoon байна. Ийнхүү та бүхэнтэй мэндчилэх боломжтой болсондоо тун их нэр хүндийн хэрэг гэж бодож байна. IRIS2 үнэхээр гайхалтай уран бүтээл учраас найдаж хүлээж болноо гэж хэлмээр байна.

tumblr_msx2tu2Vi41rq0dcro3_1280

cr: News.kstyle; Jap-mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

One thought on ““IRIS2” ахмад уран бүтээлчидтэйгээ хамтран тоглосон B2ST-ийн Yoon Doojoon: Цаашдынхаа амьдрал, үйл хөдлөлд маань том нэмэр болохуйц туршлага байсан

  1. urnaa says:

    Hairlahgui bhiin argagui shuu🙂

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s