Өнгөрсөн жилийн B2ST-ийн орлого 16 тэрбум вон… Гишүүн болгон…?

BVYyOsICMAAakrG

[Японы Hakuhodo-той 3 жилийн хугацаатай, 8 тэрбумын гэрээнд гарын үсэг зурсан]

Эрэгтэй idol хамтлаг B2ST өнгөрсөн жил 2PM-тэй зэрэгцэж очихуйц хэмжээний орлоготой ажилласан байна. Кпоп-ын халуухан давалгааны урсгалаар энэ жилээс эхлэн B2ST жилд 2.6-2.7 тэрбумыг сурталчилгаан дээрээс олдог томоохон сурталчилгааны-од болсон байгаа.

9/21-нд Cube Entertainment болон iHQ нар хамтран ажиллах гэрээ байгуулснаар тооцооны тайлан гарсан бөгөөд түүнээс үзэхэд B2ST 2012 онд 16.073 тэрбумын ашиг олсон байх ба энэ нь Cube Ent-ийн нийт орлогын 70.1%-ийг эзэлж байгаа юм. 18.364 тэрбум-ын ашиг олсон JYP Ent-ийн 2РМ-ээс даруй 2 тэрбум-р бага орлого олсон байна.

Ийнхүү өнгөрсөн жилийн халуухан давалгаан дундаас, B2ST орон нутгийн болон гадаад дахь тоглолт, Япон дахь фен уулзалтаасаа нийт орлогынхоо 34.1% буюу 5.49 тэрбумыг олсон байна. 2011 онд адилхан үйл ажиллагаагаараа олсон орлого нь 2.25 тэрбум байсан бол тэр жилийн дотор өөрсдийн орлогыг 144.2%-аар өгсөж чаджээ.

Мөн албан ёсны бүтээгдэхүүн болох гэрэлт саваа, алчуур, дүрст тоглоом гэх мэт зүйлс болон DVD-ээсээ 3.094 тэрбумыг олсон байна. Сурталчилгаа (2 тэрбум), цомгийн борлуулалт (2.794 тэрбум), цахим худалдаа (947 сая) ч мөн тогтвортой өсөж байгаа юм.

Тус салбар дахь бусад эрэгтэй idol хамтлагуудтай харьцуулахад B2ST нь зар сурталчилгаанаас олдог орлого нь гайхмаар өндөр байгаагаараа анхаарал татаж байгаа юм.

2013 оны эхний хагаст B2ST-ийн орлого ойролцоогоор 3.2 тэрбум байна. 7-р сард гаргасан тэдний цомог цаг хугацааны хувьд давчуу байснаас үүдээд санаснаас бага хувь зарагдсан. Гэхдээ 11 сард гаргах 6 дахь мини цомог, дараа жилийн 4 сард гаргах 3 дахь бүрэн хэмжээний цомог, 10 сард гаргах 4 дэх бүрэн хэмжээний цомог нь борлуулалтын хувьд нилээд өндөр байна гэсэн найдлагатай байгаа гэнэ.

2011 онд B2ST Японд 554 сая иен (6 тэрбум вон) олсон бөгөөд тус орлогоороо Орикон чарт-д 79-д бичигдэж, Солонгост 7-д бичигдэж байжээ. Ингэснээрээ тус хамтлаг нь Японы томоохон сурталчилгааны компань болох H-тэй гэрээ байгуулж чадсан байна.

H компани нь энэ жилийн 5/1-ээс эхлээд 2016 оны 4/30 хүртэлхи хугацаанд B2ST бүхий л үйл ажиллагааг зохицуулах бүрэн эрхтэй байх бөгөөд тус 3 жилийн хугацаан дахь олговор нь дор хаяж 8 тэрбум вон байх юм байна. Түүнчлэн Cube Ent жил бүр 2.6-2.7 тэрбумыг бусад борлуулалтаасаа олон бүрэн боломжтой юм.

Худалдааны фирм-үүдийн үзэж байгаагаар B2ST дараа жил борлуулалтаараа 17.929 тэрбумын орлого олно хэмээн үзэж байна. Үүнд нь Япон дахь тоглолууд, фен уулзалт болон бусад үйл ажиллагаа гэх зэрэг B2ST-ийн орлогод тийм ч их ялгаа үзүүлээд байхааргүй зүйлс ороогүй байгаа юм. Ингэхээр тэд дараа жил 20 тэрбумыг ч олох магадлалтай гэсэн үг болох нь ээ.

Эдгээр нөхцөл байдлын хүрээнд, B2ST нийт орлогын 30 хувийг авах юм. Дараа жилд Cube Ent нийт 29.523 тэрбум воны орлого олох магадлалтай бөгөөд үүнээс 7.763 нь уран бүтээлчиддээ олгогдох юм. Ингэснээр хэрэв гишүүн болгон 26-30%-ийг тус орлогоос авна гэвэл B2ST-ийн гишүүн бүр 964 сая воныг гар дээрээ авах бололтой.

Яг одоогийн байдлаар Cube Ent-ийн эхний хагас жилийн борлуулалт нь 7.8 тэрбум, тогтмол орлого нь 400 сая вон байгаа ба дараа жил борлуулалт нь 29.5 тэрбум, тогтмол орлого нь 4.1 тэрбум хүрнэ гэсэн таамаглал байна.

cr: Money Today; kor-eng Love In Da Cube:  eng-mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

One thought on “Өнгөрсөн жилийн B2ST-ийн орлого 16 тэрбум вон… Гишүүн болгон…?

  1. kikwang says:

    ashguidee

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s