Doojoon: HaruHana Vol.20 сэтгүүлд өгсөн ярилцлага

Lee BomSuu-тэй хамтран тоглосон зодоонтой хэсгийг алгасаж болохгүй шүү!!

– Алдарт B2ST хамтлагын ахлагч Yoon Doojoon, IRIS2 кинонд Seo HyunWoo-ийн дүрийг гайхалтайгаар бүтээж, өөрийн шинэ дүр төрхийг үзэгч олонд нээж харуулаад байна. Тэрээр 2010 онд “All My Love” нэртэй ситкомоор жүжигчний гараагаа эхлүүлсэн бөгөөд олон ангит кинонд ийнхүү албан ёсоор дүр бүтээн тоглосон нь анхны удаа юм.
– DJ: Миний дүрд нь орж тоглосон Seo Hyunwoo бол NSS-ийн шилдэг ажилтны дүр байсан болохоор тийм ажилтны дүрийг сайн гаргахын тулд бүхий л нүүрний хувирал, үйл хөдлөл дээрээ анхаарч ажилласан. Тулаантай хэсгүүд дээр ч өөрийгөө хэр чадварлаг ажилтан болохоо харуулахын тулд хамаг чадлаараа ажилласан.

– Hyunwooийн дүрд тоглонгоо түүнд атаархасан Yoon Doojoon
– DJ: HyunWoo бид 2-ийн дунд бараг л адил төстэй зүйл ганц ч байхгүй. Hyunwoo бол элит бөгөөд сайн хүний дүр (инээв). Тийм болохоор Hyunwoo-д маш их атаархаж байсан. Мөн тэрээр эцсээ хүртэл Ji Sooyeon-д хайртай хэвээр байдаг нь бас нэгэн сайн чанар болж өгсөн.

– Hyunwoo бол гайхалтай сайн буудагч, түүний дүрийг гаргахын тулд тулааны урлагт хүртэл суралцсан гэж байсан.
– DJ: Би тулааны урлагийн сургуульд 6 сар хэртэй явж, буудлагын талбай хүртэл явж буудлагаар хичээллэдэг байсан. Тэр тусмаа тулаантай хэсгүүдэд хэн нэг нь бэртэж гэмтэх магадлалтай учраас нэг талаас өөрөө бэртэж гэмтэхгүй байх, нөгөө талаас тухайн үзэгдэлээ бодит юм шиг харуулах нь нилэд хэцүү байсан л даа. Гэхдээ өөрөө хийж, оролдож үзсэний дараа сонирхолтой санагдах болсон. Хийгдсэн зураг авалтуудаа хараад өөрөө ч гайхмаар хэсгүүд байсан шүү.

– Кинон дээр Yoo Joongwon-ий дүрд тоглож байгаа Lee Bomsuu болон Hyunwoo-ийн хооронд нилээд хүнд тулаантай хэсэг гардаг шүү дээ.
– DJ: Камбож-д авахуулсан Joongwonтой зодолддог хэсгийг би одоо ч мартдаггүй юм. Маш халуун дээрээс нь Lee Bomsuu sunbae маань нэг ослоос болоод бэртэлтэй байсан. Гадаадад авч байгаа зураг авалтууд цаг хугацааны хувьд хязгаартай байдаг болохоор хэдүү хэцүү байсан ч оролдож үзнэ гэсэн яриагүйгээр бүх зургыг авах шаардлагатай байсан нь багагүй хүнд байсан.

Ахмад уран бүтээлчид болон шинэ залуу жүжигчдийнхээ дэмжлэгээр бий болсон уран бүтээл

– Энэ кино нь ерөнхийдөө тулаантай үзэгдлүүдийг голчилж хайр дурлалын хэсгүүд багатай байсан ч Hyunwoo-ийн Sooyeon-д санаа зовдог хэсэг гүн сэтгэгдэл үлдээж чадсан.
– DJ: Hyunwoo Sooyeon-ийг дагуулаад тоглоомын парк руу явдаг үзэгдэл байдаг ч, тэр үед өмнө нь олон цагийн зураг авалт хийчихээд үргэлжлүүлээд шууд явсан болохоор яг үнэнийг хэлэхэд би нилээд ядарсан байсан. Гэхдээ тоглоомын парк руу яваагүй нилээд удсан байсан болохоор өөрийгөө нэг тордож аваад харин ч нэг сайн хөгжилдөж авсан (инээв). Sooyeon-той хамт авахуулдаг хэсгүүд бүгд толгойд минь тодхон байгаа ч Hyunwoo түүний хажууд байхаас өөр зүйл хийж чаддаггүй болохоор жүжиглэж байхдаа ч түүнийг бодохоор зүрх өвддөг байсан.

– Jang Hyuk, Lee Dahee, Lee Bomsuu гээд ахмад уран бүтээлчдээсээ тэрээр жүжиглэх тал дээр олон зүйл сурч авсан байх
– DJ: Ахмад жүжигчид маань уур амьсгалыг илүү тухтай, ойр дотно болгож өгч ямар нэг дарамтгүй ажиллахаас гадна жүжиглэж байхдаа олон сурч авах боломж олгож байсан.

– MBLAQ-ийн Lee Joon ч Yoon Shihyuk-ийн дүрийг бүтээж хамт тоглосон нь илүү ойр дөхөм болгосон байх
– DJ: Би Lee Joon-тай дотно болохоор хамтарч ажиллахад сайн багийн ажиллагаа гарч ирдэг. Хэдий бид 2 жүжиглэлтийн талаар хоорондоо тэгж их ярилцаад байдаггүй ч түүний жүжиглэж байгааг нь хараад түүнээс суралцсан зүйл олон байсан. Зураг авалтын талбай дээр бие биенийгээ шоолж, цаашлуулаад л. Түүний ачаар зураг авалтын талбай дээр тун их хөгжилтэй байсан.

– Doojoon-ий жүжиглэх тал дээр бусад гишүүдийн чинь бодол?
– DJ: “Олон ангит кино ч сонирхолтой шүү”, “Сайн ажиллаарай” гэх зэргийн л юмнууд байдаг. Гэхдээ хэцүү байх үед маань тэд сайн сонсож өгдөг болохоор маш их дэм болж өгдөг дөө.

– Зураг авалтын эхний хагаст л Doojoon-ий тогтвортой, сайн жүжиглэх чадварт нь зураг авалтын ажилтан ч гайхаж байж. Энэнд нь гайхсан Doojoon өөрөө ч “Нээрээ юу?” хэмээн асууж, үзэгчидээс ч бас тэгж сайн үнэлгээ ирэх боловуу хэмээн асууж суусан юм.
– DJ: Тийм үг сонохоор жаргалтай болоод л явчихдаг шүү, гэхдээ би одоо л дөнгөж жүжиглэж эхэлж байгаа болохоор чадахгүй зүйл зөндөө байгаа, тэр зүйлүүд дээрээ илүү хичээж ажиллах болно. IRIS2 миний хувьд маш олон зүйлийг сурах боломж олгосон уран бүтээл байсан. Энэхүү кинонд оролцон тоглох боломжтой болсондоо маш их баяртай байгаа.

– Эцэст нь тэрээр Япон үзэгчидээ зориулсан зурвас илгээсэн юм
– DJ: Японд ирэх болгонд маань халуун дотно хүлээж авдагт баярлалаа. Ирээдүйд улам илүү сайн дүр төрхөө харуулахын тулд хичээж ажиллах болноо.

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s