Kпоп-д домог болон үлдэхээр зорьж буй Cube

Сүүлийн хэдэн жилүүдэд дэлхийд нэртэй уран бүтээлчид ч Солонгосын дуу хөгжмийн ертөнц рүү анхаарлаа хандуулах болжээ. Дэлхий даяар поп-ын зах зээл дээр нэрээ гаргахаар зорьж буй тэдгээр хүмүүс Солонгосын дуу хөгжим болон стильд анхаарлаа хандуулж, улмаар хамтран цомог гарган ажиллах болсон юм.

Солонгосын соёл урлаг болон техник технологи нь хөгжихийн хажуугаар, дуу хөгжмийн чиг хандлага ч мөн өөрчлөгдөн хөгжихөөс гадна, бүхий л салбарт хүч сорих idol-ууд болон тэдний дуулах, бүжиглэх, загварын чиг хандлага ч гол сэдэв болсоор ирсэн. Эдгээр шинэ төрлийн хүчин зүйлүүдийн нөлөөгөөр дэлхийн дуу хөгжмийн зах зээл дээр Кпоп урсгал өөрийн томоохон байр суурийг бэхжүүлж авсан төдийгүй соёлын шинэ давалгааг үүсгээд байгаа юм.

Тухайлбал, Кпопын давалгаа Азийн орнуудаар хүчтэй явж байгаа нь менежментийн компаниуд Солонгосын агентлагуудын удаан хугацааны дуучин бэлтгэх сургалтаас үлгэр жишээ авч байгаагаар тодорхой харагдах болно. Хятад, Хонгконг, Тайван гээд олон орны дуучид Солонгосын энтертайнментуудад орж сонгогдохын тулд төрөл бүрийн үйл ажиллагаанд хамрагддаг болсон байна.

Ингэснээрээ орон нутгийн уран бүтээлчдийн чадвар болон тус агентлагуудын менежментийн багуудын хооронд ширүүхэн өрсөлдөөн бий болох аж. Тухайн дотооддоо дебют хийсэн дуучид нь хатуу чанга сургалтын системийг даван гарах ёстой ба дэлхийн хөгжмийн зах зээлийг манлайлахын тулд дуулах, rap хийх, бүжиглэх, хэлний чадвар гээд олон зүйлд суралцах шаардлагатай болдог.

Cube Entertainment, дотоодын хөгжмийн зах зээлд чанга бат зогсогч

Кпоп-ын зах зээл дээрхи бүхий л дотоодын агентлагууд даяарчлалыг урдаа тавьсан байдаг. Тэдний нэг болох 4minute, B2ST, G.Na, BtoB, Roh Jihoon болон бусад дуучдыг гаргасан Cube Entertainment ч бас Япон, Хятад, Хонгконг, Филлипин, Мексик болон бусад орнуудад фемдомоо нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм.

Cube-ийн уран бүтээлчид бусад орны зах зээл рүү орохоосоо өмнө бүгд чартуудын дээгүүр бичигдэж, олны танил хүмүүс болсон байдаг. Дэлхийн зах зээлийг өөрсдийн гайхалтай уран бүтээлчид болон чадварлаг менежмент төлөвлөлтөөрөө донсолгож байгаа Cube Entertainment ч дотоодын SM, YG, JYP Entertainment-уудтай мөр зэрэгцэн өрсөлдөж байж гарч ирсэн юм.

2008 онд байгуулагдаад 5 жилийн дараа Cube нь тогтвортой агентлаг гэдэг байр сууриа тогтоож чадсан бөгөөд өөрсдийн цар хүрээг улам тэлсээр байна. Ингээд Cube Entertainment-ийн Кпоп-ын зах зээл дээр гаргаж ирсэн шинэ хандлагуудыг сонирхоцгооё.

JYP-ээс гарч Cube Entertainment-ийг байгуулсан нь

2008 оны 4 сард JYP Entertaiment-ийн хамтран үүсгэн байгуулагч, төлөөлөгч байсан Hong SeungSong төлөөлөгч Cube Entertainment нэр дээр өөрийн бие даасан энтертайнмент агентлагийг байгуулсан юм. Hong төлөөлөгч Lee Yerin-тэй ажиллаж гараагаа эхлүүлж, улмаар Park Kiyoung, Lyn, Kim Dongryul нартай ажиллажээ. Улмаар тэрээр адилхан зорилго, үзэл бодолтой Park Jinyoung-той уулзсан байна. Ингээд тэд 2001 онд JYP Entertainment-ийг байгуулсан бөгөөд Park Jiyoon, Jinjoo, Wonder Girls, 2PM, 2AM нарын дебютийг хийлгэжээ.

Тэрээр Cube Entertainmtent-ийн хүрээнд 4minute, Lee Kikwang-ийн соло цомог, B2ST, G.Na нарыг гаргасан бөгөөд тэд бүгд өндөрлөгт хүрсэн билээ. Hong төлөөлөгч 2010 онд Шилдэг Продюсер шагналыг Golden Disk Award-аас авсан бөгөөд энэ нь түүний шилдэг уран бүтээлчдийг төрөн гаргадаг продюсер гэсэн байр суурийг нотолж өгсөн юм. Cube Entertainment нь одоогоор өөрийн салбар болох A Cube Entertainment-ийг байгуулснаас гадна дэлхийд танигдсан Cube brand-ийг гаргахаар ажиллаж байгаа юм байна.

Хамгийн их хөгжмийн зохиолчидтой компанитай хамтран ажилласан нь

Cube Entertainment нь дуу бичлэг болон уран бүтээлчдийн зохион байгуулалтын ажлыг хариуцан ажилладаг бол Cune Entertainment Group нь нийт үйл ажиллагаа болон A Cube Entertainment, Cube DC мөн Music Cube хэмээх дуу бичлэгийн продакшн-тай гар нийлж ажиллах талыг хариуцан ажилладаг юм байна.

Music Cube нь дотоодын продюсерүүд болох Kim Dohoon, Kim Hyungsuk, Shinsadong Tiger, Choi Gangwon, Hang Sungho, Hwang Sejun болон бусад олон дуу зохиогч, дууны үг бичигч нарын харьяалагддаг продакшн бөгөөд олон хөгжмийн зохиолчдын нэг дор цугласан томоохон газруудын нэг юм. Энэхүү Music Cube нь цомог хэвлэлтэнд гаргах, цомог бүтээх, дуу бичлэгийн үйлчилгээ, дууны үг болон цомгийн төлөвлөлтийн ажлыг хариуцан ажилладаг гэнэ. Cube Entertainment тус Music Cube-тэй өөрсдийн агентлагуудыг холбон ажиллаж, дуу хөгжмийн зах зээл рүү төрөл бүрийн чанартай бүтээгдэхүүнүүдийг нийлүүлдэг байна.

Нийтэд нь харвал Cube Entertainment-ийн дор одоогоор дөнгөж гэрээ байгуулсан Rain, 4minute, B2ST, G.Na, BtoB, Noh Jihoon, M4M, Shin Jihoon, хошин шогч Kim Kiri, A Cube-ийн Apink, Huh Gak болон Music Cube-ийн Youngji (хуучин Bubble Sisters-ийн гишүүн), Eddie (Aziatix) нар харьяалагдаж байгаа юм.

* Дор дурдах зүйлс нь Cube-ийн уран бүтээлчдийн гаргасан уран бүтээл болон ололт, амжилтуудын тухай болно

Cube-ийн гялалзсан одод

Хөгжмийн маркетийн халуухан сэдэв – 4minute

4minute нь Cube Entertainment-ийн охидын хамтлагын гол төлөөлөл бөгөөд зөвхөн Солонгостоо ч биш Япон, Тайван, Хонгконг, Филлипин гээд Азийн олон оронд нэр алдартай хамтлаг юм. Тэдний нэр нь “4 минутын дотор бусдыг өөртөө татах”, “Минут тутамд өөрсдийн байгаа бүхнийг гаргах болно” гэсэн 2 өөр утгыг агуулдаг байна.

Nam Jihyun (ахлагч, хоолой), Heo Gayoon (гол хоолой), Jeon Jiyoon (хоолой, rapper), Kim HyunA (rapper), Kwon Sohyun (хоолой) гэсэн 5 гишүүдээс бүрдсэн 4minute хамтлагын бүсгүйчүүд хөгжмийн ертөнцөд шинэ өнгө төрхийг авчраад байгаа юм. Нүд булаам загварлаг байдал, чадварлаг rap болон бүжгийн авьяасаа гаргасан тайзан дээрхи үзүүлбэрүүд гээд 4minute зөвхөн өөрсдийн хадгалж буй тэр өнгө төрхийг тод харуулж чаддаг юм. Дөнгөж дебют хийж байх үед Wonder Girls-ийн гишүүн байсан HyunA гол үүргийг гүйцэтгэж байсан бол гаргаж буй цомог бүрээрээ өөрсдийн нэрийг гаргаж, жагсаалтын дээгүүр байрыг эзлэх болж, улмаар өнөөдөр гишүүн бүр нь алдартай idol одууд болоод байгаа билээ.

Алдартай хөгжмийн зохиолчидтой хамтран ажилласан нь

4minute нь 2009 оны 6 сарын 15-нд ‘Hot Issue’ дуугаараа хөгжмийн ертөнцөд хөл тавьж байсан. Тэд Hong төлөөлөгчийн JYP-ээс гарснаасаа хойш гаргасан анхны хамтлаг мөн Wonder Girls-д байсан HyunA-ийн бүрэлдэхүүнд нь багтсан хамтлаг гэдгээрээ нилээд олны анхаарыг татаж байсан юм. Олны хүлээлт болон олж авсан анхаарал дээрээ тулгуурлан гарсан “Hot Issue” нь олны чихийг мялаасан этгээд хэмнэлтэй бүжгийн дуу байснаараа олон ч фенүүдийг өөрсдөдөө татаж чадсан.

Үүний дараагаар 2009 оны 8 сарын 28-нд 4minute өөрсдийн анхны цомог Muzik дээрээ алдартай дуу зохиогчид болох Kim Dohoon, S.Tiger, Lee Sangho, Hwang Sungjin нартай хамтран ажиллав. Гол дуу болох Muzik нь жагсаалтуудын дээгүүр байруудад бичигдэж улмаар дебют хийснээсээ хойш 3 сарын дотор тэд SBS Inkigayo-оос анхны ялалтаа авч байжээ. Мөн 24 дэх удаагийн Golden Disk Awards-аас Шилдэг шинэ залуу уран бүтээлчийн шагналыг ч авсан юм.

2010 оны 5 сард 2 дахь мини цомог болох ‘Hit Your Heart’-аа гаргасан бөгөөд ‘HUH’ дуугаараа эргэн ирж чартуудын 1 дүгээр байрыг эзлэв. Түүний дараах дуу болгож ‘ I My Me Mine’ дуундаа клип гаргасан нь клипний жагсаалтуудад ч дээгүүр жагссан. Түүнчлэн 2010 оны 6 сарын 17-нд M!Countdown-д ялалт байгуулж, Gaon цахим жагсаалтын #4 рүү орсон байна.

2011 оны 4 сарын 5, анхны бүрэн хэмжээний цомог болох ‘4minute’s left’ цомгоо ‘Heart to Heart’ дуутайгаа гаргаж 4minute эргэн ирэв. Тус цомгийн гол дуу нь ‘Mirror Mirror’ байсан бөгөөд Gaon цахим жагсаалтад #2-т жагсаж, бүжгийн хөдөлгөөн нь ч шуугиан дэгдээгээд амжсан.

2012 оны 4 сарын 9, S.Tiger, The KOXX нарын оролцсож ажилласан ‘Volume Up’ цомог гарав. Гол дуу болох ‘Volume Up’ нь Gaon-д #2-т орж, M!Countdown-д 1 дүгээр байранд орсон.

Азийн зах зээл рүү ороход чиглэсэн гадаад дахь үйл ажиллагаа

4minute-ийн нэр алдар дэлхий даяар ч мөн мэдрэгдэх болно. 2010 оны 2 сарын 6-нд эдгээр охид Филиппин дэх тайан тоглолтон дээрээ 6000 фенүүдээ цуглуулж, анхны Тайланд дахь тоглолтон дээрээ 7000 фенүүдээ цуглуулж чадсан юм. Япон дахь албан ёсны дебютээ тохиолдуулан тэд соло тоглолтоо хийсэн бөгөөд үүнд нь 200 фенүүд нь оролцож, улмаар Тайван, Хонгконг гээд Хятадын хэд хэдэн муж улсын хөгжмийн чартад #1 байранд орж байв.

Тэдний Япон дахь дебют цомог болох ‘Muzik’ нь 2010 оны 5 сарын 5-нд гарч байсан бөгөөд Oricon-ы долоо хоног тутмын чартад #21-т жагсжээ. Түүнчлэн ‘Muzik’ нь Тайван, Хонгконг-н чартад #1-т орж, Тайван-д гаргасан ‘4minute for Muzik’ цомог нь Golden Disk awards дээр ч нэрээ гаргаж чадсан юм.

Үүнийхээ дараагаар тэд Японд 2010 оны 7 сарын 28-нд ‘I My Me Mine’ цомгоо гаргав. Энэ цомгийн хувьд тэд Токио, Нагояа, Осака-аар аялан тоглолт хийж, 10.000 фенүүдээ татаж чаджээ. 2010 оны 10 сарын 12-нд 3 дахь Япом цомог болгох ‘FIRST/Dreams come true’ цомгоо ч гаргав. Youtube-ээр дамжуулаад орон орны фенүүд нь тус цомгийг анхааран хүлээж байсан юм.

Ингээд тэд 2010 оны 12 сарын 15-нд өөрсдийн анхны Япон бүрэн хэмжээний цомгоо гаргаж, Oricon долоо хоног тутмын чартад #27-д жагсав. Үүний араас 2011 оны 3 сарын 9-нд ‘WHY’-г гаргасан нь тус чартдаа #17-д орж байраа ахиулжээ. Энэ хугацаандаа 4minute 2010 оны 10 сард ‘2010 Asia Song Festival’ дээрээс “Нөлөө бүхий Азийн уран бүтээлч” хэмээх шагналыг хүртээд байсан юм.

2013 оны 4 сарын 26-нд бүсгүйчүүд маань Солонгосын хөгжмийн тайзнаа өөрсдийн 4 дэх мини цомог болох ‘Name is 4minute’-тэйгээ эргэн ирлээ. Гол дуу болох ‘What’s Your Name’ нь олон хөгжмийн чарт болон хөгжмийн нэвтрүүлгүүдэд #1 байрыг эзэгнэж, Gaon-ы сар бүрийн чартад ч #1 байрыг эзэлсэн юм. Ингээд тэд тус дууныхаа дараагийн дуу болгож 6 сарын 28-нд ‘Is It Poppin’ дуугаа гаргасан юм.

Unit хамтлагын үйл ажиллагаа – Trouble Maker, 2YOON

2011 оны 12 сард 4minute хамтлагын Kim Hyuna, B2ST хамтлагын Jang Hyunseung нар ‘Trouble Maker’ нэрийн дор 2 хүнтэй юнит болон гарч ирэв. 2012, 2013 онуудад тэд Mnet 20s шагнал гардуулах ёслолоос ‘Шилдэг Үзүүлбэр’, ‘Шинэ Зохицол (хамтран ажилласан)’, Melon Music шагнал гардуулах ёслолоос ‘Халуухан Трэнд’, Golden Disk-ээс Шилдэг Бүжигтэй үзүүлбэр шагналуудыг авч, өөрсдийн гайхалтай үзүүлбэр, зохицлоороо олон хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээж чадсан юм.

2013 оны 1 сард 4minute-ийн гишүүд болох Heo Gayoon, Jeon Jiyoon нар хамтарч ‘2YOON’ нэрээр гарч ирэн 24/7 дуугаараа тайзан дээр эргэн гарсан юм. 2YOON Тайланд руу явж, олон төрлийн хөгжмийн нэвтрүүлэг, шагнал гардуулах ёслол, сэтгүүлийн зураг авалтуудад оролцжээ. ‘2013 Nine Entertainment Awards’ хэмээх томоохон хэмжээний шагнал гардуулах ёслолд оролцож, фенүүдтэйгээ уулзахаар алдарт Channel 7-ийн ‘Channel 7 Live Music Show’ нэвтрүүлэгт орсон байна. Мөн тэдний хаалтын үзүүлбэрийг хийсэн нэвтрүүлэг дээр 1000 фен нь ирж тэднийг дэмжсэн гэнэ.

Гялалзсан Rap, Sexy бүжгийн icon, HyunA

Wonder Girls-ийн хуучин гишүүн байсан HyunA Hong төлөөлөгчийн нөмөрт Cube Entertainent-ийн дор 4minute-ийн гишүүн болон гарч ирснээр урлагын ертөнцийг донсолгосон гэхэд болох биз. Wonder Girls-ийн гишүүн 4minute-д орж дебют хийх болсон нь олны анхаарлыг татаж байсан бөгөөд энэ нь олон фенүүд нь түүнд анхаарлаа хандуулахад хүргэсэн юм.

4minute-ийн гишүүд дундаасаа чадварлаг-онцгой rap болон бүжгийн чадвараараа тэрээр 4minute-ийн тайзан дээрхи үзүүлбэрүүдийн гол анхаарлыг татдаг. HyunA үзүүлбэр голчилсон тайз-г голчилж гаргадаг бөгөөд түүний бэлхүүсний бүжиг нь түүний гол нэрийн хуудас болсон байдаг.

2010 оны 1 сарын 4-нд HyunA ‘Change’ дуугаараа соло дебютээ хийв. Үүнийхээ дараагаар ‘Bubble Pop’, ‘Ice Cream’ болон бусад соло цомгуудыг гаргасан бөгөөд Өмнөд Солонгосын sexy icon хэмээх нэрийг ч аваад амжсан.

B2ST хөгжмийн ертөнцөд мангас мэт трэнд-ийг босгов

B2ST нь Yoon Doojoon (ахлагч, хоолой), Yang Yoseob (гол хоолой), Jang Hyunseung (голлох хоолой), Lee Kikwang (хоолой), Yong Junhyung (rapper), Son Dongwoon (хоолой) гэсэн 6 гишүүний бүрэлдэхүүнтэй хамтлаг юм. BEAST хэмээх нэр нь ‘Boys of East Standing Tall’ гэсэн утгыг агуулах бөгөөд Зүүн зүгийн 6 залуу өндөрт зогсон гялалзах болно гэсэн утгыг мөн агуулдаг байна. Beast анх дебют хийхдээ ‘B2ST’ гэсэн нэрээр гарч ирэх гэж байсан боловч дебют хийхийн өмнөхөн Cube Entertainment тэдний албан ёсны нэр нь ‘BEAST’ байхаар сольсон юм.

Тэд дебют дээрээ л өөрсдийн авьяас чадвараа нээн харуулсан. Төрөл бүрийн газарт өөрсдийн үйл ажиллагааг явуулж, олон ч өсвөр насныхны зүрхийг булаасан дуучид болсон. Lee Kikwang гишүүн нь 2009 оны эхэн үед AJ нэрээр соло үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Yoon Doojoon, Jang Hyunseung нь Mnet ‘Hot Blooded Brothers’, ‘MTV BigBang’ нэвтрүүлгүүдэд оролцож байснаараа олон фенүүдээ өөрсдөдөө татсан байна.

6 гишүүн бүгд нэг дор цуглаж, өөрсдийгөө танилцуулсан анхны нэвтрүүлэг нь 2009 оны 8 сард гарсан ‘MTV BEAST’ байв. Ингээд тэд 10 сарын 13-нд teaser-ээ цацаж, дараагийн өдөр нь ‘Beast is the B2ST’ нэртэй дебют цомгоо гаргалаа. Ингээд 10 сарын 15-ны өдөр өөрсдийн дебют тайлан тоглолтыг хийж, KBS Music Bank дээр Bad girl дуугаараа тус сарынхаа 16-ны өдөр албан ёсоор дебютээ хийжээ.

B2ST-ийн баялаг үйл ажиллагаа

Фенүүдийнхээ хүлээлт, анхаарлын хүчээр дебют хийснээсээ хойш 5 сарын дараа B2ST M!Countdown дээр #1 байранд орж анхны ялалтаа авлаа. Түүний дараагаар гаргасан цомог болон цомогт багтсан дуу бүр нь хөгжмийн хуудсуудын чартад дээгүүр жагсан, цомгийн гол дуунууд нь хөгжмийн нэвтрүүлгүүдийн 1 болон 2 дугаар байранд явах болж, 40.000-50.000 хувь цомог нь борлогдож долоо хоног тумын чартуудад дээгүүр байранд явах болсон байна.

2010 оны 3 сард B2ST өөрсдийн 2 дахь мини цомгийг гол дуу ‘Shock’-той хамт гаргав. Тус гол дуу нь Gaon чартад #2-т орсон бөгөөд 40.00 хувь цомог борлогдож долоо хоногын чартад мөн #1-т бичигджээ. Энэхүү дуу нь гараад 3 долоо хоногийн дараа тэд M!Countdwn дээр анхны ялалтаа авсан юм. ‘Shock’ нь Тайландын чартад #6 хүртэл явж байжээ.

9 сард нь тэд 3 дахь мини цомгоо гол дуу болох ‘Soom’-тэйгээ гаргав. Энэхүү дуугаараа тэд Gaon чартад #4, бусад хөгжмийн чартад #2-т орж байсан. Мөн M!Countdown-д #1-т оржээ. Тэр жилийнхээ 11 сард тэд Японд анхны тайлан тоглолтоо хийж Япон дахь албан ёсны дебютээ хийсэн байна. ‘Bad Girl’-ийн дараагаар Тайландын чартад #1-т орсон тэдний дуу нь Soom байжээ.

11 сард гарсан 4 дэх мини цомгийх нь ‘Beautiful’ дуу нь нилээдгүй анхаарлыг татаж чадсан бөгөөд Gaon чартын #1 байрыг эзэлж, Inkigayo-оос шагнал авчээ. Анхны бүрэн хэмжээний цомог нь 2011 оны 5 сард гарсан нь Gaon чартад #5-т орж байв. Тэдний тус цомог нь 100.000-с илүү хувь зарагдаж сар бүрийн чартад #1 байранд орон, эхний хагас жилийн нэгдсэн чартад #3-т орж байв. Fiction дуу нь ч M!Countdown, Music Bank, Inkigayo-оос ээлж дарааллан ялалт авч байсан юм. Ингээд 2012 оны 7 сард 5 дахь мини цомог болох ‘Beautiful Night’ цомгоо гаргав. Эргэн ирснээсээ хойш 7 хоногийн дотор л тэд хөгжмийн нэвтрүүлгүүдээс #1 байрыг авч, Fiction-ий дараахь гурвалсан ялалтуудаа авчээ.

Японы зах зээл рүү хүч түрэн орсон нь

Энэ хооронд Японд гаргасан эхний цомог болох ‘BEAST – Japan Premium Edition’ цомог нь Oricon өдөр тутмын чартад #6-т жагсаж байв. Японы зах зээл рүү албан ёсоор дебют хийж орохоос өмнө ‘Shock’ цомгийнх нь урьдчилсан-борлуулалт нь чартуудын #1-т бичигдэж байжээ. Анхны гаргасан DVD болох ‘Genesis of BEAST’-ээрээ тэд Oricon DVD чартад #3-т жагсав.

Мөн ‘Shock’ дуу нь цомгийн хамт худалдаанд гарсан даруйдаа л #2-т орж, 10.00 хувь борлогджээ. Борлуулалтанд гарсан эхний 7 хоногтоо тэд 30.000 хувь цомог борлуулсан рекорд тогтоож, 7 хоногын чартад #2-т жагсаж, BigBang-ийн гаргасан рекордыг шинэчлэн тогтоосон байна.

Шагнал гардуулах ёслолуудыг манлайлж, Дэлхийг тойрсон тоглолтоо эхлүүлсэн B2ST

Гаргасан цомог бүрээрээ B2ST рекордуудыг шинэчлэн тогтоосоор байв. Улмаар олон янзын шагнал гардуулах ёслолоос шагнал хүртэж, дэлхийг тойрсон аялан тоглолтоо ч эхлүүлжээ.

Тэдний дебют цомог нь 12 сарын 3-ны өдөр ‘Шинэ залуу уран бүтээлч’ шагналыг авчиржээ. Түүний араас гаргасан Mystery дуу нь шинэ жилийн эхний 7 хоногийн хамгийн шилдэг үзүүлбэртэй дуугаар сонгогдож байв. Үргэлжлээд ‘high1 Gayo Daesang’-с Шинэ залуу уран бүтээлч гэсэн шагналыг авч, Bad Girl дуу нь Тайландын чартад 2 долоо хоног дарааллан #1-т орсон урьд өмнө байгаагүй рекордыг тогтоосон байна.

Ийнхүү нэр алдарт хүрсэн B2ST гадаад дахь үйл ажиллагаатайгаа холбогдуулан 4minute-ийн хамт Universal Music Group-тэй гэрээ байгуулав. 1 сарын 22-нд болсон B2ST-ийн Taivan дахь фен уулзалтанд 2000 гаруй фенүүд нь очжээ. Дараахь өдөр нь B2ST 4minute-тэй хамт хамтарсан тоглолт хийсэн нь Тайваны олон нийтийн телевизийн суваг болох TTV Main News-ээр гарч байсан байна. 12 сард тэд өөрсдийн анхны бие даасан тоглолт болох ‘Welcome to Beast Airline’-аа хийсэн бөгөөд ‘My Story’-д багтсан дуэт дуунуудаа олонд дэлгэв.

2011 оны 7 сард B2ST анхны Азийг тойрсон фен уулзалтаа эхлүүлж, ‘MTV World Stage’ дээр Өмнөд Солонгосыг төлөөлөн оролцсон байна. 2011 оны эцэст B2ST ‘Melon Music Awards’-аас ‘Оны Шилдэг Уран бүтээлч’ шагналыг авч, KBS Gayo-аас ‘Жилийн шилдэг дуу’-гаар шалгарсан юм. ‘Fiction’ нь электроник поп хэмнэлийг сэтгэл хөдөлгөм дууны үгтэй хослуулсан тун амжилттай дуу байв. Ингээд B2ST Сөүлд хийсэн тоглолтоороо Дэлхийг тойрсон аялан тоглолтоо эхлүүллээ.

Жилийн дараах эргэн ирэлт ба шилдэг 3 хөгжмийн нэвтрүүлдүүдийг манлайлсан “Shadow”

B2ST 2013 оныг ‘Will You Be Alright’, ‘I’m Sorry’ дуугаараа эхлүүлсэн бөгөөд эдгээр дуу нь тэдний 2 дахь бүрэн хэмжээний цомог болох ‘Hard to Love, How to Love’-д багтсан байсан юм. Үүнээс онцгойлон ‘I’m Sorry’ дууны клипийг ‘B2UTY Gather’ хэмээх төсөл хэрэгжүүлж, фенүүдтэйгээ хамт зураг авалтыг нь хийсэн байснаараа содон байв.

Цомгийн гол дуу болох ‘Shadow’ нь хайрыг сүүдэртэй адилтган дүрсэлж, хайртай хүнээ байхад нь байж, байхгүй болоход нь алга болдог гэсэн байдлаар гаргасан утга агуулга бүхий үгтэй дуу юм. Энэхүү дуу нь хүчтэй хэмнэл, төгөлдөр хуурын хослол, баялаг үг зэрэг нь гайхалтай бүрдсэн тэр чигээрээ B2ST-ийн өнгө төрхийг харуулсан дуу байв. Дахин хэлэхэд, тэдний дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүлээлтэнд яг таарсан байсан юм.

Мөн энэхүү цомог нь бүх л гишүүд нь дуу бичлэг, өнгө төрх, клип зэрэгт нь оролцсоноороо ‘All made by BEAST’ хэмээн нэрлэгдэж байв.

‘Hard to Love, How to Love’-оо гаргасантай холбогдуулан хийсэн тоглолтон дээрээ хэрэв B2ST #1 байранд орох юм бол ‘I am A Man’ дуугаа үнэ төлбөргүйгээр гаргана гэсэн амлалт өгсөн юм. Тэгээд ч тэрийгээ биелүүлсэн. Зүгээр ч нэг ялалт биш тэд 3 хөгжмийн нэвтрүүлэгт #1-т орсон юм. Ингээд амласан ёсоороо ‘I am A Man’ дуу гарч, 100.000 шахам фенүүд тэдний албан ёсны хуудаснаас тус дууг татаж авсан байна.

Гайхалтай хоолойн эзэн, баясгалант соло дуучин G.Na

2010 оны 7 сард G.Na ‘I’ll get off so You Can Live Better’ хэмээх дуугаа Yong Junhyung-той хамтарснаар гаргаж дебют хийв. Мөн тэрээр өөрийн дуунуудаар хүчирхэг хоолойн чадвар, гайхалтай тайзан дээрхи үзүүлбэрийг үзүүлж байсан нь улмаар түүнийг Mnet M!Countdown дээр #1 байранд оруулж, Cube Entertainment-ийн анхны эмэгтэй соло дуучин байр сууриа босгож авсан юм.

Түүний анхны дебют цомог дээр Kim Dohoon, Wheesung, Kang Eungyung, Kang Jiwon, Kim Taesang, S.Tiger, Yoon Sara, Jung Jichan болон бусад шилдэг продюсерүүд ажилласан байна. Түүний ‘If I have a Lover’ дуун дээр Rain хамтарч дуулсан нь ч түүнийг томоохон анхаарлын төвд очиход нөлөөлжээ.

Түүнээс гадна 2PM-ийн дебют дуу болох ’10 out of 10′ дуун дээр оролцон тоглосон бөгөөд түүний ‘усны хувцастай төрх’ нь нилээдгүй шуугиан тарьж байсан удаатай.

Хамтлаг тарсан гэх шүүмжлэлд үл дарагдан соло дебютээ хийсэн G.Na

Тэрээр ‘Five Girls’ нэртэй хамтлагт Wonder Girls-ийн Yubin, After School-ийн UEE, Secter-ийн Hyosung, Spica-ийн Yang Jiwon нартай хамт хамтлагийн ахлагчаар дебют хийхээр төлөвлөгдөж байсан. Канадын Эдм нтон хотод төрж өссөн G.Na хүүхэд байхаасаа л дуучин болохыг мөрөөдсөөр ирсэн аж. Улмаар Солонгосын нэгэн өдөрлөг дээр дуу дуулан оролцож, шалгаруулалтанд тэнцсэнэр Солонгост ирэх болжээ.

2005 онд Mnet-ийн шалгаруулалтат нэвтрүүлэг болох ‘Battle Legend’-д G.Na болон Jeon Hyosung нар оролцож ‘Five Girls’ хамтлагт орохоор бэлтгэгдэх болов. Харамсалтай нь дебют хийх байсан 2007 онд нь компани нь эдийн засгийн уналтанд орсон байна.

Түүний дараагаар JYP-ийн дор бэлтгэгдэх боломжтой болсон бөгөөд эцэст нь Cube Entertainment-ийн дор уран бүтээлч болон гарч ирэв. Ингээд 2010 оны 7 сарын 14-нд ‘Draw G’s First Breath’ нэртэй цомгоо ‘I’ll Back Off So You Can Live Better’ дуутайгаа гаргалаа. Түүний анхны ялалт нь дебют хийснээс нь хойш 1 сарын дараа ирсэн юм.

Авьяас чадвар x sexy соло, дэлхийн зах зээл рүү

Богинохон улаан үсний засалттайгаар тэрээр ‘Supa Solo’ гэсэн дуутайгаа эргэн ирэв. Энэхүү дуун дээрээ тэрээр Lady Gaga, Beyonce, Britney Spears болон бусад олон одуудтай хамтран ажиллаж байсан дэлхийд нэртэй бүжиг дэглээч Phlex-тэй ажиллажээ.

‘Draw G’s First Breath’ цомог нь Сингапурт санаанд буумгүй анхааралд өртсөн бөгөөд Сингапурын 7 хоног тутмын борлуулалтын чартад #1-р хүртэл орж байсан байна. 2010 оны 11 сард тэрээр HyunA-тай хамтран төсөлт цомог болох ‘Together Forever Vol.1’-т багтсан ‘Say You Love Me’ дууг гаргав.

2011 онд худалдаанд гаргасан эхний цомгоо тэрээр ‘Black and White’ дуутайгаа гаргалаа. Энэхүү дуугаараа ч мөн адил хөгжмийн нэвтрүүлгүүдэд #1 байранд орж, Gaon дижитал чартад мөн #1-р оржээ. Ингээд 2011 оны 2 сард 2010 Gaon Chart Closing Ceremony дээрээс шилдэг шинэ уран бүтээлчийн шагналыг авсан юм.

Тэр жилийнхээ 8 сард түүний 2 дахь мини цомог олох ‘Top Girl’ гарлаа. ‘Banana’ дууных нь үгнээс болж MBC дээр хорио хүртэл тавиулав. Улмаар гол дуу болох ‘Top Girl’-оо MBC-г хасаад SBS, KBS-ийн тайзан дээр л дуулсан байна.

Үүнээс жилийн дараагаар ‘2HOT’ дууг гол дуу болгосон 3 дахь мини цомог ‘Bloom’-тэйгээ 2012 онд эргэн ирж, Music Bank дээр ялалт байгуулжээ. 8 сард нь MBC-ийн ситком ‘Thousandth Man’ Part 3 OST ‘Tell Me Now’ийг дуулав. Дараа сар нь ‘Oui’ нэртэй олон улсын хэмжээний цомогтоо зориулан 6 дууныхаа бичлэгэнд орсон юм.

2013 онд G.Na өөрийн 4 дэх мини цомог болох ‘Beautiful Kisses’-ээ гарган эргэн ирэв. Түүний гол дуу болох ‘Oops’-т нь BtoB-ийн Jung Ilhoon хамтарсан юм. Christina Aguilera-ийн дуулах чадвар хийгээд Jennifer Lopez, Beyonce нарын дайд хүрэхүйц нэр алдартай хэмээн түүнийг магтан сайшааж байлаа. Өнөөдөр G.Na дэлхийн хэмжээнд Азийн Хатан хаан болохоор зориод байгаа гэнэ.

Кпоп-ын дараагийн од болох мөрөөдөл тээсэн BtoB

‘Born to Beat’ гэсэн үгийн товчлолоор нэрлэсэн BtoB нь ‘шинэлэг дуу хөгжим, хэмнэл, үзүүлбэрийг харуулахаар төрсөн’ гэсэн утгыг агуулдаг байна. Seo Eunkwang, Lee Minhyuk Lee Changseob, Im Hyunsik, Shin Peniel, Jung Ilhoon, Yook Sungjae нарын 7 гишүүнтэй хамтлаг 2012 оны 3 сарын 22-нд ‘Insane’ дуугаараа дебют хийлээ.

2012 оны 5 сард ‘Born to Beat (Asia Special Edition)’ цомгоо Азийн зах зээлд гаргаснаар дэлхийн зах зээл рүү гарах эхний алхамаа хийсэн юм. Эхний цомогт багтсан ‘Insane’ болон тэрний дараагаар 5 сард гарсан Father гээд энэ хэдхэн дуун дээр л тэдний сэтгэл хөдөлгөм, эрэгтэйлэг тал харагдах болно. Дебюттэйгээ хамт тэд ситком дээр дуулж байсан ‘Irresistible Lips’ дуугаа ч тайзан дээр дуулжээ. Хүмүүс ч дуртай хүлээn авч, санал хүсэлт их явуулсан тул тэрхүү дуугаа ч албан ёсоор гаргасан юм.

Улмаар ‘I Know Nothing But Love’, ‘Press Play’ цомгоо ‘WoW’ дууны хамт гаргаж, 2013 онд ‘Second Confession’ дуугаа дижитал хэлбэрээр гаргав. 5 сард нь тэд B2ST-ийн гишүүдтэй хамт ‘Bye Bye Love’ хэмээх ОСТ дуулсан бөгөөд Yong Junhyung-той хамт MonStar дарамд оролцон тоглож тус киноны ‘Past Days’, ‘After Time Flies’, ‘First Love’ дуунуудыг дуулсан нь олон ч хүний таашаалд хүрсэн.

Хүчирхэг хоолойн чадалтай ахлагч Eunkwang, царай зүсээрээ хэнийг ч дагуулахгүй жүжиглэх авьяастай Minhyuk, сэтгэл татам макнаэ Sungjae нар өөрсдийн дебют үедээ ч шинэ залуу уран бүтээлч гэж хэлэхээргүй хоолойн чадал, тайзан дээрхи үзүүлбэрээ харуулсан нь нилээдгүй анхаарлыг татсан юм. Мөн тэд MTV ‘Diary and ‘B+Diary’ нэвтрүүлэгт оролцон өөрсдийн өдөр тутмын амьралаас үзэгчдэд дэлгэсэн нь фенүүдийнхээ сэтгэл зүрхийг эзэмдэхэд бас нэгэн алхам болж өгсөн байна.

BtoB нь нэг цаг үед үйл ажиллагаагаа явуулж буй бусад оддоос өөр онцгой сэтгэгдлийг төрүүлдэг бөгөөд, өөрсдийн нэр болон авьяас чадварыг батлан харуулсаар байгаа нь ирээдүйд ч багагүй анхаарал, хүлээлтийг үүсгээд байгаа гэхэд хилсдэхгүй биз.

Дуулах чадвар x Сэтгэл татам байдал, Noh Jihoon

Noh Jihoon MBC-ийн ‘Star Audition – Birth of a Star Season 1’-т топ 8-д үлдэж өөрийн дуулах чадвар болон од болохуйц чадалтай гэдгээ харуулсан юм. Тус нэвтрүүлэгт орсныхоо дараа тэрээр Cube Entertainment-д орж, 2012 оны 11 сарын 7-нд анхны соло цомог ‘The Next Big Thing’-ээ гаргажээ.

Тэрээр ‘Birth of a Star’-д орохоосоо өмнө, 2008 онд KT QOOK TV-ийн ‘U Star Audition’-д оролцож байсан ба 2009 оны 4 сард ‘Can Anyone Love’ драманы ‘There is no Love’ дууг дуулж байсан байна. Түүнчлэн тэр жилийнхээ 11 сард ‘You were the who Changed Me’ дуугаараа ч дебют хийгээд байжээ.

Cube Entertainment-д орсныхоо дараа тэрээр дараагийн ‘Big Thing’ болохын тулд жил хагасын хугацаанд тусгай сургалт, бэлтгэл хийжээ. Энэ хугацаанд өөрийн жинхэнэ чадвар, авьяасаа нээн гаргаж, илүү сайжирсан уран бүтээлч болон хувирав.

‘Birth of a Star’ дээр байсан дөлгөөхөн дүр төхрөөсөө эсрэгээр, Noh Jihoon сэтгэл булаам муу залуугийн дүрийг тод гаргасан дебют хийсэн билээ. ‘Rain is Falling’ хэмээх R&B дуун дээрээ тэрээр эрэгтэй хүний зөөлөн сэтгэлийг, ‘How about it’ дуун дээрээ сэтгэл уярам сэтгэлийн илчлэл зэргийг гаргаж өөрийн чадварлаг гоцлол дуучин болох авьяас, чадвараа амжилттай харуулж чадсан.

Түүнчлэн Noh Jihoon-ий дебют цомогт багтсан ‘Maker’ дуунд Солонгосын халуухан оддын нэг HyunA rap хэсэгт нь хамтран оролцжээ. Noh Jihoon-ийн хэмнэлт хоолой болон HyunA-ий rap-ийн өвөрмөц хослол нь уг дууг ямар ч өө сэвгүй болгож өгсөн байв. Энэхүү цомгоороо Noh Jihoon өөрийн дуулах, бүжиглэх авьяас хийгээд царайлаг төрхөө ч харуулж, дараагийн үйл ажиллагаа нь ямар байх бол гэсэн хүлээлтийг нэгэнт үүсгээд байна.

A Cube Entertainment

A Cube нь Cube Entretainment-ийн салбар компани гэж явдаг бөгөөд Apink, Huh Gak нар харьяалагддаг. Apink 2011 онд сахиусан тэнгэр мэт дүр төрхийг агуулсан дебют хийж байсан бөгөөд 2013 онд NoNoNo дуугаараа дебют хийснээсээ хойш 3 жилийн дараа анхны ялалтаа авсан юм. Huh Gak-ийн ‘You’re Mine’ дуу нь 9 чартыг тэргүүлж байсан удаатай билээ.

Гялалзсан охидын хамтлаг Apink, 3 жилийн дараа өндөрлөгт гарав

A Cube Entertainment-ийн гол охидын хамтлаг болсон Apink нь олон төрлийн үйл ажиллагааг явуулдаг. Тэд sexy охидын хамтлагуудаас өөрөөр шинэлэг, зөөлөн сахиусан тэнгэр шиг дүрийг хадгалдаг бөгөөд өөрсдийн онцлог төрхийг одоо ч хадгалсаар байгаа юм. 2013 оны 7 сард тэд дебют хийснээсээ хойш 3 жилийн дараа NoNoNo дуугаараа анх #1 байранд орсон.

Тэр анх ‘Seven Springs of Apink’ нэртэй цомгоо гол дуу болох ‘I Don’t Know’-тэйгээ гаргаж, ‘Snow Pink’ хэмээх 2 дахь мино цомгоо ‘My My’ дууны хамт гаргасан юм. Улмаар ‘S.E.S-ийн залгамж’ гэсэн нэрийг ч зүүж, бусад охидын хамтлагаас өөрсдийгөө ялгаруулж чадсан.

Тэдний дндаас Jung Eunji, Son Naeun нар нь драма урлагын салбарт нилээд идэвхитэй ажилладаг. Jung Eunji ‘Reply 1997’ драманд тоглож өөрийн гайхмаар жүжиглэх авьяасаа харуулсныг олон нийт нилээдгүй сайн хүлээж авсан. Тэрээр үргэлжлүүлэн SBS-ийн ‘That Winter, Wind Blows’ драмад тоглосон бөгөөд өмнөхөөсөө өөр дүрийг гаргасанд хүмүүс ч түүний жүжиглэлтэнд харамгүй магтаал хайрлаж байлаа.

Son Naeun-ийг After School-ийн Lizzy-ийн доод ангийн охин, B2ST-ийн ‘Beautiful’ дууны клипэнд тоглодог охин гэдгээр нь хүмүүс мэддэг. Тэрнээс гадна Kim Sohyun зохиолчийн JTBC ‘Childless Comfort’ ситкомд орж тоглосон тухайн ситкомын үзэгчдийн хувийг даруй хоёр оронтой тоо руу анх удаа ороход нөлөөлжээ. Яг одоо тэрээр MBCийн ‘We Got Married’ нэвтрүүлэгт Shinee-ийн Taeminий хамт орж байгаа билээ.

Сэтгэл хөдлөл дүүрэн гоцлол дуучин Huh Gak

2010 оны Mnet Superstar Season 2-ийн ялагч Huh Gak ‘Always’ хэмээх дуугаа 2010 оны 10 сард гаргаж байсан нь богино хугацаанд маш их алдар нэрийг авчирч, Gaon чартын тэргүүн байранд ч бичигдэж байв.

Улмаар Huh Gak, A Cube Entertainment-тэй гэрээ байгуулсан юм. 2011 оны 9 сарын 16-нд ‘First Story’ нэртэй цомгоо ч гаргав. Тус цомгийн гол дуу болох ‘Hello’ тун сайн хариу авч Gaon цахим чарт болон Gaon дижитал чартад #1 байранд явж байлаа.

Superstar-ийн ялагч маань хөгжмийн нэвтрүүлгийн анхны ялалтаа Music Bank дээр авч байсан ба 2011 онд Melon Music Awards-аас Шилдэг шинэ уран бүтээлч, 11 сард нь Mnet Asian Music Awards-аас Шилдэг шинэ эрэгтэй уран бүтээлч шагналуудыг тус тус авсан.

Энэ жилийн 2 сард Monodrama, 1440 (гол дуу) нь багтсан анхны бүрэн хэмжээний цомог ‘Little Giant’-аа гаргалаа. Энэхүү дуунуудаараа тэрээр бүжгийн хэсэг орсон тайзан дээрхи үзүүлбэрүүдээр өөрийгөө сорьж тус 2 дуугаараа үргэлжилсэн амжилтуудыг тогтоосон. Ингээд 5 сард Apink-ийн Jung Eunji-тэй хамтран ‘Short Hair’ дууг гаргасан юм.

8 сарын 13-нд тэрээр ‘You’re Mine’ дуугаа гаргасан нь хөгжмийн хуудсуудын #1 байрыг эзэлж байлаа. Энэхүү дуун дээр нь Swings хамртан оролцож rap хэсгийг нь хийсэн нь нилээдгүй анхаарал татахад хүргэжээ.

=================================================================

United Cube-ин уран бүтээлчид, Cube-ийн уран бүтээлчдэд зориулсан фестивал

United Cube тоглолт нь Cube Entertainment-д харьяалагддаг 4minute, B2ST, G.Na, Apink, Huh Gak, Mario нарын уран бүтээлчдийг хамарсан аялан тоглолт юм. United Cube Concert нь өөрийн гэсэн өвөрмөц онцгой үзүүлбэрүүдийг гаргаж чаддагаараа Кпоп-ийн тэргүүн ээлжинд явдаг болов уу. 2011 онд United Cube нь Англи, Бразил болон Азийн орнуудаар аялан тоглолт хийсэн байна.

2013 оны 1 сарын 26-нд Cube Хятадын Бээжин хотоор эхлэлээ тавьж, Сөүлийн Жамшил Стадионд 2 сарын 2-нд, Японы Ёкохама Арена-д 2 сарын 22-нд тус тус тоглолтоо хийсэн. Тус 3 орон дамжсан тоглолт нь фенүүдээсээ маш сайн үнэлгээ авсан бөгөөд Cube дэлхийн зах зээл дээр өөрийн гэсэн онцгой брендийг нэгэнт бий болгоод амжсан билээ.

Сөүлийн Жамшил Стадион-д болсон ‘2013 United Cube Concert’-д 4minute, B2ST, G.Na, BtoB, Noh Jihoon нар оролцсон юм. Тэд тоглолтон дээрээ Cube-ийн уран бүтээлчдийн хамтарсан United Cube-ин нэрийн дуу болох ‘Fly So High’ дуугаа дуулж, уур амьсгалыг ч нилээд сайхан болгож өгсөн гэх. Мөн тэд тоглолтонд ирсэн 7000 фенүүддээ зориулж өөр өөрсдийн хит болсон дуунуудаасаа дуулахаас гадна хамтарсан үзүүлбэрүүдийг ч гаргажээ.

Cube Entertainment-ийн дэд захирал Noh Hyuntae “Солонгосын дуу хөгжмийг дэлхийн тавцанд хүргэхийн тулд уран бүтээлчид маань эхлээд дотоодынхоо зах зээл дээр идэвхитэй ажиллах хэрэгтэй. Дэлхий даяар тархсан Кпоп урсгалыг түгээхээр Cube Entertainment ч цаашид зогсолтгүй хөгжиж дэвшин шинэ содон авьяас, чадвартнуудыг эрж хайх болно” хэмээн Cube дэлхийн тавцанд гарах хүсэл эрмэлзэл, зорилготой байгааг илэрхийлсэн байна.

Cube Entertainmentийн нэрийн тоглолт болох ‘United Cube Concert’ нь Европ, Өмнөд Америк, болон Солонгосоос гадна өөр олон оронд очиж Том 3 агентлагын тоглолтоос дутахааргүй цар хүрээний тоглолтуудаа хийжээ.

Cube ба Universal Music-ийн уулзалт

Нэгэнт нэр цуу нь гарсан дуу бичлэгийн Universal Music Cube-ийн уран бүтээлчидтэй хамтран ажиллах болсон нь тэдний нэрийг дээш гарахад нилээд том хүчин зүйл болж өгөв. Дэлхий даяар сүлжээ салбар нь тарсан Universal Music-тай хамтран ажилласнаар Cube өөрийн нэрийн Кпоп-ыг дотооддоо болон гадаадад илүү дөхөм замаар гаргах боломжтой болсон юм. Солонгост гарсан дуу нь мөн Universal Music-ийг дамжин дэлхийн өнцөг булан бүрт хүрэх гарцтай болсон байна.

Ингэснээр 4minute, B2ST, BtoB нар албан ёсоор гадаадад цомгоо гаргахаасаа өмнө ч фенүүддээ хүрч очих боломжтой болсон гэхэд болно. Урьдчилсан захиалгуудын тоо ч ихэсч, цомогт багтсан бүх л дуу нь чартуудын дээгүүр жагсан, Cube-ийн уран бүтээлчдийн хувьд шинэ амжилтуудыг тогтоосоор байлаа.

Cube дэлхийн хэмжээний од Rain-тэй гэрээ байгуулав

4minute, B2ST, G.Na, BtoB, Noh Jihoon гэсэн уран бүтээлчид болон хошин шогч Kim Kiri нар багтсан гэдгээрээ Cube нэгэнт өндөр чадалтай агентлаг гэдгээ батлаад байсан ч Rain-ийг өөрийн эгнээнд нэгтгэснээрээ нилээдгүй шуугиан тариад амжсан юм.

Rain-ийг анх дебют хийж байхад нь гардан ажиллаж байсан Hong төлөөлөгч тус хамтран ажиллах болсон гэрээнийхээ тухай “Rain бид 2 аль аль нь гайхалтай өнгөрсөн үеэ нэгэнт өнгөрөөж одоо шинэ, өөр ирээдүйг зорьж, эрмэлзэж буй хүмүүс” хэмээн хэлсэн бөгөөд “Түүнийг эгнээндэээ нэгтгэж байгаа бид ирээдүйд илүү олон зүйлийг бэлдэж үзүүлэх болно” гэжээ.

Universal Music-тэй хамтран ажиллахаар болсон Cube Entertainment авьяас, чадвартай залуучуудыг зөвхөн олж, бэлтгэх ажлыг хийдэггүй. Тэд шинэ зах зээл, өөр олон гарц, боломжуудыг хайж эрэлхийлдэг. Тэдний ажиллаж буй хурдыг хараад ‘Тэд entertainment ертөнцийн газар нутгийг өөрчлөх юм биш биз дээ?’ гэсэн асуулт хөгжмийн урсгалын зах зээл дээрхи гол асуулт байх болно.

Хөгжмийн зах зээл дэх эмх замбарааг бий болгохоор ‘Цахим луйвар’-г арилгахаар шийдсэн Cube

Cube Entertainment-ийн төлөөлөгч Hong агентлагуудын хөгжмийн чартуудыг тэргүүлэхийн тулд оноог гуйвуулдаг ‘Цахим луйвар’-т шүүмжтэй хандаж байв. Энэхүү цахим луйвраас болж бусад энгийн агентлагууд хохирч байгаа юм. Энэ талаар SM, YG, JYP, Star Empire нар ч өөрсдийн зүгээс мэдэгдэл гаргасан.

Төлөөлөгч Hong өөрийн хувийн твиттэрээр дамжуулан одоо хэрэглэж байгаа зохион бүтээгчдийн гаргасан систем нь хөгжмийн ертөнцөд сэв суулгана хэмээн санаагаа илэрхийлсэн бөгөөд “Тэдний санал болгож буй систем нь хөгжмийн нэвтрүүлгүүдийн жагсаалтад нөлөөлөх боломжтой учраас үүнийг байхгүй болох хэрэгтэй. Хууль бус гуйвуулга гарсаар байвал энэ хөгжмийн ертөнц уналтад ороход нөлөөлөх болно” гэсэн юм.

Дэлхийд гаргах дундрашгүй нөөцтэй Кпоп

Кпопын халуухан уур амьсгал дээр нэмж дурьдах хэрэгтэй зүйл нь дотоодын ихэнх одууд нь бэлтгэгдэж байх хугацаандаа маш их хичээж хөдөлмөрлөдөг бөгөөд ингэснээрээ ч тэр дэлхийн зах зээлд нөлөө бүхийгээр хүч түрэн орж чаддаг. Бэлтгэгдэж байгаа залуус дундаас сонгогдохын тулд тухайн хүүхэд дуу, бүжиг, rap-ийн сайн чадвартай байхаас гадна хэлний авьяастай, жүжиглэх чадвартэй байх ёстой.

Бэлтгэгдэж байгаа тэдгээр хүүхдүүд нэг өдөр сэрээд дебют хийх болсон тухайгаа ч сонсож болно, аль эсвэл компаниа орхин, эргээд жирийн амьдралдаа орох шаардлагатай болж ч болно. Гэхдээ хамгийн хэцүү зүйл нь тэд дебют хийж чадах эсэхээ ч мэдэхгүй, хийх болсон ч хэзээ дебют хийхээ мэдэхгүй байдалд байдаг тул өдөр бүр хамаг хүчээ дайчлан ажиллахаас өөр аргагүй болдог.

Гэхдээ idol од болох мөрөөдлөө биелүүлэхээр урдаа таарсан саад тотгорыг даван туулж чадсан хэд нь бүх зүйлийг гаргууд эзэмшсэн уран бүтээлч болж чадна. Хүчирхэг менежментийн багуудтай Солонгосын агентлагууд болон хүсэл мөрөөдлөөр дүүрэн эдгээр уран бүтээлчдийн урсгасан цус, хөлс байхад Кпоп хэзээ ч үхэж алга болохгүй.

Менежмент агентлагын төлөөлөгчдийн мэргэшсэн байдал ба зан чанар

Cube Entertainment-ийн томоохон хэмжээний энтертайнмент агентлаг болж чадсан нь тэдний эцэс төгсгөлгүй судалдаа, хөгжил дэвшил болон зөв, тохиромжтой замаар шинэ авьяас, чадвартнуудыг цөхрөлтгүй хайж олсны үр дүн юм.

Тэр тусмаа төлөөлөгч Hong-ийн ололт нээлт, чадварлаг дуучдыг бэлтгэж гаргах чадвар нь тэдний хөгжил дэвшлийн ард гол үүрэг гүйцэтгэсэн болов уу. Cube-ийн уран бүтээлчид төлөөлөгч Hong-г ‘Аав гэж дууддаг бөгөөд компани дотроо гэр бүл мэт уур амьсгалтай байцгаадаг байна. JYP-ээс гарч өөрийн нэрийн тусдаа агентлаг байгуулснаар тэрээр бэлтгэгдэж буй хүүхдүүдээ бүгдийг нь хариуцан ажиллахаас гадна бүх уран бүтээлчдийнхээ дебют тайзыг өөрөө хариуцан ажиллаж байжээ.

Тэрээр хэцүү хүнд зүйлтэй тулгарсан хүүхдүүдэд мөрөөдлөө биелүүлэхэд нь дахин нэг үнэ цэнэтэй боломжийг олгодог. Дебют хийх боломжгүй болсон тэдгээр хүүхдүүдэд боломж олгохын төлөө тэрээр хамаг хүчээ дайчлан ажилладаг юм.

Wonder Girls-д байсан HyunA хамтлагаасаа гарахад, B2ST-ийн Yong Junhyung компанийхаа эдийн засгийн хямралаас болж замаасаа буцахаас өөр аргагүй болoход, мөрөөдлөө биелүүлэхээр Солонгост ирсэн G.Na-г хамтлаг нь тарж бутарсан байдалтай угтаж авахад тэдэнд мөрөөдлөө дахин олж харах боломжийг олгосон хүн бол яах аргагүй Hong Seung Song төлөөлөгч.

Кпоп-ын жинхэнэ үнэ цэнийг эрэлхийлэгч Cube Entertainment

Дуучдынхаа нэр алдар хэрхэн өсөж байгаад, дуу хөгжмийн мэргэшсэн байдлыг хараад уурлаж цухалдаж суудаг хөгжмийн зохиолчдыг харах тийм ч таатай биш байдаг. Тэднээс ялгарах нь Cube Entertainment нь санаа зовоосон байдал, алдаа эндэгдэлээс холуур явдаг агентлаг юм. Энэ утгаараа тэд дуу хуулбарлах, чартуудыг гуйвуулах гэх мэт хууль бус зүйлсээс зайлсхийсээр ирсэн. Өөрийн гэсэн дуу хөгжмийг бий болгодог уран бүтээлчдийг гаргаж, хөгжмийн зах зээл дэх эмх замбараатай байдлыг бий болгохын тулд хамаг бүхнээ дайчлан ажилладаг.

Кпоп оддууд гадаадын зах зээл рүү орох тал дээр тэд дотоодын уран бүтээлчдийнхээ дундрашгүй авьяас, чадвар болон дэлхийн зах зээл дээрхи Солонгос дуу хөгжмийн талаархи мэдлэг, мэдээллийг аль болох өргөсгөх тал дээр анхаарлаа хандуулах аж. Хүрэлцээтэй биш нөөц, хязгаарлагдмал газар нутаг, туслах үйлдвэрлэл, IT болон хагас дамжуулагч нь зөвхөн хоёрдогч салбарт л нөлөөллөө олоход хэрэг болох болно. Дуу хөгжим, драма, хоол хүнс, соёл. урлаг болон бусад оюун ухааны талын нөөц зэрэг нь дэлхий дахинд давуу талаа тогтооход өрсөлдөхүйц хэмжээнд хүргэх боломжыг олгох юм.

Иймээс дотоодын энтертайнмент агентлагууд болон дуучид, уран бүтээлчид маань дэлхийн өнцөг булан бүрт Кпоп-г түгээхийн төлөө хамаг хүчээ дайчлан ажиллах ёстой. Ингэснээрээ Кпоп-ын үнэ цэнэ дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөж, Кпоп-ын түүхэн замнал урт удаан хугацаанд оршин тогтнох болно.

cr: Wstar News; kor-eng Love In Da Cube; eng-mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

7 thoughts on “Kпоп-д домог болон үлдэхээр зорьж буй Cube

  1. QGessti says:

    Wuaaaaa vnxeeer goy mdeelel bn!!! Bvr magtax vgch oldku bnshd xxe gxde a pink my my aara mcountdown aas anxnii ylaltaa awsishd nonono 2doxn xxe ^^

    • Uugan104Jun says:

      Bayarlalaa… Ayultai urt postiig maani duustal ni unshsand ^^… Apink dr hrn yagad tegsen yum bgan, tsaad medee ni tim bsan blhr ter chigeer ni yavahaas uur arga bgagum… ternees 12 ond shagnal avsantai ni bol margahgue ^^

  2. MiMi Azu says:

    Yooooh Ingeel Cube eeree baharhaad2 barahqmaa uneheer ih hairtai minii ami amidraluud min❤ Iim shan urt cube iin barag buh uil ajilgaa tuuhiin bichsend bayrlaa uneheer goy boljee ^_^ APink deer l joohn gaihlaa hha 3 jiliin daraa anhnii ylalt gheer sonin sonsogdloo anh debut hiigeed barag 1 jil ch bolooq My My aar avch bsan bas Debut hiisnees hoish 3 jil arai bolooq bga shude Unuudur dunguj 900 dahi udur :p =]]]]

  3. zuka says:

    unexeer goe medee bna orchuulj ugsun d bayrlala Cube iinxnaar ulam baxarxax medremj :))

  4. B'Smurfita says:

    uneheer goy medee bn ^^ iim goy medee oruulsand bayrlaa guitsed unshihaas zalhuursan (mash muu unshigch TT.TT) gxdee dra zwal unshinaa gxdee ymar ch l bsn 4minute-g unshlaa =]]

  5. db says:

    үнэхээр гайхалтай мэдээ бн баярлалаа

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s