Shin Jihoon тун удахгүй 10 сард Junhyung-ийн зохиосон дуугаар дебютээ хийнэ

SBS-ийн “Kpop Star Season 2”-ийн оролцогч Shin Jihoon тун удахгүй дебютээ хийх бөгөөд түүний дебют дууг B2ST-ийн Yong Junhyung бичжээ.

Түүний харьяалагдаж буй Cube DC өнөөдөр OSEN-д хандаж “Shin Jihoon-ий дебют дууг Yong Junhyung, Kim Taejoo нар бичсэн” гэжээ.

Мөн “Yong Junhyung, Kim Taejoo 2 өнгөрсөн 11 сард Yang Yoseob-ийн соло цомгийг продьюсерлэж, түүний хоолойг бусдад хүргэх ажлыг тун амжилттай хийж дуусгасан. Тэр ч утгаараа бид удахгүй гарах Shin Jihoon-ий цомог нь сайн байх болов уу гэж найдаж байгаа” гэсэн байна.

Төлөөлөгчийн хэлснээр Shin Jihoon нь одоогоор шинэ дуунуудынхаа бичлэгэнд ороод дууссан байгаа ба удахгүй гарах цомогтоо өөртөө байгаа хамаг бүхнээ зориулж байгаа гэнэ. Гэхдээ яг хэдний өдөр гарах вэ гэдэг нь одоогоор тодорхой бус байгаа юм. Мөн Shin Jihoon шинэ цомгоо гарган дуулахын зэрэгцээ, уран гулгалтаа ч зэрэг авч явах юм байна.

“Энэхүү дуу нь Shin Jihoon-ий хоолойнд тохирсон баллад дуу байх болно. Сонсогчид маань Shin Jihoon-ий Kpop Star 2 дээр харж байсан дүр төрхөөс өөр дүрийг олж харах болов уу” хэмээн компаний төлөөлөгч дурджээ.

Shin Jihoon өөрийн тунгалаг, гайхалтай хоолойг Kpop Star 2 дээр харуулсан ба хөөрхөн царай, урт хөлтэй уран гулгагч гэдгээр нь хүмүүс мэднэ.

Shin Jihoon өнгөрсөн 4 сард Cube Entertainment-ийн сүлжээ Cube DC-тэй гэрээ байгуулсан. Энэ нь тэрээр Rain, Noh Jihoon нартай нэг компанид харьяалагдаж байгаа гэсэн үг юм.

cr: Osen; kor-eng Love in Da Cube; eng-mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

One thought on “Shin Jihoon тун удахгүй 10 сард Junhyung-ийн зохиосон дуугаар дебютээ хийнэ

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s