Doojoon удахгүй шинээр гарах “Хооллоцгооё” драманд тоглоно

Doojoon удахгүй шинэ драманы гол дүрд тоглоно гэсэн яриа саяхан гараад байсан ч Cube-ийн зүгээс албан ёсоор баталгаатай болоогүй байгаа, ярилцаж, шийдвэрлэх шатан дээрээ явж байгаа гэж байсан юм.

Тэгвэл өнөөдөр энэ тухай дахин мэдээлэл гарч Doojoon тус драманд тоглох болсон талаар мэдэгдлээ.

TvN-ийн удахгүй гарах энэхүү “Let’s Eat” драманд жүжигчин Lee Sookyung, Yoon Soohee, Sin Hyungtak болон Doojoon нар тоглох болсон байна.

Уг “Let’s Eat” драма нь Lee Sookyung (Lee Sookyung-ы тоглосон дүр)-ий амьдрал болон түүний хөрш, хамтран ажиллагсад-ын тухай гарах бөгөөд ганц бие хүмүүсийн өдөр тутмын амьдралыг харуулах юм. Сүүлийн үеийн нэгэн судалгаагаар 4 гэр бүл тутамд нэг ганц бие хүн амьдарч байгаа дүн гарсан ба энэ нилээд өсөх хандлагатай байгаа гэнэ. Телевизийн нэвтрүүлгүүдээр ч ганц бие хүмүүсийн амьдралыг харуулсан нэвтрүүлгүүд гол ярианы сэдэв болоод байгаа. “Let’s Eat” нь ганц бие хүмүүсийн амьдралыг өгүүлсэн анхны драма болох юм гэнэ.

Найруулагч Park Junhwa “Let’s Eat нь 20-30 насны ганцаараа амьдардаг хүмүүсийг гол дүрээ болсон драма байх бөгөөд үзэгчидтэйгээ илүү ойр, үзэхэд урамтай драма болох болно” гэжээ.

Тус драманы Lee Sookyung нь 20-оод насандаа болчимгүй зангаараа хүнтэй суугаад салсан 33 настай эмэгтэйн дүр юм. Тэрээр гадаад төрхөөрөө хүмүүсээс нилээдгүй магтаал сонсдог тул биеэ ч мөн дэгжин авч явдаг нэгэн. Гэхдээ Lee Sookyung хоолны өмнө яаж ч чаддаггүй нэгэн дүр юм.

Yoon Doojoon нь Goo Daeyoung-ы дүрд тоглох ба Lee Sookyung-ы хөрш. Тэр бол хоол шүүмжлэгч/ хоолны мэргэжилтэн бөгөөд түүний хэрхэн хоолны талаар тайлбарлахыг сонсоод л сонсож байгаа хүмүүсийх нь арааны шүлс асгардаг гэнэ. Хэдий тэрээр зальжин хийгээд ам нээвэл худлаа ярьдаг ч гэлээ, өөрийн үйлдлээр дамжуулаад бусдыг харж хандаж, санаа тавьж явдаг нууцлаг залуу юм.

Энэхүү драма нь ирэх 11 сарын сүүлээр гарч эхлэл юм байна.

cr: OSEN; kor-eng Love In Da Cube; eng-mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

2 thoughts on “Doojoon удахгүй шинээр гарах “Хооллоцгооё” драманд тоглоно

  1. urnaa says:

    Stoi goy😀 Doojoon ♥ shuu

  2. B'Smurfita says:

    :> zaluus maan kinond togloo l sxn bn shv!! amjilt!!

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s