Yang Yoseob болон түүний хоёр дахь мюзикал “Гайхамшигт Joseph”

Ярилцлага эхлэхээс өмнө нэг бага сургуулийн охин гарч ирээд түүнээс гарын үсгийг нь авахаар ирэв. “Царайлаг юмаа!” гэж орилчихоод явсан нь зураг авалтын талбайд нилээд инээд авчирсан. Өөрөөсөө эгч болон дүү, бага сургуулийн насны фенүүдийнхээ дунд ингэж их алдартай байх ямар вэ гэж түүнээс асуухад, Yang Yoseob “Зүгээр лоё мэдрэмж төрдөг дөө” хэмээн инээмсэглэнгүй хариулсан юм.

25 настай залуу… Өдий хүртэл явж ирэхдээ олон ч хэцүү зүйлийг даван туулсаар ирсэн биз. Yoseob-ийн хоолой зөөлөн уянгалаг байдаг ч түүний хоолойноос хэн ч байсан түүний ирээдүйгээ гэх зориг шулуудсан шийдэмгий байдлыг дуулж байгаа авиа, үг бүрээс нь олж сонсох болно. 5 жилийнхээ нүүрийг үзэх гэж байгаа алдарт B2ST хамтлагын гишүүн, шинэ залуу мюзикалын жүжигчин гэдэг үүднээс тэрээр олон янзын дүр бүтээж ирсэн ч түүний “Гайхамшигт Joseph”-д тоглох болсон талаархи түүний сэтгэгдлийг сонсохыг хүссэн юм.

Joseph-ийн дүрээг бүтээж буй Yoseob-г харахгүй өнгөрөөж болохгүй шүү”

A: “Гайхамшигт Joseph” чиний “Gwanghwamun Sonata”-д тоглосноосоо хойш 3 жилийн дараа ажиллаж байгаа мюзикал шүү дээ. Энэхүү мюзикалыг дүр, орчинд уусаж орж амжсан уу?
Ys: Тодорхой хэмжээгээр орж л байна. Ммм… Мюзикалд бэлдэх арга idol-уудын тайзан дээр гарах бэлтгэлээс хамаагүй хэцүү, тэр утгаараа тодорхой хэмжээгээр хэцүү л байна. “Gwanghwamun Sonata” бол бүр одоо байгаагаас ч хэцүү байсан. Анхны маань мюзикал байсан болохоор Lee Younghoon зохиолчын бүтээлд сэв суулагчих вий гэж санаа зовж байлаа. Хэдий туслах дүр байсан ч гэсэн маш их стресстэж байсан.

А: Бэлдэх арга барилын хувьд хамгийн ялгаатай зүйл нь юу вэ?
Ys: Idol тоглолт, үзүүлбэрт бэлдэх нь ер нь бол нэг зүйлээ давтсан байдалтай байдаг. 3 минутын дуу дуулаад л, бүжгээ бэлдэж, цээжлэхэд л болчихно шүү дээ. Харин мюзикалд бол 2, 3 цаг шаардагддаг. Яг үнэнээ хэлэхэд би байнга үг алдчихаад байдаг юм (инээв). Хамгийн их санааг маань зовоодог сул тал маань юм даа.

А: “Гайхамшигт Joseph”-т тоглохоор сонгосон шалтгаан?
Ys: Жоохон байхад энэ мюзикал Бүтэнсайны Сүм-д тоглогдож байсан юм. Дуучин болчихоор сүм рүү тэр бүр явах боломжгүй болж нөгөө талаар фен, үзэгчиддээ хандан шашин, сүсэг бишрэлтэй холбоотой мессежийг хүргэх боломж ч бараг байхгүй байсан… Тэгсэн ч гэсэн хэзээ нэг өдөр ийм гэгээлэг түүх өгүүлсэн тоглолт тавьхыг хүсч байсан юм.

А: Дуу нь өөрөө маш гүн, хүчтэй нөлөөг агуулж байгаа шүү дээ?
Ys: Тэр ч бас тийм. Бага байхад байнга тэгдэг байсан юм, бид өөрсдийнхөө итгэл үнэмшилийг бурханд сайн хэлж, илэрхийлж байх ёстой гэж. Тийм ч болохоор түүнийгээ илэрхийлэхийг их хүсдэг. Нэг хүн надаас “Гайхамшигт Joseph”-ийг юу гэж бодож байна гэхэд нь би оролдоод үзмээр байна гэж хариулж байсан. Компанидаа ч хандаж энэ мюзикалд тоглох хүсэлтэй байгаагаа хэлсэн дээ. Тэгээд л компани маань миний бусад ажлын хуваарийг янзалж, мюзикалд тоглох цагийг гаргаж өгсөн.

А: B2ST-ийн гишүүд хэрхэн хүлээж авсан бол?
Ys: Тогло л гэсэн… Нээх тийм сүртэй хүлээж аваагүй ээ (инээв).

А: Hyunseung та 2 мюзикалд тоглож байсан туршлагатай шүү дээ, Hyunseung Mozart мюзикалд тоглож байсан болохоор, та 2 бие биедээ зөвлөгөө өгдөг үү?
Ys: Би ч тэр, Hyunseung ч тэр мюзикалын талаар ярих чадалтай болоогүй байгаа шүү дээ, тийм болохоор хоорондоо ярилцаад байдаггүй л дээ (инээв). Гэхдээ ямар нэг байдлаар хэцүү санагдсан үедээ ч юмуу бие биенийгээ ойлгож, ярилцаж болдог нэг салбарынхан гэж хэлж болно шүү.

А: Кинонд тоглох хүсэл бий юу?
Ys: Байх нь байгаа ч Kikwang, Junhyung 2 маань TV урлагт амжилттай явж байгаад нь л би сэтгэл хангалуун байдаг. Жүжиглэх чадвараа харуулах боломж ирэх юм бол магадгүй тэр нь мюзикалын тайз байх болов уу.

А: Joseph библи дээр гардаг дүр шүү дээ. Энэ дүрд орж тоглоход хэцүү байхгүй болов уу?
Ys: Харин эсрэгээрээ гайгүй байх болов уу гэж бодож байгаа. Бага байхаасаа л Joseph-ийн дүрийг ойлгож ирсэн, дээрээс нь мюзикал дээр гардаг түүний хэд хэдэн зан чанар нь минийхтэй адил. 25 жилийн турш мэдэж, ойлгож ирсэн тэр Joseph-ийн дүрийг гаргаж чадах байх гэсэн мэдрэмж төрөөд байгаа юм.

А: Энэ мюзикал “Gwanghwamun Sonata”-аас нилээд өөр. Гол дүрийн хувьд чи бүтэн тоглолтыг удирдаж авч явах ёстой шүү дээ. Жүжиглэх тал дээр өөр ямар нэгэн бэлдэж байгаа зүйл байгаа юм?
Ys: Joseph-ийн тухай бодох гэж оролдож байгаа. Библи ч дахин уншсан. Төстэй нэртэй ч гэсэн Yoseob-ийн дүрийн хаяж, Joseph шиг зөв замаар амьдрах хэрэгтэй. (Joseph шиг амьдарна гэдэг нь?) Дэг журамтай, сахилгатай амьдрал.

А: Сахилга баттай амьдрал? (инээв) Аргагүй л ухаалаг-од гэж хэлэгддэг нь учиртай л юм байна.
Ys: Ухаалаг-од гэж хэлэхээр санаа зовоод байдаг юм. Яг яс ярьвал хийх ёстой зүйлсийн маань л нэг шүү дээ. Idol гэдэг үг өөрөө өсвөр насныхны харж, үлгэр авдаг нэгнийг хэлдэг. Тэр өсвөр насныханд зөв үлгэрлэл үзүүлэх нь Idol-уудын бас нэгэн даалгавар юм болов уу гэж би боддог. Надад дуртай, намайг дэмждэг хүмүүс зөв бодолтой хүмүүс байгаасай гэж хүсдэг л дээ. Тийм болохоор тэр бугуйвчийг зүүхдээ ч өөр олон зүйл бодоогүй. Гэхдээ хүмүүсээс магтаал сонсож, мэдээн дээр гарч байгаагаа харахаар санаа зовоод байдаг юм. Нээх өөрийгөө магтаад л, бардамнахыг хүсээгүй болохоор… Зүгээр л нэг тийм бодолтой явдаг нэгэн гэх үү дээ.

А: Ухаалаг-од гэхээс гадна гэдэсний булчин чинь гол ярианы сэдэв болоод байгаа шүү дээ. Ийм болохын тулд их хүчин чармайлт гаргасан байхдаа…
Ys: Үйл ажиллагаа маань дуусчихсан болохоор цаашид энэ хэвээр нь байлгах гэж тийм ч их хичээе гэж бодохгүй л байна. Хэдий үйл ажиллагаандаа зориулж тийм болгоогүй ч гэсэн, булчингаа тэр хэвээр нь байлгах гэж цаг зарцуулах шаардлага байхгүй байх.. Ммм… Joseph-ийн яг оригинал киног нь үзэж байсан биз дээ? (инээв). Би бас үзэж байсан юм. Жүжигчид нь зүгээр л хувцасаа тайлчихсан. Мюзикал дээр ч гэсэн өмсөөд байх нь тохиромжгүй гэсэн болохоор би бэлтгэлтэй байгаа (инээв).

А: Их л догдлонгуй хүлээж байгаа бололтой? (инээв)
Ys: Догдолж байгаа гэхэсээ илүү стресстэж байгаа гэвэл таарах байх. Үнэндээ би чинь хэзээ ч хувцасаа тайлж үзээгүй нэгэн шүү дээ (инээв). Тоглолтон дээр, тайзан дээр би хэзээ ч хувцасаа тайлдаггүй. Дээрээс нь өвөл байх болохоор хүйтэн байх болов уу гэхээс бас санаа зовж л байна.

А: Эгдүүтэй төрх чинь хүмүүст нилээд сэтгэгдэл үлдээсэн байдаг шүү дээ. Тийм болоод ч тэр үү, тэр төрхөө алга болгохоор шийдсэн үү?
Ys: Үгүй ээ, тийм биш л дээ. Дасгал сургуулилт хийх нь миний эрүүл мэндэд ч тустай байсан. Үйл ажиллагаагаа явуулж байх үед ч тэр хүч чадлаа удаан хадгалахад ч тус болсон. Өндөр нот авах үүрэгэй хүн шүү дээ, би. Өглөө эрт хоолойн бичлэгэнд орох үед, өмнө нь бол биеийнхээ байдалд тийм ч итгэлтэй биш байдаг байлаа. Харин дасгал хийгээд ирснээс хойш, биеийн хүч маань миний эрч хүч болох болсон. Бага нойртой байсан ч гэсэн энэ удаагийн үйл ажиллагааны турш даваад гарах чадалтай байсан гэж хэлж болно.

А: Боксоороо хичээллэсээр л байгаа юу?
Ys: Цаг зав маань болж байвал очиж байгаа. Уг нь тэмцээнд оролцохыг хүсдэг л юм. Ямар нэг зүйлээр тууштай яваад түүнийхээ үр дүнг харахыг хүссэн гэхүү дээ. Хэдий зүгээр л сонирхол болгож эхлүүлсэн ч гэсэн үнэхээр сонирхолтой байсан. Одоо боксоор хичээллээд 7 дахь сар руугаа орж байна. Цаанаасаа тэгж таараад байдаг юмуу, тэмцээнтэй өдөр дандаа ажилтай болчихдог. 3 дахь удаагаа тэмцээнд оролцож чадахгүй өнгөрөөж байна. 11 сард дахиад тэмцээн байгаа гэж сонссон. Гэхдээ тэр үед мюзикал гээд завгүй байх байх л даа…

“B2ST-тэй хамт нэг замаар алхах нь миний мөрөөдөл”

А: Мюзикалын тасалбар чинь сайн зарагдаж байх шиг байсан, энэ талаар сонирхсон уу?
Ys: Санаа зовж үзсэн гэхээсээ илүү зүгээр бодож үзэж байсан. Гэхдээ ирж чадахгүй ч гэсэн намайг дэмжиж байгаа хүмүүсийг хараад жаргалтай болох шиг болсон доо.

А: Фенүүддээ маш их анхаарал тавьдаг юм шиг санагдсан?
Ys: Би ойр ойрхон fansite-уудаар ордог. Хүн болгон л тасалбар борлуулалтын талаар ярицгааж байсан болохоор урдуур суусан хүмүүс бүгд миний фенүүд байх юм байна даа гэж бодсон шүү (инээв). Тэгээд ч миний анх удаа биеийнхээ дээд хэсгийн хувцасаа тайлсан тоглолт болно шүү дээ, тэр ч утгаараа олон хүн ирэх биз (инээв). Фенүүд маань миний тайзны өмсгөлийн зургийг хийгээд, заавал үзэх хэрэгтэй юм байна гэж ярицгааж байсан.

А: Yang Yoseob-ийн амьд тоглолт ч яах аргагүй хүлээж суух зүйлийн нэг. Тоглолтон дээр байдаг төрхөөс өөр төрхийг чинь харах болов уу хэмээн хүлээж сууя даа.
Ys: Тоглолтон дээрээ би дуулж байхдаа зарим нэг газраа өнгө алдах магадлалтай, харин мюзикал бол тэс өөр зүйл. Миний өөрийн ч тайз биш, өөр олон уран бүтээлчидтэй хамтран гарч байгаа тайз учраас жоохон л алдаа гаргаж, үгээ мартвал бүхэл бүтэн мюзикалыг бусниулж магадгүй шүү дээ.

А: Үгээ мартана гэдэн уран бүтээлчдийн хувьд байнга гаргадаг алдаа шүү дээ.
Ys: Аан… тийм үү?

А: Yoseob, чи яг л бүх зүйлийг төгс байлгахыг хичээдэг хүн шиг санагдлаа.
Ys: Магадгүй тийм байх.

А: Сүүлийн үед хэцүү санагдаж байгаа зүйл ч юмуу, санааг чинь зовоож байгаа зүйл юу вэ?
Ys: Тайзан дээрхи үзүүлбэр. Үгээ цээжлэхээс гадна, тоглолтыг авч явах урсгал, бүх хэсгийг мэдэж, авч явах хэрэгтэй шүү дээ. Одоо болтол тайван байдалтайгаар тоглож чадахгүй л байгаа. Ганцаараа байсан бол ч асуудалгүй ч тийм биш шүү дээ. Тийм болохоор бүр хэцүү байгаа юм. Өчигдөр мюзикалын эхний бүтэн бэлтгэл рүү гээ очсон. Тасралтгүй бэлдэж, нэг зүйл дээр багахан алдаа гаргасандаа маш их шаналсан. Цээжилсэн бүх үг маань мартагдчих шиг л болсон шүү. Гэхдээ хэд хэд удаа бэлтгэл хийгээд овоо дасаж ирсэн. Одоо дахиад бэлтгэлдээ гарах хэрэгтэй.

А: Хоолойн бэлтгэл чинь ямар байна? Gwanghwamun Sonata-с тэс өөр байгаа биз дээ?
Ys: Нилээд их шүүмжлэл сонссон шүү. Байнга дуулаад байдаг дуу маань биш болохоор тэрэндээ дасахад жоохон хэцүү байсан. Би гар бичмэлийг нь аваад Jung Dongha жүжигчний киног үзэнгээ бэлтгэл хийсэн юм л даа. Түүнийх шиг дуулах нь зөв юм байна гэж бодсон болохоор тэр хэвээр нь бэлдэж байсан юм. Тэгсэн сүүлд нь тэр нь Jung Dongha жүжигчний өөрийнх дуулах арга барил байсныг мэдсэн. Тэгээд дуулах арга барилаа өөрчлөхөөс өөр аргагүй болсон болохоор хийж бэлдэх зүйл цаана нь дахиад зөндөө л байна.

А: Мюзикалд тоглохын сайхан зүйл нь юу вэ?
Ys: Өөр дүрд орж дуулж, жүжиглэх боломжтой болдог нь. Тайзан дээр байхдаа B2ST-ийн Yang Yoseob биш Jiyong, Joseph-ийн дүрээр гарна. Yang Yoseob-ийн дуулах аргыг тэр чигт нь мартаад мюзикал дуулах шинэ аргад суралцаж, тайзан дээр гарчихаад бууж ирснийхээ дараа амжилтанд хүрсэн юм шиг сэтгэгдэл төрөх шиг болдог. Gwanghwamun Sonata-д тоглочихоод яг л тэгж санагдаж байсан. Одоо тоглох мюзикалынхаа дараа хэр хэмжээнд хүртэл явсан байх бол гэдгээ хурдан харахыг хүсэж байна.

А: B2ST одоо дебют хийснээсээ хойш 5 дахь жил рүүгээ орж байгаа шүү дээ. Ирээдүйн төлөвлөгөөнийхөө талаар хуваалцаач
Ys: B2ST өдийг болтол хийхийг хүссэн зүйлсээ хийсээр ирсэн. #1 байранд орж, Оны шилдгүүдийн шагнал авч, дэлхийг тойрсон аялан тоглолт ч хийсэн… бүх зүйлийг хийж үзсэн. Нэгэнт бүх зүйлийг хийж үзэж, олж авсан болохоор одоо урт удаан хугацаанд хамтдаа дуулсаар байх тийм хамтлаг байхыг хүсч байна. Өмнө нь бид нар #1 байранд орохыг хүсч, өөрсдийн мөрөөдөж байсан газрууддаа очииж тоглолт хийхийг хүсдэг байсан. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн аясаар гишүүд маань бүгд талархасан сэтгэлээр дуулдаг болсон. Одоо ч гэсэн хоорондоо удаан хамт байх тийм хамтлаг болох юмсан гэж ярьдаг юм.

А: Удаан хугацаанд оршин тогтносон хамтлаг байхын тулд гишүүдийн хоорондын нөхөрлөл юу юунаас илүү чухал байх гэж бодож байна. Хүчтэй, огцом зан авиртай гишүүдийн дунд Yang Yoseob байнга гол төв гүүр нь болж байдаг байхдаа?
Ys: Тийм юм шиг байдаг шүү. Заримдаа бид нар ах дүү нар шиг муудалцаж, ажиллаж байхдаа санал зөрөлдөх явдал хааяа хааяа гардаг. Тэр үед нь би ихэвчлэн төвийг сахигч болдог. Мм… Асуудлыг шийдвэрлэдэг нэгэн гэх юмуудаа. ( Чи ч тэгвэл тэд нарт хэрэгтэй хүн юм байна даа) Тийм шүү. Би бол хамгийн чухал хүн нь (инээв). Магадгүй би уурлах дургүй болохоор тэгдэг ч байж болох юм.

А: Уурладаггүй гэснээс олон хүн атаархадаг байхдаа (инээв)
Ys: Гишүүд маань ажлынхаа хуваарьт сэтгэл хангалуун биш байхад надад бол зүгээр л санагддаг. (Уурлахаараа яадаг вэ) Мм… Нээх уурлаж байснаа санахгүй байна. Яаж уурладагаа ч мартчихаж, яагаад ийм юм болдоо?

А: Чи шунал ихтэй юу? (инээв) Өөр мюзикал юмуу уран бүтээлд оролцож үзэхийг хүсдэг үү?
Ys: Моцарт-д тоглож үзмээр байна. Hyunseung-ийн тоглолтыг үзээд үнэхээр гайхсан шүү. Өмнө нь Hyunseung бид нарийн өмнө тоглоомоор ирж мюзикалынхаа хэсгээс тоглож өгдөг байхад тийм ч сайн биш байсан л даа, гол дүр байж ямар нэг юм болох вий дээ гэж санаа зовж байсан шүү. Санаа зовсон сэтгэлээ аваад л түүний тоглолтыг очиж үзтэл харин эсрэгээрээ тэр үнэхээр мундаг байсан. Тэр үед би лав Jang Hyunseung биш Моцартын дүрд уусаж орсон Hyunseung-г олж харсан юм. Hyunseung маш сайн тоглож, тийм сэтгэл татам дүрд тоглож үзмээр сэтгэгдэл төрүүлсэн л дээ.

А: Тэр дүртэй ямар нэг байдлаар төстэй тал байгаа юу?
Ys: Би тийм дотогшоо тэгээд гоц авьяастай хүн биш л дээ, гэхдээ миний зүгээс ойлгож чадах тийм дүр юм шиг санагддаг.

А: Мюзикалын дараахь төлөвлөгөө?
Ys: Тэр үед 2014 он гарчихсан байх байх. Тэрний дараа Япон дахь аялан тоглолттой. Тэр аялан тоглолтынхоо дараа 6 дахь мини цомгоо гаргах болов уу. Яг одоогоор бол би мюзикалдаа бүх зүйлээ зориулах болно. Тэр их зардал гаргаж намайг үзэхээр ирсэн фенүүдийнхээ урмыг хугалахгүйн тулд жүжиглэх, хоолойн хичээлдээ шамдан суралцах болноо.

cr: PlayDB; kor-china B2ST Taiwan Official FanClub

China-Eng Love In Da Cube, Eng-Mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

One thought on “Yang Yoseob болон түүний хоёр дахь мюзикал “Гайхамшигт Joseph”

  1. B'Smurfita says:

    wuaa :> musical♥ xxe mni muruudultei aygui oir blxoor bur ch goy sanagdchihlaa xxe orchuulj ugsund bayrlalaa ^^

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s