Kikwang “20 нас” драманы гол дүрд тоглохоор болжээ

Kikwang болон жүжигчин Lee DaIn нар CJ E&M-ийн шинэ драма болох “20 нас” нэртэй драманы гол дүрд тоглохоор болсон байна.

Энэ талаар өнөөдөр буюу 14-нд холбогдох төлөөлөгч нь мэдэгдэж Kikwang, Lee DaIn нар тоглох нь баталгаатай болсон талаар мэдэгджээ. Энэхүү драма нь CJ E&M-ээс гаргаж байгаа анхны mobile drama (гар утасны драма юм шиг байгаа юм) байх юм.

Тус драманд өсвөр насны хүү, охин 2-ын хөгжилтэй хайрын түүх гарах бөгөөд аль аль нь 20 настай залуус. Ингэснээр бид тус драма дээрээс Kikwang болон Lee DaIn нарын хэрхэн хос болж буйг харах болно. Эхний зураг авалт нь 10/14-нд болох юм байна.

Lee Kikwang жүжиглэх гараагаа MBCийн High Kick-ээр эхлүүлж, MBC-ийн My Princess, I’m a Flower, too болон KBS-ийн “My Friend is Still Alive” зэрэг драмануудад тоглож өөрийн жүжиглэх авьяасыг харуулсан билээ. Одоо тоглох драма нь түүний хувьд 2 дахь удаагаа гол дүрд тоглох болсон драма нь байх юм.

Харин шинэ залуу жүжигчин Lee DaIn-ий хувьд тэрээр Kyeon MiRi-ийн охин бөгөөд өнгөрсөн 8 сард дебютээ хийсэн Lee Yoobi-ийн дүү.

CJ-ийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр ’20 нас” нь 15 минутын урттай нөгөөд нийт 4 анги гарах бололтой. Мөн тус гар утсанд зориулсан драмагаа телевизээр цацах хэлбэрээр ч мөн гаргах юм байна.

Мөн нэмж хэлэхэд тус драма нь энэ ондоо багтаад гарч дуусах юм гэсэн.

cr: MBN Star, kor-eng Love In Da Cube, eng-mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

One thought on “Kikwang “20 нас” драманы гол дүрд тоглохоор болжээ

  1. YYS says:

    huleegeel sj baiydaa ^^

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s