Dongwoon: “Оройтчихлоо, 4 жилийн ой!!!” фен-кафедаа үлдээсэн зурвас…

Op7zMtc

Макнаэ-н үлдээсэн зурвас ^^

~~~~~~

Фен кафегаа ингээд харсан чинь нүд өвдөж байна шүү… Мэдээж үнэхээр ярих юмгүй гоё янзалж өгсөнд баярлалаа, бөхийв.
Оройтсон би хүрээд ирлээ!!!
Мэдээж мартсан юм хаа байхав дээ… Энд тэнд хийх юмаа харж явж байгаад одоо л компьютер дээрээ суугаад одоо л бичиж байна
хэхэхэхэхэ
Хүмүүсээ аль хэдийн 4 жил болчихсон байна шүү дээ!!!
Цагаан хувцас өмсөөд явж байсан маань өчигдөр л юм шиг санагдаж байхад цаг хугацаа ч үнэхээр хурдан, яах ийхийн зуургүй өнгөрчээ
Тэр үед ахлах сургуулийн сурагч байсан ч дараа жил их сургуулийн төгсөх курст орох гэж байдаг
4 жилийн турш өнгөрүүлсэн бүх л өдрүүд толгойд минь бууж байна
Та нартайгаа хамт байсан болохоор үнэхээр их аз жаргалтай байсан шүү
Та нар ч гэсэн тийм байгаа биз дээ?

4 жилийн ойгоороо хэн нэгний гоё алдартай үг олж бичье гэж бодож байсан юм
Ойрд нилээд хэдийг биччихсэн чинь өнөөдөр толгойд орж ирдэггүй шүү… кк
Өнөөдөр өөр янз бүрийн үгнээс илүү “Баярлалаа” гэдэг үг л хамгийн зүгээр юм шиг байна
Бүгдээрэнд нь баярлалаа-
Урт удаан та нартайгаа хамт, дуу хөгжимтэй хамт амьдрахыг хүсч байна
Та бүхний хийж өгсөн бүх зүйлсийг нандигнан хадгалж, цаашаа явах болноо!
Баярлалаа ^^

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

2 thoughts on “Dongwoon: “Оройтчихлоо, 4 жилийн ой!!!” фен-кафедаа үлдээсэн зурвас…

  1. QGessti says:

    Beast<3333 vnxeer beauty gdgere baxrxj bn!!!

  2. yoooooo :3
    zaaaaaza odooo ingeel 5 jil,6 jil geeeel yavj ugun duuuuuu

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s