Junhyung болон Ha Dongkyun нар хүмүүсийн хоног тоолон хүлээж буй JYJ-ийн Jaejoong-ийн “WWW: Who, When, Why” цомогт хамтран ажиллаж, оролцсон болох нь өнөөдөр тодорхой боллоо.
C-JeS Entertainment “Түүний анхны бүрэн хэмжээний цомог болох ‘WWW: Who,When, Why’ дээр Jaejoong маань Ha Dongkyun болон B2ST-ийн Yong Junhyung нартай хамтран ажилласан байгаа. Jaejoong энэ удаагийн цомог дээрээ рок урсгалын олон төрлийг гаргаж хөндсөн байгаа бөгөөд өөр өөр авьяас, чадвартай уран бүтээлчидтэй ч хамтран ажилласан” гэсэн байна.
“Jaejoong, Ha Dongkyun нарын ‘Luvholic’ дуу нь хурдан хэмнэлтэй pop punk төрлийн дуу байгаа. 2 гоцлол дуучид харилцан ярианы хэлбэрээр өөр өөрсдийн дуулах арга барилаар хоршин дуулах юм. Jaejoong-ий хүчтэй, сэтгэл татам хоолой, Ha Dongkyun-ий чадалтай, доогуур өнгийн хоолой хосолсноор тун онцгой гайхалтай дууг бий болгох болно”
“Junhyung (B2ST) ‘Don’t Walk Away’ дууны rap хэсэг дээр оролцож ажилласан байгаа. Junhyung-ий баялаг rap болон Jaejoong-ий хоолойтой хосолсон бүжгийн хэмнэлт дуу нь чихэнд чимэг болохуйц рок дууг гаргасан” хэмээн дурьдсан байна.
Түүний шинэ цомог 29-ний өдөр борлуулалтанд гарах бөгөөд цомог борлуулалтанд гарахаас өмнө ‘Butterfly’ хэмээх дуугаа 23-ний өдөр гаргахаар болжээ.
cr: Allkpop; eng-mon Uugan104Jun