B2ST-ийн Японы TV Station сэтгүүлд өгсөн ярилцлга [131023]

BXNmPopCEAA_9t-

Junhyung-ийн бие дааж дуугаа бичсэн Хайрын сэдэвт цомог

Junhyung: Энэ цомогт багтсан дууг би өөрөө бичсэн, гэхдээ гол нь бүх дуу маань “хайр” гэсэн сэдвийг тойрсон байгаа. Хүмүүс сонсоод өөр өөр хайрын түүхийг сонсож, дотор нь орж чадаж байвал миний хүсэх зүйл тэр байх болно.

Kikwang: Бүх дуунууд нь үнэхээр гоё, тэр дотроос анх ‘Shadow’-ийг сонсчихоод, яг л тэр чигтээ B2ST гэсэн тийм мэдрэмж надад төрсөн. Бид нарын тайзан дээр, энэ дууг дуулж байгаа дүр төрх шууд л төсөөлөгдөж байсан шүү.

Yoseob: Дууны уур амьсгал нь бидэнд яг сайхан тохирч байсан. Сонсчихоод шууд л “Ийм дуунууд аль дээрээс л бичиж байхгүй яасан юм бэ?” гэсэн үг Junhyung-д хэлж орхисон (инээв)

Hyunseung: Бүх гишүүд маань клипээ яаж хийх тал дээр санаа оноогоо оруулсан байгаа. Дуутайгаа ч сайн зохицож, зөвхөн B2ST-д байдаг тэр сэтгэл татам байдлыг улам илүү гаргаж өгч чадсан болов уу гэж бодож байна.

Doojoon: Гэхдээ сүүлд клипний зураг авалтанд орсноос хойш 1 жил хагасын дараа дахиж зураг аватанд орсон болохоор эхэндээ жоохон сонин байсан шүү. Тэр нь гэхдээ шинэлэг, сэтгэл сэргэм гэх юм уу даа.

Dongwoon: Миний хэсэг дээр би шил хагалах ёстой байсан болохоор алдаа гаргаж болохгүй гээд нилээд сандарсан. Гэхдээ тэрнээс илүү шил хагарах тэр чимээ нь дэндүү чанга байсан болохоор тэрнээсээ цочоод, 2 дахь оролдлогоосоо эхлээд чихний бөглөө хийж эхэлсэн. Тэр чихний бөглөө нь Doojoon ахын IRIS2-ийн зураг авалтан дээрээ хэрэглэж байсан чихний бөглөө байсан.

Doojoon: Хөөх, тийм үү? Би одоо л мэдэж байна ш дээ (инээв). Гэхдээ миний хэрэглэж байсан зүйл юм бол цэвэрхэн л байсан байж таараа!! (инээв)

Kikwang: Би харин харцага гаран дээрээс маань нисдэг хэсэг авахуулах ёстой байсан ч тэр хэд хэдэн удаа хажууд байсан галт бамбар байгаа зүг рүү нисчихээд байсан. “Галд шатчихвал шарсан тахиа болчихгүй байгаа даа” гээд их санаа зовсон шүү (инээв). Дэндүү хүйтэн сэтгэлтэй байна уу? (инээв)

Junhyung: Би харин доберман (нохой)-той хамт зураг авалтанд орсон. Ам бариад, дуулж байхдаа cool харагдахыг хичээсэн ч тэр нүүрийг маань долоогоод байсан юм (инээв). Тэрнээс нь болоод нилээд их хугацаа зарсан шүү, гэхдээ хөөрхөн байсан.

Yoseob: Энэ дууны маань тайзан дээрх үзүүлбэр нь тун гоё, тийм болохоор та бүхнийг дуу болон тайзан дээр үзүүлбэр аль алинд нь анхаарал хандуулан үзээсэй гэж хүсч байна.

Hyunseung: Энэ дууны маань Япон хувилбар нь цомогт мааньбонус дуу болж багтсан байгаа болохоор Япон фенүүдэд маань таалагдана гэж найдаж байна.

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

2 thoughts on “B2ST-ийн Японы TV Station сэтгүүлд өгсөн ярилцлга [131023]

  1. zuka says:

    yamar xuurxiin be :3333

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s