“Yong Junhyung, би чиний фен ” [зохиомж]

BXLYwuZCcAA5YBy

Сайн байцгаана уу ^^… Ууганаа нь байна….

Энэ удаад та бүхэнд нэг гэнэтийн бэлэг барихаар шийдлээ😀
Өмнө нь зохиомж бичиж оруулж байсныг минь санаж байна уу… Тэгвэл дахиад зохиомж бичихээр шийдсэн маань энэ… Гэхдээ энэ удаагийх нь олон биш ганц хэсэгтэй… Олон анги үргэлжлэхгүй гэсэн үг юм….

Хичээл бас бус зүйл гээд олон ангитай юм бичиж, тэрийгээ тогтмол оруулна гэдэг миний одоо байгаа байдалд тохиромжгүй байгаа болохоор ингэж нэг хэсэгтэй зохиомжууд бичихээр шийдсэн нь энэ… Гэхдээ бас байнга тогтмол оруулна гэдэгтээ итгэлгүй байна ^^

За тэр яахав… Ингээд зохиомжоо хүлээн авч уншина уу

~~~~~~~~

Дүрүүд:

Junhee – Гол дүрийн охин (өөрийгөө гэж бодсон ч болно)
Junhyung – Дуучин, дуу зохиогч… Junhee-ийн ганц хайртай уран бүтээлч…
Yoseob – Гол/Туслах дүр… Эмч

~~~~~~~~

“Эгчээ, та энд ирээд удаж байгаа юу?” гэж эмнэлэгийн орон дээр зөөлөн тоглоомоороо оролдож суусан жоохон охин хажуугийн орон дээр суугаа охиноос асуулаа.

“1 сар орчим болж байна. Эмнэлэг уйтгартай байгаа биз дээ. Чиний нэрийг хэн гэдэг юм?” гэж эргүүлэн асуув.

“Намайг Eunji гэдэг. Эмнэлэгт ирсэн чинь найз нар маань ч байхгүй муухай байна” гэж ундууцангуй хэллээ. Eunji бол 3 хоногийн өмнө Junhee-ийн хэвтэж байгаа өрөөнд орж ирсэн бяцхан өвчтөн. Өрөөндөө 2-уулханаа болоод ч тэр үү, Eunji-д Junhee-ээс өөр ярилцах хүн байхгүй байсан юм.

“Тийм болохоор чи хурдан эдгээд найз нар дээрээ очих ёстой байхгүй юу. Эгч нь ч бас хурдан гармаар л байна” гэж цонхоор гаднах ертөнцийг ажиж суусан Junhee санаа алдангуй хэллээ.

“Та энд удаан байх юм уу. Таны найз нар ч бас таныг санаж байгаа байх даа” гэж Eunji-г хэлэхэд санаа алдангуй суусан Junhee-ийн царайнд түүнийг өхөөрдсөн харц тодорч, өөрийн мэдэлгүй нүүрэнд нь инээмсэглэл буув.

“Харин тийм ээ. 2-уулаа хурдан эдгээд хурдан эндээс гарнаа” гэж Junhee-г хэлж дуусаагүй байтал өрөөний хаалга онгойн эмч орж ирлээ.

“Та 2 намайг орхиод явах гэж байгаа юм уу. Та нарыг хурдан эдгээсэй гэж хүсдэг ч гэсэн та нарыг байхгүй бол би уйлах байхдаа” гэж эмч Yoseob гартаа чагнуураа барьсаар тоглонгуй гэгч нь тэр 2-ийн ярианд орж ирэх нь тэр.

“Yoseob oppa, та ажилгүй өдрөө ч гэсэн надтай хамт тоглож болно ш дээ” гэж жижигхэн Eunji Yoseob-д хэлэв.

“Нээрээ тэгж болох юм байна ш дээ” гэж Yoseob Eunji-д хэлээд бөхийж очоод үсийг нь иллээ.

Yoseob-ийн үйлдлийг дагуулан харж, Eunji тэр 2-ийн хөөрхөн яриаг сонсож суусан хүн бол Junhee. Junhee-ийг хариуцаж авсан гол эмч нь Yoseob юм. Junhee эмнэлэгт ойр ойрхон ирээд байдаггүй ч жилд хэдэн удаа ирж, нэг ирэхдээ 1-2 сар орчим байдаг нэгэн. Тийм болоод ч тэр үү, өөрийн эмч Yoseob-той бараг л найзууд шиг болчихсон.

“Өнөөдөр хэр байна даа, Junhee. Шинжилгээний чинь хариу удахгүй гарах байх. Байж байгаад өрөөнд маань яваад очоорой” гээд Yoseob өрөөнөөс гарлаа.

Eunji-тэй хэсэг юм ярьж, өхөөрдөж сууж байгаад эмч рүүгээ очихоор Junhee хаалга зүглэв. Гартаа дусал залгуулчихсан байсан болохоор дусал залгасан түрдэг тавиур шиг юмаа аваад л явна даа. Уг нь тэгтлээ бие муутай биш ч бас тийм хөнгөн ч бас биш байв. Энэ удаагийн шинжилгээний хариу түүний хувьд маш чухал. Хэвэндээ л байна уу эсвэл ахиц гарж, зүгээр болж байна уу гэдэг нь мэдэгдэх юм л даа.

Булан эргээд эмчийнхээ өрөөнд ойртож яваад урдаа байгаа хүнийг хараад Junhee байсан газартаа зогтусаж орхилоо.

Yong Junhyung…

Түүний ганц хайрлаж, хүндэлж явдаг уран бүтээлч….. Яг урд нь, дөнгөж хэдхэн алхамын цаана зогсож байна шүү дээ. Тэгээд бүр өөрийнх нь эмчтэй юм яриад, инээлдээд байж байдаг….

Удалгүй Junhyung Yoseob-той салах ёс хийгээд гараа даллаад цаашаа явав. Yoseob ч буцаад өрөө рүүгээ орж яваа харагдлаа.

“Yoseob oppa, сая энд… сая энд…. Yong Junhyung байсан уу” гэж сэтгэл нь хөөрсөн Junhee-г хараад Yoseob бага зэрэг шоглонгуй инээв.

“Тийм, яг чиний бодож байгаа тэр Yong Junhyung байсан” гэж хариулаад Junhee-г сандал дээр суух хэмээн заалаа.

“Яаж таньдаг юм? Сая харахад анх уулзаж байгаа хүмүүс шиг харагдахгүй л байсан даа. Эртний танил юм уу” гэж амьсгаа авах сөхөөгүй шалгааж гарах нь тэр.

“Тайвшир, Junhee. Одоо хамгийн чухал нь чиний шинжилгээний хариу. Хэрвээ шинжилгээний хариу чинь сайн гарсан байвал би чамд нэг бэлэг бэлдсэн байгаа” гэв.

Yoseob Junhee-ийн Junhyung-д дуртай, хайртай дуучин нь гэдгийг мэддэг юм л даа. Junhee-ийн утас, дэвтэр, ширээн дээрээ тавьсан жаазтай зураг гээд хаа сайгүй л Junhyung-ийн зураг байдаг болохоор мэдэхгүй, анзаарахгүй өнгөрөх хүн гэж угаасаа байхгүй л болов уу.

“Бэлэгээ? Гоё юм байх хэрэгтэй шүү” гээд Junhee их л баяртай хэлээд хурдан шинжилгээнийх нь хариуг задлуулахаар шавдуулав. Junhee ч тэр, Yoseob ч тэр сандрал, догдлол нь давхацан шинжилгээний хариуг хийсэн дугтуйтай зүйлийг задлав.

“Тэгээд юу гэж байна? Сайжирсан байна гэнэ үү? Хэвэндээ л байна уу? Хурдан хэл л дээ” гэж тэвчээр нь барагдсан аятай Junhee хэллээ.

“Junhee… Чи… Энэ… Бид чадчихжээ… Шинжилгээний чинь хариу сайн гарсан байна. Бүр хангалттай сайн гарчээ” гэхэд тэр өрөөнд баяр хөөр ундарч, нөгөө 2 маань баярын нулимс унагах нь холгүй байсан юм. Эмч, өвчтөн 2-ийн хувиар тэдний хамтдаа хөдөлмөрлөж, зүтгэж, зорьж ирсэн үр дүн ингэж нэг биеллээ олж байхад баярлахгүй гээд яах билээ.

“Одоо тэгвэл надад бэлэг өгнө гэсэн үг үү?” хэмээн бага зэрэг тайвширсан хойноо Junhee эмчээсээ асуув.

“Мэдээж, Эр хүн хэлсэндээ хүрэхгүй бол болохгүй шүү дээ. Нөгөөдөр надтай хамт нэг газар руу явна шүү, бэлтгэлтэй байгаарай” гэв. Гэхдээ хаашаа, юунд явах гэж байгаа талаар жоохон ч цухуйлгасангүй.

Юунд, хаашаа явах гэж байгаа юм бол гэхээс сониуч зан нь өөрийг нь барьж идэхэд бэлэн байсан ч Junhee нэмж Yoseob-г шаналгахгүйгээр тэр өдрийг хүлээхээр шийдсэн юм. Шинжилгээний дүн сайн гарсанд Junhee болоод түүний гэрийхэн ч тун их баяртай байсан болохоор энэ тэр хүмүүстэй баяраа хуваалцаж явж байтал 2 хоног өнгөрч, Junhee-ийн тэсэн ядан хүлээж байсан өдөр ирлээ.

“Бэлэн болчихсон уу? Явах уу” гэсээр Yoseob маань энгийн хувацсаа өмсөөд, эмч гэж хэлэхээргүй, дэгжин залуу болчихсон орж ирэв.

“Хөөх, Yoseob oppa, та эмчийнхээ хувцасыг өмсөхгүй байхаараа илүү царайлаг юм байна ш дээ” гэж жоохон хүүхдийн гэнэн зангаараа Eunji хэлсэн нь өрөөнд инээд авчрав.

“Тийм байна уу, тэгвэл энэ царайлаг эмч нь Junhee эгчийг нь аваад явчихаад ирье, болно биз дээ”
гээд Yoseob, Junhee 2 эмнэлэгээс гарлаа.

“Oppa, бид хаашаа явж байгаа юм бэ?” гэж Junhee-г сиймхий гарган асуухад нь Yoseob хариу хэлэлгүй, зүгээр л дагаад яв, таалагдах болноо гэсээр Junhee-г машиндаа суулган явсан юм.

Үнэхээр ч Junhee-д очсон газар нь зүүд шиг л санагдав. Мөрөөдөл нь биелчих шиг л болсон гэхэд хилсдэхгүй. Дэндүү баярласандаа нүдэнд нь нулимс цийлэгнэж, амнаас нь нэг үг ч унахгүй байв.

“Оппа… Энэ чинь… энэ…энэ” хэмээн баярласандаа хэлэх үг нь олдохгүй байгаа Junhee-г хараад Yoseob зөв газар дагуулж ирсэндээ итгэлтэй байлаа.

“Тиймээ, чиний хайртай дуучны тоглолт болох газар” гэсээр Yoseob орох хаалга руу явав. Нилээд хэд алхаад арагш хартал Junhee байсан байрандаа л зогссоор.

“Junhee, орохгүй юм уу? Удахгүй эхлэх гэж байна ш дээ” гэж Yoseob-ийг дуудахад сая зүүднээсээ сэрсэн мэт Junhee хурдан гэгч нь Yoseobийн араас очиж, догдолсон зүрхээ дарж ядан тоглолтын заал руу орлоо.

3 цаг орчим үргэлжилсэн тоглолт зааланд байсан үзэгчдийг эхлэлээсээ дуусах хүртлээ доргиож чадсан юм. Дуу бүрийг дагаж дуулж, хамт инээж, уйлж, хөгжөөн дэмжиж байсан фенүүд, үзэгчид үнэхээр гайхалтай. Энэ бүх гайхалтай зүйлсийн дунд суугаад, нэг хэсэг нь болж байгаадаа Junhee ч өөртөө итгэж чадахгүй л байв. Хэзээ нэгэн өдөр Junhyung-ийн тоглолтыг үзнэ дээ хэмээн мөрөөддөг байсан ч ийм хурдан мөрөөдөл нь биелэх юм гэж хэн санах билээ. Юу юунаас илүү энд дагуулж ирсэн Yoseob-д талархаад барахгүй байв.

Эхэлсэн зүйл дуусдаг шиг тоглолт өндөрлөж, зааланд сууж байсан хүмүүс ар араасаа заалнаас гарна. Yoseob харин огтхон ч гарах гэж яарсангүй. Олон хүмүүстэй зэрэг гарч явахаас цааргалсандаа тэгээд байгаа юм байлгүй гэж бодсоор Junhee ч адилхан хүлээж суув. Угаасаа энэ заалнаас гарах хүсэл төрөхгүй байсан юм хойно.

“За, явцгаая. Чамтай уулзуулах хүн байна” гэсээр юу гэсэн үг болох, гэнэт хаанаас хэн гэдэг хүн гараад ирснийг асуух боломж олголгүй Yoseob босоод явах нь тэр. Араас нь дагаж явсаар тоглолт болсон газрын дотуур хэсэг алхасаар, лав л гарах хаалга руу зүглээгүй байлаа.

Тэгсэн удалгүй юу болоод байгааг Junhee ойлгов. Хүлээлгийн өрөө. Junhyung-ийн хүлээлгийн өрөө байж. Сандарч, догдолсон Junhee-д нэг том амьсгаа авах сиймхий гарав уу үгүй юу, Yoseob хаалга онгойлгон дотогш орлоо.

“Junhyung, тоглолт чинь мундаг байлаа шүү, аргагүй чи мөн дөө” гэсээр Yoseob Junhyung дээр очин гар барин мэндэлнэ. Харин Junhee яахаа мэдэхгүй хаалганы тэнд зогссоор л. Болдог бол гараад гүйчихмээр ч юм шиг. Юу болоод байгааг бүрэн толгойдоо хийж чадахгүй байгаа Junhee рүү нэг харсан Yoseob, Junhyung 2 ирж явлаа.

“Танилц, энэ бол миний яриад байсан Junhee. Junhee энэ бол миний багын найз, хэн гэдгийг нь чи мэдэх байлгүй дээ” гэсээр Yoseob тэднийг танилцуулав.

“Сайн уу, Junhee. Чиний талаар их сонссон шүү” гээд Junhyung гараа сунгалаа.

“Сайн байна уу. Мм.. мм… Yong Junhyung, би чиний фен” өөрийн эрхгүй энэ үгс Junhee-ийн амнаас гарч орхилоо. Ингэж хэлчихээд хацар нь улаа бутраад л явчихав.

“Yoseob-с сонссон, чамайг миний дуунд дуртай гэж. Үнэндээ чиний шинжилгээний дүн сайн гарвал дагуулаад миний тоглолтон дээр ирээрэй гэж би Yoseob-д хэлсэн юмаа” гэж Junhyung хэлэхэд нь Junhee итгэх үгүйгээ мэдсэнгүй. Тэгээд л Junhyung хэд хоногын өмнө эмнэлэг очсон байж шүү дээ.

Ингээд тэр 3 хэсэг хүлээлгийн өрөөнд ярилцаж суув. Уг нь Junhee их л цоглог, ярих дуртай хэдий ч дуртай дуучныхаа хажууд нь чөлөөтэй дугарч чадсангүй. Үлгэр ч юм шиг итгэхэд бэрх санагдаж байсан энэ орой нь удалгүй өндөрлөв. Болдог бол цааш нь шөнөжин ярьж суухыг хүссэн сэтгэл Junhyung, Junhee 2-ын аль алиных нь дотор нууцхан гэгэлзэж байлаа.

Ингээд тоглолт болсноос хойш хэд хоног өнгөрлөө. Шинжилгээний хариу нь сайн гарсан болохоор Junhee ч удахгүй эмнэлэгээс гарна гэхээс хүлээж тэвчихгүй байв. Сүүлийн хэдэн өдөр хоногууд нь дэндүү аз жаргалтай өнгөрч байгаад гайхаад барахгүй.

Үнэндээ өнөөдөр бол Junhee-ийн эмнэлэгт байх сүүлийн өдөр юм л даа. Хэсэг хугацаанд байсан болоод ч тэр үү бас л санах юм шиг мэдрэмж төрж байлаа. Гэхдээ ойрын хугацаанд лав дахиж ирэх төлөвлөгөө байсангүй.

Гадаа ч дулаахан байсан болохоор Junhee эмнэлэгийн цэцэрлэгт хүрээлэнд гарч суухаар шийдээд, тавиу дээрээ байсан номыг аваад гадаа гарлаа. Зун дуусаж, намар ирэх дөхөж байсан ч гадаа зуны дулаан тэр л хэвээрээ байв. Гадаа сууж, ном уншин, элдвийг бодож суухад яг л тохирсон мэт. Номынхоо хуудсыг эргүүлэн хэсэг сатаарч суусан ч яагаад ч юм толгойд нь хэд хоногын өмнөх явдал зурсхийн орж ирэх нь тэр. Хайртай дуучныхаа тоглолтыг үзэж, хамт инээлдэж, ярьж суусан тэр цаг мөчүүд. Дэндүү нандин мэт санагдаж, тэр тухай бодох төдийд л Junhee-ийн царайд инээмсэглэл тодорно.

“Ахэм, Junhee, би саад болоогүй биз дээ” гэсээр хэн нэгэн нь түүнийг өдрийн зүүднээс нь салгаж орхив. Тэр сайхан мөрөөдөл шиг дурсамж дотроо аялж явахад нь хэн саад болдог байнаа хэмээн багахан ундууцаад;

“Үгүй дээ, зүгээр” гээд эргэж харахдаа Junhee өөрийгөө өдрийн зүүдэндээ яваа хэвээр юм болов уу гэж гайхах шиг боллоо.

“Сайн уу. Таниж байгаа биз дээ” гээд Junhyung өөдөөс нь багахан инээмсэглээд зогсож байх юм.

“Т-тийм ээ. Яаж мартах билээ дээ. Ийшээ суугаач. Энд юу хийж яваа юм. Yoseob oppa-тай уулзах гэж ирсэн юм уу” гээд сандарсандаа амьсгаа ч авалгүй асууж гарлаа.

“Тийм ээ. Үгүй ээ. Yoseobтой ч уулзсан л даа. Гэхдээ өөр шалтгаанаар энд ирсэн юм” гэж Junhyung-г хэлэхэд Junhee бага зэрэг гайхав.

“Өвдчихөөд үзүүлэх гэж ирсэн юм уу? Бие чинь зүгээр биз дээ, өвдөж болохгүй л юмсан” хэмээн өөрийн эрхгүй хайртай дуучиндаа санаа зовсон фен охины сэтгэл тэнд тодхон харагдана.

“Үгүй дээ, би зүгээр. Фентэйгээ уулзах гэж ирсэн юмаа” гэж Junhyung-г хэлэхэд нь яагаад ч юм нэг л сонин болов.

“Аан, өвдсөн фен дээрээ ирсэн юм байна ш дээ, нөгөө нэвтрүүлгүүд дээр гардаг шиг” гээд бага зэрэг гонсойсон дуугаар хэлээд Junhee өвөр дээрээ тавьсан ном руугаа ширтэв. Хачирхалтай нь тэр өөрийгөө ч бас Junhyung-ы фен гэдгийг, түүнийг хараад өхөөрдсөн инээмсэглэл тодруулан суугаа Junhyung-ы харцыг тэр анзаарсангүй.

“Үнэндээ би чамтай уулзах гэж ирсэн юмаа, Junhee” гэж хэлэхэд Junhee чихэндээ итгэсэнгүй, зүрх нь цээжнээсээ гараад нисэх гэж байгаа мэт хүчтэй цохилж байх шиг болов.

“Надтай юу? Яах гэж?” хэмээн гайхах, баярлах зэрэгцэн асуулаа.

“Чамайг маргааш эмнэлэгээс гарна гэж сонссон юм. Эмнэлэгээс гарчихвал чинь холбоо яаж барихаа мэдэхгүй болчихно шүү дээ. Yoseob-оос асуугаад утасны чинь дугаарыг ч юм уу мэдэж болно л доо, гэхдээ тэгэх нь бүдүүлэг санагдаад. Тэгээд л өөрөө ирсэн юм” гэхэд нь Junhee үнэхээр итгэж өгсөнгүй.

“Энэ миний удахгүй болох фен уулзалтын тасалбар” гээд Junhyung түүнд тасалбар өгөв. 7 хоногын дараа болох түүний албан ёсны фен уулзалтанд орох тасалбар байсан юм.

“Ирнэ биз дээ. Чамайг ирвэл баярлах болно” гээд Junhyung хариу хүлээн Junhee рүү харав.

“Мэдээж очилгүй яахав, дуртайяа” хэмээн сэтгэл нь догдолсон Junhee-г хариулахад юу гэх бол гэхээс хүлээж ядаж байсан Junhyung-ы дотор онгойх шиг л боллоо.

“Тэгвэл уулзалт дуусахаар миний өрөөнд хүрээд ирээрэй. 2-уулаа хамт оройн хоол ч юмуу идье. За тэгвэл удахгүй уулзая. Биеэ бодож байгаарай” гээд сэтгэл нь амарсан янзтай Junhyung их баяртай босч явлаа.

“Тэгье, удахгүй уулзая” гэсээр Junhee суудал дээрээ үлдэв.

“Хүлээгээрэй, сая оройн хоолонд орьё гэсэн үү. Би буруу сонсоогүй биз дээ. Тэр намайг болзоонд урьж байгаа юмуу” гэсээр өөрөө өөртэйгөө ярин, хүүхэд шиг дороо дэвхэцсээр үүлэн дээр хөвж байгаа аятай Junhee өрөө рүүгээ явлаа.

Хайрлаж, дурлаж суудаг дуучинтайгаа оройн хоолонд орж, болоогүй болзоонд уригдах боломж хэн хүнд олдоод байхгүй шүү дээ. Гэхдээ л Junhee-ийн хувьд тэр мөрөөдөл нь биелсэн юм шүү.

~~~~~~~

Зиак эхний нэг хэсэгт өгүүллэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Ямар санагдсан бэ гэдгээ хэлээрэй ^^

Цаашдаа боломж гарсан үедээ, санаа оноо орж ирсэн үедээ нэг хэсэгт зохиомжуудаа бичиж байх болно. Гэхдээ тэд хоног гэж амлалт өгч чадахгүй байх ^^… Хичээл, өөр бусад зүйлс гээд хийх юмнуудынхаа хажуугаар хийх болохоор тэр бүр тогтмол, хурдан хугацаанд бичиж чадна гэж бодохгүй л байна ^^…

Юутай ч зохиомж маань таалагдсан гэж найдъя ^^

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

3 thoughts on ““Yong Junhyung, би чиний фен ” [зохиомж]

  1. B'Smurfita says:

    wuaaa Uugan104Jun ta hamgiin mundag (y) uneheer goy blson bn amjilt ^^

  2. Ямар гоё бичдэг юм бэ нөгөө бэст сэллэр номнууд л ийм бдагштээ ххэ амжилт өшөө их өгүүллэг бичээрэй ^^ үнэнч уншигч чинь байх болно оо ^_^

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s