B2ST-ийн PАТi PАТi Prime-д өгсөн ярилцлага

tumblr_mv201svKL81qzjehuo3_1280

А: B2ST-ийн талаар ерөнхий танилцуулга хийгээч. B2ST-ийн хүмүүсийн сэтгэлийг булаах тал нь юу вэ?

DW: Миний бодлоор 6 гишүүн маань бүгд өөр өөрийн гэсэн өөр өөр сэтгэл татам чанартай. Бид нарын сонсох дуртай дуу хөгжим өөр, дээрээс нь зан характер маань ч өөр өөр. Бид цугтаа байснаараа B2ST-ээс өөр хэний ч гаргаж ирж чадахгүй тэр нөлөөллийг бий болгодог юм болов уу гэж бодож байна.
YS: Амьдаар дуулах чадвар юм болов уу. Би өөрөө амьдаар дуулж байгаа хэрнээ, заримдаа өөрсдийгөө хараад “B2ST ч амьдаар дуулахдаа сайн хамтлаг юмаа” гэж боддог шүү.

А: Аан, тайзан дээрхи амьд үзүүлбэр гэвэл, Lightless чинь үзэгчид бүгд гэрлээ унтраасны дараа эхэлдэг дуу байхаа. Тийм дүр зургийг харчихаад, B2ST-ийн тоглолтоос л харж болох дүр зураг байна даа гэж бодсон шүү. Үнэхээр үзэсгэлэнтэй, гоё хором байсан.
DJ: Тийм шүү! Үнэхээр үзэсгэлэнтэй дүр зураг.

А: Ямар санаан дээр үндэслээд тэгж хийхээр болсон юм бэ?
YS: Анхныхаа тоглолтыг бэлдэж байхдаа, “Үзэгчидтэйгээ хамт хийдэг ямар нэг зүйл байвал гоё юм байна даа” гэж бид хэд бодож байсан юм. Тэгээд Lightless гэдэг чинь “Гэрэлгүй” гэсэн үг шүү дээ, тэгээд хэрвээ тоглолтын үеэр энэ дуун дээр ямар ч гэрэлгүй байвал ямар байх бол гэж бодсон. Хийж үзэхнээ, фенүүдийн хүлээж авах байдал сайн байсан. Beautiful Show тоглолтгүйгээр хийж чадахааргүй тийм л нэгэн зүйл юм даа.

А: Тэгвэл дуунуудынхаа талаар?
JH: Сонсоход таатай тийм дуунууд байдаг ч “Яг л B2ST-ийн төрлийн дуу байна даа” гэхээр дуунуудад баригддаггүй. Энэ нь зөвхөн дуу ч биш, тайзан дээрхи үзүүлбэрүүд маань ч дуутайгаа уялдаж холбогдсон байдаг гэсэн үг юм. Хэн ч байсан сонсоход таатай, ойлгоход хялбар дуунууд гаргах тал дээр хичээж ажилладаг даа.

А: Тэр дундаас, гунигийн/ сэтгэл хөдөлгөм аясын дуунууд илүү B2ST-ийн нэрийн хуудас болдог юм шиг.
DW: Бидний дуун дотор хөгжилтэй, гэгээлэг дуунууд ч бий. “Beautiful Night” гэдэг дуугаараа ч бид үйл ажиллагаагаа явуулж байсан. Тоглолтон дээрээ ч гэсэн зугаатай, хөгжилтэй дуунуудаа дуулдаг. Гэхдээ сэтгэл шингэсэн, сэтгэл хөдөлгөм дуунууд маань илүү хүмүүст хүрдэг юм шиг санагддаг юм. Ямар дуунууд байдаг билээ…
JH: Гишүүд маань тийм дуунуудад өөрсдийн бүх л сэтгэл хөдлөлийг шингээн дуулдаг, тийм болохоор сонсож байгаа хүнийхээ сэтгэлийг ч хөдөлгөж чаддаг байх.

А: Ойлголоо. Тэгвэл удахгүй худалдаанд гарах Hard to Love, How to Love цомгийнхоо Япон хувилбарын талаар ярьж өгөөч. Junhyung дуунуудаа бичиж, бусад үйл ажиллагаанд нь бусад гишүүд бүгд оролцсоноороо “All Made by B2ST” гэсэн тодотголтой явж байгаа гэсэн.
JH: Хэн нэг нь тэр хэсгийг тэгж хариуцаж хийсэн гэдэгтээ биш, энэ цомогт маань бүх гишүүд маань гар бие оролцож, санаа оноогоо шингээж чадсан байгаа. Гишүүд дундаас Yoseob байнга бичлэгийн сутдиод ирдэг. Бичиж дуусгасан дууг Yoseob туршин дуулж, түүнийг нь сонсод дуугаа дахин шалгаж, засвар оруулан сайжруулдаг- ийм маягаар явсан дуу хэд хэд бий. Бусад гишүүд маань дуунуудын богино хувилбарыг сонсоод санаа оноогоо хэлж өдөг. Тэдний хэлсэн санаа оноо, зөвлөмж бүгд энэ цомогт шингэсэн байгаа.

А: Бүх дуугаа өөрөө бичих ямар байсан бэ?
JH: Үнэхээр амаргүй байсан шүү.

А: Солонгост, мэргэжлийн дуу зохиогчдын бичсэн дууг авч дуулдаг шүү дээ, энэ удаад “Гишүүдийнхээ бүтээсэн” тэр дууг л гаргана гэсэн бодолтойгоор энэ цомгоо гаргасан юм уу?
JH: Бид өмнө нь байнга дуу зохиогчдын дууг авч дуулдаг байсан, энэ удаад ч анхнаасаа өөрсдийн бичсэн дуугаар цомог гаргана гэсэн бодол огт байгаагүй. Яг л өмнөх шигээ л, дуу зохиогчдын бичсэн дуунуудыг ч сонсож үзсэн ч, гишүүдэд маань миний бичсэн дуу илүү таалагдсан. Компанид маань ч дуунууд маань таалагдаж, өөрийн бичсэн дуунуудараа цомог гаргах ажлыг маань дэмжиж өгсөн. Тийм болохоор хэрэв ирээдүйд бусад дуу зохиогчдын дуу бидэнд таалагдаж, тэр дууг нь бид тайзан дээр өөртөө итгэтэйгээр дуулж чадах юм шиг мэдрэмж төрвөл, тэр дуу зохиогчдын дуунуудаас ч дуулах болно.

А: Тийм байж. Энэ удаагийн цомгоо өөрсдөө хийсэн юм бол одоо миний асуух асуултанд хариулж өгөөч. “Би хувьдаа …. зүйлийг хийхдээ сайн” гэдэг асуултанд хариулах юм.
DW: Би уур амьсгалыг өргөж чаддаг! (инээв)
DJ: Аа.. түрүүлээд хэлчих юм. Тэгвэл би, хоол хийх! Би хоол хийхдээ сайн!
YS: Сайн хийдэг зүйл ч байхгүй юм байна.. Гэхдээ би зураг зурах дуртай.
KK: Би биеэ хөгжүүлэхдээ сайн…
JH: Би дуу зохиодог
HS: Би тоглоомоор тоглохдоо сайн

А: Юу хийхдээ сайн бэ гэдгийг чинь мэдэж авлаа. Тэгвэл одоо эргээд цомгийнхоо тухай яриандаа оръё. Цомгийн нэр “Hard to Love, How to Love” шүү дээ. Энэ цомгийн нэрийг утгачилвал юу болох бол?
DJ: Мм.. “Хайр, хайр гэж юу вэ?”
KK: “Хайр гэж юу юм бэ?” юм байна
JH: Хайр, яагаад ийм хэцүү, хүнд юм бэ?

А: Тийм байх нь! Цомогт багтсан дуунууд дотор, хайр, үерхэлтэй холбоотой хэд хэдэн бэрхшээлийн тухай бичсэн дунууд байсан. Эдгээр дуунуудаас сонсоод “Хэрвээ би энэ дууны гол дүр байсан бол, хэцүү байх байж дээ” гэсэн дуу чинь аль байх байсан бол?
DW: Миний хувьд “I’m Sorry”. Дууны үг нь үнэхээр гунигтай.
KK: “How to Love”. Хэдий сонсоход таатай дуу боловч, залуу хүний хайр дурлалтай учирсан үедээ түүнд ямар санагддаг бол гэсэн асуултын шууд хариулт, илэрхийллийг багтаасан дуу.
YS: “Shadow”. Энэ дуун дээр хайраас үүдэх өвдлөтийн талаар чангаар дүрсэлж гаргадаг шүү дээ.
DJ: Би ч гэсэн адилхан.
HS: Би ч гэсэн. Дээрээс нь энэ дуу маань цомгийн маань бүрэн илэрхийлэл болох ёстой дуу шүү дээ.

А: “Shadow” дууны клипны хамгийн гол чухал үзэгдэл нь?
YS: Junhyung-ы нүдний өнгө солигддогоос өөр тийм үзэгдэл байхгүй шүү дээ! (бүгд инээлдэв) Idol хүний хувьд бол өөр хүний харуулж байгаагүй, дагаж хийх аргагүй үзэгдэл байсан.

А: Солонгост тренд болоод байгаа юм уу?
Бүгд: – инээлдэв –
KK: Тренд ч биш л дээ~

А: Kikwang-ийн харцага сургагч шиг болдог хэсэг дээр их хүч зарсан харагдаж байсан. Жинхэнэ харцага байсан уу?
KK: Жинхэнэ байсан. Зураг авалтанд орсон харцага маань зэрлэг биш, тэжээвэр амьтан байдлаар сургачихсан харцага байсан болохоор үгэнд сайн орж байсан шүү. Харцага шувуу болохоор их л том байх юм болов уу гэж бодсон чинь, гаран дээрээ аваад үзсэн чинь тийм ч том биш байсан, тэрэндээ ч зураг авалт амар явагдсан байх. Амьдаар нь харах нь ээ догь юм байна лээ.
JH: Нэмж хэлэхэд aegyo-той харцага байсан шүү
KK: Тийм тийм. Үгэнд сайн ордог. Одоо л хэлж байгаа ч гэсэн, “Баярлалаа, харцагаа” (инээв)

А: B2ST удахгүй фен уулзалтаа хийж, 2014 онд Япон дахь аялан тоглолтоо эхлүүлэх гэж байгаа. Энэ талаараа.
KK: Өмнө нь Zepp Tour хийж байсан болохоор энэ удаад өмнөхөөсөө өөр дүр төрхөө харуулахын тулд хичээж ажиллах болно. Мөн Dongwoon маань энэ удаад ч бас “Хотуудын дуу”-аа үргэлжлүүлэх болохоор та бүхэн сонирхон хүлээж болно шүү. Цомог маань худалдаанд гарснаас хойшхи эхний тоглолт байх учраас, цомогт багтсан дуунуудынхаа тайзан дээрхи гайхалтай үзүүлбэрүүдийг харуулах болно.

А: Shadow дуулж байх үеийн Junhyung-ийн хэсгийг ч бас догдлон хүлээх болноо!
Бүгд: – инээлдэв –
JH: Сургуулилт хийж байгаа (ёозгүйхэн инээв), бэлтгэл сургуулилт маань хангалттай биш байгаа болохоор хэцүү л байна.. гэхдээ хэдий тийм ч гэсэн, хэрвээ тэр өдөр компьютер график бэлэн байвал оролдоод үздэг ч юм билүү?!

Cr: jap-kor @kongkongxd; kor-eng @xiangie0105; eng-mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

One thought on “B2ST-ийн PАТi PАТi Prime-д өгсөн ярилцлага

  1. blue says:

    junhyung<3<3<3

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s