B2ST Японы EXILE сэтгүүлд өгсөн ярилцлага

fvyfPIo

А: Хамтлагаараа цомог гаргаснаас хойш жилийн дараа цомгоо гарлаа шүү дээ. Энэ хугацаанд юу хийж, юунаас урам зориг авч байв?
DW: Солонгост гишүүн болгон маань драма, мюзикал гээд хувь хувьдаа хийх ажилтай байсан.
KK: Гадаадын дуучдын дууг сонсоод “Ийм төрлийн дуу дараагийн цомогт маань байвал дажгүй юм байна даа” гэж боддог байлаа. Тэгээд тэр санаагаа хадгалж, бүгд өөр өөрийн санал бодлоо хуваалцаж, энэ удаагийн цомогтоо тусгасан байгаа.

А: 7 сард Yokohama Arena-д болсон тоглолтон дээрээ Японоор нилээд ярьж байсан.
HS: Би тусдаа хэлний хичээл аваагүй л дээ, гэхдээ хурдан цээжлэхэд тусладаг application утсан дээрээ суулгаад тэрийгээ ашиглаж сурсан. Одоохондоо шууд Японоор фенүүдтэйгээ харьцаж, бодол санаагаа нэгтгэж хэлэх нь хэцүү байдаг ч аль болох Японоор хэлж, ярилцах юмсан гэсэн бодолтой байдаг болохоор маш их хичээдэг.

А: Хавар Yoseob ганцаарчилсан үйл ажиллагаагаа явуулсан шүү дээ, гишүүддээ Япон хэл зааж өгсөн үү?
DW: “Оканэ кудасаи” (Надад мөнгө өгөөч) гэдэг үгийг л Yoseob ахаас сурсан (инээв).
YS: Миний англи хэл бусдадаа заах хэмжээнд бол биш ээ. Гэхдээ бид нар бүгдээрээ Япон хэлээ шамдан суралцаж байгаа.

А: “MTV Zushi Festival 2013”, “2013 Jingu Gaien Fireworks Festival” гээд Японы тоглолтуудад оролцоод Японы талаархи бодол чинь ямар нэг байдлаар өөрчлөгдсөн үү? Та нар 3 дахь үеийн J Soul Brothers-тай галт наадмын тоглолтон дээр таарсан байхаа?
YS: Zushi Festival дээр үзэгчид нь усны хувцастай, бидний дууг сонсож, хөгжилдөж байсан нь анхны удаа байсан. Бодож байснаас маань илүү доргио байсан шүү. Усны хувцастай үзэгчдийн өмнө тайзан дээр гарна гэхээс сэтгэл догдолж байсан ч яг цагаа тулсан чинь нүд рүү нь эгцэлж харж чадахгүйгээр маш их санаа зовсон. (инээв)
DJ: Бид нар 3 дахь үеийн J Soul Brothers-тай цомгоо солилцсон шүү!
DW: Гэхдээ очиж мэнд мэдэлцэхээс өөрийг хийж чадаагүй.
YS: Бэлтгэл хийж байгааг нь харах боломж олдсон юм байна.
DW: Нээрээ тийм! Дуу, бүжиг нь үнэхээр гайхалтай, үзээд л байгаад баймаар байсан. Догь байсан шүү.

А: Япон хувилбараар нь гаргаж байгаа 2 дахь цомог чинь Hard to Love, How to Love шүү дээ. Junhyung дуугаа бичиж, бусад чинь цомгийнхоо ажилд оролцсон гэж байсан. Ингэж хийх санаагаа та нар өөрсдөө гаргасан уу?
JH: Цаг гарвал би дуу бичдэг ч яг анхнаасаа тэгж хийх бодол бол байгаагүй ээ. Дуу болгон дээр зарцуулах цаг өөр өөр байсан ч хэцүү хүнд байна гэж нээх бодолгүйгээр хийж байсан. Тэрнээс биш богино хугацаанд бүтсэн дуу бараг байхгүй. “Beast” гэсэн нэрийг дотроо бодож, түүн дээр анхаарлаа төвлөрүүлж байлаа. Тийм болохоор л энэ удаад өөр янз янзын дуу бичиж гаргах боломжтой байсан байх (гишүүд рүүгээ харан) Өмнө нь хийж байснаасаа өөр дүр төрх гаргахын тулд юу хийвэл зүгээр вэ гэж бид нар бөөнөөрөө саналаа солилцож байсан байхаа? Өөрсдийнхөө саналыг загвар гаргагчдаа хэлэхээс өөрийг хийж чадаагүй ч гэсэн.
YS: Дуу болон гаргаж ирэх дүр төрхийнхөө талаар бид бүгд хамтдаа зөвлөлдөж байсан.
DW: Тийм шүү. Дараагийнхаа цомгийн талаар хүртэл ярилцах хэмжээнд болчихсон байсан юм байна.

А: Аль хэдийн үү? Хурдан байна шүү. Энэ цомгоос та нарын өөрсдийн чинь дуртай дуунууд аль нь вэ?
DW: Би “I’m Sorry” гэдэг дуундаа дуртай. Үг нь үнэхээр гунигтай санагддаг юм.
KK: Надад ч бас “I’m Sorry”. Анх богино хувилбарыг нь сонсоод л дуртай болсон. Дууныхаа бичлэгэнд орж байхдаа “Энэ дууг үнэхээр Junhyung маань бичсэн юм уу?” гэж бодох хэмжээнд хүртэл гоё дуу байсан (бүгд алгаа ташив)
DJ: How to Love. Аялгуу, дууны үг нь үнэхээр үзэсгэлэнтэй.
YS: Би Will you be Alright-д дуртай. Энэ дуугаараа үйл ажиллагаа явуулаагүй ч, бидэнд хөгжмийн нэвтрүүлгээс цом авчирсан дуу.
HS: Shadow. Цомгийн маань гол дуунаас гадна, энэ дуугаараа дамжуулан олон үйл ажиллагаанд оролцож байгаа болохоор энэ дуу маань илүү дотно, сэтгэлд ойр байдаг гэх юмуу даа.
JH: Хэрвээ заавал сонгох шаардлагатай гэвэл би Shadow, Be Alright-г сонгоно. Би эхлээд дууныхаа хэмнэлийг гаргаж дуугаа зохиож эхэлдэг, энэ 2 дууны хэмнэл дээр би тусгайлан илүү их анхаарч ажилласан юм л даа. Хэрвээ одоо тэгж бодоод сонсвол арай өөр мэдрэмж өгөх болов уу.

А: Be Alright сонсоод хөгжилдөхөд гоё дуу шиг санагдсан. Shadow дээр та нарын Япон хэлний дуудлага үнэхээр сайн байсан шүү.
Бүгд: Нээрээ юу? Үнэн үү? Гайхалтай!!!
DJ: Япон хэл хэцүү шүү.
JH: Бичлэгэнд орж байхад, япон ажилчид гараа урдаа авчихаад л бид нарыг ажиглаж байсан шүү (инээв). Гярхай гэгч нь биднийг ажиглаж, бид нарыг дуудлага ямар байна гэдгийг дээр анхаарч, сонсож байгаа хүнд тод, зөв, ойлгомжтой байх тал дээр нь ажиглаж байсан.

А: Цомгийн чинь нэрийг утгачилвал “Хайр бол хэцүү” гэсэн утга гарна. Та нар ч бас тэгж боддог уу?
Бүгд: Тийм ээ.
YS: Хайр хэцүү л дээ, гэхдээ анхны алхамаа хийнэ гэдэг ч бас хэцүү.

А: Шохоорхол, нэг талт хайр сонирхолтой, зугаатай биш гэж үү?
DJ: Шохоорхол харин ч бүр хэцүү.
DW: Би бол харин дуртай шүү.
KK: Хайр гэдэг өөр олон янз, тэрийгээ дагаад сайн, муу тал аль аль нь байдаг. Бид нар хайрын тухай олон ч дуу дуулж, нас явахын хэрээр, өмнөхтэйгээ харьцуулахад одоо хайрын тухай илүү гүн гүнзгий боддог болсон байна лээ. Одоо бол тогтволтой хайр ямар байдгийг мэдэрч үзэхийг хүсч байна.

А: Насанд хүрээд ирэхээр хайрыг хүсэх, хүсэмжлэх байдал өсвөр насныхтай харьцуулахад буурч байгаа биздээ?
DJ: Тийм юм шиг байна лээ. Найз нар дунд маань гэр бүл болж, хүүхэдтэй болсон хүмүүс байгаа, тийм болохоор хайр дурлалын зөв, сайхан тал гээд л бодож суух биш илүү бодитойгоор бодож тунгаах хэрэгтэй болчихсон байгаа юм.
DW: Надад ч бас хүүхэд нь 2 нас хүрч байгаа найз байгаа шүү.

А: Хүрээлэн байгаа орчин чинь та нарт нөлөөлөх үе байдаг уу?
KK: Гэрлэлт үү? Цаг нь болоогүй байгаа. Мөрөөдөл шиг л.
DJ: Холын ирээдүйд байдаг юм. Одоохондоо зүрх сэтгэл маань idol хэвээрээ л байгаа юм шүү дээ (инээв)
YS: B2UTY нар маань бидний хайртай хүмүүс шүү дээ.
DW: Гэрлэх нь дараа байхад зүгээр ч би хүүхэдтэй болмоор байна!!
DJ: Наадах чинь арай сонин юм биш үү!
DW: Би хүүхэд өсгөж үзмээр байна. Хүүхэд маань надтай адилхан байвал өхөөрдөм биш гэж үү (инээв) Хүүхдэд дуртай гэдгээ л хэлэхийг хүссэн юмаа.
HS: Миний хайрыг үзэх үзэл өмнөхөөсөө өөрчлөгдөөгүй. Хайр дурлалд уулзаж нийлж байхад, салж бас хагацаж байдаг, энэ бүхэн давтагдсаар л байдаг шүү дээ.

А: Сонирхолтой хариулт байна. Hyunseung ч том хүн болжээ.
HS: Тийм биш ээ.
YS: Үгүй ээ, “тийм биш ээ” гэж хэлж байгаа хүн харин том хүн шиг сонсогдож байна.

А: Япон дахь цаашдын төлөвлөгөөгөө хуваалцаач.
DJ: Олон амьд тоглотуудад оролцмоор байна.
YS: Тийм шүү, тэгээд бас Dome аялан тоглолт хиймээр байна (том хэмжээний цэнгэлдэх хүрээлэн)
DW: Би лав хувьдаа Aragaki Yui-тай хамт хайрын сэдэвтэй кинонд тоглож үзмээр байна.

А: Таны бодлоор хамгийн шилдэг, гайхалтай хайр

DJ: Өөр хүмүүс юу гэж боддогийг мэдэхгүй ч, хийсэж алга болдоггүй “жирийн хайр”. Гэхдээ бодит байдлаас нь харвал тун хэцүү болохоор бараг байж боломгүй. Нөгөө хүний чинь сэтгэл өөрчлөгдөхгүй байна гэдэг тун чухал, гэхдээ тэрнээс илүү өөрийн маань сэтгэл өөрчлөгдөхгүй байна гэдэг бүр чухал. Тийм учраас нөгөө тал маань л намайг сайн халамжилж байвал бүх зүйл сайн, сайхан байх болно.

HS: Зохиол дээр гардаг хайр хамгийн гайхалтай нь байх, гэхдээ итгэлцэл дээр тогтож, бие биенийхээ байгаа гэдгийг мэдэрч, нэг насаа хамтдаа өнгөрөөж болох хүнээ олно гэдэг хамгийн гайхалтай хайр байх болов уу. Гэхдээ миний хувьд бол хайрын тухай бодож, ярьж, шийдвэр гаргах нь хэцүү байдаг учраас хэлж чадахгүй юм байна.

JH: Тэр харилцаа 50:50-ийн харьцаан дээр тогтож байх хэрэгтэй юм болов уу гэж боддог. Нэг талынх нь зориулж, өгч байгаа хайр дэндүү дарамттай санагдаж, эсрэгээрээ нэг нь нөгөөдөө илүү их найддаг байж болохгүй. Жишээ нь залуучууд нь хоолонд орчихоод төлбөрөө хийдэг шүү дээ. Гэхдээ би бол хааяа охид нь төлбөрөө хийдэг байхад гэмгүй гэж боддог. Аль аль тал нь тэнцвэрээ зөв хадгалдаг байх нь чухал юм уу даа.

YS: Миний хувьд хамгийн гайхалтай хайр бол яг одоо байгаа энэ хайр юм болов уу. Солонгосын нэг алдартай үгэнд “Танил юм шиг битгий хуурт, юмны ач холбогдлы битгий март” гэсэн үг байдаг. Энэ үгийг уншаад сэтгэл их хөдөлж, энэ өнцгөөс юмыг хардаг болсон. Ингээд бодохоор миний хайрын тухай хэлсэн зүйл намайг хэлэхээс өмнө ярьсан хэдийнхээс илүү давж гарч байгаа биз дээ (инээв) Би ч гэсэн тийм хайртай учирмаар байгаа ч харамсалтай нь надад хайртай хүн алга даа.

KK: Хайрын тухай кино, зохиол үзэж, энэ тухай бодож үзвэл, хайранд зөвхөн сайхан цагууд л байх нь уйтгартай байдаг юм шиг байгаам. Заримдаа хэрэлдэж, муудалцаж байхад зүгээр гэж би боддог. Тэр хэмжээгээрээ бие биендээ бууж өгч, бие биендээ түшиг болдог байх хэрэгтэй. Бие биенийгээ аргадаж, найз нар шиг ярилцаж, улмаар тэр хайраа хурааснаар удаан хугацаанд оршин тогтнох харилцааг бий болгож чадна гэж бодож байна.

DW: Өмнө нь огтхон ч толгойдоо бодож байгаагүй тийм хүндээ хайртай болж, цаанаасаа ивээчихсэн юм шиг харагдаж болох ч бодит байдал дээр тийм биш. Хайр гэдэг зүйлийн талаар яриж болох эсэхээ мэдэхгүй байгаа ч бие биенийгээ хайрлаж байгаа л бол тэр бол гайхалтай хайр гэж би бодож байна. Гэхдээ миний бодлоор эрэгтэй, эмэгтэй хүний хооронд бий болсон хайраас илүү эцэг эхийн үр хүүхдээ гэсэн хайр илүү гайхалтай хайр.

Cr: jap-kor @kongkongxd; kor-eng @xiangie0105; eng-mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

2 thoughts on “B2ST Японы EXILE сэтгүүлд өгсөн ярилцлага

  1. zuka says:

    yamar xuurxiin be

  2. urnaa says:

    Dongwoon ♥♥♥

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s