Junhyung-ийн хэлсэн үгний улмаас KBS шүүхэд дуудагджээ

Хуучин захиралынхаа талаар Junhyung-ийн хэлсэн үг KBS болон түүний хучин захирлын хооронд маргаан гарах шалтгаан болжээ.

2012 оны 2 сард, Junhyung KBS-ийн Win WIn нэвтрүүлэгт орж байхдаа түүний хуучин захирал нь түүнтэй 10 жилийн боолын гэрээ байгуулж, гэрээнд заасан амлалтаа огт биелүүлж байгаагүй талаар ярьж байсан. Захирал нь Junhyung-ийг нэг өдөр шөнийн цэнгээний газарт дуудаж, архины шил хагалан Junhyung-г нэг ёсондоо үхтэл нь айлгаж байсан тухай яриа байсан юм.

Энэ нэвтрүүлэг цацагдсаны дараа хуучин компанийх нь захирал болох Kim нь 2012 оны 7 сард KBS-ийн эсрэг худал мэдээлэл цацсан хэмээн шүүхэд зарга мэдүүлжээ. Үүнд нь KBS нэвтрүүлэг дээр яригдсан тэр Ким захирал биш ба нэвтрүүлэг дээр гарсан зүйл бүгд үнэн байсан хэмээн эсэргүүцсэн байна.

Шүүхийн шатанд Junhyung гэрчээр дуудагдаж оролцсон бөгөөд түүний нэвтрүүлэгт орж байхдаа хэлсэн зүйлс нь бүгд үнэн хэмээн мэдүүлжээ.

Ингээд шүүхээс 10/28-ны өдөр шийдвэр гаргаж, KBS-д “Our Neighborhood Variety and Sports”, “Entertainment Relay” нэвтрүүлгүүдийн өмнө Ким-ийн хэргийн талаар дурьдаж, Junhyung-ийн хэлсэн үг үнэн гэдгийг батлах хангалттай нотлох баримт байхгүй байгаа, мөн худлаа гэж хэлэх ч хангалттай нотлох баримт байхгүй байгаа талаар хэлэхийг үүрэг болгосон байна.

KBS тус шүүхийн шийдвэрийн эсрэг давж заалдах шатны шүүхэд хандах шийдвэр гаргасан гэх бөгөөд харин Kim нь Junhyung-ийн эсрэг худал мэдүүлэг өгсөн хэмээн шүүхэд хэрэг үүсгэж байгаа гэнэ.

~~~~~~

Арай гэж ажил нь гайгүй болоод амсхийх нь дээ гэж бодож байнгуут ийм юм болох гэж дээ =_=
Бодвол хөл дээрээ босоод, амжилттай яваад ирэнгүүт нь мөнгө салгах гэж байгаа юм шиг хаа байсан 2 жилийн өмнө зарга гаргаагүй юм байж, одоо ингэж байх гэж ._.

cr: Mwave; eng-mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

4 thoughts on “Junhyung-ийн хэлсэн үгний улмаас KBS шүүхэд дуудагджээ

  1. YYS says:

    ydag lai ve

  2. RAYEN says:

    Hezee hoino n yu we???? Soliotoi yum!

  3. -_- ЦЦ ЮУ БОЛСНЫГ НЬ САЙН МЭДЭХГҮ Ч ГСН ШҮҮХЭД ӨГӨӨД Л ХУДАЛ МЭДҮҮЛЭГ ӨГСӨН ГЭЭД Л НЭР ХҮНДЭД НЬ ИЛТ ХАЛДААД БГАМ БИШҮҮ -_-

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s