B2ST: B-Pass сэтгүүлд өгсөн ярилцлага

2009 онд Bad Girl дуугаараа Солонгост дебют хийсэн B2ST.

Драма, сурталчилгаа, хөгжөөнт нэвтрүүлгүүдээр дамжуулан өөрсдийн хувийн сэтгэл татам байдал, авьяас чадвараа таниулан нэр алдарт хүрсэн залуус. Анх Японд орж ирсэн нь 2010 оны өргөн цар хүрээ бүхий тайлан тоглолт байлаа. 2011 оны 3 сард Shock дуугаараа Японд дебют хийж байжээ. Мөн 2012 онд тэд өөрсдийн дэлхийг тойрсон аялан тоглолтоо хийж, Японд ч мөн айлчилсан нь маш их амжилтыг авчирсан.
Түүнчлэн 2013 оны зун тэд Hard to Love, How to Love хэмээх 2 дахь бүрэн хэмжээний цомогтойгоо хөгжмийн ертөнцөд эргэн ирсэн юм. Ирэх 10 сарын 30-нд тэд тус цомгийнхоо Япон хувилбарыг гаргахаар зэхээд байна.

Ингээд бүх л сэтгэл зүрхээ цомогтоо зориулсан энэ 6 залуутай уулзаж юу хэлэхийг нь сонсоцгооё.

А: Hard to Love, How to Love цомгийнхоо Япон хувилбарыг гаргах болсноо тохиолдуулаад Японд 7 хоногийн хугацаагаар ирж байгаа гэж сонссон.
KK: Тийм ээ, хийх ажил ихтэй 7 хоног байсан.
YS: Тайлан тоглолтоо ч хийж, үнэхээр хөгжилтэй байсан шүү!
DW: Ярилцлага өгч, радио нэвтрүүлгт орж, хөгжөөнт нэврүүлгүүдэд орох гэх мэтчилэн хэвлэл мэдээллийн янз бүрийн төрлүүдэд оролцоод үнэхээр гайхалтай 7 хоног байсан.
DJ: Телевизийн нэвтрүүлгээр дамжуулаад бид Nakamura Shunsuke тамирчинтай хөлбөмбөг хүртэл тоглосон! Бидний хувьд үнэхээр их утга учиртай 7 хоног байлаа.

А: Амралтын өдөр гэж байсан уу?
YS: Өчигдөр бид нарын амралттай өдөр байсан! Энэ өдрөөр халуун рашаанд орсон гишүүд ч байна, дэлгүүр хэссэн гишүүд ч байна. Ганц өдөр байсан ч гэсэн цагийг хангалттай сайхан өнгөрүүлсэн, хийсэн зүйл ихтэй өдөр байсан даа.

А: Халуун рашаанд хэн орсон юм бэ?
KK: Doojoon бид 2!
DJ: Ёкохама-ийн ойролцоо байдаг халуун рашаанд орсон. Солонгост байдаг халуун рашаанаас өөр байдаг ч гоё байсан шүү.

А: Дэлгүүр хэсэлтийн баг нь хаагуур явсан бэ?
JH: Харажюкү
YS: Би хослол тэгээд цамц авсан.
DW: Би малгай, гутал авсан.
HS: Би гутал, малгай авсан. Аа бас цамц.

А: Хөгжилтэй байсан бол болжээ. Энэ 7 сард хийсэн эргэн ирэлт чинь өмнөхөөсөө жилийн дараа байсан байхаа, ямар мэдрэмж төрж байсан бэ?
KK: Солонгос, Япон аль алинд нь маш их хөгжилтэй байж, B2ST гэсэн нэрийн дор бусад хүмүүстэй хамт тэр баяр хөөрөө хуваалцах боломжтой болсондоо маш их баяртай байсан. Hard to Love, How to Love хэмээх цомог маань япон хувилбараараа гарах болсонд маш их баяртай байгаа. Бэлтгэж гаргахын тулд маш их цаг хугацаа зарцуулсан болохоор Солонгост сайхан хүлээж авсан шиг Японд ч бас сайхан хүлээж аваасай гэж хүсч байна.

А: Hard to Love, How to Love цомгийн гаргаж ирэхийг хүссэн гол санаа нь юу байсан бэ?
JH: Нэрэн дээрээ бичсэн шигээ энэ цомгийн дуу бүр нь хайр гэдэг сэдвийг агуулсан байгаа. Цомогт маань олон төрлийн дуунууд байгаа болохоор илүү олон хүнд хүрч, сайн үр дүн авчирах боломжтой болсон болов уу гэж бодож байна.

А: Солонгостоо илүү алдартай, хүн их сонсож байгаа дуу нь аль нь вэ?
DJ: How to Love, Shadow.

A: Японд аль нь амжилттай явна гэж бодож байна?
Бүгд: Shadow!

A: Япон хувилбар дээр Shadow дуу чинь Япон хэл дээр гарна гэсэн байсан.
JH: Тиймээ. Дууны үг нь Солонгос хувилбартайгаа адилхан агуулгатай байгаа, тийм болохоор дуулах үедээ ч Солонгос хувилбартайгаа яг л адилхан сэтгэл хөдлөлөөр дуулсан.

А: Өөрсдийн чинь хувьдаа дуртай дуу чинь аль нь вэ?
DJ: Би How to Love-д дуртай. Дууны үг нь маш гоё. Сонссон хэн ч байсан санал нийлэх байх гэж бодож байна.
JH: Би Shadow-д дуртай. Энэ дууг бичихэд маш хэцүү байсан, тийм болоод ч тэр үү энэ дуундаа илүү сэтгэлээ зориулсан болохоор тэр л дээ.
KK: I’m Sorry. Энэ дуу хайрыг яг л байгаа чигээр нь шууд илэрхийлсэн байдаг болохоор дуртай.
YS: Би Will You Be Alright?-д дуртай. Энэ дуу цомог гарахаас өмнө урьдчилж цацагдаж, борлуулалтанд гарсан ч хүмүүс маш гоё хүлээж авсан болохоор дурсамжинд маань хадаастай үлдчихсэн байдаг юм.
DW: Би ч гэсэн Kikwang ах шиг I’m Sorry-д дуртай. Аялгуу нь маш гоё! Аялгууг нь сонсох юм бол намар сонсоход яг тохирно. Одооноос намар болтол бага зэрэг сэрүүхэн уур амьсгалд яг л тохирсон.
HS: Би Shadow-д дуртай. Энэ дуу маань цомгийн маань гол дуунаас гадна, энэ дуу маань B2ST-г илэрхийлж өгдөг. Энэ дуу маань Япон фенүүдээсээ ч бас сайхан хариу аваасай гэж хүсч байна.

А: Энэ цомгийн дуунуудаа Junhyung бичсэн гэж байсан, дуу зохиох үйл явц ямар байсан бэ?
JH: Дуу зохиох ажлын гол хэсгийг нь би нугалж байсан ч гишүүд маань хүрч ирээд “Ямар дуунууд гаргав?” гэж асуух үед нь байнга сонсгодог байсан. Тэр дундаа Yoseob студиод хүрч ирэх үед нилээд ярилцаж, энд тэндээс нь харж, нарийн ширийн зүйлсийг хүртэл ярилцдаг байлаа. Нэг удаа Dongwoon хүрч ирж сонсчихоод нэг дуун дээр “Энэ дуунд яагаад ч юм эрч хүч дутагдаад байна” гэж хэлж байсан.
Бүгд: (Инээв)
JH: Эхлээд “Юу гэнээ?! Юу яриад байгаа юм” гэж бодож гайхаж байсан ч дараа нь хэд хэдэн удаа сонсож үзээд юу гэж хэлсэн болохыг нь ойлгосон. Dongwoon гэж хүүхдэд нэг юм байгаад байх шиг байгаам шүү.

А: Тэгээд дуугаа дахиж янзалсан уу?
JH: Үгүй ээ, тийм боломж байгаагүй. Гэхдээ “үнэн хэлсэн байна шүү” гэсэн зүйлийг олж харсан болохоор тэр болгон шууд хэлэхэд хэцүү зүйлийг хэлсэнд нь Dongwoon-д маш их баярласан.

А: Хэцүү зүйл байсан уу?
JH: Хүн болгон хувийн ажилтай, цагаа давхардуулж зохицуулах хэцүү байсан болохоор цаг маш давчуу дээрээс нь шинэ цомогтой зэрэгцээд тоглолт бас тавигдсан байсан болохоор тоглолтондоо ч бэлдэх хэрэгтэй болж чөлөөт цаг байхгүй, хэцүү байсан. Дуулахад бол тэгж их хэцүү зүйл байгаагүй л дээ. Бүгд хөгжилтэй байж чадахаар дээрээс нь B2SТ-ийн өнгө аясыг гаргасан цомог байгаасай гэж хүсч байсан.

А: Гишүүдийн зүгээс “Ийм төрлийн дуу дуулмаар байна, бичээд өг” гэдэг юм уу, тиймэрхүү хүсэлт байсан уу?
HS: Энэ удаад бол тийм хүсэлт гаргаагүй ээ.
DW: Тийм хүсэлт гаргаж байсан удаа байдаг ч энэ удаад бол байгаагүй. Аясыг нь дагаад л явсан гэмээр юм уу. Гэхдээ Junhyung ах үнэхээр мундаг ажилласан.
JH: Би тэдэнд зохиосон дуунуудаа сонсгож, энэ тэр зүйлсийг ярилцангаа дуугаа бичдэг байсан л даа. Дуунуудаа зохиож эхлэхэсээ өмнө тэднээс ямар дууг илүү хүсч, сонирхож байгааг нь асуучихаад дараа нь ажилдаа орсон нь зөв хэрэг болсон гэж боддог.

А: Гишүүдийн бодол гэхээр?
JH: Жишээ нь “Энэ хэмнэл нь дажгүй юм аа”, “акустик гитарын ая оруулсан нь гоё болжээ”, “Гитартайгаа хамт хүчтэй оркестр, синтезатор оруулвар зүгээр юм шиг байна” гэх мэтчилэн. Бүгдийг нь ярилцаж дуусахад аль хэдийн өглөө болчихдог байсан (инээв). Гэхдээ ингэж тэдний санааг сонссоныхоо ачаар энэ цомог яг бидний өнгө шингэсэн цомог болж чадсан гэж боддог.

А: Энэ удаад гишүүдийн өөрсдийн зохиосон дуу ороод ирэхээд тоглолтуудад хэрхэн өөрчлөлт орох бэ?
YS: Илүү өргөн, том цар хүрээнийх болж ирсэн. Бүжгэнд хүртэл өөрчлөлт орсон. Өмнө нь B2ST-ийн бүжгийн өнгө төрх бүгд бүжгэн дээрээ адилхан жигдрэх талыг барьдаг байсан бол энэ удаад гишүүн болгон дээр илүү анхаарал хандуулах үүднээс тухайн гишүүээсээ бусад нь зүгээр зогсож байсан нь гишүүн болгоны зан байдлыг тодотгож гаргаж ирэх боломжтой болгож байсан. Тоглолтыг маань хүлээж байгаарай.

А: Аа тийм. B2ST 2013 оны 10 сард 4 нас хүрнэ, 4 жил гэдэг дөнгөж эхний үе шат мэт санагдаж байна. Ирээдүйд хамтлагаа хэрхэн өсөж дээрээс нь Япон дахь үйл ажиллагаагаа хэрхэн явууулах бол гэж бодож байна?
DJ: Тоглолтын цар хүрээнээсээ үл хамаараад янз янзын тоглолтын зааланд тоглолт хийж үзэхийг хүсч байна. Яг одоо бол бид илүү олон хүмүүстэй уулзаж, олон удаа тоглолтоо хийж, олон янзын хүмүүстэй уулзаж үзэхийг хүсч байна. Мөн 5 жил ч бай, 10 жил ч бай, энэ л хэвээрээ уулзалтууд зохиож явсан хэвээрээ байгаасай гэж хүсч байна.
JH: Би ч бас Doojoon-тэй санал нэг байна. Бидний дуу, үзүүлбэрийг хүлээж суудаг тэр бүх хүмүүст зориулж өөрсдийн дуугаа хүргэж, хамаг хүчээ дайчлан ажиллахыг хүсч байна. Яг л одоо байгаа шигээ B2ST маань хүн бүрээс хайр, дэмжлэг авч чаддаг нэгэн байгаасай гэж бодож байна.
КК: Бид дуу хөгжимд юу юунаас илүү дуртай байдаг шигээ, биднийг дэмждэг фенүүддээ ч бас хайртай. Фенүүдтэйгээ уулзах боломжтой болгодог тоглолтын заалуудад би дуртай. Би хамгийн дуртай газартаа фенүүдтэйгээ хамт байхын тулд бүх чадлаа дайчлан ажиллах болно.
YS: Би ч бас, Фенүүдтэйгээ л хамт байж чадах газар байвал хаана ч байсан, ямар ч газар байсан, хамаа байхгүй тэр бүх л газарт амьд дуугаа дуулаад явмаар байна. Уулзаж чадахгүй явж байгаа олон фенүүд маань байгаа, тэр фенүүд маань бидний цомгоор дамжуулан бидэнтэй уулздаг гэхээр гоё санагддаг юм.
DW: Хэдий хэлний ялгаанаас эхлүүлээд Япон фенүүд маань биднээс ялгаатай ч бидний сэтгэл бүгд адилхан гэж бодож байна. Тийм болохоор инээж хөгжилдөхдөө ч, уйтгарлаж уйлахдаа ч фенүүдтэйгээ хамт баймаар байна. Зүрх сэтгэлээрээ холбогдсон байхад хэлний ялгаа бол хамаагүй гэж боддог юм. Энийг Японд тоглолт хийж байхдаа мэдэрсэн юм л даа. Үнэхээр гайхалтай тэр харилцааг мэдэрсэн. Цаашдаа ч гэсэн энэ харилцаагаа хадгалж үлдвэл сайхан даа гэж бодож байна.
HS: Зөвхөн тоглолт ч биш Японы телевизийн нэвтрүүлгүүдэд ордог байхыг хүсч байна. Хамтдаа инээлдэж, хөгжилдөж болох хөгжөөнт нэвтрүүлэгт боломж байвал орж үзэхийг хүсдэг. Тэгээд бас өөрсдийнхөө нэрийг одоо байгаагаас нь илүү том хэмжээнд хүртэл танигдаасай гэж боддог. Олон хүмүүс бидний талаар мэддэг болно гэдэг нь хоорондоо уулзах, бие биенээ илүү сайн, гүн мэддэг болохын нэг илрэл юмуу гэж боддог юм л даа. Hard to Love, How to Love цомгийг маань сонсох нь бас нэгэн уулзаж буйн хэлбэр учраас энэ цомгоор маань дамжуулаад бидэнтэй уулзаасай гэж хүсч байна.

А: Тийм шүү. За тэгвэл та нарыг хувь хүн талаас нь илүү мэдэхийн тулд арай жоохон хувийн шинжтэй асуулт асууя. Сүүлийн үед амтанд нь орсон зүйл байгаа юу?
JH: Загасчлах! Би аль өмнөөс л загас барих дуртай байсан. Гэхдээ одоо завгүй ажилтай болохоор өмнөх шигээ тэр бүр явж чадахгүй л байна. Гэхдээ цаг гарвал загасанд явна гэж боддог.
DJ: Хөлбөмбөг!
KK: Би ч гэсэн адилхан хөлбөмбөг!
DJ: Би хөлбөмбөг үзэх дуртай ч бас өөрөө тоглох дуртай. Хөлбөмбөг тоглосноор толгой дотор байгаа зүйлсээ хоосолж чаддаг юм.
KK: Би ч гэсэн.
YS: Бокс!

А; B2ST-ийхан их гадуур байх дуртай юм байна шүү
YS: Тиймээ. Бид маш их хөдөлгөөнтэй. Эрэгтэй хүмүүс байна, гадуур их гарч, хөдөлгөөнтэй байх хэрэгтэй шүү дээ!
DW: Би харин гадуур гардагаас өөр юм шиг байна… Би эд хөрөнгийн эдийн засгийн үзүүлэлт харах дуртай. Байшингийн анд гарах дуртай ч эд хөрөнгийн үнийн өөрчлөлт нь үнэхээр сонирхолтой шүү (инээв)
YS: Яалтачгүй гадуур гарахаас өөр байнаа (инээв)
HS: Bowling!

A: Гишүүдтэйгээ хамт явдаг уу?
HS: Хамт явах ч үе бий.

А: Өөрийн гэсэн bowling-ийн бөмбөгтэй юу?
HS: Байхгүй ээ (инээв)
JH: Надад байгаа (инээв) Дараа тэгж байгаад нэг хамт тоглоё!
HS: Тэгье (инээв)

А: Солонгост яг одоо ярианы гол сэдэв болж байгаа юм байгаа юу? Эд хөрөнгийн үнэ лав биш байх (инээв)
DW: Хахаха. Тэр зөвхөн миний л хувьд л даа. Солонгос залуучуудын дунд драма их алдартай. Сүүлийн үед “Secret” гэдэг драма их алдартай болоод байгаа. Гэхдээ би үзээгүй болохоор хэлж мэдэхгүй л байна (инээв). Интернетээр бол үнэхээр шуугиан тарьж байгаа. Бараг тэр киног мэдэхгүй Солонгос хүн байхгүй юм уу гэмээр л хэмжээнд байх шиг байсан.

А: Японд алдартай болоод байгаа драма нь Hanzawa Naoki гэдэг драма байгаа.
YS: Hanzawa Naoki?

A: Тийм ээ. “Baikaeshi!”
Бүгд: Аа сонсож байсан юм байна (инээв).
DJ: Үзэгчдийнх нь хувь гайхалтай байсан гэж сонссож байсан? 60% хүртэл өссөн гэж ярьж байсан санагдаж байна.
KK: Солонгос, Японы хүмүүсийн дундах гол сэдэв драманаас эхэлдэг юм шив дээ (инээв). Бид нар одоо буцаад Солонгос руу явах гэж байгаа ч хурдан буцаж ирээд Япон фенүүдтэйгээ уулзахыг хүсч байна. Тийм болохоор тэр өдрийг хүртэл бидний цомгийг сонсоод биднийг хүлээж байгаарай!

cr: jap-kor @kongkongXD: kor-eng @xiangie0105; eng-mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

One thought on “B2ST: B-Pass сэтгүүлд өгсөн ярилцлага

  1. B'Smurfita says:

    ter 17doh asuult!!! mni nulimsiig ursgasan! TT>TT bayrlalaa adminaa :>

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s