B2ST: K-Fun (韓Fun) сэтгүүлд өгсөн ярилцлага

Япон фенүүд маань зөндөө их хүлээсэн биз дээ.

Ингээд, хайрын тухай ярилцацгаая.

Алдартай, нэр хүндтэй хамтлаг гэсэн байр суурин дээрээ томорч суулгүй шинэ гаргасан уран бүтээл бүр дээрээ шинэ зүйлүүдэд өөрсдийгөө сорьж байдаг 6 гишүүний бүрэлдэхүүнтэй хамтлаг B2ST.
Дебют хийснээсээ хойшхи 5 дахь жилээ угтах зунаа гаргаж, уран бүтээлч гэсэн нэрийг илүү өндөрт гаргаж, сайшаал хүртэх боломжийг олгосон цомог нь “Hard to Love, How to Love”.
Өөртөө итгэлтэй байдал хийгээд, хошин зангаа хослуулан тэд энэ удаагийн цомгийнхоо гол тодотгох зүйлс хийгээд дараа жилийн 1 сараас эхлэх Япон дахь аялан тоглолтынхоо талаар ярьсан юм.

<Сонсож буй нэгнээ эргэцүүлж, бодож, хүлээн зовшөөрүүлж чадах дуу>

– “Hard to Love, How to Love” – Japan Edition цомог чинь 7 сард гарсан Солонгос цомгийн чинь Япон хувилбар нь шүү дээ, энэ цомгийн утга агуулга нь юу вэ?
Junhyung: Нэрэн дээрээ гаргасан байгаа шиг энэхүү бүтээл маань хайр гэдэг сэдвийг гаргаж ирсэн байгаа. ‘Хайр бол ийм юмыг хэлнэ’ гэсэн утгатай дуу гаргах биш сонсож байгаа хүмүүс сонсоод эргэцүүлэлд орж, бодож, санал нийлэх боломжтой зүйлийг гаргахыг хүссэн. Эдгээр дуунууд зохиогдож гарах хүртлээ ямар замаар явж ирсэн бэ гэдгийг бодонгоо сонсоосой гэж хүсч байна.

– Junhyung бүх дуунуудаа бичсэн тал дээр гишүүд нь ямар үнэлгээ өгч байгаа вэ?
Yoseob: Дан ганц Junhyung маань биш дуу бичиж, зохиодог хүмүүсийн тэр бүтээлч үйл ажиллагаа нь үнэхээр гайхалтай зүйл гэж би боддог. Юу ч байхгүй зүйлээс шинэ зүйлийг бүтээж гаргана гэдэг тийм амар биш. Хажуунаас нь харахад л хичнээн хэцүү байсан нь харагддаг байсан болохоор Junhyung-ийг хараад заримдаа гэмшмээр сэтгэл төрдөг байсан. Гэхдээ B2ST-ийнхаа нэр дээр уран бүтээлч гэсэн нэр нэмж олж авсандаа маш их бахархадаг. Яг л B2ST гэсэн бичигтэй өөрсдийн нэрийн хувцас өмсөөд явж байгаа юм шиг мэдрэмж төрдөг гэх юмуу даа.

– Энэ цомогт нийт 8 дуу багтсан байгаа шүү дээ. Дуртай дуу чинь аль нь вэ?
Doojoon: 『How to Love』. Яг л нэр шигээ, Junhyung маань дууных нь үгийг оновчтой, энгийнээр хэрхэн хайрлах ёстой вэ гэдгийг илэрхийлж гаргаж ирсэн. Дууных нь үг нь ч гоё, шууд л чихэнд хоногшихоор болсон болохоор сонссон хүмүүс ч гэсэн санал нэг байх болов уу гэж бодож байна.
Junhyung: Мм.. (нилээд бодов).. 『Shadow』. Зүгээр л дуртай дуу маань гэхээсээ гадна энэ дуун дээр маш их ажиллагаа шаардсан юм. Мэдээж бүх дууг бичихэд амар байгаагүй ч миний хувьд Shadow илүү онцгой юм уу даа.
Yoseob: Би 『괜찮겠니』-д дуртай. Солонгост энэ дуу цомог гарахаас өмнө цацагдсан ч ямар ч амьд үзүүлбэр, тоглолтгүйгээр хөгжмийн нэвтрүүлэгт 1 дүгээр байранд орж байсан дуу. Бусдаас маш их хайр хүлээж авсан дуу гэж боддог.
Hyunseung: Миний хувьд 『Shadow』. Цомгийн маань гол дуу болохоор олон ч удаа дуулсан, тэр утгаараа илүү сэтгэлд ойр байдаг байх.
Dongwoon: Би анх 『I’m Sorry』-г сонсчихоод яг л надад тохирсон дуу байна даа гэж бодсон. Энэ дуу салалт болоод салсан хосуудын тухай өгүүлдэг болохоор энэ дууг сонссоноор хайртай хүнийхээ хичнээн үнэ цэнэтэй болох талаар дахин бодож, салалт гэдэг ямар зүйл болохыг мэдрүүлж чадах дуу болсон гэж боддог.
Kikwang: Надад бол 『How to Love』. Аялгуу нь ч гоё дээрээс нь дууны үг нь эрэгтэй хүний зүрх сэтгэлийг яг л байгаа чигээр нь гаргасан байдаг болохоор санал нийлмээр хэсгүүд олон байдаг юм.

– Энэ зунаас эхлээд Японд идэвхитэй үйл ажиллагаа явуулж, амьд тоглолт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд идэвхитэй оролцох болсон шалтгаан юу вэ?
Junhyung: Бид анх 2011 оны хавар Японд дебют хийж, тэрнээс хойш хэд хэдэн удаа ирж амьд тоглолтуудад оролцсон ч сонин, сэтгүүл-д ярилцлага өгөх боломж бараг байгаагүй. Хэрвээ бид олон үзэгчидийн өмнө гарахыг хүсч байгаа бол олон хүн эхлээд биднийг мэддэг байх хэрэгтэй гэдгийг мэдсэн болохоор энэ удаад өөрсдийн үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд явуулахаар шийдсэн. Идэвхитэй байж чадаж байгаа болов уу?

– Тэгэлгүй яахав. Фенүүд чинь маш их баяртай байгаа гэж байсан.
Kikwang: Zushi-д болсон 『MTV ZUSHI FES』далайн эрэг дэх фестивал үнэхээр мартагдахааргүй байсан шүү. Халуун байсан ч гэсэн…
Hyunseung: Яг одоо өмсөж байгаа урт ханцуйтай яг энэ хувцастайгаа байсан юм байна (инээв)
Junhyung: Үзэгчид нь маш эрч хүчтэй байж, бас нэг өөр төрлийн тайзан дээр гарч үзсэн нь тун сонирхолтой байсан.
Doojoon: Гэхдээ санаа зовж байсан болохоор яах ёстойгоо ч мэдэхгүй байсан шүү.
Dongwoon: Бие маань биш нүднүүд маань хаашаа харах ёстойгоо мэдэхгүй байсан. Усны хувцастай эмэгтэй хүмүүс байсан юм л даа (инээв). Би уг нь усны хувцас өмсмөөр байсан ч компани маань зөвшөөрөөгүй юм. Гунигтай байсан шүү (инээв).

<Олон газар, Илүү ойроос>

– 1 сарын 31-ний Chiba дахь тоглолтоор Японы 7 хотод тоглогдох аялан тоглолт чинь эхэлнэ. 2000 хүний багтаамжтай жижиг заалуудад хийхийг чухалчилсан байсан, ийм жижиг хүрээний тоглолт хийх болсон учир нь юу вэ?
Doojoon: Жижиг заалыг ч том заал мэт өөрөөр бодож ч бас болно шүү дээ, гэхдээ миний бодлоор бол гол нь олон газруудаар явж тоглолт хийхэд илүү утга учир нь байгаа юм болов уу гэж бодож байна. Бүх заал, танхимууд хувьд тайз, үзэгч хоорондын зай нь бага болохоор хамтдаа хөгжилдөж болох тоглолт байх болов уу гэж бодож байна, би лав нилээд догдлон хүлээж байгаа шүү.

<Тайзан дээр байхдаа нүд, сэтгэл булаам талаа илүү гаргадаг бол бодит амьдрал дээр тэд гэгээлэг, дотно мэдрэмжийг өгнө. Ярилцлагын дундуур тэд бие биенээ ёжилж, яриан дундуур нь орж уур амьсгалыг өргөж өгч байлаа>

– 9 сард та нар хувиараа Японд ирж, Tokyo Disnyeland руу явсан гэж сонссон. Энэ санааг хэн нь гаргаж байсан бэ?
Yoseob: B2ST-ийн санаа байсан (инээв). Хамтдаа явах юмсан гэж боддог байсан юм.
Doojoon: 2 шөнө 3 өдрөөр…
Yoseob: Айн, 3 шөнө 4 өдөр байсан биш билүү? (хэсэг Doojoon-тэй маргалдав) Юутай ч бид нар Disneyland явах нь явсан ч маш олон хүүхдүүд оччихсон, тоглоом болгоны хүлээх цаг нь удаан байсан болохоор ганц л тоглоом дээр сууж чадсан. Тэр нь аймар удаан хөдөлдөг, тойргоор хөдөлдөг завь байсан, дахиад хүүхэд болчихсон юм шиг санагдуулсан шүү.
Doojoon: Тэгээд бид нар Odaiba-д байдаг Tokyo Joypolis руу явсан. Бас Ichiran!
Yoseob: Ichiran руу өдөр болгон явсан (инээв)

– Энэ ярилцлагыг дуусгачихвал та нар чөлөөтэй болно шүү дээ, явахыг хүссэн газар байгаа юу?
Бүгд: Fuji-Q Island (тоглоомын парк)
Yoseob: Бас Окинава. Тийшээ явж үзээгүй байгаа болохоор бөөнөөрөө хамт яваад очиж далайд сэлмээр байна.
Dongwoon: Саппоро-д сармагчингууд очиж ордог задгай халуун рашаан байдаг гэж сонссон, тийшээ очиж үзмээр байна. Согтууруулах ундаа авч очвол тэр сармагчингууд нь хулгайлаад авад явчихдаг гээд байсан.
Yoseob: Сармагчингуудтай найзалж байгаад хамтдаа ууж сууцгаах уу? (инээв)

<6 залуугийн хувийн чадал, чадварыг амжилттай гаргаж ирсэн 5 жилийн өөрчлөлт>

– 2009 онд дебют хийгээд, одоо 5 дахь жил рүүгээ орж байна. Хажуудаа сууж байгаа гишүүнийхээ энэ хугацаанд хэрхэн өсөж, өөрчлөгдсөн талаар хэлвэл…
Kikwang: Yoseob өмнө нь хүүхдийн гэмээр биетэй өхөөрдөм байсан бол боксоор хичээллэж эхлээд тэр нь өөрчлөгдөх болсон. Одоо бол насанд хүрсэн том залуу шиг биетэй болсон, тэрнийхээ төлөө ч маш их зүтгэсэн гэж боддог.
Yoseob: Doojoon-ий өсөлт, өөрчлөлт… хэцүү юмаа (инээв). Бусад гишүүдээсээ илүү хамгийн их залуужсан нь Doojoon юм уу. Учир нь тэрний сэтгэл нь маш тунгалаг…
Doojoon: Тийм бишээ.. (бүрмөсөн үгүйсгэв)
Yoseob: Түүнд нямбай зан байдаг болохоор түүнээс суралцмаар санагддаг шүү
Doojoon: Миний өсөлт, өөрчлөлтийн талаар ярих хэрэгтэй гээд байхад!
Yoseob: Тэгвэл байхгүй ээ, байхгүй юм байна (инээв).
Doojoon: Заза, ойлголоо (инээв). Junhyung хэзээд буурь суурьтай байсаар ирсэн. Бичлэгийн студиод дуугаа бичээд сууж байгааг нь харахаар улам илүү тэгж боддог юм. Гэхдээ ажиллаж байхдаа биш л бол тэр бусдын хэлсэн үгийг заримдаа бүрэн ойлгодоггүй, хүүхэд шиг зан нь арилаагүй өхөөрдөм зантай хэвээрээ байгаа.
Junhyung: Dongwoon маань хамтлаг дундаа хамгийн бага нь ч гэсэн аль хэдийн 20 хүрчихсэн бусад хамтлагуудын хувьд нэгэнт ах нь болчихсон байгаа. B2ST дундаа байхдаа тэр өөрийгөө маш эгдүүтэй гэж боддог юм шиг байгаа юм (инээв). Өхөөрдөм гэдэг нь ч үнэн л дээ. Гэхдээ түүнд ухаалаг, том хүн шиг бодож, хийдэг зүйлс олон байдаг болохоор өөрийгөө гаргуунд нь гаргаж, бид нартай хамт байхдаа уур амьсгалыг өргөх гэж өөртөө байгаа бүхнээ гаргадаг. Хүүхэд шиг хөөрхөн хийгээд том хүн шиг зан чанарыг аль алийг нь өөртөө хадгалсан гишүүн.
Dongwoon: Hyunseung ах намайг бэлтгэлийн өрөөнд очих болгонд л байж байдаг, яг л суралцагч байсан үе шигээ. Бэлтгэлийн өрөөнд амьдардаг юм болов уу гэж хүртэл бодмоор (инээв). Тэрнийхээ хүчээр дуулах, бүжиглэх тал дээрээ маш их ахиж, сайжирч байгаа гэж боддог.
Hyunseung: Би бэлтгэлийн өрөөнд амьдардаггүй шүү (инээв). Дебют хийхээсээ өмнө ч Kikwang өөрийгөө маш сайн авч явдаг байсан. Одоо ч гэсэн өөрийн бие, гадаад төрхөндөө сайн анхаарал тавьж, улам л царайлаг болоод байгаа.

<Идэвхитэй үйл ажиллагаа явуулж чадаагүйд уучлаарай>

– 「I’m Sorry」дууны нэрэн дээр гарч байгаа шиг, аминчлан уучлалт гуйхыг хүссэн зүйлээсээ хуваалцаач.
Yoseob: Би жин хасаад байгаадаа фенүүдээсээ уучлалт гуймаар байна. Фенүүд маань миний хацранд дуртай байсан ч жин хассанаас болоод хазар маань алга болчихсон… Одоо жин нэмж байгаа болохоор дахиад жоохон л хүлээгээрэй! (Нөгөө 5 нь үхтлээ инээв)
Dongwoon: Би тэжээж байсан муурнаасаа уучлалт гуймаар байна. Гадаад дахь ажил маань их байсан болохоор хамт байж чадалгүй сүүлд нь аав ээждээ аваачиж өгсөн. Хүүхэд шигээ санаж, өсгөе гэж бодож байсан ч анхаарал тавь чадалгүй, эцсийг нь үзэлгүй явуулсанд уучлаарай.
Junhyung: Би ч гэсэн муурнаасаа уучлалт гуймаар байна… Dongwoon шиг би бас мууртай байсан ч гэртээ байнга байж чаддаггүй байсан. Ганцааранг нь байлгаад байгаадаа гэмшээд, таньдаг бүжигчиндээ өгчихсөн.
Kikwang: Doojoon-ээс уучлалт гуймаар байна. Өчигдөр менежер бид 2, Doojoon, Yoseob 2 болж байгаад хамтдаа Winning 11 гэдэг толоом тоглож, бид 8:1-ээр хожчихсон юм.
Бүгд: Юу, нээрээ юу?
Kikwang: Doojoon тоглоом дээр тулахаар өөртөө маш бардам, сэтгэл хөдлөл ихтэй болчихдог юм. Хожсонд уучлаарай (инээв)
Doojoon: Үгүй ээ, надад бардам зан байхаа больсон.
Junhyung: Нээрээ юу? Цаад өрөөнөөс нээх чанга орилох чимээ гарахыг сонссондоо (инээв).
Doojoon: Би Kikwang-аас уучлалт гуймаар байна. Бид нарын хожигдсон нь Kikwang-г баярлуулах гэж л тэгсэн юм. Ингэж ноцтой хүлээж авна гэж мэдээгүй юм байна, уучлал гуймаар санагдчихлаа (инээв).
Hyunseung: Би Япон фенүүдээсээ уучлалт гуймаар байна. Өдийг хүртэл идэвхитэй үйл ажиллагаа явуулж чадаагүйдээ уучлалт гуймаар санагдаад. Гэхдээ бид нар ирэх 1 сараас аялан тоглолтоо эхлүүлж, олон гайхалтай зүйлсийг гаргаж үзүүлэхээр зэхэж байгаа болохоор өдөр тоолон хүлээж байгаарай гэмээр байна.

~~~~~~~

cr:

Original Japanese magazine copy: @ys_aya

Translation from Japanese to Korean: 콩콩XD / @KongKongXD

Translation from Korean to English: @dreamboys1016

English to Mongolian translation by Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

3 thoughts on “B2ST: K-Fun (韓Fun) сэтгүүлд өгсөн ярилцлага

  1. B'Smurfita says:

    ed nar maan ih huurhun huurhun ym yrih ymaa~~ Doojoon uneheer albaar hojigdoj ugsun gjv? xxe bas Sarmagchintai hamt uutsgaay gd l ~~ hugjiltei ih gegeeleg humuus shv thanks for translation ^^

  2. Lee Rae Ah says:

    Яаж ингэж ямар ч үед хөгжилтэй байж чаддаг бнаа ♥ ^^

  3. blue says:

    they are soooooo funny

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s