B2ST: Choa сэтгүүлд өгсөн ярилцлага

2 дахь цомгоосоо эхлүүлээд хувийн амьдралынхаа талаархи чин үнэн яриа

「Ажлаа хийж байхдаа Yoseob-н харц өөр болчихдог」
「Хайр, сэтгэлийн харилцаа, гэрлэлт хэцүү」
1 жилийн дараа энэ жилийн 7 сард эргэн ирсэн B2ST-ийн「Hard to Love, How to Love」цомгийн Япон хувилбар худалдаанд гараад байна.
Цомогт багтсан бүх дуугаа Junhyung бичиж бусад гишүүд нь цомгийн үзэл санаа, клип бүтээх ажилд гар бие оролцсон гэх.
Бид та бүхэнд B2ST-ийн 6 залуугийн цомог бүтээх үеийн дурсамж болоод хувийн амьдралынхаа талаар дэлгэсэн чин шудрага яриаг хүргэж байна.

– Энэ цомгийн нэр нь “Hard to Love, How to Love” шүү дээ. Хайр гэдэг хэцүү зүйл гэж боддог уу?
Yoseob: Байнга тэгж боддог шүү. Эхлүүлэхэд ч, дуусгахад ч хэцүү харилцаа.
Junhyung: Тухайн харилцааг ноцтойгоор, хичээнгүйлэн авч явна гэдэг хэцүү. Охид юу ч хэлээгүй хэрнээ өөрсдийг нь ойлгоосой гэж хүсдэг шүү дээ, гэтэл түүнийг нь олж, ойлгож мэднэ гэдэг залууст хэцүү байдаг.
Doojoon: Улсын нууц хүртэл биш байтал (инээв)
Kikwang: Охид залуусаас илүү их зүйлийг боддог болохоор хэцүү байдаг байх.
Dongwoon: Миний бодлоор болзох, уулздаг харилцаанаас илүү гэрлэлт хэцүү юм шиг санагддаг. Гэрлэлт гэдэг чинь өөрийнхөө амьдралынхаа эцсийн мөч хүртэл хамт байх хүнээ сонгоно гэсэн үг шүү дээ.
Junhyung: Энэ цомогт маань тэр харилцаан дундах хэцүү зүйлс, асуудалтай тал зэргийг илэрхийлж, гаргаж ирсэн байгаа.

– “Shadow” дууны Солонгос, Япон хувилбарын ялгаа нь юу вэ?
Junhyung: Бид нар дууныхаа үгийг Япон руу буулгаж байхдаа аль болох анхных нь хэлбэрээр хадгалж үлдэхийг хичээсэн. Тийм болохоор тэгж том ялгаа гараагүй байх гэж бодож байна.
Kikwang: Миний дуулдаг хэсэгт байдаг「遠くまで(far away)」үгний өнгө нь өөр болчихсон чинь эхэндээ нилээд сонин байсан. Бусад хэсэг нь бол бараг л адилхан даа.
Hyunseung: “Shadow”-ийг Япон хэл дээр дуулахад тийм хэцүү байгаагүй шүү.

– Энэ удаад Junhyung бүх дуугаа бичиж, продьюсер-ийн байран дээр ажилласан гэж байсан. Түүнийг продьюсер-ээр ажилласанд ямар нэг ялгаа ажиглагдсан уу?
Hyunseung: Ямар байсан тэр хэвээрээ л байсан.
Doojoon: Ажлаа хийж байгаа гээд л гэнэт л аймар мундаг лаг харагдана гэж юу байхав (инээв). Өмнө дуундаа ороод ажиллаж байгааг нь харж байсан болохоор ялгаа гээд байх юм байгаагүй ээ.

– Продьюсер хүний нүдээр харвал гишүүдээ хэрхэн дүгнэх вэ?
Junhyung: Бид нар найз нөхөд л болсон хойно үргэлж тоглоом шоглоом хийцгээж явдаг ч яг ажлаа хийгээд ирэх үедээ гайхдаг шүү. Жишээ нь: бичлэгийн өрөөнд ороод хоолойгоо бичүүлэх болно доо, тэр үед тэдний харц нь өөр болчихдог, ялангуяа Yoseob. Тэр өөрчлөгдсөн байдлыг нь хараад “Зүгээр үү?”, “Ямар нэг болохгүй юм байна уу?” гэж асуумаар.
Yoseob: Би тэгдэггүй ш дээ! Бичлэгийн өрөөний гаднаас чи миний харцыг харж чадахгүй биз дээ.
Junhyung: Үгүй ээ, харж чаддаг юм (инээв9

– Жилийн дараах Солонгост хийсэн эргэн ирэлт. Дарамттай санагдах үе байсан байхдаа.
Doojoon: Тийм ээ, дарамт үнэхээр мэдрэгдэж байсан. Гэхдээ үйл ажиллагаагаа явуулаад эхэлчихээр дэндүү хөгжилтэй, сонирхолтой санагдаж, өмнөх санаа зовоож байсан зүйлсээ бүгдийг нь мартчихна.
Hyunseung: Надад ч бас дарамт мэдрэгдэж байсан. Цомог борлуулалтын хэмжээ, бусад үзүүлэлт ямар явж байгааг тоохгүй өнгөрөх боломжгүй шүү дээ, гэхдээ би хэзээд “Өмнөх удаатайгаа харьцуулахад” гэсэн бодлоор явж ирсэн. Өмнө хийсэн зүйлээсээ ямагт илүү ахисан зүйл хийх ёстой гэж боддог юм.

– Шинэ гарсан дуу чинь гарсан даруйдаа л эхний байруудад орох хэмжээний алдартай шүү дээ, B2ST. Ирээдүйн зорилго чинь юу вэ?
Doojoon: Нэгдүгээр байр гэдэг заавал байх ёстой зүйл гээд хүлээгээд байх ёстой зүйл биш гэж боддог юм. Одоо ч гэсэн биднийг олон хүн сонсож, хайрлаж байдагт талархадаг. Зорилго гэхээсээ илүү хүсэл ч гэх юмуу, боломжтой бол аль болох урт удаан хугацаанд энэ хэвээрээ явахыг хүсдэг. Энэ хүслээ биелүүлэхийн тулд бид яг одоогийнх шигээ хамаг бүхнээ дайчлан ажилласаар байх болно.

– B2ST саяхан 5 дахь жилээ угтан авсан. Солонгост 5 дахь жилээсээ хойш тэр хэвээрээ ажиллахад хэцүү болдог гэж сонссон. Энэ үргэлжилсэн удаан хугацаанд амжилттай явж байгаагийн нууц нь юу вэ?
Doojoon: 5 жил болохоосоо өмнө тараад явдаг хамтлагууд олон бий л дээ. 5-аас дээш жил үйл ажиллагаагаа явуулж байгаа хамтлагууд цөөхөн байдаг болохоор тэдний дунд багтаж, цомгоо гаргаж, үйл ажиллагаа явуулж, хүмүүсийн хайр, дэмжлэгийг авсан хэвээр байгаадаа маш их баярлаж, талархадаг.

– B2ST Японд үйл ажиллагаагаа явуулж эхлээд 3 жил өнгөрч, олон ч өдөрлөг, тоглолт хийсэн байна. Хамгийн их дурсамж үлдээсэн нь аль нь байсан бэ?
Yoseob: Хамгийн урд эгнээний фенүүд маань “BEAST” гэсэн бичиг бариад зогссон байсан нь! Бас нисдэг тэргээр явсан маань анхны удаа байсан болохоор тэр ч бас гайхалтай дурсамж болон үлдсэн.

– Ажилтай байсан ч өөрсдийн хийх дуртай зүйл гэж байгаа байх?
– Hyunseung: Би ихэвчлэн гэртээ байдаг ч хааяа дотны найз нартайгаа уулзаж, юм ярьж, хоол идэцгээдэг. Тийм үеүүдэд маш их дуртай.
Kikwang: Надад амрах цаг тийм ч их байдаггүй болохоор амралттай байвал унтдаг даа (инээв). Тэрнээс гадна гэвэл хөлбөмбөг тоглодог.
Doojoon: Би ч гэсэн Kikwang-тай адил.
Kikwang: Би Doojoon-тэй хамт хөлбөмбөг тоглодог юм.

– Хэн нь илүү сайн бэ?
Doojoon: Kikwang.
Kikwang: Үгүй ээ, Doojoon.
Yoseob: Би!
Kikwang: Yoseob хамгийн шилдэг нь (инээв)
Dongwoon: Би хааяа хааяа шумбалтын сертификат авахын тулд усан бассеин явдаг. Тэгээд их сургуулийнхаа хичээлд аль болох сайн сууж, хичээлдээ явахыг хичээдэг. Доод ангийхныхаа дуртай дээд ангийн оютан шүү дээ.
Doojoon: Нээрээ юу?
Dongwoon: Намайг хичнээн их хүндлэл хүлээсэн хүн гэдгийг хэлчих хүн байхгүй байгаа юм уу. Би хүндэтгэлийн хэлээр ярьж, дөнгөж орж ирсэн шинэ оюутнуудтайгаа ч 90 градус бөхийж мэндэлдэг шүү.
Junhyung: Нэг бол бичлэгийн студиод эсвэл загасанд явдаг
Doojoon: Өмнө нь надтай хамт явдаг байсан чинь…
Junhyung: Doojoon “барьж чаддаггүй юм чинь явахгүй” гээд сууж байдаг хүн л дээ (инээв)
Doojoon: Би ч гэсэн олныг барьсан шүү!
Yoseob: Миний хувьд бол бокс. Хүчтэй олж байгаа болохоор амархан ядрахаа больсон.
Doojoon: Гэхдээ чи одоо ядарсан харагдаж байна ш дээ (инээв)
Yoseob: Худлаа! Би маш сайн байна!

– Японд өөрсдийнхөөрөө өнгөрөөсөн цаг, өдөр байсан уу?
Kikwang: Бид нар саяхан амралтаараа Tokyo Disneyland, Joylopis явсан.
Dongwoon: Joypolis -т байсан тоглоомон дээр Doojoon ах бид 2 шинэ рекорд тогтоосон! Бахархаж байгаа шүү!

– Тоглоомын паркуудад дуртай юм уу?
Hyunseung: Галзуу хулганууд аймар байдаг ч би суусан хэвээрээ л байдаг (инээв). Солонгост байдаг нэртэй хэд дээр нь бүгдэд нь суучихсан!

– Yoseob ганцаарчилсан дебют хийх үедээ Япон хэл сурч байгаа гэж байсан. Одоо ч гэсэн үргэлжлүүлж байгаа юу?
Yoseob: Мюзикал, шинэ цомог гээд цаг тэгж их олдохгүй байгаа ч сурсан хэвээрээ л байгаа.
Doojoon: Yoseob Япон хэлэндээ сайн болохоор мэдэхгүй юм гарвал бид нар тэрнээс асуудаг.

– Дуртай Япон хэллэг, үг байгаа юу?
Dongwoon: 千切りにする (Нарийн хэрчиж хуваах)
Бүгд: ?!
Dongwoon: Япон хэлний боловсролын application дээр мэдэж байх ёстой үг гээд гарч ирсэн юм. Үгүй юм уу?

– Мэдэхгүй байсан ч асуудал болохгүй гэж бодож байна.
Dongwoon: Аан тийм үү. … гэхдээ дуудлага нь хөөрхөн юм байна лээ!

– Төгсгөлд нь Япон фенүүддээ хандаж хэлэх үг.
Doojoon: Японд ирэх болгонд маань халуун дотноор дэмжиж байдагт баярлалаа. Цаашдаа ч фенүүддээ ойр дотно мэдрэмжийг өгдөг B2ST хэвээрээ байх болноо.

cr:

Original Japanese magazine copy: @a8sun

Translation from Japanese to Korean: 콩콩XD / @KongKongXD

Translation from Korean to English by @dreamboys1016 

Translation from English to Mongolia Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

2 thoughts on “B2ST: Choa сэтгүүлд өгсөн ярилцлага

  1. Lee Rae Ah says:

    Хахаха Нарийн хэрчиж хуваах гэдэг нь ямар инээдтэйм бэ :3 Цоглог залуус шүү❤

  2. blue says:

    hoorhon shd

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s